Амьдарч буй мужийн маань номын сангаас явуулдаг үйлчилгээнүүд их таалагддаг юм. Заримдаа ч их олон юм таалнаа би чинь. Хатан хаан шиг л. Үйлчлүүлэгч та хаан гэдэг шүү дээ. Тэгэхээр би чинь үйлчлүүлж байгаагийнхаа хувьд хатан хаан байх нь зөв биз дээ. Надад үзүүлж байгаа үйлчилгээг нь таална таалахгүй гээд л хэхэ.
За тэр оршил ч яахав.
Энэ удаад хүүхдүүдэд зориулсан, бага насны хүүхэдтэй ээж аавуудад зориулсан үйлчилгээнээс нь танилцуулъя.
Шинээр эхэлсэн үйлчилгээ: 4 сарын 13-наас хэрэгжүүлж байгаа. Долоо хоногийн лхагва, баасан гарагт өглөө 10 цагаас 12 цаг хүртэл бага насны хүүхдээ дагуулж ирсэн ээж аавуудын хүүхдийг харж өгнө. 0-6 насны хүүхдүүд хамрагдана. Тэр хооронд ээж аавууд нь хайх гэсэн номоо тухтай хайна гэсэн үг. Мөн энэ 2 цагийн хугацаанд номын санд уншиж судлах гэсэн зүйлээ ч хийж болно. Энэ үйлчилгээ хэрэгжихээс өмнө хүүхдээ тэврээд хайхаар зорьж ирсэн номоо олж чадалгүй буцах, хүүхдүүд нь уйлах, нэг бол хүүхэд нь уйлна, бааж шээнэ ярьшиг гээд номын сангаар үйлчлүүлэхгүй байх нь их.
Би ч бас багыгаа төрүүлээд удаагүй байхдаа тийм л байсан. Хүүхэдтэй хүмүүс бол андахгүй дээ. Бага насны хүүхдүүд чинь нээг зүгээр байхгүй шүү дээ. Тийм ээ.
Энэ үйлчилгээг авахын тулд дахин маамаалнаа яршиг. Хэ хэ.
Мөн хүүхдүүдэд ном уншиж өгдөг. Энэ бол нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн арга хэмжээ. Мягмар гараг бүрт 11 цагаас зурагт номын цаг гэж байна. Хүүхдүүдэд ном уншиж өгнө, хөгжөөнт дуу дуулцгаана. Энэ гэхдээ ажлын өдөр тул би үйлчлүүлэх нь барагтаа байхгүй. Бага насныхаа хүүхдийг хараад гэртээ байдаг ээжүүд ихэвчлэн үйлчлүүлнэ. Сард нэг удаа англи хэлээр ном уншиж өгнө.
Мөн долоо хоног бүрийн бүтэн сайнд 11 цагаас үлгэрийн цаг гэж байна. Хүүхдүүдэд хөөрхөн хөөрхөн үлгэр ярьж өгөх, сонирхолтой яриа хийх гэх мэт. Заавал хүүхэд ч гэлтгүй цугтаа яваа ээж аавууд нь хамтдаа сонсож болно.
Мөн 1 жилийн өмнөөс эхлээд байгаа нэгэн арга хэмжээ гэвэл бага насны хүүхдүүдэд ном уншиж өгөх эрэгтэй хүмүүсийг бүртгээд сайн дурын үйл ажиллагаанд хамруулдаг. Иймэрхүү сайн дурын үйл ажиллагаанд чинь эмэгтэйчүүд л их хамрагддаг юм байна шд. Эрэгтэй хүмүүс завгүй байдаг, нэг бол хүүхэд мүүхдэд ном уншиж өгөх нь эрэгтэй хүний хийх ажил биш ч гэдэг юм уу? ямартай ч оролцох нь бага.
Тэгээд хүүхдүүдэд эрэгтэй хүний дуу хоолойгоор ном уншиж өгөх нь маш чухал байдаг гэдгийг эд нар мэдээд, мэдрээд байна л даа. Дээхэн нүүр номоор аавууд хүүхэддээ ном уншиж өгөх нь мааааш чухал үүрэгтэй байдаг, тэдний хөгжилд асар том үүрэгтэй гэж уншиж байлаа. Тэгээд одоо хааяа хань ижлээ ном уншиж өг гэж загнаад, бага зулзагатаа ааваар ном уншуулна гэж үг зааж өгөөд л уншуулдаг болоод байгаа. Сонсохоор жаахан инээд хүрээд байдаг ч. Хэ хэ. Ямар ч жүжиглэсэн өнгө аяс байхгүй шүү. Уншиж өгөөд байвал сурна даа тэ.
Би чинь уншиж өгөхдөө амьтан болгоных нь дүрд хувирна, уйлж байгаа бол уйлж байгаа дуугаар уншига, уурлаж байгаа бол уурлаж уншина гээд л хамаг авъяасаа хэрэглэнэ шүү дээ. Тэхэд энэ эрчүүд үү.
За нэг иймэрхүү. Хүүхдийн байгууллагад ажилладаг, сайн дурын байгууллагад ажилладаг уншигчид минь байвал санаа аваарай. Амжилт хүсье.
No comments:
Post a Comment