Sunday, June 28, 2015

Морин хуур ба гитар

Шавийн гэрт. 2-ланг нь монголоос худалдаж авсан. Гитараа монголд хэн нэгэнд орхиод ирэх гэж байсан чинь эхнэр нь би л чирээд явахаас гэж байгаад үүрээд ирсэн гэж байгаа. Хаха. Хаа газрын эхнэрүүд гаднаа ааштай юм шиг хэрнээ хайр нь дотроо байх юм даа гэж. Хэ хэ.
2 жил монголд ажиллахдаа 2-лангаар нь хичээллэсэн. Гэм нь морин хуур нь долоо хоногт нэгхэн удаа байсан болохоор огтхон ч сураагүй, ядаж хоёр удаа байсан бол гэж харамсаад байна лээ.
Гитарыг харин тэтгэвэрт гарахаасаа 3 жилийн өмнө оролдож эхэлсэн гэж байгаа. Нот уншаад дарна. Ер нь аливаа зүйлийг сурахад оройтдоггүй ээ гэж л энэ байх даа.

Өнөөх монгол явах гэж байгаа жижигхээн охинд нээрээ гитар сурвал зүгээр шүү, би хөгширсөн хойноо сурчихаад байхад чи бол чадна аа гээд зөвлөөд байсан.

Манайд бас 2-лаа байдаг л даа. Гэхдээ ингээд зэрэг өрөөстэй биш. Монголчууд бид чинь морин хуураа дээш нь л гэдэг дээ. Хананд өлгөөтэй, харин гитар нь газар хана түшүүлээд тавиастай. Аймар алагчилсан байна уу?

2-хон жил болохдоо ингээд нэг юмтай буцаж байхад би олон жил болж байж юу ч сураагүй. Хөгжим тал дээр үнэн авъяасгүй юм л даа. Гэр бүлийн бусад гишүүдээ л дэмжиж сургахаас. Хэ хэ.

2 comments:

  1. Би бас олон жил байж юм сурсангүй гэж өөрийгөө голоод байснаа больсон. Томоос том шалтгаан олоод хэхэ. Энд чинь 5 минут өөртөө заржуулах цаг гаргахгүй болтол их ажилтай, бас амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ихтэй, өөрсдөөсөө илүү үр хүүхдээ бодоод тэднийгээ жаахан ч гэсэн юм үзүүлж сургах гээд зүтгэчихдэг болохоор. Харин эд нар Монголд очоод л эндэхтэй харьцуулвал ажлын ачаалал үнэн хариугүй, хийх байхаа бараг олж ядахаар байдаг улс чинь өөрөө өөртөө анхаарал тавьж элдэв юм сурахаас яахав хэхэ.

    ReplyDelete
  2. hehe. bodood bhad tiim l dee, mgld saihan zavtai uls hehe.

    ReplyDelete