Энэ киног үзэж жаал баясах шив дээ.
Эхнэрүүд ээ гэж, аймаар. Гэснээс би ч бас эхнэр л дээ. Хэ хэ
Эхнэрүүдээ тоохгүй, тогооны хүн, хүүхэд төрүүлэгч, хүүхэд асрагч гэж ойлгодог эрчүүд бол нэг үзчихсэн байхад илүүдэхгүй.
Tuesday, September 30, 2014
Monday, September 29, 2014
Элс мэлс
Урд нь бичиж байсан байж магад шүү. Багадаа элсээр их л тоглодог байлаа. Ордон хийнэ, бөөрөнхийлнө. Хатуу болгох гэж их үзнэ. Майга засардаг гээд л хөлөө элсээр булж тоглоно. Майга биш байсан л даа, хүүхдүүдийг дуурайж тэр. Хэ хэ
Тэгсэн энд элсийг аялал жуулчлалынхаа нэг хэсэг болгоод үнэн мундаг ашиглаад байгаа. Миний амьдардаг мужид элсэн манхан гэж байдаг. Тэрнийхээ хажууд элсээр бүтээл туурвиад гадаад дотоодын жуулчдыг татаад байна л даа. Жил бүр сэдэвжүүлж өгнө. Энэ жил Орос. Оросыг төлөөлөх хэд хэдэн зүйлийг туурвисан байна лээ.
Дээрх Татар-Монголын талхидлын тухай япон хүмүүс сонсоод, хөөх хаах, монголчууд их хүчирхэг байжээ, мэдээгүй шүү дээ гээд л уулга алдаад байсан.
Би үнэндээ орос хэл сонсож бариагүй 10 жил болчихсон чинь орос хэл паг байхгүй болсон байна лээ. Угаасаа ч мундаг байгаагүй л дээ. Монголд бол орос хэл дээр суваг үзээд, савангийн дуурь үзээд гээд л орчин байсан юм. Энд хааяа нэг орос хүнтэй таараад мэнд л мэддэг юм. Чалчих гэхээр үнэндээ ямар ч үг орж ирэхгүй байна лээ.
Энд олон жил болж байж орос хэлээр орчуулга хийгээд байгаа Сүрэн мундаг шүү. Биширдэг шүү. Япон хэлэндээ ч тэр, үнэн мундаг...
Тэгсэн энд элсийг аялал жуулчлалынхаа нэг хэсэг болгоод үнэн мундаг ашиглаад байгаа. Миний амьдардаг мужид элсэн манхан гэж байдаг. Тэрнийхээ хажууд элсээр бүтээл туурвиад гадаад дотоодын жуулчдыг татаад байна л даа. Жил бүр сэдэвжүүлж өгнө. Энэ жил Орос. Оросыг төлөөлөх хэд хэдэн зүйлийг туурвисан байна лээ.
Татар-Монголын талхидалын үеийн харуулсан |
Гагарин. Хэлүүлтгүй биз дээ. |
Би үнэндээ орос хэл сонсож бариагүй 10 жил болчихсон чинь орос хэл паг байхгүй болсон байна лээ. Угаасаа ч мундаг байгаагүй л дээ. Монголд бол орос хэл дээр суваг үзээд, савангийн дуурь үзээд гээд л орчин байсан юм. Энд хааяа нэг орос хүнтэй таараад мэнд л мэддэг юм. Чалчих гэхээр үнэндээ ямар ч үг орж ирэхгүй байна лээ.
Энд олон жил болж байж орос хэлээр орчуулга хийгээд байгаа Сүрэн мундаг шүү. Биширдэг шүү. Япон хэлэндээ ч тэр, үнэн мундаг...
Шийдэл 2
Түрүү жил бас ийм сандал ширээний зураг оруулж байсан юм байна. Энэ удаад мөн адил хэдэн сандалны зураг дарсныгаа оруулав. Цэцгийн хүрээлэнд алхаж явахад жаахан суучихмаар санагдаад өөрийн эрхгүй сандал хайгаад. Хайгаад ч гэж дээ, зүгээр л баруун ч билүү зүүн тийшээ толгойгоо эргүүлэхэд л сандалтай таарна л даа. Учир нь дан залуучууд үзээд байхгүй шүү дээ, хүүхдүүдээ дагуулсан гэр бүл, настай хүмүүс, таягтай хүмүүс гэх мэт бүхий л ангиллын хүн үйлчлүүлнэ. Тийм учраас тав алхаад л сандал байсан.
Инээдтэй нь бага зулзага бүх сандал дээр сууж зургаа авхуулсан.
-Хүүе л дээ, ээж нь блогтоо оруулах гэж байгаа юм л даа, холдож байгаач дээ.
-Намайг аваарай, би инээгээд өгөх үү?
-За за, инээгээрэй, авлаа шүү...
Бага зулзага
-Ээж ээ, энэ буруу харчихсан юм биш үү? гээд гурвалжин хэсэг рүү нь гараа хийгээд байсан.
