Энэ дууг дуулахаар бэлдэж байгаа гэнэ. Хүүхдүүдийн дуулснаар бичлэг оруулж болохгүй тул урьдчилаад юүтүб-с зээлдээд сонсголоо шүү. Манай гэрт хит болж байна, 3 сарын сүүл хүртэл хит хэвээрээ байх байх. Учир нь төгсөлт нь 3 сарын сүүлээр болно.
Ер нь сургуулийн төгсөлтөөр энэ дуу их дуулагддаг гэнэ.
Урдных шиг оруулж болохгүй юм. Линкийг нь л орууллаа. Дарж ороод сонсчихоорой. YELL гэдэг дуу нь шүү.
https://www.youtube.com/watch?v=ZwakoE7VWMk
Friday, February 27, 2015
Амттай амралтын өдөр
Бумаа ахаа, таны номыг гартаа оруулсан шүү. Хэ хэ
Дараа гарын үсгийг чинь зуруулнаа. Нэг бол та гарын үсгээ баахныг зураад нааш нь явуулчих. Би нь энд хайчлаад наачихая хэхэ.
Бумаа ахынхаа зохиолоос уншаад ухаанаа мартааский л байна. Ойрд ингэж амралтын өдрийг үд болтол унтаагүй шиг санаад байна. Үд болтол ч унтаагүй л дээ, зулзагуудаа унтаж байх хооронд нь номоо тэврээд хэвтсээр үд болсон хэрэг. Дунд нь зулзаганууд сэрэхэд нь бас өөртэйгөө адилаар ном унш гээд зурагт ном тэврүүлээский. Бага зулзага ч уншина гэж юу байхав, зургийг нь харж байснаа
-Ээж ээ, дараа уншиж өгөөрэй
гэж хошуугаа цорвойлгож энэ тэр.
Нэг л сэтгэлд дотно. Үе үе нэгэн цагт бие биенийхээр орж гардаг байсан Бумаа ахын дүр нүдэнд харагдаад л. Таныхаа блогоор сэм сэмхэн шагайж шинэхэн бүтээлтэй нь танилцаад л яваа шүү. Үргэлжлэлийг нь хурдан оруулаарай.
Мөн цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсэе. Бас бусад номыг нь тэгж байгаад гартаа оруулна аа. Хэ хэ.

Яанам билээ
Ээжийгээ зурсан нь, уртаас урт зүүлттэй шүү |
Энд тэнд тийм хүүхэд тэгж нас бараад гэж сонсоод надаас хол л болж байна гэж бодоод тоодоггүй байлаа. Тэгсэн саяхан эндхийн нэгэн бага сургуулийн хэдэн банди нар хутга барьсан хүнд хөөгдөөд гээд амьсгаадчихсан сургуульдаа буцаж гүйж ирсэн гэнэ. Тэгээд хот даяараа түргэн аваад сургуулийн захиргаанаас зарлал явагдаад, завтай ээж аавууд ээлжлэн хүүхдүүдийг өглөө сургуульд нь яавахад, үдээс хойш тарахад нь харгалзах 7 хоногийн аян өрнүүллээ. Аймшигтай, бүр ойрхон миний байгаа жижигхээн хотод ийм зүйл гарч байна гэхээр л. Анхаарал болгоомж ер нь илүүдэхгүй л юм шиг байна. Харьцангүй амгалан нийгэмд байгаа юм даа гэж бодоод байсан чинь үгүй бололтой.
Эцэг эхийн холбоо барих сүлжээ гэж байдаг юм. 6-7 хүн нэг бүлэг болж 1 дэх хүн 2 дох хүн лүү, 2 дахь нь 3 дахь луугаа гээд сургуулиас болон хорооноос зарласан ямар нэгэн мэдээллийг дамжуулдаг юм. Энэ систем бас их зүгээр санагддаг. Нэг хүн л хамаг нэгжээ бараад бүх хүн лүү утасдаад байхгүй, хүн болгонд адил үүрэг оноогоод өгчихдөг.
