Monday, June 12, 2017

Хөтөч болох гэж буй хүмүүст

6 дугаар сарын ном. Ер нь долоо хоногт нэг ном гэж томрохгүй ээ. Ядаж сардаа л нэг ном уншаад байвал болох нь тэр.

Энэ удаагийн ном маань хөтөч орчуулагч нарт, мөн хөтөч орчуулагч болох гэж буй хүмүүст зориулсан ном.

Тэртээ олон жилийн өмнө би нэг сургалтанд сууж байлаа. Шалгалт энэ тэр өгөөд, тэнцээд ч байлуу? Тэнцээгүй ч билүү? Мартчихаж.

Ер нь хэцүү хэцүү, их олон төрлийн зүйл мэддэг байх хэрэгтэй. Түүх, шастирын тухай мэдлэг мэдээлэл, уран сайхны мэдрэмж, хошин шогийн мэдрэмж, хөдөөтэй гадаатай байх хэрэгтэй гээд л. Мөн бие бялдрын хувьд ч эрүүл, цоглог, нүүрний баясгалантай байх...

Дээрээс нь эх хэлнийхээ болон гадаадын аль нэг хэлийг төгс? эзэмшсэн байх ёстой.

Бас элдэв хорхой шавьж хараад орилоод чарлаад байдаггүй байх. За энэ миний хувийн бодол шүү. Учир нь тийм хүмүүс их байдаг юм билээ. Хэ хэ.

Мэдээж айлгүй л яахав, дотор арзайлгүй л яахав, гэхдээ дагуулж яваа жуулчдадаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж, төлөв л байх ёстой байх. Тийм үү?

Гээд л хөтөч хүнээс маш олон авъяас шаардана. Тэр тухай жишээ болгоод, ганц нэг маршрутын тухай оруулж танилцуулсан байсан.

Япон гэх мэт хөл хөдөлгөөн ихтэй газар бол жуулчдаа төөрч, будлихаас болгоомжлох. Цаг сайн барих, жуулчдынхаа сэтгэл санааг болон тав тухыг алдагдуулахгүй байх.

Энэ бүгдийг эзэмшихийн тулд туршлага, мөн идэвхи санаачлага чухал гэсэн байна. Үнэн үнэн.

Хөтөч болоход өгдөг шалгалтны цаг хугацаа зэргийг дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байв. Хэл бүр дээр мэдээж цаг хугацаа нь өөр.

Мөн хөтөч хүмүүсийн санал сэтгэгдлээс оруулсан байна. Бэрхшээлүүдээс дурдсан байна.

Хүн дагуулаад хөтөч хийгээд явах хэцүү үе байдаг шүү тэ. Сурсан мэдсэн минь гавихгүй, газар орон мэдэхгүй, туршлага бага зэрэг минь нөлөөлөөд олигтой хөтөч хийж чаддаггүй юм.

Монголоос зорин ирсэн найз нөхдөдөө сайтар хөтөч хийхийн төлөө хичээнэ ээ. Зочид, жуулчдынхаа сэтгэлд хүрсэн сайхан хөтөч хийхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэсэн байсан шүү.

Хөтөч болох гэж байгаа залуустаа ч мөн амжилт хүсье.

3 comments:

  1. Би нэг хэсэг хөтөч хийж үзмээр санагддаг байж билээ. Одоо бол больсон.

    ReplyDelete
  2. Тийм шүү. Хэлтэй бол хөтөч хийнэ гэж болдоггүй юм билээ. Авьяас ур ухаан тэвчээр шаардсан ажил, тэгээд над мэтийн сошиал чадвар муутай хүмүүс бол бүр хэцүү.

    ReplyDelete
  3. Хэлээд юүхэв ээ, их авъяас шаардах юм билээ. Нээрээ л бас тэвчээр ч шаардана шүү.

    Гэхдээ хичээнэ ээ, хааяа ч мэргэжлийн бус юм аа гэхэд хальт хөтөч хийх шаардлага гараад байдаг юм.

    ReplyDelete