Thursday, July 02, 2009

Доржзовдын Энхболд "Жаргалмаа"

Дэндэв юунаас ч болсныг бүү мэд гэнэт сэржээ. Гэрт нь жавар хургаж дух зулай руу нь сэрүү татна. Хотон дахь малаа ямар нэгэн юм болсон байх вий хэмээн чимээрхэн чагнаархвал нам гүм. Зүүн урд зүгт хүрэн шарынх нь хүүгэтэл амьсгал татах нь даавуу цуулах мэт тод сонсогдоно. Энэ ч гарцаагүй гявантай мал юм даа гэж бодлоо. Гявантай үхэр ийнхүү хөр цасан дээр хэвтдэг, хэвтрийг нь үзвэл цас ногоон туяатай болж хайлмагтсан байдаг гэж сонинд бичсэнийг уншаад хүрэн шарынхаа хэвтрийг очиж үзвэл нээрэн л ногоон туяатай болчихсон байсан сан. Тэгсэн үхрийн гяван гэдэг асар үнэтэй түүхий эд гэсэн сонины үсэг харагдах шиг болоод хүрэн шараа хайрлахдаа нулимс нь гарахаа шахжээ. Юуных нь түүхий эд байхав дээ. Ээж нь яалаа даа. Хэдэн жил зовж шаналан явснаа цөснөөсөө шүдэнзний толгойн чинээ хоёр гурван чулуу авахуулсан, мэс заслаас гарч ирээд тэнхэртлээ мөн ч зүдэрч билээ. Тэгтэл тэр муу үхээрийн гурван чулуу хүний гяван болох нээ. Мөн ярьдаг улс шүү. Эмч залуу тэр чулуунуудын нэгийг хямсаагаар чимхэн байж харуулаад "За ээжийн чинь зовлон энэ дээ. Энэ л цөсний амыг таглаад зовоогоод байж. Одоо айлтгүй ээ" гэж инээмсэглэн хэлсэн сэн. "Харин энэ одоо бол зовлон биш, ердийн л нэг алаг чулуу. Ээжийн минь биед байсан юм даа гэж бодоод авч хадгалбал хадгал, гаргаад хаячихвал ч хаячих, юутай ч хүүд нь өгчихье" гээд Дэндэвт өнөө гайтмаруудыг өгч билээ. Дэндэв тээнэглэзсэн авч тайлбар тавьж чадсангүй аваад л даалиндаа хийчихжээ. Анхандаа хаячихъя гэж бодсон боловч нэг л болсонгүй явсаар л байж. Ижийгээсээ хойш хаячих вий гэхээс л байн байн гаргаж үздэг болж билээ. Түүнийгээ Хандармаад ч үзүүлээгүй. Харин Жаргалмаа бол мэддэг байсаан.
Жаргалмаа... Дэндүү айвуу тайвуу, дэндүү налгар наазгайдаа Дэндэвийг Хандармаад алдсан даа. Өглөөнөөс үдэш болтол үсээ ч нэг олигтойхон илчихгүй, бүсээ ч чангалаад бүсэлчихгүй, нэг л үлхийсэн юм явдагсан. Хэдэн хүүхэдтэйгээ ноороод л, миний заяа тавилан оногдсон газар энэ дээ гэсэн шиг гэрийн зүүн талд явган сандал дээр эргэлдэн цай юүхэн хээхэн зэхэж уймарсаар өдрийг барна. Дэндэвийг шөнө дөлөөр орж ирж байхад ч хүний урманд хаачаад ирэв гэж асуухгүй гүн нойронд авьчихсан унтаж л хэвтэх. Хүний сэтгэл гэдэг өдөр өдрөөр хувирч, алд алдаар хулждаг ажээ. Дэндэв анхандаа хөөрхий минь ядарч дээ гэж боддог байснаа нэг л мэдсэн "Хн, үхэн алдаад байж байгааг нь" гэж боддог болчихсон байж билээ. Жаргалмаа жаргал даасангүй. Хувьтайгаараа Хандармаа жаргалын эзэн болсноор тэр гурвын дундах нууц зөрөг төгсгөлдөө хүрсэн билээ.