Монголд минь бас ямар айхтар хэрэг гарчихаа вэ. Энэ талаар нүүр ном, блог, сонин хэвлэлүүдээр их л шуугиж байна, Би ч бас сэтгэл сонин болчихоод, бодохоор бага зулзагаа нүдэндээ хараад, өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд байна.
Юу ч гэж хэлэхэв, яамаар ч юм хэлж мэдэхгүй...
Ээжийгээ зурдаг, аавыгаа зурдаг тэр л хөөрхөн ертөнцийг хайрлаж л өсгөмөөр...
Wednesday, February 25, 2015
Энхийг сахиулах гэж
бас л хэцүү байна шүү. Яасан гэхээр?
Дунд сургуульд орохоороо хичээлээс гадуур заавал нэг дугуйланд хамрагдах ёстой байдаг юм байна. Тэр дугуйланд нь урлаг уран сайхны, спорт гэсэн хоёр том төрөл байгаад байна. Том зулзага бол мэдээж спорт гэхгүй байгаа юм. Тэгсэн аав нь ямар нэгэн спортыг нь л сонго гэж айлдаад байх. Тэгээд л манай 2 чинь хоёулаа шартай, мөчөөгөө өгөхгүй улс бие биес рүүгээ сонин сонин хараад л, уур амьсгалыг хачин болгоод байна. Би дунд нь хэнийх нь талд орохоо мэдэхгүй, худлаа л бөнжигнөөд. Хэ хэ. Аль альных нь л зөв санагдаад байгаа юм.
Ямар мэргэжлийн тамирчин бол гэж байгаа биш, уг нь жаахан ч гэсэн гүйж харайж байвал өөрийнх нь биеийн хөгжилд хэрэгтэй байдаг. Ингээд бодохоор аавынх нь талд орчихмоор.
Дургүй, хүчээр орчихсон зүйлдээ орчихоод учиргүй баргар царайлаад, хоёрын хооронд явж байхаар, дуртай зүйлдээ ороод, сэтгэл өөдрөг явбал гэж бодохоор том зулзагынхаа талд орчихмоор.
Яадаг юм билээ? Таньдаг ганц нэг япон хүнтэй ярилцахаар хүүхэд ер нь ээж аавынхаа хүссэнээр явдаггүй шдээ. Өөрсдөө юу гэж бодно түүгээрээ л явна. Тэр нь бараг илүү. Хожим хойно ухаараад л явдаг юм. Ээж аавыгаа тэгж хэлэхэд нь үгэнд нь орохгүй яав даа л гэж боддог чинь угаасаа хүн болгоны л зан. Чи ч бас тэгж бодох үе бий биз дээ?
-Өө, байлгүй яахав, байлгүй яахав. Эсрэгээрээ өөрийнхөөрөө нам зүтгээд явдаг байж гэж бодогдох үе ч бий.
Миний хариулт нэг иймэрхүү.
За ямартаа ч хэсэг харзнаж байгаад, эцсийн шатанд том зулзагынхаа л талд орох байхдаа л гэж бодогдоод байгаа, хэхэ. Аавд нь нууц шүү. Хэ хэ.
Том зулзагын ямар дугуйланд орох гээд аавтайгаа байлдаад байгааг, энэ асуудал шийдэгдэхээр нь хэлнэ ээ за. Тэр болтол түр хүлээский...

Monday, February 23, 2015
Гэртээ ирэхээрээ
л хамаг эрч хүч сулраад, татаастай гэдэс хүртэл тавиастай болчих юм хэхэ. Та нар бас тэгдэг биз?
Хийх юмсан гэж бодоод байгаа зүйлс их байгаад байх, амжихгүй байх. Өглөө нээх эрт сэрдэг хүн болох гээд бас чадахгүй, даараад бага зулзагатаа шигдээд хэхэ. Орой нь хоол, зурагт гээд л нэг мэдсэн унтах цаг.