Өөр сандалны зураг байгаа ч нэг их өвөрмөц зүйл алга байна аа. Нэг байгаа дээр нь бага зулзага суугаад малийгаад инээчихэж ккк

Ингээд урдаас нь харахаар үнэг шиг харагдаж байна уу? |
Буруу харуулаад тавьчихсан юм шиг харагдаж байна уу? |
-Ээж ээ, энэ буруу харчихсан юм биш үү? гээд гурвалжин хэсэг рүү нь гараа хийгээд байсан.
2 талд нь суугаад буу халахад зүгээр юм билээ. Дунд нь байгаа хэсэг дээр ууж идэх зүйлээ тавьчихаад л суухад их тохиромжтой санагдсан. |
Өөр сандалны зураг байгаа ч нэг их өвөрмөц зүйл алга байна аа. Нэг байгаа дээр нь бага зулзага суугаад малийгаад инээчихэж ккк
Цэцэгс
За амласнаараа цэцэгсийн зураг орууллаа.
Дараа бага багаар ганц нэг цэцгийн зураг оруулна аа. Энэ удаад ингээд л боллоо. Хэ хэ
Баруун бүсдээ томдоо ордог Дайсэн уул. Өндөр нь 1729 м. Баруун талаас нь харахад Фүжи уул шиг харагддаг. |
Нэрийг нь хэлж мэдэхгүй ээ. Өөр зөндөө гоё цэцэг байсан. |
Ширээн дээрх ваартай цэцэг. Зайрмаг зардаг мухлагийн хажуу дахь ширээн дээр байсан. Заавал вааранд хийлгүйгээр, ийм том шилэн саванд ус хийгээд дотор нь цэцгийн дэлбээ, навч хийгээд л болоо. |
Sunday, September 28, 2014
Том ялгаа
За амралтын өдрийг бид цэцэг хуар үзэж ёстой сайхан өнгөрөөлөө. Дөрвөн зүг найман зовхист, хаашаа л харна цэцэг. Нэрийг нь хэлж мэдэх нь ч байна, мэдэхгүй нь ч байна. Бүх цэцэгний хажууд очиж зургаа татуулав. Цэцэг намайг гоёв уу, цэцэгс надаар гоёв уу? Сүүлдээ мэдэхээ ч байв. Хэ хэ. Яг одоо зураг хийх гэсэн гар доор алга, дараа хиймз...
Хамгийн гол хэлэх гэсэн сэдэв рүүгээ оръё.
Энд ямарваа нэгэн үзмэр үйлчилгээний газар нь гадаад иргэнд хямдралтай үйлчилнэ. Гадаадын иргэн болохоо баталсан паспорт гэх мэт зүйлээ биедээ авч явах шаардлагатай. Билетээ авахдаа үзүүлээд л болно. Ингэсэн тохиолдолд дээд тал нь 50 хувь хямдарч байх жишээний. Мэдээж хараахан ийм үйлчилгээ үзүүлж эхлээгүй газар ч бий л дээ. Гэхдээ л япон хүнтэй адил л хэмжээний мөнгө төлнө. Түүнээс гадаад хүн тул нэг дахин илүү төлөх ёстой гэсэн манай монголд түгээмэл байдаг үзэгдэл огт байхгүй.
Хол орноос өөрийнх нь улсыг зориод онгоцны тийзний үнэ, зочид буудлын үнэ, идэж уух зүйлсийн үнэ, буцахдаа бэлэг дурсгалын зүйлс гээд л асар ихээр нь мөнгөө үрж байхад нь хээв нэг илүү үнэ аваад сууж байдаг манайхны үзмэр үйлчилгээнээс санаа зовно гэж юүхэв. Үнэндээ таарсан үзэх юмтай бол бас ч гэж яая гэхэв гэхсэн.
-Өө, ингээд л болоо юу?
гэж шулуухан хэлэх нэгэн ч байна, тэгсгээд дуугай ч цаанаа л нэг сэтгэл гонсгор нэгэн ч байна.
Японд шижээ нь би нь ээж аав, ах дүү, найз нөхдийгөө дагуулаад өөрөө нэлээд хэд үзчихсэн газраараа явна. Тэр бүр үзсэн зүйлдээ дахин дахин өндөр үнэ төлөөд үзэхээр минийх нь түрийвч бас л нимгэрнэ биз дээ? хэхэ. Харин энэ гадаадын иргэнд хямдралтай үйлчлэхээр чинь би өөрөө бөөн баяр, дахин дахин зөндөө л олон хүн дагуулаад ирэх сонирхол төрж байгаа байхгүй юу.
Миний мэдэхийн нэлээд хэдэн газар ингэж гадны бидэнд хямдралтай үйлчлээд эхэлчихсэн. Манайхаар ирсэн зочидоо дагуулаад л гүйгээд байна даа гэж.
За тэгээд бүгдээрээ гадны л хүн бол мөнгөтөй гэсэн бодлоосоо салмаар байгаа юм.
Аан тийм, бас гадаадад байж байгаад ирсэн монгол хүн бол зоослог гэж ойлгодгоо болих хэрэгтэй. Хэ хэ. За энэ тухай дараа бичнэ ээ.

