12 сарын 31 бол битүүн, 1 сарын 1 шинийн нэгэн. Энд шүү дээ хүмүүс ээ. Хэдэн жилийн өмнөх шиг 2 өдөр шинийн нэгэн тэмдэглэдэг шиг л юм бодов оо хэхэ.
Хүүхдүүддээ ээж аав эмээ өвөө нар нь ийм дугтуйтай мөнгө өгдөг юм. "О тоши дама" гэдэг юм японоор. Хэмжээ нь янз янз. Ахиухан авсан хүүхдүүд тодорхой хэмжээг нь банкинд хадгална. Жаахаан хэгсээр нь дуртай зүйлээ авдаг гэсэн. Охидуудад минь ганц нэг хөөрхөн өвөө нар бас өгдөг юм, өгдөггүй нь хөөрхөн биш гээд байхгүй юу... Том нь ном авна, багынхыгаа ээж нь зохицуулахаа мэднэ. Энэ жилийнхийгээ яах уу ээж ээ, дэлгүүр явъя л даа гээд том нь шалаад л байгаа. Нээх их юм авчихсан юм шиг л. Ээж гарах завгүй яваад байна аа.
No comments:
Post a Comment