Хонь жил ч гарчихлаа. 2009 онд нэг ийм хонь нааж хийж блогтоо оруулж байсан байна. Хонь жил болтол хаа ч байсан юм гээд хэдэн номтойгоо монгол явуулчихсан чинь, ингээд хонь жил гарчихдаг гэнэ. Зургийг нь дахиад оруулав.
Одоо энэ наамал хүүхэлдэйнүүдийг заадаг байсан эмээ бүр насан өндөр болоод нэхмэлээ ч, наамалаа ч заахаа больсон. Ганц охин нь гээд хэдийнээ 60 гарчихсан охин нь энд тэнд дагуулаад явдаг болсон байна лээ. Намайг бол санах ч үгүй. Мартдаг өвчин. Яг ямар төрлийнх нь юу бүү мэд, асууж зүрхлээгүй. Учир нь энэ зөнөх өвчин чинь бас их олон төрөл гэсэн.
За энэ ч яахав.
Галзуу хүнийхээ тэмдэглэлээ шинэхэн дээр нь цэгцэлмээр байдаг. Зав гээч та надад айлчланхан ирээч...

Дунд сургуульд
орох дөхөөд байгаа гэж улиг болтлоо л бичиж байна дөө, тэ.
Энэ удаад дунд сургуулиас нь товлон зарласан сургалтын тухай бичнэ. Нэлээд хэдэн өдрийн өмнөөс бага сургуулиар нь дамжаад зар ирсэн. Сургалт зохион байгуулах газар сургуулийнхаа газрын зурагтай, цаг нар өдөртэй нь.
Би нь эзгүй байсан тул аав нь хагас өдрийн чөлөө аваад явав. Ойлгохгүй, чухал зүйлээс нь эргээд бидэнд хэлэхгүй үлдээчих вий гээд хамгийн урд очиж суугаад бичлэг хийгээд ирсэн байсан. Хэ хэ. Нэг орой гэрээрээ тэрийг нь үзэж, аавыгаа шоолж жаахан инээлдэв. За энэ ч яахав. Гол сэдэв рүүгээ ороё.
Эхлээд мэдээж захирал багш үг хэлнэ.
-Бага сургуулиа амжилттай төгсөөд манай дунд сургуульд орох гэж байгаад баяр хүргэе. Багш нар бид шинэ хүүхдүүдээ тэсэн ядан хүлээж байна.
Гээд сургуулийнхаа зорилт, голлон анхаардаг зүйлсээ товчхон ярина.
Дараа нь нэгэн залуухан багш гарч ирээд сургуулиа хальт танилцуулна. Дугуйлан секцийн талаар ярина. Тэрний дараа нь эрүүл ахуйн гээд нэг багш гарч ирж яриа хийв. Сурагчдын биеийн байдал эрс өөрчлөгдөөд ирнэ. Тэрэндээ хүүхдүүд эмзэгээр хандана. Тэр болгонд нь эцэг эх, багш нар анхаарал тавьж ойлгож хандацгаая гэсэн агуулгатай яриа байлаа. Нэг инээдтэй хэрнээ хөөрхөн зүйл ярьсан нь, зарим банди нар
-Багш аа, би өсөхгүй байна, яах уу? гэж бараг өдөр бүр хэлж орж ирдэг гэсэн. Шууд өсчихгүй шүү дээ тэ. Хэ хэ
За тэгсэн нэг ажилтан гарч ирсэнээ баахан мөнгө төгрөг ярьж байснаа яваад орчихов. Бид наана овоо гар уу гэж баахан хөхрөв. Ажлаа хийж байгаа хүнийг.