Monday, September 22, 2014
Тамирын өдөрлөг
Жил бүр бичдэг уламжлалтай даа энэ сэдвийг. Энэ жил нэг шинэлэг зүйл олж харсан. Тэр нь юу вэ гэхээр талбайн чимэглэл болгож улс улсын далбаа өлгөдөг байсныгаа болиод энэ жилээс хүүхдүүдийн уран бүтээлээр чимдэг болж. Бүх насны бүх ангийн хүүхдүүд өөрсдийгөө зурсан байна лээ. Тэрэн дээр нь нэр усыг нь томоор бичээд хадсан байсан. Өдөрлөг дуусахад ээж аавууд хүүхдийнхээ зурсан зургийг хайгаад л гүйлдээд байсан. Олчихоод зарим нь татаж унаж байна лээ. Хэ хэ. Бид бас бага зулзагынхаа зурсан зургийг хайв. Олов. Зураг авав. Яаж ч харсан аавыгаа л зурсан байгаа юм, тэгсэн үгүй би өөрийгөө зурсан гэж гүрийгээд байсан.
Ингэж олон улсын далбаа хадаагүй нь болж гэж бодоод байгаа. Учир нь тэр далбаа дотор нь монгол байдаггүй юм. Бид анхандаа их идэвхитэй далбаагаа хайдаг байлаа. Байдаггүйг нь мэдээд нэг их тоохоо больчихсон. Бараг л багш нарыг нь буруутгах гээд байдаг юм. Монгол хүүхэд байхад чинь монголын далбааг оруулчихад яадаг байна аа гээд л. Гэм нь тэрийг нь тусгай газар хийж зардаг юм билээ. Манай ажил дээр ч бий. Байсгээд л шинэчилдэг л гэсэн. Гэхдээ л нутгийн минь далбаа нэмэгдэхгүй л байгаа юм даа гэж.
Бага зулзага энэ жил хүн шиг оролцов. Түрүү жил надаас зүүгдээд, газар хөлөө ч хүргээгүй хүн. 1 жилийн дотор хүүхдийн өсөлт, хүмүүжил, бие даалт гээд л бидний нүдэнд үзэгдэж харагддаггүй хэрнээ асар ихээр өөрчлөгдөөд л явах юм. Өглөө нь олон хүн цугласныг хараад би оролцмооргүй байна гэж уйлагнаж байснаа багшид нь тэврүүлж орхичихоод би алсаас харж зогслоо. Жаахан уйллаа. Нээлтийн ажиллагаа эхэлж, бултаараа өглөөний дасгал хийх болж, бүх хүүхдүүд анги ангиараа гарч ирж зогсоход манай хүн жаахан урвагар, гараараа нүдээ нухаад л нэг юм алхаж харагдсаан. Ая ч эхлэв. Бүгд хөдлөөд дасгал хийгээд ирэхээр манай хүн юунаас нь дутахав гэсэн янзтай эгдүүтэй гэгч нь хөдөлж харагдсан. Биднийг олж харчихаад гараа даллаж байна аа. Тэгээд л ер нь ойлгосон байх, хүүхдүүд ингэж дасгал уралдаанд оролцоод, ээж аав, эмээ өвөө нар нь хараад, хөгжөөн дэмжээд байдаг юм байна гэж. Тэгсгээд гайгүй болчихсон, 3 настангуудын гүйлтийн тэмцээнд дөрөв дөрвөөрөө уралдахад бага зулзага биднийг харж маяглаж байгаад гараа нь жаахан оройтоод 4-т гүйж ирсэн. Хэ хэ. Түрүүлж хоцрох нь хамаа алга өө, хөлөө газарт хүргээд оролцож байгаа нь их юм.
Хамгийн инээдтэй нь, эцэг эх, багш нарын хооронд болсон буухиа гүйлт байлаа. Учир нь цэцэрлэгийн талбай жижигхэн, ээж аавууд хурдтай гүйгээд эргэлтэн дээр өнхөрч унаад байх юм. Хань ижил бас гүйсэн. Хамгийн сүүлд гүйв ээ. Чухам түрүү жил их хурдан байсан, энэ жил хамгийн сүүлд хамгийн хурдан гүйгээд түрүүлээд ороод ир гэж бусад эцэг эхчүүд нь хошгоруулаад хамгийн сүүлд гүйхээр болж л дээ. Сүүлийн тамирчин 2 тойрно. Буухиа ч эхлэв. Урд хойноо орж явсаар манай хүний ээлж ирэв. Эхний тойргоо дажгүй гүйчихлээ. Хоёр дахь тойрог дээрээ хурдаа нэмж харагдав. Тэгсэн яг эргэдэг эргэлтэн дээр өнхрөөд уначихдаг юм даа. Ха ха. Барьж явсан модоо холоо шидээд уначихдаг гэнэ. Тэрийгээ олж аваад буцаад гүйх гэсээр байтал бусад тамирчид түрүүлээд талийж орхихгүй яахав. Бичлэг хийж байсан би, зураг авч байсан том зулзага бидэн хоёр нь савж унатлаа хөхөрлөө шд.
Тухайн үед тохой нь л жаахан шалбарсан байсан чинь маргааш нь бугуйгаараа хөдлөхгүй хөндүүр оргиж хэд хоног болов. Хэ хэ.
