Өнөөдөр сонин гарчиглаж суусан чинь ийм нийтлэл байна. Гол санаануудыг нь блогтоо орчуулж орууллаа.
Эрүүл мэндийн газраас явуулсан судалгаагаар 2006 оноос хойш хүүхдийн таргалалт харьцангуй буух хандлагатай байсан чинь сүүлийн 3 жил өсөх тийшээ хандаж байна.
BMI (body mass index )буюу биеийн жингийн үзүүлэлтийн хувь өндөр байх тусам таргалалттай байна гэж үзнэ.
Өсвөр насны хүүхдийн таргалах шалтгааныг судалсан профессор Арисака нь Точиги мужид төрсөн 1250 хүүхдэд хийсэн судалгаагаар 3 нас хүртэлх хугацаандаа таргалалттай байсан бол өсвөр насандаа таргалах магадлал өндөр болдог гэж үзсэн байна. Жишээ нь 13 насны таргалалттай хүүхдүүдийн 50 хувиас дээш нь 3-с өмнөх насандаа таргалалттай байсныг тогтоосон байна.
Ийнхүү таргалах шалтгаануудад
1. Эцэг эхийн BMI өндөр
2. Цэцэрлэгт явдаггүй
3. Нэг өдрийн унтлагын цаг 10 цагаас доош
4. Өглөөний цай уудаггүй
5. Шарсан хуурсан зүйл их иддэг
6. Чихэрлэг амттан их иддэг
7. Гадаа тоглодоггүй.
8. Зурагт болон кино их үздэг. ( 1 өдөрт 2 цагаас дээш зурагт үзэх)
Мөн бага насны хүүхэд бага зэргийн мариалаг байх нь хөөрхөн гэж үздэг хүмүүс их байдгаас 3 нас хүртэлх хүүхдийн таргалалтыг тэр бүр тоохгүй орхих нь элбэг.
Бага насандаа тарган байсан хүүхдүүдийн 25 хувь нь насанд хүрсэн хойноо ч таргалах магадлалтай байдаг.
гэнэ шүү хүмүүс ээ. Тэгэхээр хүүхдээ нэг их мариалаг байлгах гэсний хэрэггүй л юм шиг байна. Томроод гуалиг болох гэж хамаг нервээ барах байх шүү над шиг хэхэ.
yaanaa, manai ohin oi hurtelee targalalttai bsn.
ReplyDeleteOdoo udurt 10 tsag orchim untdag, ugluu ym idehgui ymaa.
Tomrood targalchihwii gej ih sanaa zovohiin. idemhii gej jigteihen, untahiin umnu yanz buriin ym neheed, odoo ch huurhii mini bolohgui idehgui gd zagnaad untuuldag bolson.
хэхэ, бүр судлаад тогтоочиж, амар амар. манайхан чинь хүүхдийг тарган бх нь хөөрөхн гэж өхөөрддөг л буруу юм бгаан, аймаар харвин, хдэн давхар үеэлсэн гэдэс гуяатай бага насны хүүхдүүд бдаг. наад судалгааны ажлыг нь орчуулаад монголын хэвлэлээр гаргавал хүмүүс ойлгож магад. жингээ барих, зөв хооллох, таргалахгүй бх зэрэг чинь бүр багаас нь л үүсэх дадал зуршил юм бгаамдаа угнь. anyway амьдарч бсан мужид маань хийсэн судалгаа бн. кк
ReplyDeletesain uu, anduudaa.
ReplyDeleteharin bidnii buruuoilgolt ih l zuild buruugaar nuluuluud bdg bololtoi yum bna shuu.
blogiig mini unshdag humuus, naiz nuhud olj medeesei gej bodood l oruullaa. bondgor huuhduudtei naiz nuhud, ah duus bii l dee.