Бага сургуультай адил өдрийн хоолтой. Хоолны мөнгийг эцэг эх төлнө. Хоёр дугаар ангидаа танилцах аялал хийнэ. Тэрнийх нь 60 хэдэн мянган иен болдог гэчихэв ээ, бурхан минь. тухайн үед нь бичье. Одоо ч дүрэмт хувцас, төгсөлтийн хувцас, тамирын хувцас энэ тэр гээд бөөн зардал дунд сууж байгаа тул тогтоохыг ч хүссэнгүй. Хэ хэ. Тархи бол шууд автоматаар нэг чихээрээ оруулаад нөгөөхөөр нь гаргаж байна лээ. Ккк
Баахан л бөглөх хуудас өгсөн байсан. Жишээ нь хоолны мөнгө зэргийг хурааж авч байх банкны данс. Өөр юу байлаа, зарим нэгийг нь зулзага өөрөө бөглөөд байсан, санадаггүй.
Хотын захиргаанаас нь мэдэгдэл хуудас ирж байсан. Танай хүүхэд энэ дунд сургуульд явна гэсэн. Бага сургуульд ороход нь бас ирж байсан юм. Бага дунд сургууль бол гэрийнхээ ойролцоох харъяа сургуульдаа явна. Ахлах сургууль бол дүнгээр нь жагсаагаад, хүүхэд өөрсдийн ормоор байгаа сургуульдаа шалгалт өгч, тэнцвэл ордог гэсэн. Энэ талаар 3 жилийн дараа дэлгэрэнгүй бичих байх гэж бодож байна. Наана нь буцчихгүй л бол хэхэ.
Яг дунд сургуульдаа ороод ирэхээр нь шинэлэг санагдсан зүйлсээ бичээд явахыг хичээе.

Сар шинийн мэнд
За уншигч олон түмэндээ сар шинийн мэнд хүргэе.
2 зулзага минь цагаалгыг минь идэж чаддаггүй ээ. Учир нь энд мах ногоо зэрэгтээ сахар хийж иддэг юм байж цагаан будааг бол сахартай хольж иднэ гэж байхгүй. Дээрээс нь үзэм хольчихсон болохоор бүр идэхгүй байсан.
-Ээж ээ, энэ үзмийг нь түүгээд өгөөч.
-Хамтад нь иддэг юм аа.
гэж хэлээд ч нэмэргүй байлаа. Хань ижил бид 2 л хөөх ямар гоё байнаа, бага нас санагдчихлаа, эмээгий минь, ээжийн минь хийдэг цагаалга ч хачин сайхан шүү гэж ирээд л амаа олохгүй идэв.
Гэх мэтчилэн хол байгаа бид чинь эх орныхоо ёс заншилаас жаахан хөндийхөн л байх юм. Ялангуяа хүүхдүүд минь л хол хөндий, мэдэхгүй өсчих гээд байх юм даа. Сонсох нэг өөр, өөрсдийн биеэр амсах нэг өөр байдаг даа. Нэг сайхан өдөр цагаан сараар охидоо дагуулаад харинаа, ярьшиг. Хэ хэ

Sunday, February 15, 2015
Маки зүши
Маки зүши гээд далайн байцаанд ороосон будаа. Манайхан кимбаб гээд солонгосоор хэлээд байдаг юм билээ. Будаагаа юу ч билээдээ нэг юмтай холиод ийм ягаан өнгөтэй болгочихсон. Дангаар нь ч агшааж болно. Шар нь өндөг, ногоон нь өргөст хэмх, цагаан нь урт төмс гээд нэг тийм уртаа гэгч нь ногоо байдаг юм. Тэрийг бас ингэж түүхийгээр нь идэж болдог юм билээ.
За ингэж будаагаа ороож идэхдээ төрөл бүрийн амьтны дүрс оруулаад хийнэ. Будаагаа болон янз бүрийн ногоогоо дэлгэж тавихдаа учир жанцангий нь олж зулдаг юм билээ. Бүр ном сэтгүүл ч их зарагдана. Орц болон зулах аргатай. Нэгийг худалдаж авна л гэж бодоод байгаа. Баяжихаараа хэхэ. Хийж сурах санаа их байгаа, хааяа баярын ширээгээ засахад хөөрхөн санагдсан. Ном худалдаж аваад, хийж сурахаараа блогтоо оруулахыг хичээнэ ээ.

