За яасан гэхээр? Ингэсэн юм аа.
Төрийн албан хаагчдад нь чухал том сэдвээр яриа хийгээд ирсэн. Үдээс өмнө, үдээс хойш гээд нэг өдөр хоёр лекц ороод. Тус бүр нэг гучин минутын яриа.
Бэлдэх цаг зав гарсангүй явсаар явсаар... Гэнэт ухаан ороод хальт мульт бэлдээд орсоон. Эдүгээ хүртэл улсаа л танилцуулдаг надад жаахан ахадсан сэдэв байсан ч үзээд алдахаар шийдсэн. Хөгжиж дэвшдэг юм уу л гэж бодсон хэрэг.
Эхэндээ ч сандраад байснаа яваандаа ам халаад ирсэн. Гэхдээ л эд нар чинь гарамгай унтдаг улсууд болохоор аль болох унтуулчихгүйхэн шиг, хөгжөөнтэйгөөр яриагаа хийх гэж эрмэзлсэнийх яах вэ. Унтсан хүн ховор байсан байх. Хэ хэ.
Үдээс өмнөх нь нэлээд сандраад, хэлэх гэсэн зүйлээ жаахан дутуу ярьсан. Үдээс хойшхи нь харин дажгүй болсон. Хэлмээр байсан зүйлээ бүгдийг нь хэлж санаа амарсан.
Ядаж байхад миний өмнө яриа хийсэн хоёр хүүхэн бол архаг хоёр. Хэл ам ч гэж айхтар, хүмүүсийг яриандаа татаж чадна ч гэж юүхэв.
Аминдаа дутахгүй гэж хичээлээ хичээлээ. Улсынхаа нэрийг бодоод. Нэрний минь урд явдаг хүний нэрийг бодоод. Хи хи.
Хэдэн өдрийн дараагаар хэр байсан тухай санал асуулга ирэх байх. Тэгэхэд л мэдэгдэнэ дээ. Хэр сонирхолтой болсон нь. Айгаад ч гэх юм уу? Санаа зовоод ч гэх юм уу? Сууж л байна. Ном шагайх гэсэн хүсэл төрөхгүй байна. Халтуурны орчуулгын ажлаа хийх гэсэн бас л эвлэж өгдөггүй, толгойд уран цэцэн үг орж ирдэггүй...
Ямартай ч харьж явахдаа галт тэрэгний цонхоор дарсан зургаа оруулчихуу даа.
Галт тэрэгний буудлын өмнөх таксины талбай. Миний очих газар ойрхон байсан тул таксидаагүй, алхсан. Цаг агаар ч дажгүй сайхан байлаа.
Өдрийн хоолондоо сэндвич аваад идчихлээ. Хүйтэн цайтай. Ээждээ хэлбэл загнуулах байх даа? Хүйтэн нойтон хоол идээд, аятайхан халуун хоол цай олоод идэхэд яадаг юм гээд л. Эхийн санаа үрд, үрийн санаа нь хаа ч яваад байгаан бүү мэд.
Үдээс хойшхи газрын тосож авсан хүүхэн намайг дагуулж ийм уламжлалт ногоон цайгаар дайлсан. Хажуудах амттанд нь нэг их дургүй ч гашуундуу ногоон цайтайгаа их зохицоод байх шиг байдаг юм. Идчихсөөн.
За за нэг их сонин бичлэг болчих шиг боллоо. Түр баяртай.
No comments:
Post a Comment