Хэдэн сарын өмнө Жаргалмаагийн бие муудаж, хот хүрээ рүү эмнэлэг бараадан явлаа гэж сонссон авч газар холдоод очиж чадсангүй. Өнөө хэдэн хүүхэд яаж шуу байдаг бол доо гэж оройдоо санаашран бодовч төдөлгүй Хандармаагийн хайр энхрийлэлд автаад мартагнаж, гүн нойрондоо автана. Тэгээд ч намар эртэлж орсон цас л улам нэмэгдээд хол ойрыг зорьж ч чадсангүй. Энэ цасанд басхүү улс амьтны хөл хоригдсон биз, орж гардаг хүн ч үгүй болж, уулын мухарт аргагүй л нэг хашигджээ.
Дэндэвийн нойр хулжчихаад буцаж ирсэнгүй. Хандармааг зөөлөн нударч, "босно байгаа" гэсэн авч цаадах нь амандаа ямар нэгийг гүвтнэснээ цээжээр нь яг тэвэрч тайвуухан нт аргагүй намуухан хурхирч гарлаа. Дэндэвийн сүүж чилээд өөрийн эрхгүй өндийжээ. Гарвал орчныг түнэр харанхуй нөмөрч, одод өнгөлүүлсэн эрдэнийн чулуу мэт ногоон хөх улаан өнгөөр ээлжлэн туяарна. Гэрийнх нь зүүн өмнө зүгт хүрэн шар нь лүглийн хэвтээл хүүгэтэл амьсгална. Морь харчихаад эргэтэл хөлд нь нэг юм тээглэх шиг болсноо нөмгөлсөн дээлийнх нь хормой доогуур гутлынх нь түрийнээс дээхнүүр халуу асгаад явчихлаа. Банхар нь гүйж ирээд долоов бололтой. Ер нь ингэж нялуурдаггүй сэн юу болох нь энэ вэ. Дэндэв банхрыгаа яв чи хэмээн зандартал ухасхийн бусгах шиг болжээ. Дэндэв гэрийн зүг явтал банхар араас нь нэг л их харамсалтайгаар ширтэх шиг бодогдож, хоёр далных нь хооронд халуу дүүгээд явчихав. Дэндэв арай ч ширүүлчихэв үү дээ хөөрхийг гэсэн шүү юм бодоод гэртээ оров. Хандармаа унтсаар. Дэндэв галаа өрдөжш цайгаа чанаж уув.
Нэг л мэдсэн гэгээ орж хоймрын авдар дээрх аав эжий хоёрынх нь зүмбэр жаазтай зурагнууд тодроод ирсэн байлаа. Аав нь тэр жил Дэндэвийг нэг их урамшуулж билээ. Тэр нь сүйдтэй юм байгаагүй ч Дэндэвийн сэтгэлд мартагдашгүй нандин бодол болж үлдсэн юм. Унагаа барьж байсан зуны эхэн сарын тэр өдөр Дэндэв арван дөрөв хүрч явлаа. Цас хайлуулж унасан унагадынх нь ороо догшин гэдэг хэдлэх юм биш. Дэндэв нэг унага гоходчихоод навсайсан юм чирэгдээд алга болжээ. Гэвч алдсангүй шүд зуусаар нэг сиймхий дээр нь уллаж авуут ямар ч гэсэн тогтоож билээ. Тэгтэл аав нь холоос "эр хүн" гэж хэлэх нь адуу пижигнэсэн их дуун дундаас тов тодхон сонсогдох нь тэр... Дэндэвийн цээжинд нар ургах шиг болсон доо. Өглөөд хоёр хөгшнийхөө зургийг харж суухад аавынх нь тэр үг сэтгэлд нь хангинах шиг болно. Тийн суутал жаазтай зурган дундаас нэг зураг харцыг нь татлаа. Гурван сөөсгөр охин нь гэрийн хаяа бараадан тоглож байна. Зураг авч байгааг тэд мэдсэнгүй. Дундах нь багадаа ааруул өгч байгаа бололтой сарвайжээ. Энэ бол дүүгийнх нь хийсэн ажил. Зураг авах дуртай, хүүхэд эрхлүүлэх нь дэндчихсэн хүн билээ. Энэ зургийг ч гэсэн хэрхэн авсан дүр нь Дэндэвт харагдах шиг болно. Инээд