Би бол шагайгаа аваад л явна. Жинхэнэ яс гэхээр эд нар их гайхна. Пүү паа болно. Зарим нэг охид сэжгийн, дотор муухайрчлаа гэж авна. Дор бүр нь тохирох хариуг нь хэлээд л эвтэйхэн аваад гарчихдаг болсон. Банди нар бол хөөрхөн, сэргэлэн нэг нь нэгийг өгчих гэж гуйна. Дахиад тоглоё л доо гэнэ.
Багш нар нь их олзуурхаж хүлээж авна. Сурагчдаасаа илүү сонирхож, няслаж үзнэ. Зүлгээд ийм гоё гөлгөр болгочихсон юм уу ч гэж асууна.
Бага байхдаа хөрш айлынхаа ах эгч нартай их шагай нясладаг байж дээ. Тэгж их шагай нясладаг байсан минь хожим хойно ингээд алс арлын оронд аминд минь орно гэж тухайн үедээ зүүдлээ ч үгүй явж дээ. Энд ажиллах гээд ирэхдээ багадаа тоглож байсан шагайгаа бүгдийг нь чемадандаа хийж аваад, гэрийнхэндээ үнсүүлээд, охиноо үнсээд нулимс бөмбөрүүлсээр онгоцонд сууж билээ. Одоо шагайгаа харах тоолонд бага насны минь дурсамж тодроод сайхан мэдрэмж төрүүлдэг юм.
Шагайныхаа ачаар их олон сургуульд очиж, улсаа танилцуулангаа өөртөө таван цаас олдог доо, баярлаад баршгүй. Хүний нутагт нутгийн бяцхан охиндоо ихээхэн хувь нэмэр болдог шүү, шагай мину.
よかったですね。
ReplyDeleteはい。よかったです。
ReplyDelete