Гэх мэтчилэн жил бүр оролцдог хэрнээ жил бүр шинэ зүйл олж хараад, жил бүр ямар нэгэн байдлаар дурсамж үлдээдэг энэхүү тамирын өдөрлөгт би өөрөө гүйж харайгаад тамирчинаар оролцохгүй ч хүмүүсийг харж баясдаг тул их дуртай гэж. Зохион байгуулалт ч их сайтай болох юм. Эцэг эхийн зөвлөлийг тун ашигтайгаар, амжилттайгаар ашиглаж чадах юм даа гэж. Бүр багаасаа иймэрхүү олон нийтийн ажилд оролцоод сурчихсан томчууд ч үүргээ сайн ухамсарлаад, дараагийн дугаарын тэмцээнд нь бэлдээд , өмнөх тэмцээнийх нь элдэв хэрэгслийг хурдан шаламгай гэгч нь хураагаад л гүйлдэж байгаа зэргийг нь хараад өөрийн эрхгүй мундагийг нь гайхна аа.

Saturday, September 13, 2014
Хариад ирсэн
шүү, том зулзага аялалаасаа.
Их хөгжилтэй байсан юм байх. Сурагч байхад тэгдэг дээ тээ, ийш тийшээ зугаалгаар яваад ирэхээр анги хамт олон цаанаа л нэг коллектив сайтай болчихдог доо.
-Юунаас нь эхлэж ярих уу ээж ээ?
-За бүр эхнээс л сонсмоор байна ээж нь.
-За тэгвэл байна шүү дээ...
Одоо хүртэл бүгдийг нь ярьж дуусаагүй байгаа. Ер нь бол хамгийн хөгжилтэй, сэтгэлд тод үлдсэнийгээ л түрүүлээд ярьчихсан. Оройд л нэг зүйл санаж байгаад ярьж өгч байна даа.
Гэрийнхээ бүх гишүүдэд бэлэг авчирсан байна лээ. Охин хүүхэд л болсон хойно, жижиг сажиг хөөрхөн юм худалдж авчээ. Дүү нь эхэндээ миний бэлэг гээд сүйд болж байснаа 5 минут болов уу үгүй юу, өнөөх нь ширээн доор орчихсон л явж байсан. Дээш нь хураалаа, сүүлд гэнэт санаад нэхнэ тэр чинь. Хэдэн найзууд хосоор нь утас зэрэгт зүүдэг зүүлт авчээ. Бүр монголд байгаа үеэлүүддээ хүртэл бэлэгтэй.
Нэг инээдтэй нь эмээ өвөөдөө бэлэг авчээ. Тэгсэн чинь хань ижлийн ээж аавд бэлэг байдаггүй дээ.
-Миний охин өндөр өвөөгийндөө бэлэг байхгүй юм уу?
-Өө, тийм өвөө гэж байдаг билүү?
Хоёулаа хөхрөлдөв. Аав нь эзгүй байсан тулдаа л нэг юм аргаллаа. Яаж гээч? Эмээдээ нэг зүйл, өвөөдөө нэг зүйл гээд хоёр бэлэг авсан байна л даа. Тэрийг нь тэр өвөөдөө, энэ өвөөдөө гээд хуваарьлачихлаа. Хэ хэ. Орой аавыгаа ирэхэд нь энийг өндөр өвөөд, үүнийг ... өвөөд гэж хэлсэн, хань ижил баяртай байсан. Хэ хэ.
Хүүхэд өссөн эмээ өвөөдөө илүү сайн, амь байдаг юм шүү. Хүмүүсээ, зөвөөр ойлгоорой доо. Ганц бие, арай хүүхэдтэй болж амжаагүй залуу хосууд гээд хүмүүс гайхаж магад л юм. Ач зээгээ өсгөсөн эмээ өвөө нар нь ч өсгөсөндөө илүү шүү дээ. Миний аав том зулзага хоёр чинь амь. Ээждээ загнуулахаараа өвөөдөө ховлоно. Өвөө нь битгий хүүхэд загнаад бай гэж намайгаа загнана гээд л.
Мэдээж хоёр өвөө хоёр эмээ аль алинд нь сайн ач зээ байдгийг үгүйсгэхгүй. Хэ хэ. Та бүхний хүүхдүүд ямар нь вэ?

Бэлэг аваад аа
Монголоос хүн ирсэн юм аа. Юу захих уу? Хэрэгтэй зүйл байвал хэлээрэй л гэдэг юм. Сэтгэл нь сайхан шүү.
За ний нуугүй хэлэхэд чихэр хэрэггүй шүү. Шоколат хэрэггүй шүү гэж ирээд л захина шүү дээ. Ихэнх нь ойлгож хүлээж авна л даа. Дунд нь ганц нэг ойлгохгүй хүн байна аа байна.