нь яасан хүрч байсан бол. Тэр ер нь тэгдэг хүн. Хүүхэдтэй хүүхэд болж шуугиад Дэндэвт загнуулсан нь нэн олон. Мөнөөх зургийг хартал хэдэн хүүхэд нь дахиад л бодогдож. "Ер нь ойрын үед очиж нэг эргэе" гэж шийдээд хэдэн малдаа өвс хаяж өгөхөөр гарлаа. Тэгтэл гэрийнх нь хаяанд нэг муу нооройсон гичий хэвтэж байх нь тэр. Ямар гээчийн үзээрийн амьтан хаанаас гараад ирдэг байна аа гэхээс Дэндэвийн цухал хөдөлж "Яв, чи" гэж зандран газраас чулуу шүүрэгчийн дүр эсгэтэл нөгөө гичий цаашаа зуларч хэдэн алхам харайсан боловч хачин номхон гөдөрсөн нүдээр ширтээд гинших мэт зөөлөн дуу гарав. Дэлэн хөх нь салбайтал унжиж, нэг нь хөлдөж хагарсан болов уу гэлтэй цус шүүрсэн байхыг нь хараад гэнэт өрөвдөж " Хөөрхий дөө, зовсон амьтан юм. Юун эрт гөлөглөдөг лүд вэ. Хэдэн гөлөг нь осгочихоо доо, жаал хоол өгчихвөл салахаа больчихдог болов уу" гэсэн ээдрэгдсэн бодолдоо тээнэглэзэн хэсэг зогссоноо яавал ч яаг дүүрсэн хэрэг гэж бодоод оройн хоолны үлдэгдлээс банхрын идүүрт хийгээд гичий рүү түлхлээ. Тэнэмэл гичий түүнийг нь үнэрлэсэн ч үгүй, харин алс хойт зүгийг харан гингэнэтэл улив.
Дэндэвийн зүрх рүү ёгхийтэл хатгуулах шиг болоод тэр амьтны тухай ямар нэг төсөөлөл төрж, өвсний хашаанаас морио гарган эмээллэж, яаруу давчуу мордтол гичий түүний бодлыг ойлгосон мэт хойт зүгийг барин "энэ зүдэрсэн амьтнаас ийм хүч бас гарлаг аа" гэж гайхмаар сунан дүүлж гарав. Дэндэв ч хоцорчихгүйг хичээн морио гуядан гуядан цогиулав. Гичий давхисаар Дуулгат хэмээх сүрлэг уулын өмнүүр духны хөндлөн сорви мэт зурайн байдаг гүн жалга руу харайн оров. Дэндэв ямар юм үздэг бол гэхээс дэнслэн дэнслэн дагаж явлаа. Тэгтэл жалганы мухарт нэг муу тарзны өөдсөн дээр гурван гөлөг бие биеэ байдгаараа шахаж бөнбөгнөтөл чичирчихсэн хэвтэж байх нь тэр. Морь тэднээс үргэж хамраа тарчигнуулан дэвхцлээ. Дэндэв бууж морио тушаад өнөө гурав руу очуут дуу алдан шогширч, гурван гөлгийг цувуулан хормойлтол дороос нь дахиад хоёр гарах нь тэр. Харин тэр хоёр нэгэнт осгоод хэрэг нь өнгөрсөн байлаа. Гэвч амьд гурвынхаа илчинд бөөр нь бүлээн байх нь тэр.
Дэндэвийн нүдэнд нулимс гүйлгэнэж "Би чинь даан ч дээ, хүн шүү дээ" гэж дуу алдаад мориндоо мордон гэрийн зүг давхилаа. Нөгөө хэдэн гөлгийг өвсөн дотор тавьчихаад гэртээ ч орсонгүй, Жаргалмаагийнд очихоор мориныхоо хар гүйхээр давхив. Хандармаа нөмгөн гараад ирчихсэн араас нь гайхсан янзтай харж байснаа "Хүүе, өвчит минь, морь тамлаж хаачих нь вэ?" хэмээн хашхирч байна. Нэг дөмөгхөн хариу хэлчихье гэж бодоод эргэн хартал нөгөө нооргор гичий нэг их ноолгор харцаар араас нь шимтэн харж байхыг үзээд юу ч хэлсэнгүй морио хорстол нь гуяджээ.

