Monday, January 28, 2013

Самарнаас болж

багыгаа баллахаа шахсан шдээ хүмүүс ээ. Яасан гэхээр ингэсийн. Өнгөтөөр ярьж өгөх үү хэхэ. Ногоохон блогийг дуурайв.
Энэ явдал 2 долоо хоногийн өмнө болсон явдал шүү, одоо бага минь дажгүй. Сэргэлэн цовоо охин шулганаад л гүйж байна.
Нэг өдөр цэцэрлэгээс нь авчихаад,  том бага 2 зулзагатайгаа 60 чавганцынхаа ажлыг хийж байлаа. Ээж гал тогоонд хоолоо хийгээд хоёр охин том өрөөнд тоглоод. Тэгэх хоорондоо самар идэж байсан юм. Тэгсэн бага минь ханиалгаад унав аа. Би яасан бэ гэж давхиж очоод л нуруу луу нь баахан цохиж байгаад л өнгөрөв. Бага тэр үед жаахан ханиалгаж, нулимс нь гарч байгаад л гайгүй болчихов. Орой нь унтах болоод чив чимээгүй болсон чинь бага зулзага амьслахаар л цаана нь хэржигнээд байна аа. Аав энэ одоо юу вэ л гэж байна. Ээж ч самарнаас л боллоо гэж шууд л таалаа. Үзүүлэхээс гэж ярилцаад л өнгөрлөө. Ажлын өдрүүд таараад үзүүлж амжилгүй хэд хоног явлаа. Хагас сайн өдөр ээж амардаг тул багыгаа аваад үзүүлдэг хүүхдийн хувийн эмнэлэгтээ очлоо. Улсын эмнэлэгт үзүүлэх гэхээр ажил төрөлтэй улсуудын цаг таардаггүй тул ихэнх хүмүүс иймэрхүү хувийн эмнэлэгт үзүүлэх нь элбэг энд. Болсон явдлаа хэлсэн чинь эмч маань жаахан янз муутай хүүхдэд 5 нас хүртэл нь самар өгдөггүй шд гэлээ. Ингэж эмч нарт загнуулаагүй удсан би чинь бас дотроо уур хүрээд байгаамаа. Ямар мэдсэн биш гэсэн шүү юм бодоод.
-Энд рентгэн харсан ч нарийн тодорхой хэлж мэдэхгүй, том эмнэлэгт очиж үзүүл, бичиг хийж өгнө түр хүлээж бай.
-За
-За байз, өнөөдөр чинь амралтын өдөр яадаг юм билээ, гэхдээ юмыг яаж мэдэхэв яаралтай л үзүүлсэн нь дээр байдаг. Ядаж байхад нэлээд хэд хоночихсон юм байна шд.
-Аль эмнэлэг зүгээр үү, бараг төв нь дээр байхаа даа. Ойрхон уу?
-Төв нь дээрээ эмч ээ, манайхтай их ойрхон.
-За.
Ингээд хийж өгсөн бичгээ аваад шууд төв эмнэлэг орлоо. Амралтын өдөр тул хүн цөөтэй, гэхдээ ээлжийн эмч нар л ээлжинд гарна. Бичигтэй тул шар өнгийн оосор бүхий хүзүүний нэр өгч байна. Оочерныхоо дагуу хүлээгээд л сууж байсан дуудаж байна. Болсон явдлаа эхнээс нь дахиад л хэллээ. Рентгэн авхууллаа. Бага нээх уйлаан мйалаан болсонгүй авхуулчлаа. Түр хүлээнэ үү гээд л дахиад баахан хүлээлээ. Томыгоо үлдээчихсэн, төгөлдөр хуураа давтаад байж байгаарай гэж зарлигдаад явсан юм. Өдрийн цайны цаг өнгөчирхсөнийг ч хэлэх үү. Арагшаа яараад л хурдхан дуусдаггүй юм байх даа гэж бодоод л. Учир нь 3 цагаас төгөлдөр хуураа заалгах байсан тул. Гэрээс жаахан зайтай байдаг юм.
Сувилагч гарч ирснээ, СТ авхуулна гээж дагуулаад явлаа. Энэ үед охин айсан байх, уйлаан майлаан боллоо. Дараагаар нь утна гээд аманд нь гуурс ойртуулдаг юм байна. Тэр нь хуурай эм орсон байдаг, амьсгалахаар хоолой руу нь ордог эм гэнэ. Дуусаад дахиад л удаан хүлээлт. СТ уншдаг эмч ээ дуудуулсан хүлээж байна гэсэн. Хүүхдийн эмч ээ дуудсан хүлээж байна гэсэн тайлбар сувилагчаас сонсоод л дотроо бол адгаад л суугаад байлаа. Энэ хооронд охин баагаад, би живх сальфетка авч гараагүйгээ санаад яадаг юм билээ гэж байснаа гэнэт өө энд зардаг шүү дээ гэж санаад 1 давхарт байрлах дэлгүүрээс нь авч солив. Охин бол их л сэргэлэн цовоо л хүн гүйгээд байсан, эмчдээ үзүүлэхээс бусад үед хэхэ.
Тэгсэн томоос мессеж ирж байна.
-Ээжээ төгөлдөр хуур луу явах цаг дөхөөд байна. 20 минут үлдчихэж.
