За амралтын өдрийг бид цэцэг хуар үзэж ёстой сайхан өнгөрөөлөө. Дөрвөн зүг найман зовхист, хаашаа л харна цэцэг. Нэрийг нь хэлж мэдэх нь ч байна, мэдэхгүй нь ч байна. Бүх цэцэгний хажууд очиж зургаа татуулав. Цэцэг намайг гоёв уу, цэцэгс надаар гоёв уу? Сүүлдээ мэдэхээ ч байв. Хэ хэ. Яг одоо зураг хийх гэсэн гар доор алга, дараа хиймз...
Хамгийн гол хэлэх гэсэн сэдэв рүүгээ оръё.
Энд ямарваа нэгэн үзмэр үйлчилгээний газар нь гадаад иргэнд хямдралтай үйлчилнэ. Гадаадын иргэн болохоо баталсан паспорт гэх мэт зүйлээ биедээ авч явах шаардлагатай. Билетээ авахдаа үзүүлээд л болно. Ингэсэн тохиолдолд дээд тал нь 50 хувь хямдарч байх жишээний. Мэдээж хараахан ийм үйлчилгээ үзүүлж эхлээгүй газар ч бий л дээ. Гэхдээ л япон хүнтэй адил л хэмжээний мөнгө төлнө. Түүнээс гадаад хүн тул нэг дахин илүү төлөх ёстой гэсэн манай монголд түгээмэл байдаг үзэгдэл огт байхгүй.
Хол орноос өөрийнх нь улсыг зориод онгоцны тийзний үнэ, зочид буудлын үнэ, идэж уух зүйлсийн үнэ, буцахдаа бэлэг дурсгалын зүйлс гээд л асар ихээр нь мөнгөө үрж байхад нь хээв нэг илүү үнэ аваад сууж байдаг манайхны үзмэр үйлчилгээнээс санаа зовно гэж юүхэв. Үнэндээ таарсан үзэх юмтай бол бас ч гэж яая гэхэв гэхсэн.
-Өө, ингээд л болоо юу?
гэж шулуухан хэлэх нэгэн ч байна, тэгсгээд дуугай ч цаанаа л нэг сэтгэл гонсгор нэгэн ч байна.
Японд шижээ нь би нь ээж аав, ах дүү, найз нөхдийгөө дагуулаад өөрөө нэлээд хэд үзчихсэн газраараа явна. Тэр бүр үзсэн зүйлдээ дахин дахин өндөр үнэ төлөөд үзэхээр минийх нь түрийвч бас л нимгэрнэ биз дээ? хэхэ. Харин энэ гадаадын иргэнд хямдралтай үйлчлэхээр чинь би өөрөө бөөн баяр, дахин дахин зөндөө л олон хүн дагуулаад ирэх сонирхол төрж байгаа байхгүй юу.
Миний мэдэхийн нэлээд хэдэн газар ингэж гадны бидэнд хямдралтай үйлчлээд эхэлчихсэн. Манайхаар ирсэн зочидоо дагуулаад л гүйгээд байна даа гэж.
За тэгээд бүгдээрээ гадны л хүн бол мөнгөтөй гэсэн бодлоосоо салмаар байгаа юм.
Аан тийм, бас гадаадад байж байгаад ирсэн монгол хүн бол зоослог гэж ойлгодгоо болих хэрэгтэй. Хэ хэ. За энэ тухай дараа бичнэ ээ.
No comments:
Post a Comment