Би ирснийхээ дараагаар хэсэгтээ унадаг байсан л даа. Жин нэмээд байна гэдэг шалтгаанаар явган явдаг болоод, сүүлдээ чийчаан гээч юмтай болсноосоо хойш унсангүй ээ.
Эдний ээжүүдийг ялангуяа биширдэг юм. Урдаа, хойно оо хүүхдээ суулгаад л жийнэ шүү дээ. Гайхалтай.
Монголоос ажлаар ирсэн залуу
-Эд нар хөгийн дугуй унах юм.
-Хөгийн гэдэг нь?
-Загвар нь.
Гэсэн. Эд нар чинь манайхан шиг хэлбэр хөөхгүй л дээ. Хэрэгцээндээ тааруулж, мөн хэтэвчиндээ тааруулж эдэлж хэрэглэдэг улс шүү дээ.
Саяхан нүүр номоор бусдад гоё сайхан харагдах гэж хэрэглээ өндөртэй байдаг гэсэн шүүмж яваад байсан даа. Үнэн санагддаг шүү.
Манайх ингэж дугуй унадаг болчихвол их олон асуудал аяндаа шийдэгдэнэ дээ тийм ээ? Хүмүүсийн хөдөлгөөн, машин авах гэж, бинзен тос гэхгүй ядахдаа зун нь асар их хэмнэлттэй. Хувь хүний хэтэвчинд, алсдаа улсын эдийн засагт гээд л. Өвөл ч хэцүү л дээ. Хальтиргаа гулгаа гээд л тийм ээ?
Энэ зураг дээрх бол гайгүй, тоо нь цөөхөн байна. Хот газар үүнээс ч ихийг эгнүүлээд тавьчихсаныг олж харна.
Гэрлэн дохио хүлээнгээ зураг дарсан шиг л зогссон бөлгөө.
No comments:
Post a Comment