-Тийм байна аа, чи яг гарахад бэлдээд байж бай. Очоод шууд гарна шүү.
-За.
Сувилагчаас цаг гаран явчихаад ирж болох уу гэсэн болохгүй, эмч ирж байна гэсэн гэв.
Төгөлдөр хуурын багш луугаа утасдаад 4-с хойшоо очиж болох уу гэж хэлчихээд жаахан тайвшраад хүлээв. Тэгсэн эмч дуудаж байна. Цээжнийх нь зургийг пс дээр гаргаад харуулж байна.  Бодвол энэ өнөө СТ уншдаг эмч нь байх. Тайлбарлаж байна. -1 мм байх ёстой энэ суваг 1 см орчим болоод өргөсчихөж. Энэ дотор нь нэг тийм цагаан дүрс харагдаж байна уу, энэ бол өнөө таны хэлдэг самар чинь байх. Энэ удаан явбал уушиг үрэвсэнэ, аюултай. Яаралтай авах шаардлагатай.
-За. Хэзээ авах уу?
-Одоо ингээд яаралтай. Хэвтэнэ.
-Хэвтэх ээ?
Сувилагч охиныг маань авч үлдээд хувцсыг нь солиод дусал залгав. Би гадаа нь хүлээгээд, охин чарлаад л. Би жаахан л эвгүйтвэл уйлчих гээд л. Нөхөр лүүгээ ярилаа, хэвтэх гэж байна, хагалгаанд орно. Нөхөр сандраад ажлынхандаа нарийн тодорхой юм хэлэлгүй шууд хувцсаа солиод гарсан гэсэн. Ажлынхан нь гайхаад яасан гээд ам амандаа шуугихад нь охин хагалгаанд орох гээд байна, явлаа баяртай гэж хэлээд гарч ирсэн гэсэн. Хэхэ
Ирэхээр нь нарийн учрыг нь хэллээ. Дурангийн хагалгаа гэнэ, бүтэн биеийн норкозонд оруулж байгаад авна гэсэн. Тэхгүй бол жаахан хүүхэд хөдлөөд гүйцэд авахуулахгүй гэсэн гээд л.
Тэгээд тэр дор нь хэд хэдэн зүйл дээр гарын үсэг зурсан. Мэдээгүйжүүлэлтийх нь гээд залуухан залуу ирээд л олон юм тайлбарлаж байна. Урд нь бас хүн хагалгаанд ороход дэргэд нь байсан, ажлын шугамаар орчуулга хийж байсан болохоор тэрэн дээр харин нээх цаг зарсангүй за за гээд л зураад байлаа.  Сэтгэл санаа бол яг тухайн үедээ хаана байсныг бүү мэд, охиныгоо дагаад л хагалгааных нь өрөөнд л хүлээгээд сууж баймаар байсан. Би тэр хагалгааных нь өрөөнд 3 жил дарааллан нэг сарын хугацаатайгаар ажлын шугамаар орж байсан юм. Хэдэн номерын хагалгааны өрөөнд орох бол, цуг л орчмоор байдаг гэсэн шүү л юм бодож байсан. Мэдээж оруулаагүй л дээ.
Охин минь дусал залгасны дараа уйлаад ядарсандаа болоод дээрээс нь өдөр унтаагүй байсан болохоороо унтаад өгсөн. Хөөрхий минь. Тэгээд унтаагаараа цаашаа хагалгааны өрөө лүү орсон. 4 гэж байхад. Би хүлээж үлдээд, хань ижил томыгоо төгөлдөр хуурт нь хүргэж өгөөд, буцаж ирэхдээ хэвтэхэд хэрэгтэй гэсэн зүйлээ авчирахаар явав. Ёоо аймаар дэлгэрэнгүй бичдэг гэнээ. Өнгөтөөр ярина гэдэг нь л энэ байхдаа.
Дээшээ тасаг руу гарч хэвтэх өрөөгөө үзэв. 2 хүүхэд сахиултайгаа хэвтэж байсан. Жаахан байж байтал доошоо хүүхдээ очиж авахаар явах уу гэж сувилагч хэлээд доош буутал ишшш хөөрхий минь үр минь хагас унтаагаараа жаахан уйлагнасан хүн, баахан эмч сувилагч дагуулчихсан гарч ирсэн. Хагалгааных нь эмч нь өнөөх гайтай самрыг нь саванд хийчихсэн, энийг авлаа. Харин гайгүй хурдан авлаа гэсэн. Учир нь идэх юм  юм чинь зөөлрөөд, авагдахгүй тасарч унаад цаг их орж магад гэж байсан юм.  Ингээд 40 минут орчим дурангийн хагалгаа гээч юманд ороод гарсан шүү дээ. Хагалгааны дараах байдлыг харзнаж 2 хоног эмнэлэгт хэвтээд хагас сайн өдөр хэвтсэн хүмүүс 1 дэх өдрийнхөө үдээс өмнө гарсан. Энэ хооронд эмч өглөө бүр орж ирж цээжийг нь чагнана, сувилагч өдрийн хэд орж ирж халууныг нь, хүчилтөрөгчийн хэмжээг үзнэ. Хагалгааны дараа дуслаар нь антибиотек хийж байсан.