Saturday, February 14, 2015
Баярлаад байх юм эмээ минь
Дээхэн үед сайхан ажилтай цалгиж явдаг байсныг минь санаж байна уу? Хэ хэ. Жилд нэг монгол яваад л, хөдөө гадаа явж монголчуудад хэрэгтэй гэсэн зүйлсийн талаар яриа хийхэд нь чадан ядан орчуулаад л. Сайхан байжээ. Хальт санаа алдав.
Хоолны технилогич нэгэн эмээтэй цуг монгол явж байсныг минь санаж байна уу. Тэр эмээтэйгээ саяхан уулзаад. Уг нь бидний хэдэн нөхдүүд жилдээ нэг уулзчихаад байдаг байсан чинь сүүлийн 2 жил лав уулзаагүй юм билээ. Ингэж уулзахдаа хоёр орныхоо төлөөлөл болсон хоолыг хийж бие биенийгээ дайлдаг юм. Эмээ бол надаар ерөнхийдөө бууз хуушуур л хийлгэх дуртай. Энэ удаад ч бас хийдэгээ л хийлээ. Гэхдээ эртээд хийсэн ногоон өнгөтэй буузаа хийсэн. Бас л бууцайгаа багадуулсан. Хэхэ. Үлдсэн гурилаар нь хуушуураа хийсэн. Хуушуур бол бүр ч мэдэгдэхгүй юм билээ.
За тэгэхээр тэр эмээ минь юунд баярлаад байна вэ гэхээр? Би бууз хуушуурандаа дандаа ногоо хольдог юм. Татсан махтайгаа. Их гоё зөөлөн болдог санагдаад. Монголчууд дандаа мах идээд ходоод гэдэс муутай гэсэн ойлголттой хүмүүс чинь биднийг ингэж ногоо идэхээр өөрийн эрхгүй баярлаад, хийсэн ажлынх нь үр дүнд нэг ч гэсэн хүн, айл ногоо идээд байхаар баярлаад байна. Хэхэ.
Тээр жил монголд идсэн хорхогны төмсний амтыг одоо хүртэл мартаж чадахгүй байгаа, зүүдлэх нь холгүй л байдаг гэж ярих эмээ маань бүхэл бүхэл төмстэй тахианы мах чанасан. Амт нь яаж хорхогны төмсийг гүйцэхэв дээ, хэхэ.
Бас дүүпүү дотор будаа хийж битүүлж байгаад чанасан хоол хийсэн. Том зулзагат минь зааж өгөөд байх шиг байсан. Би нь хуушуурандаа түүртээд харж амжаагүй. Сүүлдээ япончууд чимхэж өгсөн чинь инээдтэй л юм болж байгаа юм.
Зураг 3: Итадаки гэдэг нэртэй дүүпүүнд ороож чанасан будаа нь. Ийм дүүпүү тусад нь зардаг юм билээ. Таваглахдаа голоор нь хэрчээд тавьчихаж байна лээ. Гэм нь эд нар хоолондоо сахар хийж их амталдаг юм. Чихэрлэг амттай болгоод. Тэрэнд нь одоо хүртэл нэг л дасаж өгөхгүй байгаа манай гэрийхэн. Гэртээ бол монголоороо л амтална шүү дээ, янз бүрийн япон хийвэл. Харин япон айлд хоолловол за жаахан хэцүү дээ. Хэ хэ.
Бас цуг монгол явж байсан ногоо тариалалтын багш залуу ирээд монголд хэрхэн хөглөж байсан тухайгаа ам уралдан ярьж сайхан инээж авцгаасан бид тун удахгүй дахин уулзаж зөндөө хоол хийж идэхээр тохиролцон тарцгаав.

Том нярай
Эмэгтэйчүүдийн эмч нарын санаа зовоосон зүйлсээс. Япон монголын ялгаанаас.
Монголд сүүлийн үед аварга том нярай төрөх нь их. Бүр 5 кг төрсөн хүүхэд ч байна.