Монголын сонгомол өгүүллэг номноос.

Г.Аюурзана "Хар ая"

(Ойрд хүмүүс зохиолыг нь их уншдаг болсон юм шиг билээ. Би ч "Дурлалгүй ертөнцийн блюз"-ийг нь 6 билүү 7 жилийн өмнө уншиж л явлаа. Бусдыг нь одоогоор уншиж амжаагүй л явна...)

Нэг л хачин, тэгэхдээ юугаараа ч юм бэ сэтгэл татам аялгуу ажээ.
-Наадхиа чи өөрөө зохиосон уу?
-М-хн.
-Юу гэдэг симфони вэ дээ?
Миний асуултын шооч аясыг тэр анзаарсан бололтой, тоглохоо болиод над руу эгц ширтэж,
-"Хар ая"гэдэг юм гэх нь ууртай.
-Хар ая" аа?
Түрүүнээс хойш миний гайхлыг төрүүлж байсан бүхэн дээр энэ нэр ч бас нэмэгдэв. Гэхдээ "Хар ая" гэж нэрлэхээс ч өөрцгүй байсан мэт.
Түүний төгөлдөр хуурыг төгөлдөр хуур гэхэд хэцүү. Өнгөн гадаргуугын модыг хуулаад авчихсан тул даралтуудын дээд хэсгийн ганц хөндлөнгөөр нь нэгэн цагт бор шаргал өнгийн төгөлдөр хуур байжээ л гэж төсөөлж болно. Төгөлдөр хуур ч гэх хаашаа юм бэ, арзайсан утаснууд, нүцгэн алх цохиур сарайж сэрийх нь төгөлдөр хуурын араг яс гэвэл илүү зохимоор. "Муухай дээр улцан нэмэр" гэдэг шиг хөгжмийн цүх цагаан даралтыг ховхолжээ. Хэн нэгэн галзуу эрийн царай ч төсөөлөгдөөд ирэв. Ийм хачин ёрын ажилдаа улайрсан, хөлснөөс нь уур савссан, нүд нь махчин араатных шиг гялалзсан үзэшгүй муухай царай төсөөлөгдөх аж.
Гэтэл энэ хар даралтуудыг хараач. Гялалзаж гялтаганана. Хамгийн аймшигтай нь, бүтэн үлдсэн хар даралтууд дөнгөж өнөөдөр үйлдвэрээс гарсан мэт цоо шинэ, өчүүхэн ч сэв суугаагүй байна.
Төгөлдөр хуурын оронцог шууд газар тавигджээ. Уг нь доор нь хуучивтар хивс дэвссэн аж. Гэвч шалгүй гэрт тэр нь бүр ч тухгүй харагдана.
Гэрт хогшил гэх юм бараг алга.
Дээхнэ үеийн пүрштэй төмөр ор, намхан ширээ, өндөр нам хоёр сандал. Өндөр дээр нь тэр сууж байна. Ингээд л гүйцээ. Зуух ч байдаггүй. Ерөөсөө энд гал түлж байсан шинжгүй.
Хотын захын дүүрэг дэх шалгүй ханхай гэр. Төгөлдөр хуурын зэрэмдэглэсэн аймшигт төрх. Хоорондоо ер зохицохгүй, эргэн тойрон дахь энэ бүх зүйлс гэхдээ мөн л өөрөөр байх аргагүй мэт.
-Чи хаана төгөлдөр хуур тоглож сурсан юм бэ?
-Энд.
-Энэ төгөлдөр хуур дээр үү?
-Тийм ээ.
-Аль хэр их удаж байгаа юм бэ?
-Хоёр жил хорин гурав хоног.
Би юу гээд асуучихлаа? Яг юу асуучихсанаа өөрөө ч сайн ойлгоогүй тул, хий л амаа ангалзууллаа. Энэ хачин төгөлдөр хуурыг энд авчирснаас хойш хоёр жил хорин хэд хоног болж байгаа юм болов уу, эсвэл нөгөө галзуу эр цагаан даралтуудыг нь царилаар ховх ховх татаж эвдсэнээс хойш ийм хугацаа өнгөрсөн юм уу? Эсвэл угаасаа л ийм байсан энэ сарзгар сэрзгэр гялалзсан хар даралтууд дээр "Хар ая" хэмээх хачин дуу авиаг зохиосноос хойш хэр удаж байгааг хэлсэн юм болов уу?
Гэвч би асуусангүй.
-Тэр яах гэж ингээд эвдчихсэн юм бэ?
-Тэр..?
-Тийм, тэр яалаа гэж..?
-Та түүнийг яаж мэддэг юм бэ?
Би нөгөө улаан царайт эрийг л бодсоор байв. Тийм амьтад л төгөлдөр хуурыг царилаар балбаж мэднэ. Тийм амьтад... Хаа ч юм бэ, яг тийм царайтай хүн харсан л байх нь. Тэгээгүй бол би хаанаас бүр нэг таньдаг юм шиг, төгөлдөр хуур эвдэж байхыг нь харсан юм шиг өөртөө итгэлтэй байх вэ...
-Тэр "Цагаан ая"-нд дургүй байсан юм. Цагаан аяыг тоглуулахгүй гэхдээ түүнийг барьж байгаад... гээд үүдний зүг заав. Тэнд урт царил хэвтэнэ. Харин өмнө нь ер анзаарсангүй. Яг л миний төсөөлсөн шиг царил байна.
-"Цагаан ая"-аа бас л чи зохиосон уу?
-Тийм ээ. Танд тоглож өгмөөр л байна. Даан ч энд нэг ч цагаан даралт үлдээгүй. Түүнээс бусад бүх хүнд "Цагаан ая" таалагддаг байсан. Түүнд л таалагдаагүй.
-Тэгээд "Хар ая" таалагдсан уу?
-"Хар ая"-г зохиох үед тэр эзгүй байсан. Явчихсан байсан. Суучихсан байсан.
-Суучихсаан?
-Шоронд.
-Ямар хэргээр шоронд орсон юм бэ?
-Хүчингийн...
Надад нэг л эвгүй болчихов. Энэ гэрт... Гадаа хүүгэх нармын салхи гэрийг нэвт сийгэнэ.
-Би "Хар ая"-ыг чинь ахиад нэг сонсч болох уу?
Тэр юу ч хэлэлгүй ахин тоглов. Намайг дуу хураагчаа халааснаас гаргах үед эхний хоёр гурван өнгө нэгэнт дарагдсан байлаа.
Бүсгүйн царай хувхай цайж, жимийсэн уруул нь чичирнэ. Гар нь нэг л эв дүй муутай харагдавч , арзгар төгөлдөр хуураас яавч хоосон, утга учиргүй зүйл гэхээргүй этгээд содон хөгжим уянгална.