Тэгэхээр бага насны хүүхдэд 5 нас хүртэл нь самар өгч болохгүй. Бидний иддэг давсалсан самар байдаг даа тэрийг. Ойр хавийнхан нь ч идэж болохгүй гэж эмч хэлсэн. Ер нь самар гэлтгүй нэг тйимэрхүү хатуу идэх юм өгч болохгүй юм гэж бодсон. Бас хүүхдээ яаруулахгүй аажуу уужуу идүүлэх хэрэгтэйм байна лээ шүү.  Хахуулж цацуулж болохгүй, тэгж хахаж байна аа гэдэг чинь ер нь бол тухайн хахсан юм нь уушиг руу орж байдаг юм байна гэж мунхаг би ойлгосон. Ямар нэгэн сэжигтэй байдал анзаарагдвал тэр даруй л үзүүлэх.
Ээжүүд минь хүүхдээ аль болох сайн анзаарч байгаарай.
Төлбөрийн хувьд гайгүй гарсан. 5040 иен болсон. 

13 comments:

  1. Ёстой анхаарч байхгүй бол болохгүй юм байна. Манай эгчийн хүү одоо 3 настай амталсан самар аймаар их иддэгийн шд. Анхааруулж идэхийг нь хориглуулах арга хэмжээ авнаа. Баярлалаа.