Японд 3 кг нярай л гэхэд аваргадаа орно. Ганц нэг том биетэй ээж нар том хүүхэд төрүүлэх нь бий ч ховор. Япон эх баригч, эмч нар сонсоод нүд нь орой дээрээ гараастай.
Монгол хүүхнүүд касер хагалгаа хийлгэж төрөх сонирхол ихтэй. Төрөхийн өвдөлтөөс айдаг.
Япон хүүхнүүд мэдээж айдаг ч наана нь эх баригч нар маш сайн тайлбар, зөвлөгөө өгдөг. Бүр анагаах ухааныхаа зүгээс шаардлагатай гэж үзсэн эхдээ л хагалгаа хийж төрүүлдэг. Бусад үед бол аль болох өөрөөр нь төрүүлнэ. Япон хүүхнүүд тэсвэрлэх чадвар сайтай. Бага жинтэй хүүхэд төрүүлдэг болохоор өвдөлт ч бага байдаг байх.
Монгол хүүхнүүд өвдөлтгүй төрөхийг хүсдэг.
Японд ч өвдөлтгүй төрөхийг хүсдэг хүүхнүүд бий.
Энэ үед нь нугасаар өвчин намдаах тариа хийдэг. Монголд ч японд ч.
За өөр юу яриад байлаа даа. Мэдээж улс улсын эрүүл мэндийн тогтолцоо, техник технологи гээд зөндөө л ялгаатай зүйл байна.
Ер нь манай монголд очиж сургалт зэрэг зохион байгуулдаг япончууд, энд дадлагаар авчрахдаа багаар ажиллах талаар голчлон заах гэдэг харин манайхан багаар ажиллах гэдгийг арай өөрөөр хүлээж аваад, япончуудын яг заах гээд байгаа багаар ажиллах гэдгийг нэг л ойгож мэдэрч өгөхгүй байх шиг санагдсан.

Friday, February 13, 2015
Зураг бас жаахан далийлт
Утасныхаа зурагийг цөөлөхийн тулд эндээ ганц нэг зураг оруулав.
Хёого мужийн Кобэ гэдэг хот байдаг юм. Тэндэх нь япон үхрийн махаараа алдартай гээд бидний 4 хүүхэн мах шарж идэв.
Энд чинь энд тэнд явахдаа ер нь дандаа л идэх уухаа л ярина шүү дээ. Эндхийн ийм ч юм нь амттай, тийм ч юм нь амттай гэсэн бүгдээрээ идэж ууж үзэх үү гээд заавал амсаж, идэж үзэж санаа нь амраад бахдалтай гэгч нь өөр өөрсдийн муж руугаа буцна шүү дээ.
Зөөлөн гэгч нь юүхэв л мах байна лээ. Тусгай амтлагч цуунд дүрж иддэг тул яг мах нь ийм амттай гээд хэлэхэд хэцүү л байдаг юм, заримдаа ч.
Ам дамжин амттай амттай гэж яриад, брэнд болгочихоор хөөрхөн үнэтэй гэж тэдгээр нь. За тэр үнэ ч яахав.
Үнэтэй гэснээс бид 4"Өө ажил хийгээд хичээж байгаа завгүй ээж нар хааяад өөрсөддөө санаа тавиад, дандаа өөрөөсөө нарийлж гэр бүлийнхнийгээ урдаа тавьдаг улс юм чинь яадгийн явж үнэтэй мах шарж иднээ" гээд л гэрээсээ хол байгаа хүүхнүүд юунд нь салхи орно гэдэг билээ, хөл нь хөнгөрөөд л санал нэгтэйгээр, нэг нэг шар айраг уунгаа хавийн юм хамж ярьцгаан нэгэн оройг сайхан өнгөрөөв.
Нээрээ эмэгтэй хүн эзэгтэй, ээж болохоороо хамгийн түрүүнд үр хүүхэд нь нүдэнд нь харагдаад л өөрөөсөө нарийлдаг даа. Би нь илүү тийм зантай юм шиг байгаа юм. Нэг танил ах маань ажил гээд завгүй байна өө гэсэн чинь
-Чи тэгээд ажил ажил гэж гүйж гүйчихээд өөртөө мөнгө зарж хэрэглэж чадаж байна уу?
