Нүсэр тэмдэглэлээ шд, энэ жил. Хэ хэ.
Худлаа худлаа. Том зулзагын төрсөн өдрийн маргааш нь хань ижилтэйгээ батлуулсан ойн өдөр тохиодог юм. Хамтад нь тэмдэглээд.
Олон баярыг тэмдэглэх гэж бага зулзага бид 2л завгүй байлаа. Бага зулзага аниадаа захиа бичээд завгүй, би нь хоол унд гээд завгүй.
Бага зулзагын бас нэгэн догдлон хүлээсэн зүйл бол зайрмаган бялууг хурдан идэх юмсан гэсэн явдал.
Өөрийнх нь төрсөн өдрөөр арай өөрийг авч өгсөн юм. Ээжээсээ асууж байна.
-Ээж минь ээ, та гуалиг болох гэж хичээж байгаа тэ?
-Тийм шдэ.
-Та тэгвэл зайрмаган торт идэхгүй биз дээ?
-Өө л даа, ээж нь амсаж болно биз дээ?
-Ээээ, та тэгвэл гуалиг болж чадахгүй шдээ.
Энэ удаад бас л ингэж асуув. Аминдаа бялуугаа харамлаж байгаа нь тэр. Зайрмаган торт болохоор эд чинь дуртай нь аргагүй дуустал нь иднэ гээч. Зүгээр тортыг нэг их идэхгүй, дээрх гүзээлзгэнэ энэ тэрийг нь түүж идээд л болоо. Үлдсэнийг нь хань ижил бид 2 л иднэ. Тэгээд л би чинь гуалиг болж чаддаггүй шд. Хэ хэ.
Гэхмэтчилэн ууж идэх тохиолдол энэ 3, 4 сард их байна...
хэхэ тэгвэл зайрмаган тоорт нь дээр юм байна. За ойн баярын, ээж болсон баярын мэндээ
ReplyDeleteнээрээ газар хөдлөөд байсан гайгүй юу
bayarlalaa.
ReplyDeletehudluud l bgaa, gaigui bishee...