Бас нэг ийм бүтээгдэхүүн миний гар дээр байна. Монголоос ирсэн л дээ. Мовъёос.
Тарагтай хольж идээд, амт нь жаахан сонин санагдсан. Бодвол би эндхийн элдэв жимс холиостой, чихэрлэг амтанд дасчихаад тэр байх. Гүрийгээд идэж байгаа. Ямартай ч сэтгэл гаргаад өгснийг нь бодоод идэж дуусгана даа.
Гэм нь үүнийг хэн өгснийг одоо болтол мэдээгүй. Хань ижил хэн өгснийг санадаггүй гээд байх юм. Наашаа буцах өдрөө их олон хүнтэй уулзаж учирсан гэнэ. Тэд нарын л нэг гэнэ.
Би жаахан цаашлуулж хэн гэдэг хүүхэн өгсөн бэ? гээд л байгаа. Эрэгтэй хүн иймэрхүү юм өгөхгүй нь ойлгомжтой.
Эрүүл хооллолт энэ тэр гэж мэддэг хүүхэн л өгсөн байх гээд байгаа биз? Хэ хэ.
Тэгж хэлэхээр хань ижил үнэнээсээ л гайхаж энэ тэр.
-Хардаад байгаа юм уу?
-Хайртай бол хартай, хэн өгсөн бэ?
Үе үе иймэрхүү харилцан яриа гараад л байж байна. Ядаж байхад өнөөх нь дуусдаггүй ээ, гаргаж ирэх тоолондоо л асуудаг гэж байгаа. Ха ха.
Хол суугаа хүнд бэлэг өгөхдөө нэг булан дээр нь тэрнээс гэж бичиж байгаарай. Манай хүн шиг хэнээс авснаа мартчихаад, байдалд орно шүү. Хи хи.
No comments:
Post a Comment