Хагас сайнд эх оронтой минь ямар нэгэн байдлаар холбоотой хэсэг бүлэг хүмүүс цуглаж ууж идэв. Хэсэг ч гэж дээ, 10 хүн цугласнаас 4 нь монгол. Гэр бүл минь. Хэ хэ.
Би нь чаддагаагаараа бууз хуушуураа хийж авч очив. Хоол хийж амжаагүй нь цай, амттан, шар айраг гээд л авчирна. Ер нь гар хоосон ирнэ гэж байхгүй шүү. Заавал нэг юмтай ирнэ.
Монголд 2 жил ажилласан шавийнхаа гэрт цуглаж, ам хуурай байхгүй л ярьцгаалаа.
Сүхбаатар өвөө минь гол санаачлагч нь. Гол нь хуушуур идэж, монголын тухай ярилцах. Хэ хэ.
Энэ удаад хоёр шинэ гишүүн манай бүлэгт ирж нэгдэв. Нэг нь залуухаан, дөнгөж их сургуулиа төгссөн жижигхээн охин. Ирэх жил эх оронд минь очиж 2 жилийн хугацаатайгаар ажиллана. Бидний цуглааны гол зорилго бол энэ жижигхээн охинд монголын тухай ярьж өгөх, монгол хоол идүүлэх.
Нөгөө нэг нь өнгөрдөг жил 10 хоногоор монгол явсан хүүхэн.
За тэгээд л бүгд монголын тухай ойлголттой улсууд ярьж өгнө биз дээ. Нэлээд халсан шавь минь гитараа бариад л "Халуун элгэн нутаг", "Энх улирал", "Миний аав адуучин" зэрэг дуу дуулав. Мөн бидний захиалгаар бараг хүн болгоны л дуртай япон дууг дуулж өглөө.
Жижигхээн охины монгол хэлний дэвтрийг сонирхов. Ямар ч байсан уншаад сурчихсан, одоо үгийн сангаа баяжуулах. Мөн дуудлагаа сайжруулах гэсэн том зорилготой. Зарим нэг гийгүүлэгч, эгшиг япон хэлэнд байдаггүй болохоор үнэн хэцүү юм өө гэсэн хүн л байна лээ.
Би ч мундагийг нь гайхаад л. Очоод сурчих юм чинь гэдэг хүн их байдаг даа. Жишээ нь япон явмаар байна, явах гэж байгаа гэчихээд ядаж хираганагаа цээжлээд ирдэг хүн ховор. Би ч япон явах гэсэн юм гэхээр нь шууд л өөдөөс нь япон хэл сурч байгаа юу? гэж асуудаг. Ирээд л шууд япон хэлийг сураад, ажлыг ч умалзуулаад өгнө гэсэн бодолтой хүн их байдаг юм. Ирснийхээ дараа монголд тэр их завтай байх үедээ сурч байх минь яав даа гэж амаа барих нь их байдгийг нүдээрээ харж байсан болохоор...
Тэгэхэд энэ япончууд чинь их өөр юм. Залуухан нь, настан нь ч, монгол явна гэдэг нь тодорхой болсон чинь шууд хэл рүү минь ханцуй шамлан орж байна. Аль болох монгол хүн олж уузлаад мэдээлэл солилцох, үг үсэг заалгах, дуудлагаа засуулах гээд л намайг чинь ашиглаад байна. Би ч өөрийг нь тоож ашиглаад байгаад дуртай гэж юүхэв. Хэ хэ. Хүн голохгүй, багатай зулзагатай минь монголоор ярих гээд, бага зулзага минь мэддэг ганц нэг монгол үгээ хэлж хоорондоо монголоор ярих гээд л.
За нэг иймэрхүү, залуухан эрч хүчтэй шинэхэн дээрээс нь жижигхээн гэгч танилтай боллоо.
харин би нэг давуу талыг нь гайхаад ер ойшоохгүй л байга
ReplyDeleteжишээлбэл хөгшин залуугүй монгол явна л гэсэн бол судалж эхэлдэг үнэхээр гайхамшигтай гэмээр
яагаад яагаад яагаад
манайх хоёр гурван сараар явах байсан бол хэзээ ч судлая гэж бодохгүй байх байсан