Сургууль, цэцэрлэгт ингэж анги даасан багштай нь уулздаг арга хэмжээ байдаг. Улиралд нэг удаа.
Хүүхдийнхээ тухай санаа зовоож буй асуудлаа, сүүлийн үед хэрхэн өөрчлөгдөж, чаддаггүй байсан зүйлээ чаддаг болж буй тухай, эсрэгээрээ чаддаг байсныгаа эрхлээд хийхгүй байгаа тухай гээд чөлөөтэй асууж ярилцана. Багш нь цэцэрлэгтээ, ангидаа хэрхэн тоглодог, хэрхэн хөгжиж байгаа тухай эцэг эхэд нь хэлнэ.
Миний ажлын цагтай холбоотойгоор би нь жаахан орой хүргэж өгдөг байсан юм. Гэхдээ энэ гол шалтаг биш л дээ. Хамгийн гол шалтгаан нь орой оройтож унтаад, өглөө нь сэрэхгүй ээ.
Багшийн зүгээс:
Аль болох эрт унтуулж бай, хэрэв одооноос ингэж өглөө эрт босгож сурахгүй бол бага сургуульд ороод уг хүн өөрөө хэцүүднэ. Мөн өглөө эрт ирж байвал өглөөний арга хэмжээндээ анхнаас нь оролцоод өөрөө ч додьгор байдаг юм. Тэгэхгүй бол дундаас нь оролцохоор уг хүн өөрөө л ичээд, сэтгэл хангалуун оролцож чаддаггүй юм.
Мөн магтуулж байж аливаа зүйлийг хийдэг, хичээдэг, хөгждөг хүүхэд тул жаахан л зүйл дээр магтаж байх хэрэгтэй. Жишээ нь шүдээ мундаг угаадаг шүү, номонд дуртай шүү гэх мэт.
Аль болох өөрөөр нь бодуулж хийлгэх. Өдөр тутмынх нь үйлдлийг. Хэрэв би эрт унтахгүй бол эрт босохгүй, эрт босохгүй бол цэцэрлэгтээ эрт явж чадахгүй гэх мэт. Энэ талаар өөртэй нь ярилцаж ойлгуулах.
Бусдаар бол таны бага зулзага чинь ангидаа хамгийн бага нь гэлтгүй их дажгүй шүү дээ. Ямар ч байсан бараг 1 жилийн өмнө төрсөн ангийнхнаасаа нэг их хоцроогүй, адил төвшинд их хичээж байгаа.
Гэв.
Энд байна шүү дээ, нэг ангийн хүүхдүүдийн нас нь 4 сараас дараа оных нь 3 сар хүртэлхээр тооцдог юм. Жишээ нь 2011 оны 4 сараас 2012 оны 3 сарын хүүхдүүд нэг анги гэсэн үг. Бага зулзага минь 3 сарынх тул ангидаа хамгийн бага. Бага байхад хэдхэн сарын зөрөө хүртэл их ажиглагддаг юм билээ. Хэл ярианы хөгжлөөс гадна бие бялдрын гээд л. Хэл амаараа ч нэг их ялагдаад байхгүй байх. Харин гүйж харайх тал дээр жаахан сул. Аль болох гадаа тоглуулах, хоёр талдаа жижиг дугуй бүхий дугуйгаар ойр зуур зугаалах гэх мэтээр анхаараад л байгаа уг нь. Бага зулзага дугуйтай жирийгээд л ээж нь хажууд нь алхаад л. Гуалиг байвал баймаар. Даан ч гуалигмаа биш. Удахгүй хоёр дугуйт унуулж сургах санаатай. Энэ бол аавын ажил. Хэ хэ.
За тэгээд багшийн үүрэг даалгаврыг биелүүлэх санаатай бид нь бага зулзагыгаа 10 цаг гэхэд л унтсан байхаар дарж авч унтуулаад, 3 хонож байна. Нэг ингээд хэвшээд авбал. Гэм нь хийх ёстой ганц нэг ажлаа амжихгүй, өөрсдөө түрүүлж тасраад байх шинжтэй. 10 цаг ч оройдоо орно. Угтаа бол 9 гэхэд унтуулсан байх ёстой, бага насны хүүхдийг. Харин бид яаж ч хичээгээд 9 цагт унтуулж чадахгүй байгаа. Гэхдээ хичээнэ ээ, одоохондоо 10 цагт яс унтуулж байхаар би л гүрийхгүй бол. Намайг налайгаад суучихвал бүгд налайгаад, би үглээд эхэлвэл бүгд бүлтэгнээд л. Хэ хэ. Арай дэгсдүүлчихлээ. Бүлтэгнэхгүй ээ эд чинь. Яаж ийгээд л намайгаа аргалахаа мэднэ. Ккк
За нэг иймэрхүү л амьдрал өрнөсөөр л.
Manaih bas ert untagguiin. Ert untahaaraa margaash ni bosdogtoo bosood, ert bosvol udur ni ih untah geh met neg l argaa olohgui l bna. Huuhed bagad hedhen sariin ch yalgaa gardag. Mundag zulzaga bhnee, tom huuhduudtei tsug yavaad.
ReplyDeleteМанайд бол 9 цаг гэхэд орондоо ордог дүрэмтэй. Орон дотроо унтахгүй удлаа гэхэд 10с хэтрэхгүй унтдаг. 9 гэхэд л шүдээ угааж дуусаад орлуу нь оруулдаг даа. Манайх 2 хүүтэй.
ReplyDeleteХарин сул тал гэвэл өөрсдөө юу ч хийж амждаггүй гэртээ. заримдаа хүүхдээ унтуулж буй нэрийдлээр хувцастайгаа өглөө сэрэх ч асуудал гардаг ккк.
Эрт унтдаг болохоор өглөө сэрхэд харин ёстой асуудалгүй байдаг.Гэхдээ хүүхэд томрох тусам эрт унтах дургүй болоод байх шиг анзаарагдаж байгаа, хүчээр л ор луу нь Явуулдаг. бас өөрсдөө гэрлээ асаалттай блгаад байвал бас хүүхэд унтдаггүй юм билээ.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
ReplyDeleteОдоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)