Шинээр элсэгчдэд зориулсан бүхэл бүтэн ном гаргаад бэлдчихсэн байсан. Түүнийхээ агуулгын дагуу холбогдох багш нар нь гарч ирээд л яриа хийв.
Захирал үг хэлнэ. "Тэнцсэн сурагчид, эцэг эх та бүхэнд баяр хүргэе" энээ тэрээ гэж ирээд л. Мөн сургуулийнхаа үүх түүхээс бага зэрэг ярьж өгсөн.
Холбогдох багш нарын ярьсан яриаг товч сийрүүлбэл:
- Дугуйгаар явж болох хороодын тухай бэлдсэн газрын зураг дээр тайлбарласан. Ингэж дугуйгаар явахдаа заавал даатгалд хамрагдсан байх ёстой. Мөн тусгай зөвшөөрлийн бичигтэй байна. Ингэхийн тулд дугуй худалдаж авсан газартаа очиж үзлэгт хамрагдсан байх ёстой. Ямарваа нэгэн эвдрэлгүй байх ёстой. Сургуулийн гадаах дугуйны зогсоолыг дугуйгаар ирж очих зөвшөөрөлтэй сурагч бүрт нэг нэг зогсоол гаргаж өгнө. 2 давхар зогсоол гэсэн. Эрэгтэй сурагчид дээд давхарт нь, охид доод талд нь зогсооно.
Том зулзага ашгүй дугуйгаар явах юм билээ. Гэхдээ л санаа зовно доо тэ? Саадгүй яваад хүрсэн байгаа гээд л. Учир нь автын ослын дийлэнх нь өглөө оройд сургуульдаа ирж очиж байгаа хүүхдүүд өртсөн осол байдаг юм. Түй түй, муу ёр...
Бас нэг ажил гарч ирсэн байгаа биз? Дугуйгаа үзлэгт хамруулна. Хагас бүтэн сайны нэгэнд явна даа.
- Баахан л бөглөж өгөх материалын тухай ярьсан. Сар бүр төлөх сургалтын төлбөр, бас бус даатгалын хураамж авахад хэрэг болох дансны дугаарын хуудсыг бөглөж өгнө.
Улсын сургууль тул төлбөр харьцангуй бага. Яг өдийгөөс л хүүхдэд зарах төсвийнхөө ихэнхийг хэрэглэдэг гэж нэгэн туршлагатай аав хэлсэн. Хичээнэ дээ, том зорилгуудын маань нэг биз дээ? Үр хүүхдээ хоолонд нь хүргэх нь тийм ээ?
- Гар утасны хэрэглээний талаар нэлээд удаан ярьсан. Гар утас барьж болно. Харин сургууль дотор болон эргэн тойрон хэрэглэж болохгүй. Унтраасан байх ёстой. Хэрэв гар утсаа хэрэглэж харагдах юм бол гар утсыг нь хурааж аван 7 хоног сургуулийн тусгай сефенд хадгална.
Дунд сургуульдаа гар утас барилгүй, хичээлдээ л анхаарч ирсэн том зулзага минь ахлан сургуульд ороод ухаалаг утастай болно гэж хөөрөөд л байгаа. Тэр сургуульд тэнцвэл авч өгнө гээд ээж ам алдчихсан. Тэнцсэн тул утас авч өгнө дөө. Бас нэг том ажил. Учир нь утасны компани дээр очиж дугаар, утас авна гэдэг чинь алаан байхгүй юу. Элдэв зүйлс нэхээд л, шаардаад л, асуугаад л, шалгаагаад л хамаг цаг аваад хаячихдаг стресстэй газар. Би очих дургүй. Хэ хэ. Тэрнийхээ ачаар ухаалаг утасны сүүлийн загвар энээ тэрээ гэхгүй элэнц өвөгтэй нь яваад байгаа. Болж байна, амьд арзайгаад л. Хи хи.
- Хичээлийн талаарх яриа. Эцэх эх та нар сүүлийн үеийн янз бүрийн мэдээлэлд бага автаж хүүхдийнхээ хичээлд, сурлагад бага шиг садаа болоорой. Англи хэлний тэр дугуйлан секц сайн гэнэ, энэ багш сайн гэнэ, тэр ч сурах бичиг сайн гэнэ гээд гүйгээд байв. Тэртэй тэргүй сургууль дээрээ, багш нарын бэлдсэн зүйлийг үзэж хараад судлаад явна. Харин та нар хичээлээ сайн хий гэж үглэ. Орчингоор нь хангаж өг.
гэсэн. Нэг бодлын үнэн санагдаад, толгой дохиод л суув би ч. Багаасаа хичээл хийгээд, суугаад сурчихсан хүүхдэд бол нэг их саад бололгүй, үе үе үглэсхийгээд, үе үе найзласхийгээд явж байвал болдог юм шиг байна лээ. Хувийн туршлагаасаа хэлэхэд. Ажлын газраасаа англи хэлний ном энэ тэр зээлээд ирэхээр нэг тоодоггүй юм, том зулзага. Сөхөж харчихаад л болоо. Болсон болоогүй олон ном хараад, дунд нь эргүүтэж байснаас, сурах бичгээ сайн хийгээд сайтар ойлгосон байх нь чухал биз дээ? гэж нэг удаа би загнуулсан том зулзагатаа. Ха ха.
Хааяа би охин нь юм шиг загнуулдаг шд. Ккк
Үргэлжилнэ...
No comments:
Post a Comment