Авдрын ёроолоос авсан
Атга гурилаар хийсэн
Савны ёролоос авсан
Шанага гурилаар хийсэн
Өрөмтэй сүүгээр зуурсан
Өтгөн тосонд чанасан
Өвгөн эмгэн хоёроос
Өөрийн чадлаар зугатаасан
Бүжин туулай чамаас
Бөмбөрөн зугатааж чадна даа
гээд жаахан байхдаа л уншдаг байлаа. Дээхэн япон хэл дээрх зурагт номыг нь зээлээд бага зулзагатаа уншиж өгсөн юм. Гарчиг нь орос хэлээрээ Колобок гээд. Бага зулзага колобок гээд цээжилчихсэн. Өнхрүүш гэж хэлүүлэх гээд инээдтэй юм болж байна аа энд. Ядаж байхад япон хэлэнд ө эгшиг байхгүй. Одоогоор өнхүүш өнхүүш гээд хэлд орж байгаа хүүхэд шиг л байна. Байнга давтаж байгаад хэлүүлж сургана дээ. Багаас нь ө, у, л зэрэг үсгийг хэлүүлж сургах санаатай өвөө, өндөг, монгол уул, ус гэж хэлүүлж, давтуулж ирсэн боловч санаанд хүрэхгүй л байгаа. Гэхдээ яахав, гадаад хэлийг чинь чихээрээ сурдаг гэж яриад байгаа сүүлийн үед. Үнэний ортой.
Үе үе үүнийг зээлж охиддоо уншиж өгч, уншуулж байна аа. Зураг нь ч хөөрхөн юм билээ.
Нээрээ цэцэрлэгээс нь автоматаар захиалаад өгчихдөг байсан номны захиалга энэ жилээс эцэг эхүүд өөрсдөө сонгож захиалахаар болсон. Бид захиалсангүй. Гэрийнхээ номыг дийлэхээ байгаад, тэртэй тэргүй номын сан гэж бэлээхэн сайхан зүйл байхад гэж ярилцан ном захиалахаа больчихлоо. Хямралын үед таван цаас нь ч хэмнэлттэй. Хэмнэлттэй гээд хэлчихсэн чинь ерөнхийлөгч болох аав нь ард түмэн болох миний охид дээр хэмнэх гээд байна уу? айн сайд ээж гуай гэсэн. Хэ хэ. Эцсийн дүндээ сангийн сайдынхаа үгэнд л орно шдээ тэ. Тэгээд л ээж нь номын сан луу гүйдэлтэй болсон.
No comments:
Post a Comment