Өнгөрдөг бүтэн сайнд сонсголын бэрхшээлтэй нийт 30 иргэдэд эх орныхоо тухай ярьж хөөрөв.
Повер пойнт ашиглалгүйгээр ярьж өгөхийг хүссэн тул, нэлээд олон зураг хөрөг хэвлэж бэлдэх гээд л ажил ихтэй байлаа.
Миний ярьсныг дохионы хэлний орчуулагч? орчуулна. Би аль болох удаан тайван ярихыг хичээсэн. Учир нь Тэмүжин өвөө минь миний нэг яриан дээр суучихаад бага зэрэг удаан темптэй ярь гэж зөвлөснийг санан санан л ярилаа.
Наана нь бас хальт өөрөө дохионы хэлээр ганц нэг мэндчилгээний үг сурав. Хүрэлцэн ирсэн зочид минь их баяртай хүлээж авсан. Алга ташилтаар намайгаа мялаасан.
За тэгээд л далбаа, ганц нэг хүүхэлдэй, нэлээд хэдэн ном, тоглоомон гэр, шагай зэргээ тэврээд л явсан. Эдгээр зүйлс минь л яриаг минь баяжуулж, хөгжөөж, их тус болдог юм.
Мөн хэдэн сүмочид минь байна. Эндээс мэргэжлийн сүмод орсон ганц нэг дүү нарынхаа өгсөн банзүкэг гайхуулж бардамнана аа. Дараа чадвал ганц нэг аваргын банзүкэнээс олж авахыг хичээнэ ээ. Олдох болов уу даа өчүүхэн надад. Хи хи.
Нэг бэрхшээлтэй зүйл нь олон зурагнаасаа зургаа хайж олох гэж жаахан сандарсан. Мэдээж ганц нэгийг нь энд тэнд хадсан байсан л даа.
Ярьж байх явцад агуулгад нь таарсан зургаа олох гэж л сандарч байхгүй юу? Дээрээс нь дээлтэй байсныг хэлэх үү халууцаад.
Гэснээс одоо байгаа хоёр дээлээ жаахан муудаад, солих болбол торго энэ тэр гэхгүй зүгээр л дан тэрлэг хийлгэж өмсөнө гэж бодоод байгаа.
Бүтэн хоёр цаг гаран, дундаа нэг завсарлагатай. Орчуулагч нарт минь зарим нэгэн үг, хэллэг минь хэцүү байсан, самбарт бичих, дүрсэлж үзүүлэх гэх мэтээр ойлголцсон.
Сонсголын бэрхшээлтэй иргэд бүгд онц сурлагатан уу гэхээр бас тийм биш, дунд нь олон шалтгаанаар дохионы хэлдээ тааруу хүмүүс байдаг юм билээ.
Сэтгэлийн хөдлөл нь ил тод, өвөрмөц ертөнц юм шиг ээ.
Дээлтэйгээ унждаг ээмэг зүүж явдаг юм, энэ удаад зүүгээгүй. Учир нь тэдгээр хүмүүсийн сэтгэл зүрх эмзэг байдаг гэсэн болохоор, их ганган харагдаад, гомдоочих байх гэж бодоод.
Ярианы төгсгөлд нийгэмлэгийн дарга нь монгол хоолны сургалт явуулмаар байна, та завтай биз дээ? гэсэн.
-Завтай, завтай, дуртайяа зааж өгнө өө
л гэлээ. Хугацаа нь хаа байсын, ирэх жилийн 2 сард. Гэхдээ л цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрөх байх даа. Нэг мэдэхэд одоо ямар хоол хийж хуйхаа маажна аа гээд л явж байх байх даа тэ.
Өөртөө болон та бүхэндээ амжилт хүсье өө.
Амжилт хүссэнд баярлалаа. Буянтай сайхан ажил хийдэг шүү. Тэгээд бүр нэг сэтгэлээсээ.
ReplyDeleteМундаг юмаа. бахархав
ReplyDeleteБаярлалаа, мундаг биш ээ, намайгаа голохгүй гуйдаг хүмүүс нь мундаг. хэхэ.
ReplyDelete