гэж хөөрхөн шүү. Бага минь хэлд ороод балай авч байгаа. Гангнам стайл, Лэди Гагагийн Жудас дуун дээр бүжиглээд байна наана чинь хэхэ.
Кицүнэ-цүкүнэ ( үнэг)
Күсүри-сүкүри (эм)
Онэгайшимас-Колакола даж (гуйж байна)
Донгүри-кокори (модны үр)
Ататакай-атакатакай (дулаахан)
Сакана-чакана (загас)
Масүкү-макүсү (маск)
Табэрү-бабэрү (идэх)
Тамаго-мамаго (өндөг)
гэж ирээд л ярина. Ээж нь орчуулагч хийнэ. Өөр зөндөө үг хэлнэ, гэхдээ их цэвэрхэн хэлдэг юм.
Оройд цэцэрлэгээс нь авахад багш нар нь тухайн өдөр болсон явдлыг нь хэлдэг юм. Уг нь харилцах дэвтэр дээр нь бичдэг л дээ. Бичигдээгүй зүйл байвал тэгж хэлдэг юм.
Тэгсэн нэг өдөр багш нар нь буу халж байсан чинь ойрхон зогсож охин минь больцгоо тэнэг гэж авсан гэсэн. Хэ хэ.
Бас нэг өдөр өдрийн хоолныхоо амттанд идсэн мандариныхаа өөрийн хувийг идчихээд багшийхыгаа сонин харсаар байгаад аваад идчихсэн гэсэн.
Гадаа тоглохоороо дандаа дээр бичсэн модны үр донгүри гээчийг түүж хармаална, ирээд аниадаа үзүүлнэ.
Турник, гулсуураар тоглох дуртай, номонд их дуртай гэсэн. Гэртээ ч бас адил, эхэндээ ээж, аниа, аав гурав бие бие лүүгээ пасладаг байсан чинь хэлд ороод ээж ээ гээд барьж ирдэг болсон.
Монгол хэлийг нь зааж байна уу гэж асуух гэж байна уу? хэхэ. Мэдээж бид монголоороо ярина л даа. Хэд хэдэн үг байнга хэлүүлнэ. Эмээ өвөө нартай нь яриулна. Хамгийн гол нь сонсгож байх ёстой гэдэг юм билээ. Жаахан санаа зовдог зүйл гэвэл япон хэлний авианд байдаггүй хэд хэдэн үсгийг хэлж чадахаа байчих вий л гэж айдаг юм. Ө, У, Л гээд л...
Үр зулзага нь харь хэлээр хэлд орсон ээжүүд туршлагаасаа хуваалцаарай.
нээрээ үсэг хэлж чадахаа байчуул тэнэгтсэн хэрэг болно шүү тээ ..
ReplyDeleteОхин маань хэлд ороогүй байхдаа ирээд аав нь уйгагүй тулдаа монголоороо ярьсаар сүүлдээ гэртээ монгол хэлээр гадаа бол гадаад хэлээр гэсэн дүрэм гаргаж байж аялгатайгаар монголоороо ярьдаг болсон. Гэхдээ эргээд монголдоо очоод яаана даа л гэж бодогддог. Өвөө эмээ нар нь байнга ярьна. Гэхдээ л гадаад хүн монгол хэлээр ярьж буй мэт... Санаа зовоосон асуудал шүү.
ReplyDeleteманай том хэлд орохгүй удсаан. ээж аав н монголоор ярьж бгаа гэж бодоод монголор орох бх гээд хүлээгээд бсан, бхгүй. тэгээд японоор аав ээж гэдгийг хэлээд өгсөн чинь тэгээд хэлд орчихсон. 3 нас хүртлээ монглоор ярьдаггүй бсан. ээж аав нь тувт монголоор яриад бхад шүү. анхандаа лууван, луу жил гэдгийг зааж өгөөд сайн хэлдэг бсан чинь томрох тусмаа рууван, руу ров юу гэж хэлдэг болсон. одоо яг тэр чигээрээ. монгол найзтай болоод тэрэнтэйгээ тоглохын тулд 1 сарын дотор л монглоор яриад сурчихсан. угийн байнга сонсоод бсан болохоор ярих л проблес бсныгаа даван туулчих шиг болсон. Одоо Л, Р үсгийн алдааг нь бага багаар засаж хэлж өгч л бгаа. Би өөрөө сургуульд орж бж хөлөлмөл гэдэг үгээ зөв хэлж сурсан болохоор сургуульд ороод, нутагтаа очоод засарчих бх гэж найдаж бгаа.