гэсэн шүү дээ. Тэгээд л гэнэт бодлоо. Нээрээ л өөрөөсөө нарийлаад хавь ойрын амьтан ах дүү, ээж аавдаа өгчихөөд байдаг юм билээ би.
Бас нэг танил эгч маань
-Шшш, чи минь ийм сайхан газар байж байж өөртөө цаг зав гарга, саун, халуун рашаандаа орж бай, монгол хүүхнүүдийн шогшроод байдаг японы гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж бай, өөр чинь юу гэж айлдлаа даа. Бүр загнаад. Хэ хэ.
Одооноос хэрэгжүүлэхээр шийдээд байгаа. Хэ хэ
За за жаахан далийчихлаа...
Үхрийн хэл |

Ээжийн эзгүйд
Бага зулзага нэг шөнөжингөө бөөлжиж, гүйлгэж хоносон гэж байгаа. Гэдэсний вирус. Цэцэрлэгт нь их гараад, хүүхдүүд ээлжлээд л амраад байгаа сурагтай байсан. Ээж эзгүй тул аав нь ажлаасаа чөлөө аваад харахаас өөр аргагүй. 2 хоног нялуурч амрахдаа зураг зурсан шиг л. Ээждээ зураг илгээж тайлангаа тавиад л. Албандаа явахдаа өнөөх хайртай хөвгүүнтэйгээ муудалцаад уйлсан тухайгаа ховлоод л. Хайр хүргээд байгаа юм.
Том нь ч яахав улам л чимээгүй, тэрүүхэндээ зураг зурж, хичээлээ хийж, ном уншсан шиг л. Хэл амыг нь сугалчих гэж байж таван үг хэлүүлдэг болсон. Яваандаа гайгүй болох байгаа. Хэлж мэдэхгүй юм...
За энэ зураг бол ижий аав 2-ыгоо зурсан нь. Ээж үнэн царайлгаа. Урт сормуустай. Хэхэ. Манай хоёр ер нь эрэгтэй хүн зурдаггүй юм. Дандаа л эмэгтэй хүн. Энэ удаад харин аавыгаа зурчихаж. Тэгэхээр аавууд хүүхэдтэйгээ цаг гаргаж байх зүгээр юм байна шүү. Бага минь 2 өдөр аавтайгаа нялуурахдаа аавыгаа зурсан нь энэ. Ажил ажил гээд оройд орж ирдэг аавууд бас нэгийг бодууштай л зүйл...

Thursday, February 12, 2015
Голоод байна
би нь өөрийгөө. Үнэндээ мундаг хүмүүсийн дэргэд юу ч биш. Хэн ч биш. Юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй.
Ажлаа дуусчихаад гэр өөдөө харьж явахад галт тэргэнд өчнөөн юм бодогдох юм. Би энэ ажилд тохирохгүй байна, энэ ажилд би гологдоод байна. Яавал мундаг болох уу гээд л. Хариулт нь бол амархан, ердөө "Чи л өөрөө бусдаас хэд дахин илүү хичээх хэрэгтэй шүү дээ".
Гэртээ ирээд, хамаг хүч сулраад, өөдөөс хайр татам малийгаад л гүйгээд ирэх бага зулзагаа хараад өнөөх эрч хүч нэг тийшээ тэрхэн зуур нисчихнэ. Гэрийхээ ажилд нухлагдаад цаг зав гарахгүй болчихно. Гэх жишээний.
Бурхан зарим нэг хүнд дэндүү олон авъяас, эрч хүч хайрлах юм аа. Атаархах юм тэднийг харахаар. Хэ хэ
Өөрийгөө голон голон энд тэнд явахдаа зүгээр байхгүй ганц нэг зураг дарж сэтгэлээ баясгасан шиг л, хөндлөнгөөс харвал нэг л их энжоёдсон хүн. Дотроо бол асар шаналалтай...