Тэр бол миний анхны өвчтөн байсан юм. "Ганцхан удаа гэртээ оччихоод ирье. Ахиж би хэзээ ч, юу ч танаас гуйхгүй" гэж надтай уулзангуутаа л гуйж, гараас минь зуурчихаад тавихгүй байж билээ. Би ерөнхий эмчийг гуйж байж арайхийн зөвшөөрүүлээд, такси хөлслөн, Шар хадны эцсээс Долоон буудал руу явсан сан. "Хар ая"-аа ахин нэг тоглочихоод тэр гэрээс гарч, үүдийг дугуй төмрөөр даруулан цоожлоод түлхүүрээ хажуу айлдаа тавьж билээ.
Тэр явдлаас хойш тав зургаан сарын дараа би эмчийн ажлаа орхиж, ганзагын наймаанд явсан. 1991 он юм байна. Наймааны алтан үе дуусахад, хувийн эмийн сан нээсэн. Энэ ч танд сонин биш биз дээ.
Саяхан хүү маань:
-Энэ юу юм бэ? гээд жижигхэн хуурцаг үзүүлэв. Миний хуучин цаас, элдэв юмсын хогон дотроос олсон, сонсоод үзвэл тэнд бичигдсэн ая их таалагдсан гэж байна. Хуурцган дээр "Хар ая. 1990.10.9" гэсэн миний бичиг байв.
Хуурцгийг би хүүтэйгээ зэрэгцэж суугаад сонслоо. Нэг л хачин. Зүрх өвдмөөр аялгуу гэж байдаг уу, эсвэл яг тэр үед зүрх өвдөв үү, мэдэхгүй. Би тэсэлгүй хөгжмийг унтрааж орхиод,
-Аль дээр үеийн, галзуугийн эмнэлгийн нэг өвчтөний л зохиосон ая байна. Өрөө рүүгээ яв. англи хэлээ үз. гээд хуурцгийг хурааж авлаа.
Шөнө нь нойр хүрдэггүй. Эмч байхаасаа хойш хэрэглээгүй жижигхэн дуу хураагчаа эрж олоод, "Хар ая"-ыг орон дотроо чихэвчээр сонсов. Хэд хэдэн удаа сонслоо. Үнэнийг хэлэхэд, би хөгжим сонирхдоггүй л дээ. Гэвч сонсмоор санагдаад болж өгдөггүй.
Маргааш би тэр үед сэтгэцийн эмгэг судлалын эмнэлгийн ерөнхий эмч байсан Жүгдэр гуайнх руу очлоо. Товчоор хэлэхэд, өнөөх өвчтөнөө л сурагласан хэрэг. Тэтгэврийн өвгөд цөмөөрөө л уймраа болж гүйцдэг сэн. Харин Жүгдэр гуай бүр хөнгөн шингэн болжээ. Ой ухаан нь ч саруул. "Төгөлдөр хуур тоглодог охин уу?" гээд тун ч сайн мэдэж байсан юм.
Хэд хоногийн дараа Шар хад руу явлаа. 1990 оны өвчтнүүдийн түүхийг нэгжээд дараа нь бүр 1991, 1992 оныхыг үзээд ч түүний тухай юу ч олсонгүй. Жүгдэр гуай руу утасдвал,
-Байх л ёстой доо. Би бүр сайн санаж байна. Чи сувилагч нараас асуу. Уржнанхан л, намайг тэтгэвэртээ гарахад охин байж л байсан даг гэв.
Ихэнх сувилагч жаахан охид. Миний үе тэнгийн сувилагч ганцхан байсан нь өнгөрсөн жил Ховдоос шилжиж иржээ. Ингээд миний эрэл мухардлаа. Долоон буудлын чухам хаахна тэлнийх байсныг санадаггүй. Яг л нөгөө гэрэрхүү навсгар хашаа нэгийг олсон ч, нохой хорьж өгсөн малигар улаан эр:
-Юун төгөлдөр хуур? Юун хар, цагаан ая? Юун Шар хадны эмнэлэг? Чи өөрөө галзуу юм уу? хаашаа юм бэ? гэж эг маггүй загнаад, хашааныхаа хаалгыг тас хийтэл хаачихав. "Зуудаг нохойтой Аюултай"гэж муруй саруй бичсэн хавтгай мод хашаан дээр хадаатай байгаа нь нэг л танил санагдлаа. Тун сайхан, бор шаргал мебель байж ээ дээ.

Мөнөөх хуурцгаа би сонссоор л байлаа. Дараа нь Чайковский нэгдүгээр концерт, Клайдерманн, бас хэн хэн ч билээ, төгөлдөр хуурын аязтай СД хэд хэдийг авч сонслоо. Аль нь ч "Хар ая"-д хүрэхгүй санагдав. Шуманы нэг аяыг л тооцохгүй бол... Гэхдээ Шуман ч миний сэтгэлийг "Хар ая" шиг татсангүй.
Нэг шөнө би хачин зүүд зүүдэллээ. Нөгөө гэрт, нөгөө төгөлдөр хуурын араг ясан дээр, нөгөө бүсгүйн гар гялалзсан хар даралтууд дээгүүр гүйх аж. Тэгтэл гар хүрсэн даралт бүр нь ховхрон унасаар ая дуусахад төгөлдөр хуур нэг ч даралтгүй болчих юм. Тэгтэл нэг ч даралтгүй төгөлдөр хуурын ард суусан бүсгүй гараараа хоосон агаар тэмтчихэд өөр нэгэн ая дуурсав. Өмнө нь огт сонсоогүй тэр аялгуу намайг маш ихээр аз жаргалтай болгож буйг мэдэрлээ.
Сэрэхэд чих тун их өвдсөн байв. Чихэвчтэйгээ унтчихжээ. Хуурцагны бичлэггүй хальс чахран эргэж байлаа.
Тэгээд би төгөлдөр хуур авахаар шийдсэн юм. "Маш сайн төгөлдөр хуур хямдхан зарна" гэсэн зарлалаар явж очвол, олны танил хөгжмийн зохиолчийнх байж таарав.
"Красный Октябрь" бол үнэхээр сайн төгөлдөр хуур даа. Хөгөө алдана гэж байхгүй. Цагаан давааны хог дээр "Красный Октябрийн" сэг хэвтэж байсан гэж байгаа юм. Мултарч унаагүй хэлэн хар даралтыг нь тэр хавиар кино зураг хийж явсан миний нэг шавь саваагүйрхээд дараад үзвэл, яг л өнгөөрөө дуугарсан гэж байгаа юм даа. Гайхалтай сайн хийсэн хэрэг шүү. гэж ярихад нь "Нөгөө төгөлдөр хуур" хэмээн өөрийн эрхгүй бодогдож билээ.
Би хөгжмийн зохиолчид мөнгө тоолж өгөхдөө хуурцгаа бас өгчихсөн. Одоо налад "Хар ая" хэрэггүй. "Цагаан" нь хэрэгтэй.

