Африкийн Guinée улсын 2 хүнтэй хамт нэг бага сургуульд улсаа танилцууллаа. Эхнэр нөхөр хоёр л доо. Эхнэр нь япон. ЖАЙКА шугамаар тэнд ажиллах 2 жилийнхээ хугацаанд нутгийн залуу уургалаад ирсэн, догь хүүхээн. Хи хи.
Гэхдээ энэ африк эрчүүд эхнэртэйгээ харьцаж байгаа нь нэг тийм зандрангуй харагдаад байдаг юм. Хэд хэдэн гэр бүлийг хараад байхад л.
За тэр ч яахав. Энэ хоёрын улсаа танилцуулж байгаа нь бас л өвөрмөц.
Ямар ч яриа хөөрөө байхгүй. Шууд л ингээд хөгжимдөөд эхлэнэ. Бөмбөр. Төрөл ч олон юм. Төмпөн шанагаар бөмбөр хийх нь холгүй байдаг бололтой. Хэ хэ. Тоглосон юм аа.
Энэний тэр босоо хөнгөн цагаан бас л зэвүүн. Бөмбөрөө цохиж байснаа тэр хөнгөн цагааныг цохиод л бас нэг өвөрмөц хөг нэмчихэж байгаа юм чинь.
За байз энэ чинь ямаршуу юм байлаа даа? Ямартай ч хөрөөний ир шиг дөрвөн төмрийг үе үе дараад байсан байхаа...
Энэ болохоор хамгийн эхний зурагны бөмбөрний хажууд байгаа тогоо шиг зүйл. Ха ха. Доторх гонзгүй төмрүүдийг дарна. Гадна талд байгаа ундааны бөглөө бас шажиганаж дуугарна. Зэвүүн сэтгэсэн байгаа биз дээ?
Энэ гайхлыг нөхөр нь дараад, бас хажуугаар нь манай морин хуурчид, хөөмийчид шиг архираад байсан. Ха ха. Магтаал уншаад байгаа байх миний бодлоор.
Бяцхан тоглолтоо дуусгаад, сурагчдын асуултанд хариулаад явчихаж байна билээ. Бас л өвөрмөц арга.
Тэгээд л бодож суулаа, африк хөг аялгуу сонсонгоо. Бурхан надад хөгжмийн авъяас заяасан бол шууд л морин хуураа бариад л хөөмийлөөд, Алтайн магтаалаа дуулаад л явахгүй юу гэж.
За за шуналтахгүй шүү. Эрүүл саруул гүйгээд, шагайгаа няслаад гүйж байгаа минь их юм. Тийм ээ?
No comments:
Post a Comment