Sunday, September 16, 2018

Ээлжит тайлан

Уламжлалт бичлэг.

Охидын төгөлдөр хуурын тайлан. Том зулзага ойлгомжтой. Сайн байлаа.
Наана байгаа цэцгийг тоглолт дуусахаар тоглосон хүмүүс нэг нэгийг бэлгэнд авдаг.

Гол нь бага зулзага. Хэ хэ. Нэг их давтаж өгөхгүй л гүйгээд байсан.

Тайлангийн өдөр ч болов. Бага зулзагын ээлж ч ирэв. Санасныг бодоход дажгүй тоглосон. Ээж бол иймэрхүү зүйлд сонсгол энэ тэрээ паг тул ямар ч алдаагүй юм шиг санагдсан.

Уг хүн өөрөө хоёр ч газар бага зэрэг алдсан гэсэн. Хань ижил харин нэг газар нэг товч хамт дарагдчих шиг болсон гэж хэлсэн.

Том зулзага наддаа бол Моцарт. Хэ хэ. Бетховений Сонат 2 гээч ая дарсан.

Бүх хүмүүсийн тоглохыг сонссон. Би чинь ойрдоо хөгжимд их дуртай болж байгөө. Эртээд яагаав бага зулзагатайгаа нэг хөөрхөн концерт үзээгүй юу. Өнөөдөр бол дан сонгодог сонслоо.

Хань ижил, хамгийн мундаг нь миний хоёр охин л байна гэсэн. Хи хи. Мэдээж багш нь хамгийн нэгт л дээ. Сүүлд нь багш нь нэг ая дардаг юм. Өө тэр гар хурууны хөдөлгөөн бол уян налархай ч гэж юүхэв. Атаархасхийгээд л суув шд.

За энэ удаагийн бэлэг. Бага зулзага бол үнэнээ л хэлж байна лээ. Тоглолт ч яахав, сүүлд авах бэлэг л гоё байна гэж. Хүүхдээ гэж хөөрхөн ч юм аа даа.
Ийм хар уутанд бэлгээ хийж өгдөг юм. Уутанд нь ээж их дурлана өө. Хэ хэ. Бичгийн хөөрхөн хавтас, энэ цагаан уутанд жижигхээн жигнэмэг хийсэн байсан. Уутан дотор нэг ундаа байна лээ. Мөн кекс өгсөн. 

Нэг зүйлийг анзаарч байгаа биз дээ? Бэлэг гэхээрээ учиргүй их чихэр хийхгүй. Мөн том том овор ихтэй зүйл хийхгүй. Энгийнээс энгийн.

Бэлэг гэсэн чинь нэг хөгжилтэй зүйл санаанд орчихлоо. Монголд шинэ жилээр гэсэн байхаа? Хамаатны минь нэг ахын гэр бүл хүүхдүүдэд өгөх бэлгээ болсон болоогүй чихэр биш, арай шинэлэг зүйл болгоё гээд дугтуйтай мөнгө, бас нэг юу ч билээ жижигхээн л юмтай цуг өгсөн чинь нэг хүүхэд бэлэгээ голоод бөөн л юм болсон сураг дуулдсан. 

Үүнийг сонсоод бид хүүхдүүддээ багаас нь нэг л их хэлбэр болсон, том том, яг авчих зүйл ховортой бэлэг өгсөөр байгаад, хэр баргийн юманд баярладаггүй, цамаандуу болгочихдог юм байна даа л гэж бодсон. 

Бас л хадуурч байна...

Уншигч олныхоо үр зулзагуудад нь сурлагын болон, урлаг уран сайхан, спортын өндөр амжилт хүсье өө.

2 comments:

  1. Anonymous9:56 PM

    Mongol huuhduud tsamaan tsamaan, eej aav nar baidgaa belgend ugdug. manaih yanz buriin bayaraar ger buliin tusviin nileed huvi ni hamaatnii huuhduudiin belgend yavdag bj bilee. Yapond yag neg huurhun gar tsailgah tudii zarlaga bagatai, ungu baglaa saitai beleg bdag. Avch bgaa huuhed ni ch teruuhendee huurhun bayaschina. Huuhed saihan tornij eruul saruul usch bolovsroh ni bas neg jargal yumdaa.

    ReplyDelete
    Replies
    1. Хүүхэд гэлтгүй томчууд ч их цамаан санагдсан. тийм болохоор л хүүхдүүд томчууд биднийг дуурайж байна даа тэ.
      Япончууд чинь хүнээс үнэтэй цайтай юм аввчих вий гээд маш их санаа зовдог, авсан ч дараагаар нь заавал ямар нэгэн аргаар хариуг нь барьчих гээд л үзэж тардаг юм.

      Ер нь хүнээс авах их дургүй тадлдаа хүмүүс байдаг шиг санагдсан...

      Delete