Монголын сонгомол өгүүллэг номноос.

Monday, June 29, 2009

Монголын сонгомол өгүүллэг


1920-иод оноос эдүгээ хүртэл Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор.
За ямар өгүүллэг оруулдаг юм билээ байз. Энд тэнд их бичигддэгээс нь бус ховор үзэгддэгээс нь бичнээ.

Saturday, June 27, 2009

Монголын сонгомол яруу найраг



Саяхан уншсан номоо танилцуулж ганц нэг жишээ оруулъя өө.
Монголын сонгомол яруу найраг Эртнээс эдүгээ хүртэл Г.Аюурзана Л.Өлзийтөгс нарын сонголтоор
гэдэг ном байгаам.

Хүннүгийн гунигт дуу
Цагаан уулаа алдаад
Зургаан хошуу мал минь өсөхөө болилоо.
Ягаан уулаа алдаад
Авгай хүүхнүүд минь энгэсэггүй боллоо... Нийтийн тооллын өмнөх -121 он.

"Оюун түлхүүр"-ээс
...Хаан хүн хамаг эрхийг төгсөвч
Хайрлах сэтгэл үгүй болбоос
Хамагт аргагүй хөнгөн болмуй.
Хатан хүн хамаг сайхныг төгсөвч
Ааль муут болбоос
Харин төрхөмдөө буцаж буг болмуй.
Түшмэл хүн есөн эрдмийг төгсөвч
Түвшин сайн сэтгэлгүй болбоос
Хорт чоно мэт жигшигдэхүйн тул
Төв сэтгэлийг ихэд хичээ.

Арслан мэт ноёныг
Барс мэт түшмэд дагах,
Барс мэт ноёныг
Ирвэс мэт түшмэд дагах,
Ирвэс мэт ноёныг
Чоно мэт түшмэд дагах,
Чоно мэт ноёныг
Үнэг мэт түшмэд дагах тул
Хамаг дор зовлон болмуй.
Уг сургаал шүлгийг Чингис хаан 1162-1227 зохиосон гэж үздэг.

Б.Явуухулан 1957 он.
Архи хийсэн сав
Согтсон гэж дуулаагүй ээ, би
Дурлал амссан зүрх
Ханасан гэж сонсоогүй ээ, би.


За тэгээд зураг дээрх хүмүүийн шүлгүүдээс зөндөө л орсон байсан. Бүгдээс нь оруулна гэвэл ч... Бидний сайн мэдэх шүлэг байхад огт сонсож байгаагүй шүлэг ч байна лээ.

Monday, June 22, 2009

Ээлжит...


14-ний бүтэн сайнд ээлжит ургацаа хураагаад 3-уулаа. Амар ч юм уу дөө, хүний тарьсан төмсийг хураагаад авчдаг, хэхэ. Уг нь тэд нар тарихдаа хэлж байх ёстой байхгүй юу тээ. Тэгвэл очоод тарилцана ш дээ тээ. 10 кг үрийн төмсөөр хөөрхөн хэмжээний төмс авдаг юм билээ. Ямар ч байсан настайвтар 2 хөгшний нэлээд сарын хэрэгцээг хангадаг гэсэн. Япон хүмүүс төмсийг байнга идээд байдаггүй юм билээ. Тэхээр хангалттай учраас бид 3-т илүүчилдэг юм шиг байгаан. Бас сонгино хураагаагүй ч гэлээ бэлгэнд авсан хэхэ. За тэгээд таньж мэддэг япон өвөө эмээ нар их ажилсагаа. Алгын чинээхэн газрыг тордоод л байна, тордоод л байна. Тэгээд л под хийсэн ногоо авчихна. Монголд би ээж аавыгаа ногоо цагаахан тариарай л гэдийн. Манай 2 гэхдээ зүгээр суугаагүй ээ дараа тусад нь бичнээ...
Хураасан төмснийхөө зургийг баярласандаа болоод аваагүй байхымаа.