Би бол нет-с хайж байгаад л ном захьдаг юм. Шинээр гарсан, сонирхолтой эсэхийг нь хүмүүсийн блог зэргээс уншиж байгаад л. Энэ удаад хоёр өөр хүнд гурван янзын ном захьсан. Бүгд толь бичиг. Олоод ирсэн байсан. Хааяа олддоггүй юм. Тэр үед нь сэтгэлээр жаахан унана гэж байгаа. Хэхэ. Бэлгээ аваад яагаад ч юм сэтгэл хөдлөөд, бушуухан шиг ажилдаа явмаар санагдаад болдоггүй, толио өвөртлөөд. Бага байхад чинь шинэ гутал энэ тэртэй болохоороо маргааш хурдан болоосой гэж боддогтой л адил юм болоод байна.
Бас арьсан түрийвч авсан. Гадна тал нь улам л гоёмсог болоод байгаа ч... Бас л монголоо, монголынхоо юмыг мууллаа гэх байх. Өөөдрөгөөр, нөгөө талаас нь бодож үзээсэй гэж бодоод хэллээ шүү. Юмыг яаж мэдэхэв, ийм түрийвч хийдэг хүн энэ блогийг уншдаг ч юм билүү?
Тэгэхээр байна шүү дээ, Монгол төгрөг, доллар ах ороод байдаг байж магад. Япон иен орохдоо жаахан муу. Иен нь томдоод байдаг юм. Бас янз бүрийн карт бас л орохгүй, орсон ч чихэж оруулна, дараа нь гаргаж ирэх гэж бөөн л юм болно. Ард хүмүүс бичүүлэх гээд зогсоод байдаг, би нь түрийвчтэйгээ ноцолдоод байдаг. Бичүүлэхээсээ өмнө бэлдээд зогсдог болсон одоо. Хэрэглэхэд төвөгтэй гэж бодоод өөр түрийвч авдаг юм билүү гэж бодноо хааяа нуух юун. Жаахан ч гэсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжчих санаатай бас хүн чанар зулгаагаад байх юм. Хэ хэ.
Гадаадын жуулчдын ихэнх хувийг япон хүмүүс эзэлдэг болохоор доторх кармаануудыг нь яльгүй томсгоод өгвөл жуулчид тодорхой хэмжээгээр авна гэж бодож байна. Бас энд ажиллаж амьдардаг хүмүүс хааяа нэг нутагтаа харьж ирчихээд япон багшдаа, найз нөхөддөө гээд л бэлэг хайгаад, юу өгөхөө мэдэхээ байчихдаг шүү дээ. Хэрэв иен чөлөөтэй ороод гарчихдаг бол ч түрийвч бас дажгүй л бэлэгний нэгт зүй ёсоор орно шүү.
Гар урлалаар занималддаг найз нөхөдтэй бол дамжуулж хэлээрэй.

Thursday, September 11, 2014
Атаархаад байх юм
Эдний бага сургууль явахдаа атаархан харах зүйл их гарна аа. Дуу хөгжмийн анги, тамирын заал гээд л ороод л шууд атаархаж байгаа юм чинь. Сиймхий хайж байгаад ганц нэг зураг авна.
Өнөөдөр очсон сургуулийнхаа дуу хөгжмийн ангийг эзэгнэж байгаад л улсаа танилцууллаа. Сурагчдыг хүлээж байх хоорондоо дарсан зургаа сонирхуулъя.
За энэ бол хөдөөний нэг жижигхээн бага сургуульд шүү дээ. Сурагчдын тоо ч цөөхөн байсан.
Дараа тамирын заалны зураг оруулна аа. Монголд заалгүй хувийн сургууль байдаг л юм билээ.
Өнөөдөр очсон сургуулийнхаа дуу хөгжмийн ангийг эзэгнэж байгаад л улсаа танилцууллаа. Сурагчдыг хүлээж байх хоорондоо дарсан зургаа сонирхуулъя.
Сургалтанд ашиглах зориулалт бүхий төгөлдөр хуур? |
Ноот. Гэм нь би уншиж мэдэхгүй. |
Гэрээрээ төгөлдөр хуур заадаг багш нар гэртээ ихэвчлэн ийм том тоөгөлдөр хууртай байдаг, түүн дээрээ шавь нараа тоглуулдаг. |
За нэг ийм хөгжим. Хилофон гэнэ ээ. Яг монгол нэр нь? |
Дараа тамирын заалны зураг оруулна аа. Монголд заалгүй хувийн сургууль байдаг л юм билээ.
Танилцах аялал
Аялалд яваад эзгүй байна, том зулзага. Бага сургуулийн 6-р ангийн хүүхдүүд бөөнөөрөө явна. Түүхийн дурсгалт газраар явна. Тухайн орон нутгаасаа шалтгаалаад ойрхон газраараа аялах нь элбэг гэсэн. Гэхдээ ихэвчлэн Киото, Нара гэх мэт газруудаар явдаг юм билээ. Хирошимагийн атмын бөмбөгдөлтийн тухай музей үзэх тохиолдол ч байдаг гэсэн.
Сургалтын агуулгад тусгайлан заасан байдаг шиг билээ.
За 6 -р ангид оруутаа л энэ тухай ярьж эхлэнэ. Хүүхдүүд ч хоорондоо тэгдэг гэсэн, ингэдэг гэсэн гээд л ярина. Ээж аавдаа эртхэн хэлж сэтгэл санааг нь бэлдүүлнэ. Хэ хэ. Учир нь бас л хөөрхөн мөнгө болдог юм билээ. Тэрийг нь сургууль нь албан ёсоор хурааж авна. Дээрээс нь яг явах өдөр хүүхэддээ гарын мөнгө гэж 5000 иен өгнө. Түүгээр хүүхдүүд гэрийнхэндээ бэлэг авдаг гэсэн.
