Sunday, November 11, 2018

Амттан

Яая даа энэ амттангуудыг. Идэхгүй байж болдоггүй, идээд байж бүр болохгүй. Хэ хэ.
Хөршийн маань байсгээд л оруулж ирдэг амттан. Дотроо янз бүрийн жимстэй будаагаар хийсэн амттан. Би дургүй л дээ. Зулзагууд минь харин дуртай. Үүн дотор жимснийх нь оронд вандуйгаар хийсэн нухаш байх нь элбэг. Уламжлалт амттан нь л даа. Тэрэнд харин зулзагууд минь нэг их дуртай биш.

Надад амт гэхээсээ илүү нялцгай нь таалагддаггүй юм. Хэ хэ. Хатуу ааруул идэж өссөн хүн чинь. Ихэнх монгол хүмүүс дургүй байдаг ч дуртай хүмүүс бас зөндөө л юм билээ.

За байз, үүнийг чинь хаана зооглолоо? Аан тийм, эртээдийн ойн баяр дээр. Гэхдээ бүгдийг нь биш, амссан. Уламжлалт ногоон цайны хольцтой. Энэхүү өтгөн ногоон цайнд нь харин дуртай шүү. Амттанд нь ч дуртай.
Жижиг сортын алим. Саяхан нэгэн бага сургууль орчихоод харих замдаа ногоочдын шууд худалдааны цэгээс худалдаж авсан юм. Багадаа идэж байсан алимны амтыг гүйцэхгүй ч исгэлэндүү амттай, гоё байсан.
Томилолтоор америк яваад  ирсэн ажлын газрын хүүхэн авчирсан бэлэг. Газар дээр нь л цохьсон. Явж үзээгүй ч тухайн газрын амттанг амсаад үзчихнэ шүү гэсэн бодол минь дийлээд. Дахин ийм бэлэгтэй ирвэл харин тэвчинэ шүү, зулзагууддаа өгчихнө.

Хүйтрээд, идэж уух хүсэл ч оргилоод, болохоо байсан шүү.  Эх нутагт минь хүмүүс өвлийн идшээ мэр сэр бэлтгэж байх шиг. Энд ямар өвлийн идэш гэх биш...

Нэг сайхан чанасан гэдэс идэх юмсан. Умс идэх идэх юмсан...

2 comments:

  1. Сайхан чанасан толгой шийр л идмээр байна даа ккк

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Удаан уулзаагүй, сонин содхон хүн бэ?

      Блогоо бичиж эхлэх гэж байгаад баяртай байна өө. Эргэн ирсэнд баяртай байна өө. Тавтай морил оо хуучин андындаа...

      Шинэ бичлэг хүлээж байгаа шүү.

      Delete