Monday, January 14, 2013

Азид ажиллах

гэдэг ном. Ажлын газрын хүн зүгээр шүү уншаад үзээрэй гэж санал болгоод. Зохиогч: Күмон Такаши. 10 хэдэн жилийн турш гадуур дотуур явсан. Хятад, Энэтхэг голлон азид гарч ажиллах, хэрхэн амжилт олох, карьераа хэрхэн өсгөх, азийн залуусын үзэл бодол зэргийг өөрийн туршлага болон, найз нөхдийн туршлагыг жишээ болгон дурдсан.

Хэдийгээр япон орон нь өөрөө азид оршдог ч өөр цаана нь чамайг нээж өгөх, чамд тохирох, чамаар дутагдаж буй азийн орон зөндөө бий шүү, айлтгүй хийгээд үзэхийг санал болгосон. Ингэхдээ мэдээж хов хоосон гараад явчих биш, хоосон гэдэгт нь мөнгө төгрөг орохгүй шүү. Өөртөө ямар нэгэн зэвсэгтэй байх. Тэр нь тухайн очих гэж буй орны чинь хэл уснаас авахуулаад ямар нэгэн авъяас гэх мэт зүйлийг хэлнэ.
Гадаад явахаасаа айдаг япон хүмүүст бид бүхний багаасаа хэвшиж заншсан хүмүүжил боловсрол нь гадагшаа гарахад их том үүрэг гүйцэтгэж өгдөг гэх зэргийг жишээ гарган өгүүлсэн.  Япончуудын ажилдаа үнэнч нямбай ханддаг нь гадны орнуудад маш өндрөөр үнэлэгддэг гэнэ. Дэлхийн томоохон албан газарт даргынхаа "цуглуулсан" нэрийн хуудсыг цагаан толгойн үсгийн дарааллаар нь нямбайлан эмхтгээд хавтсанд хийсэн нь даргадаа өндрөөр үнэлэгдэн шууд даргын нарийн бичгийн албан тушаалд очсон гэх мэт.
Япончууд өөрсдийгөө би хийсэн би тэгсэн гээд ПР хийгээд байдаггүй нь сул тал болдог. Тэхээр гадаадад ажиллахдаа өөрийн юу хийсэнг аль болох эргэн тойрныхондоо сайн мэдээлж бай. Нэг ёсондоо өөрийгөө бяцхан рекламдаж байх.
Өөрийнхөө хэн болохыг мэдэх, юу хийхийг хүсээд байгаагаа мэдрэх маш чухал.
Гадагшаа гараагүй ч сүүлийн үед улс эх орон дотроо маш их глобалчлагдаж байна. Олон компаниуд улс харгалзахгүй гадаад хүн авч ажиллуулдаг болж. Хүссэн ч хүсээгүй тэдэнтэй хамтарч ажиллах болж.  Дотооддоо ажиллахад хүртэл гадаад хүмүүс бидний томоохон өрсөлдөгч болж.
Гэх зэргээр олон зүйл бичсэн байсөөн.
Үүнийг япон гэсэн үгнүүдийг нь монгол гэдгээр солиод уншаад явчихбал ч...

3 comments:

  1. zondoo goe nom unshij taniltsuuldagt ni bayarladag shuu, oshoo olon nom unshij bidentei huvaaltsaarai. thx

    ReplyDelete
  2. Гоё ном байна. Нэг гоё ном уншчихаар яаж орчуулж хүмүүст хүргэх вэ, хүмүүс бас уншиж мэдэж аваасай гэж бодогдоод байдаг юмаа. Буцаж очоод ном орчуулах ажлаа сэргээнэ гэж бодоод байгаа. Уншсан номоо танилцуулдагт чинь баярлалаа.

    ReplyDelete
  3. 2уланд нь баярлалаа, уншихымсан гэсэн ном зөндөө байна өө. амжихгүй юм...

    ReplyDelete