-Юу захих уу, ээж ээ?
-Миний охин өөрөө л мэд. Гэрийнхээ гишүүдийг нэг бүрчлэн санаж байгаад л, тэр минь тийм юманд дуртай, энэ минь ийм юманд дуртай гээд л өөрөө төсөөлөөд авна шүү дээ, зулзага аа.
-За ойлголоо.
Нэг ийм харилцан яриа нэлээд хэд болсон.
Яван явтлаа, тэр нь ч гоё гэсэн, энэ нь ч содон гэсэн гээд л ээждээ их ярьсаан. Ээж нь үнэндээ зарим газар усных нь нэрийг тогтоохгүй юм билээ. Осолдохгүй хоёр том газрынх нь нэрийг л цээжилсэн. Хэ хэ
Хөтөлбөрийг нь урьдчилан эцэг эхэд хүргүүлнэ. Хэрэгтэй зүйс нь дэс дарааллан бичээстэй. Унаанд суухдаа дотор нь муухайрдаг бол эм өгч явуулаарай гэх мэт их дэлгэрэнгүй тайлбарласан байдаг юм билээ.
Анги даасан багш нар, захирал багш, сургуулийн эмч багш, зурагчны үүрэгтэйгээр нэг багш, тусгай ангийн нэг багш нийт 7 багш явсан. Энэ тусгай анги гэдэг нь ямар нэгэн бие бялдрын болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хариуцсан багшийг хэлж байгаа юм. Мэдээж тийм хүүхдүүд ч энэ арга хэмжээнд оролцоно.
Өглөө их эрт сургуулийн гадаах талбайдаа цуглана. Ээж аавууд нь хүргэж өгнө. Захирал багш үг хэлнэ. Сурагчдын төлөөлөл үг хэлнэ.
За тэгээд автобусандаа суугаад гараа далласаар хөдлөв.
Ээж 3 хоногтуслах хүнгүй жаахан хэцүүдэх байх даа гэж. Санана даа санана муу зулзага аа.
Сайн яваад, их зүйл үзэж хараад, хөгжилтэй яваад ирэхийг ерөөе.

Ээж 3 хоног
Сайн яваад, их зүйл үзэж хараад, хөгжилтэй яваад ирэхийг ерөөе.
Зураг
зураад л сууна, бага зулзага бид хоёр. Өнөөх л том цаасан дээрээ. Жижигхээн зурдаг байснаа одоо их томоор зурдаг болоод байгаа. Оройд нэг хэсэг цаасыг ингэж хүүхдийн гэнэн цайлган өнгөөр буддаг болсон. Өөрөө зурсан зурагтаа нэр өгнө. За энэ бол өөрийгөө зурчихаад байгаа нь. Харахаар л бөөн хайр, өөрийн эрхгүй урсаад байгаа хэхэ. Том зулзагаа ч бас харахаар л хайр урсана л даа. Том зулзага бас арай өөр жанраар зураад байна л даа, зургийг нь авах гэхээр дургүйлхдэг болсон. Зурсан зурагаа нуудаг болсон. Томрох ч лүд юм даа гэдэг шиг. Урд нь ингээд л том зулзагынхаа зурсан зургийг блогтоо оруулдаг байсан бол одоо бага зулзагынхаа бүтээлийг л оруулдаг болох нээ. Удахгүй бас томроод зурагаа үзүүлэхээ болих байх даа, тэр үед яадаг юм билээ байз. Өөрөө зураг зурж оруулж байдаг юм бил үү?
Морин хуур мину
За манайх гэдэг айл нэг морин хууртай. Тэрийгээ бага сургууль явахдаа авч явна. Хуурдаж бол чадахгүй л дээ. Ерөнхийдөө тайлбарлаж ярина. Хальт дууг нь сонсгоно. Хэ хэ Болоогүй ээ, мундаг байна уу? , алгаа ташаарай гэж байгаад хүүхдүүдээр алга ташуулчихна. Ккк
Хуур маань их удаж байгаа, удах ч гэж дээ. Хань ижлийг их сургуулиа төгсөхөд аав ээж минь бэлэглэж байсан юм. Тэр үед чинь айл бүр морин хууртай байдаггүй байлаа. Нэлээд ховор, өвөрмөц сонин бэлгийн тоонд ордог байж. Хань ижил хальт хуурддаг л даа. Ганц нэг ая тоглоно оо. Жилдээ нэг гэрийнхээ жаврыг үргээчихнэ. Би нь огтхон ч тийм төрлийн авъяас байхгүй.
Энд харин үе үе морин хуурчид ирээд тоглолт хийгээд байдаг юм. Морин хуурын аялгуу сонсохоор бас л сонин болно шүү. Нүдэнд эх орон минь харагдаад л...
