Sunday, June 14, 2015

Нэг хөөрхөн ном

Арлын оронд эх орныхоо нэрийг гаргаад л яваа нэгэн монгол бүсгүйн гаргасан номыг үе үе танилцуулдаг даа. Хань ижил нь үйл явдлыг нь бичээд, өөрөө зургийг нь зурдаг. Олон улсын уралдаан тэмцээнээс их л олон шагналтай юм. Мундаг. Энэ удаад бас нэг хөөрхөн номыг нь  эндээ орууллаа. Номын сан луу гүйдэлтэй болсныхоо ачаар олж уншлаа шүү дээ.

"Туяа нүүсэн нь" гээд хөдөөнийхөн хэрхэн нүүдэг тухай хөөрхөн хүүхдүүдэд зориулаад бичсэн. Нүүдэлчин ард түмний тухай энгийн ойлголт өгөхөөр. Би нь ажлынхаа номын санд чадвал шахна даа. Дараа бага сургууль энэ тэрд улсаа танилцуулахдаа авч явахад хөөрхөн ном санагдав.

Хоёр зулзагатаа бас уншиж өгсөн. Эх нутгийнх нь соёлоос, заншлаас бага сага танилцуулж байгаа гэж бодоод л. Биеэрээ амсаж мэдрэх нь хамгийн сайн хичээл гэж мэдээд байгаа ч санасны зоргоор гүйгээд оччихож чадахгүй юм чинь.

Гэснээс онгоцны тийзний зардал жаахан хямд байсан бол тэ...

3 comments:

  1. Баярлалаа! Би чиний (таны?) ачаар охиндоо бас төрөл бүрийн ном уншуулчихаад байдаг шүү.

    ReplyDelete
  2. uu zugeeree, dahiad taniltsuulah nom zunduu bgaa. tegj bgad oruulnaa.

    ReplyDelete
  3. үнэхээр хөөрхөн сэдвээр хөнгөхөн ном гаргасан байна шүү гайхамшигтай санагдлаа

    ReplyDelete