Гэхдээ ингээд ажлаар явж байхад чих, нүд онгойгоод, ихийг дуулж мэдээд сайхан л даа. Одоо хэдхэн хоног үлдэж, хичээж байгаад дуусгана даа.
Ажлаа дуусчихаад гэр өөдөө харьж явахад галт тэргэнд өчнөөн юм бодогдох юм. Би энэ ажилд тохирохгүй байна, энэ ажилд би гологдоод байна. Яавал мундаг болох уу гээд л. Хариулт нь бол амархан, ердөө "Чи л өөрөө бусдаас хэд дахин илүү хичээх хэрэгтэй шүү дээ".
Гэртээ ирээд, хамаг хүч сулраад, өөдөөс хайр татам малийгаад л гүйгээд ирэх бага зулзагаа хараад өнөөх эрч хүч нэг тийшээ тэрхэн зуур нисчихнэ. Гэрийхээ ажилд нухлагдаад цаг зав гарахгүй болчихно. Гэх жишээний.
Бурхан зарим нэг хүнд дэндүү олон авъяас, эрч хүч хайрлах юм аа. Атаархах юм тэднийг харахаар. Хэ хэ
Өөрийгөө голон голон энд тэнд явахдаа зүгээр байхгүй ганц нэг зураг дарж сэтгэлээ баясгасан шиг л, хөндлөнгөөс харвал нэг л их энжоёдсон хүн. Дотроо бол асар шаналалтай...
Киото хотын үндэсний хоолны нэгээхэн хэсэг |
Киотод байдаг Камогава гол. Эртний түүхэнд нэр нь нилээд гардаг гэсэн. |
Monday, February 09, 2015
Хүйн ээж
Шинэ сарын мэнд шүү та минь ээ. Халтуурандаа яваад түмэн завгүй би нь.
Та нар өөрийг чинь эх барьж авсан эхийгээ мэддэг үү? Би бол мэдэхгүй ээ. Харин том зулзагыг минь эх барьж авсан эхийн нэрийг мэдэхээс цаашгүй. Тэтгэвэртээ гарсан гэж дууллаа. Бага зулзага энд төрсөн тул бас л сайн мэдэхгүй.
Энэ удаагийн ажил минь эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нартай холбоотой юм. Нэр хүнд нь муудаад байгаа эмч нарынхаа ажлын ачаалал зэргийг зах зухаас нь сонсоод өрөвдөх ч шиг. Асар их ачаалал дунд байдаг болохоор ааш зан нь хүртэл өөрчлөгдөх гээд байдаг гэнэ. Мөн өвчтөнгүүд нь өөрсдөө их харьцаа муутай гэнэ.
Монголд төрөнгүүт нь эх нярай хоёр хэвийн бол маргааш нь гардаг болсон гэнэ. Ор хүрэлцэхгүйн улмаас. Би багыгаа энд төрүүлэхэд хэвийн байсан ч 5 дахь хоног дээрээ эмнэлгээс гарсан шүү дээ. Дунд нь янз бүрийн шинжилгээ өгсөн. Мөн хүүхэд хөхүүлэх арга, хөхүүлсний дараа хэхрүүлэх тухай, цаашлаад гэр бүл төлөвлөлтийн тухай зөвлөгөө гээд ёсөн жорын л асаргаа сувилгаа хийлгэж байсан. Бүр нүүрэндээ гоо сайхны массаж хийлгэсэн гэж байгаа.
Гэх мэт ялгаатай тал зөндөө байна. Миний ч чих онгойж, зарим тал дээрээ алт болж байна. Хэ хэ
https://www.youtube.com/watch?v=hPpe_TalCC0
За та нар минь энэ линк руу ороод дуучин Энхзулын дуулсан Хүйн ээж дууг сонсчихоорой, оруулж болохгүй байна.

Subscribe to:
Posts (Atom)