Гэм нь энд чинь хажуу хавирганы айлууд их төвөгтэй. Чимээ шуугиан ихтэй байна гээд гомдол мэдүүлээд байдаг тул, хань ижил морин хуураа тэр бүр барьж авахгүй ээ. Би нь нэлээд дээхэн донгодуулж байсан юм. Хэв журам сахиулах хэлтсээс хэхэ. Урд шөнө дуу шуу хангинуулаад их чимээтэй байлаа, дахин ингэж болохгүй шүү бла бла...
Японд баргийн хүн мэдэж байдаг Сүхийн цагаан морь гэдэг номыг авч явна. Сүүлд гарсан Хөхөө намжилын тухай номыг авч яван, хууртайгаа цуг танилцуулна. Хөхөө намжил нь хайр сэтгэлийн тухай гарна гэхээр хүүхдүүд тэрүүхэндээ жаахан ичнэ ээ. Хэ хэ.
Морин хуур мину баярлалаа.
Жич: За ингээд жил бүрийн намар бага сургуулиудад очиж эх орноо танилцуулах хичээлд эх орны минь нүүр болсон, намайг авардаг зүйлүүдээ биччихлээ. Өөр юу билээ байз?

Дээл мину
Өнөөдөр бас нэг бага сургуульд очиж улсаа танилцуулж шагайгаа тоглож байгаад ирлээ. Зүгээр нэг энгийн хувцастай хүүхдүүдийн өмнө гараад яриа хийх, дээлээ өмсөөд зогсох шаал ондоо. Хүлээж авах хүүхдүүдийн байр байдал, дээлээ өмчихөөд бардам зогсох би гээд л цаанаа л нэг ондоо шүү.
Цэнхэр, улаан өнгийн гэсэн хоёр дээлтэй. Улаан нь хонхны баяраараа өмсөж байсан. Цэнхэрийг нь энд ирэхдээ хийлгэж байсан. Сүүлийн үед хүмүүс янз бүрийн загварын дээл хийлгэж өмсдөг болжээ. Хувьдаа бол энгийн, жирийн дээлэндээ дуртай. Нэг ч загварын дээл байхгүй, энд одоохондоо өмсөх шаардлага гарахгүй л байна. Монголд харин гарч магад л юм. Тухайн үедээ шийднэ дээ, хийлгэх үгүйгээ. Учир нь энд дээлийг хятад үндэсний хувцастай адил юм, төстэй юм гээд жиг жуг гээд байдаг учраас улсаа танилцуулахаар энд тэнд уригдахдаа энгийн дээлээ л өмсдөг, өмсөх сонирхолтой.
Монгол эх орон минь үндэсний хувцас дээлтэй байдаг нь надад мөн их ач тусаа өгдөг дөө. Үндэсний хувцас гэхээр зүйлгүй орны улсууд улсаа танилцуулахдаа бас нэлээдгүй хүч хөдөлмөр, авхаалж самбаа шаардаж байж ард нь гарна шүү дээ.
Энд ажлаар ирсэн хүмүүс загварын дээлтэй нэг бол банзал цамцны хослолтой ирдэг ч япон хүн тэр бүр хүлээж аваад байдаггүй л юм.
Японд суралцахаар ирж байгаа бол нэг дээлтэй ирэхэд илүүдэхгүй шүү. Янз бүрийн арга хэмжээнд дээлээ өмсчихнө. Улсаа танилцуулахдаа өмсчихнө.
Дээл чинь бас тайлбарлахад хөөрхөн баялаг шүү дээ. Бараг дан дээлээ ярьсаар байгаад цагаа дуусгасан ч болохоор. Бага ястангуудын өмсдөг дээл, малгайн хээ хуарны тайлбарыг хийсэн ч болох юм. Одоогоор яг тэгж дан дээлийг тайлбарлаж яриагүй л байна. Учир нь хүүхдүүд тэр бүр сонирхохгүй. Гэх мэтчилэн үндэсний баялаг ихтэй улс оронд төрсөндөө баярлаад, бахархаад ханашгүй.
Дээл мину баярлалаа.

Friday, September 05, 2014
Шагай мину
Бага сургуулийн хичээлийн хөтөлбөрт сүүлийн хэдэн жил хүч түрэн орж байгаа нэг зүйл бол, гадаад улс оронтой танилцах, гадаад хүнтэй уулзаж ярилцах гэсэн хичээл. Тухайн орон нутагт нь ажиллаж амьдардаг, суралцдаг гадаад хүмүүсийг сургуульдаа урьж яриа хийлгэх. Ихэвчлэн улсынх нь онцлог, бахархууштай зүйлийг яриулна. Дунд нь тухайн улсынх нь хүүхдүүд тоглодог тоглоом наадгай байвал тоглуулна. Яагаад заавал тоглоом тоглуулдаг вэ гэхээр, хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа богино байдагтай холбоотой. Чилээрхэх тул биеийг нь хөдөлгөн, амраах гэсэн зорилготой.
Би бол шагайгаа аваад л явна. Жинхэнэ яс гэхээр эд нар их гайхна. Пүү паа болно. Зарим нэг охид сэжгийн, дотор муухайрчлаа гэж авна. Дор бүр нь тохирох хариуг нь хэлээд л эвтэйхэн аваад гарчихдаг болсон. Банди нар бол хөөрхөн, сэргэлэн нэг нь нэгийг өгчих гэж гуйна. Дахиад тоглоё л доо гэнэ.
