Ийм гоё номтой болсон шүү дээ. Ёстой сайхан мэдрэмж төрөөд л, юу захих вэ гэж асуухаар нь.
Яг манай энд биш, бүр Токиод ирэх хүн тэгж асуухаар өөрийн эрхгүй баясал төрөөд, шуудан энэ тэр гэж төвөг удна гэдгээ мэдсээр байж захиж энэ тэр.
Дараахан нь манай нутгаар айлчлан ирсэн нэг эгч бас бэлэглээд. Тэрийг дүүдээ бэлэглэчихсэн.
Уншаад эхэлсэн, сайхан байна. Жаахан хожуу л эхэллээ. Өвөл авч байсан байх нь, доорх бүтээлгийг харахад.
Хот газар өссөн надад зарим нэг зүйл нь сонин содон байлаа. Харин зарим нэг зүйл нь эмээгийн минь, ээж аавын минь, хамаатны ах эгч нарын минь ярьж хэлдэг, захьдаг, хөөрөлддөг зүйлс ч байна.
Сүүлийн үеийн хот газар өсч буй залуус, хотынх ч гэлтгүй аймгийн болон сумын төвд өсч торниж буй залуус ч унших хэрэгтэй ном гэж дүгнэлээ.
Мөн ахмад үеийнхнийхээ сургааль үгсийг чихний чийр гэж бус чихний чимэг гэж хүлээж авч байх нь зүйтэй юм даа гэж бодогдож байна. Багадаа бол эмээгийн үглэх, ээжийн үглэх бол чихэнд чийртэй л санагддаг байж дээ. Хэ хэ.
Одоо өөрөө охиддоо бас үглээд чийр болоод л явж байна. Яахав, хэзээ нэгэн цагт ээж шигээ ингээд л ухаажаад суух байх даа.
Сонин содон үг хэллэгийг дор бүр нь тайлбарласан байсан нь дээхний сайхан ном зохиол уншиж байгаа юм шиг дотно байлаа.
Өөрт шинэ бөгөөд анх удаагаа сонсож, уншиж буй үгээ дараагийн бичлэгт оруулна аа. Одоогоор дуусаагүй байгаа, дуусахаараа нэг мөсөн л бичье.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
унших юмсан
ReplyDeletehehe, dajgui shuu, unshihiig bodooroi.
ReplyDelete