    ReplyDelete
  2. ёстой аймар юм аа .. нүднээс нулимс гарах гэж байн..
    бага бол сэргэлэн байнадаа

    ReplyDelete
  3. Хөөх аюултайн байна шүү. Ёстой мэдэж авах хэрэгтэйн байна. Манай дүүгийн хүүхэд бол цөмдөг самар нтр идээд байдийшд тэхдээ одоо цээж нь илт аймар хэржигнээд мэдэгдэх ёстой юу? Гайгүй байгаа даа

    ReplyDelete
  4. За ёстой кино үзэж байгаа юм шиг л юм боллоо. Аштай юу даа хурдан мэдэж эмчлүүлсэн нь. Манай дүү хамар луугаа хушны самар хийчихсэн бас унтахдаа сонин амьсгалаад байсан, сүүлдээ өмхий үнэртээд тэгээд очиж авхуулж байсан. Хэзээдээ ч хийсэн байсан юм.

    ReplyDelete
  5. Pee burhaan. Samar ni yag yund ni orchihson hereg be? Manai baga chini odoo ulaan samarand durtai hun shuu dee, ayaga ayagaar duurgej abch baigaad iddeg. naad dabsalsan samarnii ulaan heneeten nuhur neg baina.

    ReplyDelete
  6. Gol yum aa helehee martaj, Odaijini and ganbatte ne.

    ReplyDelete
  7. Хүүе ээ айхтар юм болсон байна шдээ. Ёстой мэдмээр юм байна. Хөөрхий дөө ямар их айсан бол доо. Том хүн байсан бол ч яахав. Нялх амьтан чинь. Ямар азаар японд байсан юм дээ. За тэгээд одоо гайгүй болсон бол яамай даа. Ёо хүүхэд өвдөхөөр тэгээд л зүгээр ухаан санаа уул хаданд тэнээд алга болдогийн шүү. Хэн ч юу ч яриад байгаан бүү мэд хүүхдээ тас ширтээд хоёр нүдний нулимс асгараал мэдрэл муутай хүн шиг болчихдогийн.
    Одоо тэгээд зүв зүгээр үү. Зүгээр бол ашгүй дээ ашгүй. Хүүхдэд 5 нас хүртэл нь самар өгдөггүй гэж мэдмээр юм байна.

    ReplyDelete
  8. миний найз нэлээд юм болжээ. яаж авсан юм бол доо гэж дээр бодож байсан гэхдээ бүтэн наркозтой хагалгаа хийнэ гэж арай л санасангүй. мэдүүштэй юм байна шүү. одайжини нэ

    ReplyDelete
  9. Estoi medmeer yum bna aa. Yamar azaar Yapon-d bsiin be. Arga tasardag gants zuil chin huuhed owdoh l yum bna lee shuu.

    ReplyDelete
  10. Uzuulenguut saihan arga hemjee avsan baina sh de.
    end baisan bol yanaa, eelj dugaar geed buun yum bolno sh de
    Sain harj baihgui bol te.

    ReplyDelete
  11. дусал гарт нь залгахад ээж аавыг нь оруулахгүй, хэдэн сувилагч нийлж дарж байгаад хийхлээр хүүхэд бүр айгаад ээж аавыгаа гээд уйлаад хэцүүддэг юм билээ. яагаад хажууд нь оруулдаггүй байнаа. би дусал залгалуулаад чарлаад уйлж бхд нь орчмоор л санагдаж байсан.
    хүүхдийн үзлэгээр өгдөг хооллолтын зөвлөгөөний цаасан дээр хэдэн сартай, юу идэхүү гээд танилцуулга өгөөд бдагдаа? тйим юм өгөөгүй юу? тэр их хэрэгтэй, хөргөгчин дээрээ наачихсан бхад

    ReplyDelete
  12. Европт 3 нас хүртэл нь самар, зөгийн бал өгөхийг хориглодог. Бага насны хүүхэд гэлтгүй томчууд ч гэсэн анхааралтай байхгүй бол болохгүй шүү дээ
    Өнгөтөөр бичсэнд баярлалаа :)

    ReplyDelete
  13. Санаа тувьсан бүх андууддаа баярлалаа. Одоо бид самар авахаа байсан хэхэ.
    Та бүхэн ч бас таньж мэддэг жаахан хүүхэдтэй найз нөхөддөө дуулгаарай.

    ReplyDelete