Багш нар нь их олзуурхаж хүлээж авна. Сурагчдаасаа илүү сонирхож, няслаж үзнэ. Зүлгээд ийм гоё гөлгөр болгочихсон юм уу ч гэж асууна.
Бага байхдаа хөрш айлынхаа ах эгч нартай их шагай нясладаг байж дээ. Тэгж их шагай нясладаг байсан минь хожим хойно ингээд алс арлын оронд аминд минь орно гэж тухайн үедээ зүүдлээ ч үгүй явж дээ. Энд ажиллах гээд ирэхдээ багадаа тоглож байсан шагайгаа бүгдийг нь чемадандаа хийж аваад, гэрийнхэндээ үнсүүлээд, охиноо үнсээд нулимс бөмбөрүүлсээр онгоцонд сууж билээ. Одоо шагайгаа харах тоолонд бага насны минь дурсамж тодроод сайхан мэдрэмж төрүүлдэг юм.
Шагайныхаа ачаар их олон сургуульд очиж, улсаа танилцуулангаа өөртөө таван цаас олдог доо, баярлаад баршгүй. Хүний нутагт нутгийн бяцхан охиндоо ихээхэн хувь нэмэр болдог шүү, шагай мину.
Thursday, September 04, 2014
Сайхан
сэрүүсээд, эрч хүч дүүрэн байна. Хувь хувьсгалын ажил ихтэй л байна. Алинаас нь эхэлж бичихээ мэддэггүй гэнэ ээ.
Намрын улирлыг монголд найр наадмын улирал болгодог бол энд урлаг уран сайхны улирал болгоно. Биеийн тамирын өдөрлөг, энд тэнд урлагийн бүтээлийн үзэсгэлэн тайлан болох нь их. Бид одоогоор япон ээж аавын минь амьдардаг орон нутгийн тамирын өдөрлөг, бага зулзагын тамирын өдөрлөг, амьдардаг хорооны минь тамирын өдөрлөг гэсэн гурван өдөрлөгтэй. 9 сарын бүх амралтын өдөр нь хуанли дээр улаан эрээнээр тэмдэглээстэй.
Сүүлийн үед японд эмнэлгийн орчуулагч гэдэг үг их өргөн дэлгэрч байгаа. Гадаад хүмүүст зориулсан үйлчилгээ. Японд оршин суугч гадаад иргэдэд туслах гэсэн сайн санаат хүмүүсийн үүсгэн байгуулсан сайн дурын үйл ажиллагаа. Гэхдээ энэ нь олон жилийн өмнө Америкт үүсгэн байгуулагдаад, хэдийнээ олонд танигдсан нэр хүндтэй байгууллага болсон гэнэ. Анх мэдээж хүмүүс гайхдаг, орчуулагч нарыг үл тоодог, тэдний хэрэгцээг мэддэггүй байж. Аажим аажмаар эмнэлгийн, анагаах ухааны орчуулагч нь нийгэмд маш чухал байр суурьтай гэдгийг мэдэрч эхэлсэн байна. Үүнд мэдээж тухайн үеийн сайн дурын орчуулагч нарын нөр их хөдөлмөр, хүчин зүтгэл байсан нь хэлүүлтгүй.
Уг байгууллагын япон дахь төлөөлөгч, үүсгэн байгуулагчдынх нь нэг ирж илтгэл тавив. Ажлаас минь зохион байгуулсан юм. Ингэж илтгэл тавихдаа зөвхөн нэг талаас бэлдсан материалаа уншаад байх биш, оролцогчидтой хамтарч, орчуулагч тал болон, өвчтөн, эмч нарын дунд тулгардаг бэрхшээл зэргийг бодит шижээн дээр тайлбарлаж өгч байв.
Би хааяадаа орчуулганд явдаг тул хоёр чихээ дэлдийлгэж байгаад л бүх яриаг нь анхааралтай сонслоо. Англи хэлтэй хүмүүст голлож зориулсан лекц байсан ч, үр бүтээлтэй сургалтанд суусандаа олзуурхаад байгаа. Сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл гэвэл, англи хэлийг 40 гарч байж сураад, 50 гарч байж их сургуульд суралцсан гэсэн. Хүнтэй суугаад, хүүхэд гаргаад гэртээ гэрийн эзэгтэй болж 10 хэдэн жилийг үдсэн, хүүхдүүд нь ч томроод, ямар нэгэн шинэ зүйл эхэлмээр санагдаад, англи хэл рүү ханцуй шамлан орсон гэнэ дээ. Ямарав?
Англи хэл сурчих юмсан гээд худлаа л шаналаад явдаг, бодит зүйл огт хийжамждаггүй би жаахан тайвшрав. Хэ хэ. 40 хүртэл зай ч байна гэсэн шүү юм бодоод. Хаха

Англи хэл сурчих юмсан гээд худлаа л шаналаад явдаг, бодит зүйл огт хийж
Subscribe to:
Posts (Atom)