Уламжлалт бичлэг шүү. Жил бүрийн өдийд суугуул нутгийнхаа бага сургуулиудаар явж улсаа танилцуулдаг даа.
Энэ жил ч бас овоо хэдэн бага сургууль явна. Анх удаагаа очих сургууль ч байна. Жил бүр очдог нь ч байна.
Гараа бол аль 7 сард эхэллсэн л дээ. 8 сард зуны амралт гээд завсарласан. 9 сараас идэвхитэй явж байна.
Саяхан 40 минут явж очдог нэгэн сургуульд Парагвай улсын хүнтэй хамт ажилласан. Их гоё улс шиг санагдсан. Өвөл болохгүй, зунаараа, газар хөдлөхгүй гэх мэт. Өөр чинь юу билээ дээ. Ямартай ч очиж үзэх юмсан гээд мөрөөдөөд, яриаг нь сонсож суусан юм даг.
Далбаа нь. Их гоё хатгамал хатгадаг юм билээ, бүсгүйчүүд нь.
Грахмалдаад хатуу болгочихсон. Ширээн дээр, цэцгийн вааран дор гээд л тавихад гоёмсог санагдсан.
Дараагийн нэг сургуульд Африкийн Guinée улсын хүнтай хамт явна. Өөртөө амжилт хүсье өө...
No comments:
Post a Comment