Нүүж суух гэдэг бичлэг мөд дуусах шинжгүй шүү.
Нэг өглөө урд талын зам дээр ёстой аварга том машин ирчихсэн, хүмүүс шуугилдаад л байсан юм. Хонх дуугарч байна.
-Уучлаарай, та машинаа түр холдуулж байхгүй юу, энэ машиныг ийш нь оруулаад зогсоох гэсэн жаахан зай дутаад болдоггүй.
-Өө тэг тэг.
Тэгсэн орой нь хонх дуугараад 4 хүн зогсож байна. Ээж аав хоёр охинтойгоо.
-Уучлаарай, өглөөнөөс хойш төвөг удаад. Бид энэ урд байшинд нүүж ирж байгаа юм. Хойшид сайхан хөршүүд болцгооё, болгооно уу?
гээд эдний нэг заншил болох жижиг зүйл бэлэглэсэн. Үнэгүй зүйлд нугасгүй хүн чинь хоёр гардаж тосоод л
-Өө зүгээр зүгээр, мэндтэй устай хөршүүд болцгооё, болгоогоорой.
За нүүж ирж байгаа айл, хөршүүд хооронд нэг иймэрхүү яриа болно.
Бид бас нүүж ирэхдээ нэлээд хэдэн айлд ингэж мэнд мэдэнгээ бэлэг өгсөн.
Японд амьдардаг, удахгүй нүүх гэж байгаа, нүүгээд удаагүй гэх мэт уншигч нар минь энэ заншлыг мэдсэн байхад илүүдэхгүй шүү. Ялангуяа хөдөө газар байдаг улс. Хот газар жаахан хэцүү байж магад. Учир нь гэртээ байгаа эсэх нь мэдэгддэггүй айл их байдаг гэж сонссон. Их орой харьж ирдэг, хонх дараад тайлж өгөх нь ховор гээд л.
Хөдөө газрын нэг сайхан нь хүмүүс нь хот газрынхыгаа бодвол арай л эелдэг. Тийм болохоор бид ч дагаад эелдэг болно. Хэ хэ.
Ингэж өгөхдөө бас өдрийн сайныг харж өгдөг юм билээ. Хуанли дээр 大安 гээд ханзаар бичсэн байга шүү. Угтаа хуанли хэвлэдэг газрын дур мэдэн хийсэн зүйл гэж ярьдаг ч сэтгэл сэвтэй гэдэг шиг бүгд л сайн өдөр ямар нэгэн тэмдэглэлт зүйл хийдэг юм билээ.
Эсрэгээрээ муу өдөр гэж байна. Бас үдээс өмнө сайн өдөр, найз дагуулах өдөр. Энэ найз дагуулах өдөр талийгчийг хөдөөлүүлэх зэрэг зан үйл хийж болохгүй. Эсрэгээрээ сайн сайхан зан үйл үйлдэж болно.
За энэ хэллэгийг нь би өөрөө дур мэдээд таагаад орчуулчихсан шүү. Тусгай хэллэг байдаг л байх тийм үү?
Энд бол "дог" гээд цагаан будааны боов өгдөг байсан гэсэн. Одоо ч элдэв хэрэг төвөг олшроод дээр нь хүмүүс нь ч жоохон харилцаа муудаад тэгэхээ больсон гээд тв-гээр гарч байсан.
ReplyDeletebi idej uzsen, nyaltsgai te. bas chanaj manaj iddeg te. taalagdaagui ee nad dog chin. hehe
ReplyDeletemagadgui ee, end bas muudaad l bgaa gej yaridiin...