Thursday, December 20, 2018

Амьдралаа өөрчил гэсэн

За нэг ийм ном уншаад эхэлчихсэн. Эхлэхийн хувьд аль эрт эхэлсэн л дээ. Дунд нь шалгалт энэ тэр гээд завсарласан байлаа.

Бараг мартчихсан байсан болохоор дахин эхнээс нь хальт харлаа.

Агуулгын хувьд сүүлийн үед гараад байгаа иймэрхүү төрлийн номнуудтай төстэй. Амжилтанд хүрэхийн тулд яах ёстой? Элдэв саад бэрхшээлийг хэрхэн даван туулах ёстой? Тууштай байх тухай?

Гээд л бичээстэй. Жаахан эртхэн ийм номнуудыг уншсан бол? гэж бодогддог шд. Одоо ч оройтоогүй л гэх байх л даа.

Гэхдээ л, одоо ажил төрөл гээд нэг л амжихгүй ч юм шиг, эсвэл гэр бүлээ нэн тэргүүнд тавиад, би ч яахав гэж бодоод ч юм уу?

60 гарчихаад амжилтанд хүрээд байгаа хүмүүсийн тухай зөндөө л сонсогдоод байгаа. Тийм болохоор 60 нас хүрэхээ хүлээхээс. Ккк. Маш өөдрөг үзэлтэй байна уу? Хо хо.

Уншсан зүйлээ шууд л амьдралд хэрэгжүүлээд явж чаддаг хүмүүст бол хэрэгтэй ном байх өө.

Миний хувьд яахав, нээрээ тийм шүү дээ, за байз энэ тал дээрээ анхаарах юм байна шүү гэсэн санаанууд бол байсан л даа. Сурснаараа өнгийн тодруулагчаар тэмдэглээд л явлаа. Сүүлийн жилүүдэд шууд номон дээрээ тэмдэглэж байгаа. Тусгай дэвтэр энэ тэр дээр бичдэг байсан, залхуу хүрээд больсон. Амжихгүй ч гэх юм уу?

Нас ахихаар нойр гээч зүйлд анхаарал их өгдөг байна шд. Хэ хэ. Эртхэн орондоо ороод бага зулзагаа тэврээд унтах ших жаргал алга өө. Ккк.

Тэгж байгаад л өөрийн амьдралаа өөрчилнө дөө. Хи хи.

Он ч солигдох дөхлөө, ганц нэг номоо амжуулж унших санаатай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

4 comments:

  1. ийм номнуудыг харахаар ингэж чаддаг байсан бол ийм амьдрахгүй л байсан л даа гэж бодогдоод байдаг юм кк.
    Би саяхан Pride and Prejudice киног анх үзээд ккк, тэгээд хуучин номын дэлгүүрээс англиар нь авсан чинь ориг нь биш орчин үеийн хэлээр амархан болгож хэвлэсэн, дотроо солонгос хэлээр орчуулсан хэвлэл нь л байхаар нь авч уншсан. Сайхан залуучууд, бүсгүйчүүдийг уншиж дурлаад сууж байна, хичээлээ ингэж хийдэг болоосой тэ

    өө нээрээ шалгалт амжилттай юу хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ. Хэлээд юүхэв ээ, заримдаа ч ийм ном харахаар уур хүрэх гээд байдышд. ккк

      Би дээр үед үзсэн шдээ, гоё кино, хамаг сэрэл хөдөлгөөд хаячдышд ккк

      өө шалгалтын хариу 1 сарын сүүлээр гарна, мартчихсан явж байгаа шд, хэт хүлээж эмзэглэхгүй гээд.

      Бие нь сайн уу? сайн эмчлүүлээд аваарай...

      Delete
  2. Сайн уу?
    Надад бас иймэрхүү зөвлөгөөний ном нээг их нөлөөлдөггүй юмаа. Яг уншиж байх үедээ санаа авах, аан зүгээр юмдаа нтр гэж бодоод л өнгөрөхөөс хэрэгжүүлж дагаж байсан удаагүй. Заримдаа зүгээр өөрийнхөөрөө л байсан нь дээр санагдана хаха. Буруу зөвийг нь мэдэхгүй юм даа.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Тунгаа минь.

      Харин шууд хэрэгжүүлнэ ч гэж байхгүй л дээ. тэ. Нэг л боломжгүй болчихоод, одоогийн энэ амьдралд минь. Дөнгөж эхлэх гэж байгаа, залуухан хүмүүст бол боломж байж магад л юм. хэ хэ.
      Өөрийнхөөрөө л байх шиг сайхан юм хаа байхав...

      Delete