ReplyDeleteэнэ үсэг сольж яридаг нь бүр яг шүү. урд хойно нь оруулж дуудаг бсан. бас томато, потэто, лемон, мелон гээд хольж өгдөг бж билээ.
ReplyDeleteХүү маань ирж очин байсан болохоор монгол сургуульд бас ганц хоёр жил сурсан гээд монголоор элдэв аялагагүй ч гадаад хүн шиг ярьдаг. Охин уг нь монголоор хэлд орсон ч одоо монголоор аав ээж агаа эмээ өвөөгөөс хэтрэхгүй. Харин гурван жилийн өмнө монголд очоод сар болоход гайгүй ярьдаг болсон (өөрийн үеийн хүүхдүүдтэйгээ ярих их чухал юм шиг), ирээд хэдэн сар болоод байхгүй. Би уг нь монголоор байнга ярих гэж оролддог байлаа, харин сургуульд ороод хоцрох шинжтэй болохоор нь багасгасан. Гэхдээ л англи хэл төрөлх хэл биш учраас бидний хэрэглэж байгаа үгсийн сан дутуу дулимаг байх гэж боддог. Заримдаа олон хэлний дунд аль ч үгүй хоцрох вий гэж санаа зовдог юм.
ReplyDeleteHetsuu ym bna lee, manai ohin 6 sartaigaasaa yaslid yawsn blhr aaw eejiig Mongol, SOlongos holij helsj sursan, oi hureed uilahaaraa Omma (eejee) gd solongosoor uildag gkk. NEg solongos ger bul NEw Zeland tsagaachihlsan, 5 saya wonoor zuvhun huuhdiin nom avch yawsan gsn, achaanii 80% n huuhdiin nom bsn genelee. geriih n 2 uruu bituu huuhdiin nom. Tom n 3, baga n 1 nastaui yawsan gehed Solongos yag ueiin huuhduud shig mahs sain yaridag. Ohin n France, English hel surguuli deeree uzdeg, huu n English uzdeg. Eej n gertee udurt 1 tsag Korea helee zaaj, huulan bichleg hiilgene, nom unshuulna. Bainga nom unshdag ym bilee. tegj surgaval surah l bh, gol n hicheel zutgel. Ter ger bul Guest house ajilluuldag humuus bsn. Tiimees huuhduud n surguulias budas tsagt dandaa eej aavtaigaa hamt bgd blhr huuhduuddee hangalttai tsav zav zartsuuldag. biden shig tsagiin ajiltai humuus hetsuu l dee.
ReplyDeleteНэрээ Солонгос Япон ээж нар үнэн мундаг, өөрийгөө золиослоод бүх юмаа хүүхдүүддээ зориулна. Нэг танил бий өөрөө Япон нөхөр нь Герман, 3 хүүхэдтэй. Хүүхдүүд бол нэг хэлнээс нөгөө хэл рүү ямар ч асуудалгүй Япон, Герман, Англиар урсгаж байгаа юм чинь. Тэр бол цэвэр ээжийн хөдөлмөр. Ээж аав нь ямар хэлээр юу асууна тэр хэлээр нь хариулна. Гэтэл бид нар ажиллахгүй л бол болохгүй, хүүхэддээ цаг бүрэн гаргаж чадахгүй гээд л асуудлууд байх юмаа.
ReplyDeleteсэтгэгдэл үлдээсэн бүх андууддаа баярлалаа.
ReplyDeleteХарин энэ хүүхдийн хүмүүжилд ээжийн үүрэг их байх шиг байгаа юм. Би уг нь хичээгээд л байгаа хэрнээ хааяа хүчрэхгүй л юм.
Солонгосчууд ер нь хүүхдийнхээ боловсролд их анхаардаг юм шиг байна лээ.
Япон ээж нар бас хүүхдэдээ их цаг гаргадаг юм билээ. Ажилтай ээжүүдийн хувьд арай өөр л дөө.