Сакүрадаж ирчихээд, Сүхбаатар өвөө тэргүүтэй хэсэг нөхөд манайд ирж идэж уув. Хэ хэ. Байсгээд л идсэн уудсан бичлэг бичдэг болж. Гэхдээ яахав, сүүлд уншиж байхад зүгээр юм билээ. Нээрээ тэгж цугладаг байж билээ, учиргүй ууж идэж билээ гээд л нүдний өмнүүр дурсамжууд жирэлзээд л.
Бууз, хуушуур, банштай шөл хийв. Хажуугаар нь бас бус салат. Будаа агшаагаад, далайн байцаанд ороогоод л гэх мэт.
Хамгийн сайхан амттай байсан нь гүзээлзгэнэ. Уригдсан нэг зочин минь барьж ирсэн юм. Бид ч бас худалдаж авсан байсан л даа. Гэхдээ зочны минь барьж ирсэн нь их үнэтэй, тэр бүр авч идэж чаддаггүй нь. Амьдарч буй нутгийн минь бүтээгдэхүүн.
Та нарын минь арааны шүлс асгарч байна уу? Хэ хэ.
Бас нэг инээдтэй нь Сүхбаатар өвөө
-Би монгол нэрээ сольж байгаа шүү.
-За, хэн гэдэг нэртэй болчихов? та минь.
-Тэжүүжин.
-Юу?
Хахаха. Хань ижил бид хоёр сонсоод татаж унав.
-За яаж байгаа юм бэ?
-Чингис гэдэг нэртэй болох гэж байхад тэр нэг хүн түрүүлээд авчихсан. Тэгээд аргагүйн эрхэнд Сүхбаатар байсан чинь. Сүхбаатарын талбайн нэр солигдоод, одоо энэ Сүхбаатар гэж хүнийг мэдэх хүн цөөрөөд ирнэ дээ.
-За.
-Тэгээд л Чингис хааны жинхэнэ нэрийг өгөхөөр болоод.
-Өө тийм үү? За андуураад урдны нэрээр чинь дуудаж магад шүү.
Инээдтэй байна уу? Ингээд Тэмүүжин гэдэг өвөөтэй болчихлоо. Ямарав?
Хэхэ.
Тэмүжин өвөө гээд л дуудах нь байна. Хурдхан шиг дасахгүй бол, олон жил Сүхбаатар өвөө гэж дуудсан улс. Бүр монгол дахь гэрийнхэн маань хүртэл Сүхбаатар гуай сайн уу гэдэг юм. Шинэ нэрийг нь зааж өгөхөөс эхлээд ажилтай боллоо шүү би нь. Хэ хэ.
хэхэ хөөрхөн өвөө эмээ нар шүү
ReplyDeleteэнд энэ өвөлжин гүзээлзгэнэ хямдхан байсан болхоор өвөлжин яасан сайхан юмб гээд л гүзээлзгэнэдсэн, одоо жүрж алимдаад сууж байгаа кк энэ жилийн гүзээлзгэнэ ч гоё амттай байсан шүү (гээд шүлсээ залгив)
Хэхэ Сүхбаатарын талбайн нэрийг буцаагаад солихоор болсон шдээ. Сүхбаатар өвөөдөө хэл ээ ккк. Сүхбаатар нь гоё гээд. Эндэхийн том том гүзээлзгэнэ нэг л гоё амттай бдаггүймаа. Шинэ дээрээ хатуу амтгүй, жоохон удчихаараа нялцайгаад муудчихна
ReplyDeletemanai end guzeelzgene jaahan nemegdsen. er ni jil ireh tutam yumnii une nemegdeed bh yum. yaltai?
ReplyDeleteuu tiim uu. zugeer l yum. helne ee, butsaah ni uu? Temujingeeree baina aa gej magad l hun. zuruud shuu dee. uvuu maani.