Saturday, June 20, 2009

Дурсамж

Охиноо 1 жилийн дараа энд авчирахад 3-тай байсым. Монголоор ус цас, сул үг энэ тэрийг мундаг хэрэглэдэг байлаа шд. Бид 2 бүр гайхаад өхөөрдөөд, идчихмээр санагддаг байж билээ. Тухайн үед миний хэнз хурга, унага гээд олон шүлэг,дуу, бүр алтан загасны үлгэрийн эхний хэсгийг цээжээр уншдаг ирсийм. Тэр дундаа ногоон торгон дээлээрээ гэж ирээд л дуулдаг байж билээ. Одоо энэ дууг сонсохоор охины минь тэр дүр зураг санагдаад байдым.

Thursday, June 18, 2009

らっきょう&shallot






Өнгөрдөг хагас сайнд охин бид 2-ын хийсэн ажил. Арвин их ургацтай. Түрүү жил бас дарсын. Блогтоо оруулж амжаагүйм. Миний байгаа Тоттори муж нь раккёо гэдэг ногоогоороо алдартай. Элсэрхэг хөрсөнд тарьдаг юм билээ. Цэцэг нь их гоё чернелийн ягаан өнгөтэй, намар гардаг гэсэн. тэр нь бас жуулчдын тоог нэмэгдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ лээ. Дараа зураг үзүүлнээ. Бидэнд хураахад амар гээд хэсэгхээн газрыг үлдээгээд өвсийг нь зулгаачихсан байсан учраас шарласан байна лээ. Тарих явцад яг ямар арчилгаа шаарддаггийг нь сайн мэдэхгүй. Мэдээж хөрс нь элсэрхэг учраас хөрсөө нэлээд бордож өгдөг гэсэн. Хурааж авсан раккёогоо тусгай заазуураар үндэс, ишийг нь огтолж хаяна. Дараа нь усанд дэвтээж хальсыг нь авна. Ингээд нэг иймэрхүү гөлчийсөн цагаан болохоор нь тусгай зориулалтын цуунд хийж дарна. 1 сар орчим болоод идэж болно, удаан дарах тусмаа сайн.
Японы муж бүрт өөр өөрийн газар зүй, цаг агаарын онцлог энэ тэрээсээ хамаарч заавал нэг нэрийн бүтээгдэхүүнтэй байдаг нь их таалагдаад байдаг юм. Ийш тийшээ юманд явахдаа бэлгэнд аваад ирнэ их дажгүй, өөрсдөө бас хаа нэгтээ явахдаа энэ раккёог их авч явдаг болоод байгаа. Өө тийм хамгийн чухал зүйлээ бичээгүй байна. Энэ ногоог өдөр бүр 4-5 ширхэгийг идэж байвал цус шингэрдэг гэсэн. Япончууд curry rice-тай голцуу иддэг юм билээ.

ЖИЧ: Энэ ногоог яг юу гэж орчуулахаа сайн мэдэхгүй их будилдаг юм. Мэдэх хүн байвал хэлж өгч туслаарай.

Tuesday, June 16, 2009

宇多田ヒカル

Оюутан байхад бидний хэдэн оюутан кассетийг нь дамжуулж сонсоод л. Надад их олон кассет байдаг байж билээ, одоо ч монголд "Бямбаагийн өмч гар хүрч үл болно" гэсэн хайрцганд маань явж л байгаа байх даа. Хэ хэ. Нэг зүйл санаанд орчлоо байна. Түрүү зун нэг юм хайгаад нэг хайрцаг ухсан чинь инээдтэй инээдтэй юм гарч ирээд. Гэрт байсан хүний өөрийн дүү нартаа хамж өгөөд ирсэн. Манай хэд болж өгвөл миний нэр дээрх бүх хайрцгийг ухуулчих санаатай байна лээ, даанч би ажилтай гээд гар хүрээгүй, тэд ч угаасаа гэр хүрэх эрхгүй хэ хэ.
За за дуугаа сонсогтий


Sunday, June 14, 2009

00-н цаас



Манай эндхийн JUSCO дэлгүүрт сүү болон жүүсний цаасан савыг 00-ын цаасаар сольж өгдөг юм. Би нэлээд дээр хальт сонсоод, цуглуулаад л байсан юм. Тэгээд саяхан нэг танилаасаа асууж яг хаана, хэдийд авдагийг нь мэдээд. Одоо бол уусан сүү жүүснийхээ савыг дуусхаар нь усаар зайлж угаагаад хатаагаад, дэлгэж хайчлаад цуглуулаад байгаа. 10 ширхэг сүү болон жүүсний хайрцгаар 1 ширхэг 00-н цаас өгнө. Манай энд 2 JUSCO дэлгүүр байгаа, нэг нь ням гарагт өглөө 10 цаг хүртэл, нөгөөх нь мягмар гарагт өглөөний 11 цаг хүртэл авдаг юм. Зүгээр хаяж байхаар их зүгээр байгаа биз...

