За энэ ном аль түрүү жил л надад ирсэн. Унших зав гарахгүй явсаар, одооноос л барьж аваад сууж байна.
Өмнөх Манго жимстэй цайгаа уншаад дууссан. Одоо үүнийг хэд хоног орсон ч гарсан ч барьж аваад л явах санаатай.
Гэхдээ зулзагууд амарчихсан. Өдрийн хоол энэ тэр гээд бага зэрэг завгүй гүйнэ. Дээрээс нь ажлын газар нүүх гээд бөөн хайрцаг дунд, ном энэ тэрээгээ цэгцлэх гээд тухтай суух завгүй л байна.
Хэдийд нь унших вэ гэдэг л асуудал болж байна даа. Яаж ийгээд уншина даа тийм ээ? Номонд дуртай улс бол андахгүй дээ. Заримдаа боддог юм. Төв газрынхан ажилдаа ирж очихдоо галт тэргэнд их уншдаг шиг, би бас галт тэргэнд, метронд уншаад л явах юмсан гэж.
Гэснээс ажлын газар харьцангуй ойртож байгаа тул тэнгэр сайхан өдөр алхана даа. Бондгороосоо жаахныг ч болтугай гээх санаатай.
Номын тэмдэглэл бичилгүй, шаал утгагүй зүйл бичээд байгаад уучилна биз дээ? Ном унших гэж хичнээн их цаг зав гарган байж, хүч хөдөлмөр зарцуулж байж уншсанаа хойшид дурсах гэж л оршил их бичдэг болж. Хэ хэ.
Энэ номын тухай шүүмж, тэмдэглэл, магтаал энд тэнд их бичигдсэн байсан. Олж уншина биз дээ? Тэр олон зүйл дээр өчүүхэн би бас нэмэрлээд ч яахав. Хи хи. Том шалтаг тоочсон уу?
Номын цагаан буян дэлгэрэх болтугай...
Жич: Номын хавчуурга гоё байгаа биз? Саяхан бас нэг хөөрхөн номын хавчуургатай болсон. Дараа өөр нэг номтой хамт зургийг нь оруулна аа.
Мөн гого ном өгдөг найз дүү нартаа, ах дүү нартаа, найз нөхөддөө дахин дахин баярлалаа. Дараа дахин захих номоо аль хэдийн товлочихсон байгаа шүү. Ккк
Би бас барьж аваад сууж байгаа. Яагаад ч юм эхний ном шигээ намайг бүр эзэмдэхгүй байгаа болохоор дуусаагүй л бүр талдаа ч ороогүй л яваад байна. Ногоон нүдэн ламыг 3 өдөр шөнө уншаад дуусгаж байж билээ.
ReplyDeleteТийм үү, хаа сайгүй энэ номоор амьсгалсан улс байн тэ. Харин урдных шигээ нэг их догдлуулахгүй байгаа тэ, би дөжирчихсийн болуу гэсэн үгүй л юм шиг байна тэ. ккк
Delete