Sunday, December 23, 2018

Шинэ жил

Эхнээсээ шинэ жилийн үдэшлэгүүд болоод, оролцох нь оролцоод л явж байна. Хамгийн их ёолкдож байгаа нь бага зулзага.

Хорооны, хүүхдийн хэлтсийн гээд хоёр ч арга хэмжээнд оролцоод авлаа. Мөн зургийн дугуйланд нь Санта өвөө ирсэн гэсэн. Жижигхэн жижигхэн хөөрхөн бэлэгтэй ирсэн. Ганц нэгээс нь ээждээ, аниадаа, аавдаа өгсөн.

Ээж бол гаднах уутанд нь дурлаж, эвтэйхэн уралгүй нээгээд, эвхэж авдаг гэж байгаа. Дараа хүнд бэлэг өгөхдээ ашиглана шүү дээ.

Маш арвич хямгач байна уу? Хо хо. Тэгэхгүй бол зөвхөн уутанд л гэхэд их янчаан хэрэглэх гээд байна л даа.

Одоо нийлдэг нэг монгол айлтайгаа, ганц нэг сингл хүүхнүүдтэй цуглаж идэж ууна. Хоолныхоо зургийг авч оруулна аа за. Хэ хэ.

Энэ бол бага зулзага ээждээ хийж өгсөн. Би мэндчилгээ бичиж ууталж байгаа юм. Тэр уутандаа хийхээр захиалж нугалууллаа. Уутандаа бас өөрийн нэхсэн аяга угаагчаа хийсэн гэж байгаа.

Яахав зарим нэг монгол хүмүүс голдог л доо. Монголд аяга угаагч хогоороо л байна гэж хэхэ. Сонсоод бас жаахан гомдмор аядаад өө. Дахиж өгөхгүй ээ, тэр хүнд. Яахав хятадаас орж ирсэн порлоноороо угаагаад л явна биз дээ? Алба биш шүү дээ.
Үүн дотор ном худалдаж авах карт байгаа. Хэмжээ нь бага ч гэсэн, сэтгэлийнх юм даа, нэмээд дуртай номоо авна биз тийм ээ?

За та бүхэн бас ёолкоо сайхан тэмдэглээрэй. Бага шиг өр тавиарай, хи хи.

2 comments:

  1. Урждраас хойш зав гарахаар энэ хавиар хэсүүчилж хуучнаа дурсаж яваад таарлаа. Блог ч бас фэйсбүүкээс давуу тал байдгийм байна аа. Бичиж байгаа хүнээ зүс царай сайн танихгүй, зөвхөн бичлэгийг нь уншина гэдэг цаанаа нэг төсөөлөл явагддаг, тэр нь их аятайхан мэдрэмж төрүүлдэг юм байна.

    Бас муучгүй хорхой гозолзоод нэг юм бичээд оруулсан гэжугаа. Сайхан баярлаарай.

    ReplyDelete
    Replies
    1. Сонин содон хүн бэ.

      Хуучнаа дурсах сайхан байгаа биз дээ.

      Би гэж блогтоо үнэнч нэг хүн байгаа шд. Нүүр ном энэ тэрд зарим нэг хүмүүс үнэн ухаантай л болчих юм, тэгсэнд орох нь ээ, царай зүсийг мэдэхгүй хүний зүйл уншаад явах чинь хамаагүй амар шд. Хи хи.

      Гозолзоод оруулсан зүйлийг нь орж уншина аа.

      Сайхан баярлаарай...

      Delete