11 сард боорцог хийж зардаг нэг арга хэмжээ байдаг даа. Түүндээ би энэ жил дахин оролцож чадаагүй ээ.
Хоёр төстэй арга хэмжээ байдгийнх нь нэг нь 10 сард болоод өнгөрсөн. Тэрийг угаасаа нэгэн оюутан гэр бүлд шилжүүлээд өгчихсөн. Ха ха. Мундаг байна уу? Хүмүүст шилжүүлж өгч энэ тэр. Ккк.
Намайг та оролцох уу энэ тэр гэж асуулгүй өөрсдөө цаагуураа саналаа өгөөд оролцчихсон. Би ч намайгаа дуудах болов уу гэж жаал харсан л даа, нуулгүй хэлэхэд. Хэ хэ.
Гол нь манай ажлаас зохион байгуулдаг арга хэмжээ л дээ. Тийм болохоор бүх мэдээлэл нь наддаа ил тод хөөрхий. Очиж бусад орны хоолноос авч иднэ ээ гэж бодож байсан чинь яагаав өнөөх 45 жлийн ой тохиогоод очиж чадаагүй.
Дараа нь сонсох нь ээ тэр газарт нь бас бус арга хэмжээнүүд давхцаад хүн гэж асар их байсан гэнэ. Бараг л Токиог санагдуулсын байх. Токио нь ч юу юм бэ? Давслана гэхэд арай хэтэрнэ ээ. Хи хи.
Боорцог нь амжилттай зарагдсан гэсэн байх аа, ашгүй ашгүй.
Хоёр нь дахь хотын нэгэн байгууллагаас зохиодог арга хэмжээ. Бага зулзагын урлагийн үзлэг давхцаад бас л оролцож чадсангүй. Нэгэн хотоос монгол эгч ирж хуушуур, боорцог хийж зарсан. Би урлагийн үзлэгээ дуусгаад очиж хуушуур авч идсэн. Ойрд идээгүй болохоор амт гэж салахын аргагүй байсөөн.
Харин санаандгүй байж байгаад өөр нэгэн арга хэмжээнд оролцоод авлаа. Тэр нь суугуул нутгийн баруун захын нэгэн хот болох Сакайминато гэдэг хотод байрлах бяцхан товэр байдаг юм. Тэрний 3 давхарт монгол гэр байрлана. Ганц монголын тухай танилцуулга биш л дээ. Хятад, Солонгос, Орос гээд л байна. Манайхан яахав үзүүлж харуулах юм ихтэйгээрээ гэрээ босгочихсоон. Сэргэлэн байна уу? Хэ хэ.
Гэрийн зүүн талд зуухныхаа урд суунгаа орж ирсэн зочин гийчдэд улсаа танилцуулах ажил хийв. Хэдэн жилийн өмнөөс хийж ирсэн л дээ. Өнгөрдөг жил би явж чадаагүй юм. Тэгсэн энэ жил заавал намайгаа гээд товлочихсон байх юм аа. 2 цаг гаран явдаг газар байхгүй юу, амралтын өдөр унтуулахгүй, хар үүрээр босгож зараад. Ха ха.
Хар үүрээр явж ажилласных ганц ч гэсэн хүн монгол орныг минь сонирхоод, зун нь очиж халаасаа хоослоосой гэж л бодож сууна даа...
Иймэрхүү улсаа таниулах, сурталчлах ажил хийдэг олон олон уншигчдадаа амжилт хүсье ээ. Бид шүү, бид нарын дараа элчин, консулынхан орно шүү. Ккк
Ганц нэг зураг дарсныгаа дараагийн бичлэгт орууламз...
боорцог гэснээс би бүр идэх юмны дон тусаж байна, нөгөө муу бамбайн гармон чинь буураад таргалахын цондон болж байгаа байхаа.. Ам завтай байхаар л элдэв идэх юм бодоод хэрэг алга, сайхан атар талх идэх юмсан тэ, энд дандаа хөөсөн талх онцгүй байнаа, талх өдөр шөнөгүй мөрөөддөг болсон хэхэ, ингэж байгаад дэлбэ үсрэхвий гээд иннэр пийсдээд байж байгаа тэгсэн хэрнээ бас тэсэхгүй идээд байх юмаа.
ReplyDeleteӨө хэний янаагүй л идэх юм эргүүлж байна шүү дээ. Ядаж байхад хүйтрээд, идэж дулаацаад байх шиг байна.
ReplyDeleteБие нь зүгээр үү, сайн эмчлүүлээд, гам сайн бариарай даа. Санаа зовчих юм. :)