Saturday, June 13, 2009

Хөгжлийн албан ёсны тусламж


5 сард уншсан ном. Унших ч гэж дээ, хуудсыг нь түргэн түргэн эргүүлж уншсан болсон ном. Мэргэжлийн үг олонтой, баахан товчилсон англи үгтэй. Над шиг уран зохиолын хайр дурлал унших дуртай хүнд ямар ч сонирхолгүй ном. Бас баахан мөнгөн дүн, тийм их мөнгө банкинд л байдаг байх. Ганц цээжилсэн зүйл гэвэл Хөгжлийн албан ёсны тусламж(Official Development Assistance),(政府開発援助) гэдэг үг. Урд нь сонсож байсан л даа, энэ удаад англи японтой нь мэдэж авлаа.
Товч агуулга нь хэдэн онд үүссэн, ямар ямар үйл ажиллагаа явуулдаг, яагаад тусламж үзүүлэх болсон, хэнд тусламжаа хүргэдэг болох тухай. Гэхдээ нэлээд дээхэн бичигдсэн ном байсан. Тэхээр одооных нь үйл ажиллагаа бага зэрэг өөрчлөгдсөн байж магад юм.
Монголд ч багагүй хэмжээний буцалтгүй тусламж, зээл олгож байсан байна. ЖАЙКА голчлон үйл ажиллагааг нь гардаж явуулдаг юм байна.
Япон нь Азийн олон оронд тусламж үзүүлж байснаас солонгос нь эргээд тусламж үзүүлэх байр сууринд хүрсэн байна. КОЙКА гэж байдаг гэнэ. ЖАЙКА шиг. Гэснээс би нээрээ түрүү жил ажлаар монгол явахдаа КОЙКА-н талаар анх сонсож байсан юм байна. Монгол хэзээ тийм байр суурьтай болох байх гэж бодсон шүү. Бас МОЙКА ч юм уу МАЙКА ч юм уу байгуулаад энд тэндхийн буурай хөгжилтэй оронд туслаад л...
ODA -н талаар wikipedia зэрэгт дэлгэрэнгүй байдаг болохоор энэ удаад нуршихыг хүссэнгүй (үнэндээ бичихээс залхуурсан болой)

Tuesday, June 09, 2009

Биеийн тамир







6 сарын 6. Эндхийн цэцэрлэгт болдог уламжлалт арга хэмжээ нь. Намар биш хавар болдог юм байна. Амралтын өдөр зохиогдсон тул нэг дэхэд нөхөж амарлаа. Дараах зурагнаас та бүхэн нэг зүйлийг харж байгаа байх. Юу гэвэл гадаах талбай. Япон улс нь газар нутгаараа манайхаас 4 дахин бага. Тэгсэн хэрнээ 10 жилийнх нь сургуулийн гадаа биеийн тамирын талбай заавал байдаг. Тэгсэн манайд яаж байна? 10 жилийн сургуулийн талбайг мөнгөтэй нэг нь худалдаж аваад хүссэн барилгаа бариад л. Тэр барилга баригч нөхөр, газрынх нь зөвшөөрлийг олгогч нөхөр бүгд үр хүүхэдтэй л баймаар, яахав тэд нарын хүүхдүүд тухайн сургуульд явдаггүй байж мэднэ. Гэхдээ л ирээдүйд ач гуч нь явах ч юм билүү. Мөн хэдхэн жилийн дараа монголын маань хүүхэд багачууд, залуучууд биеийн тамирын хичээл ордоггүйгээс, хувийн их дээд болон 10 жилийн сургуулиуд нь гаднаа болон дотроо биеийн тамирын заал байхгүйгээс болж сульдаатай, хөдөлгөөний дутагталтай хүүхдүүд олшрох байх шүү. Төрөлх сургууль 50 маань гаднаа талбайгүй болчихсон гэж дуулсан, баахан л барилга баригдсан юм байхаа. Багадаа үхтэлээ л хөөцөлдөж тоглосон доо...
Зураг 5: Гадаах талбай, хүүхэд хөл нүцгэн гүйсэн ч болохоор чулуугүй дан элс.
Зураг 4: Хүүхдээ хөгжөөн дэмжихээр ирсэн аав ээж, эмээ өвөө, ах эгч нар нь иймэрхүү байдалаар сууж үзнэ. Өдрийн хоолоо гэртээ бэлдэж ирээд 12 цаг болохоор бүгд тойрч суугаад иднэ.
Зураг 3: Малгайны өнгө нь учиртай. Сурагчдыг насны ангилал болон бүлэг болгон хуваахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. 2 талаар нь өмсдөг.
Зураг 2: Дунд нь хальт урлагийн номертой. Их сүртэй сонсогддог юм билээ.
Зураг 1: Энэ зургийг хараад цэцэрлэгт байхдаа төв стадионд ингэж гимнастик хийж байсан бодогдоод. Стадионы асрын дээр нэг багш гарч биднийг удирдаад л.
PS: Зурагны дараалал дороосоо эхэлчихэж. Дараа л гэнэдэхгүй зөв оруулахаас...

Wednesday, June 03, 2009

Эрхүүгийн хавар

Эрхүүд сурч байгаагүй ч цаанаа л нэг тийм дотно дуу шүү. Хэрэв Эрхүүд сурч байсан бол клипэн дээрх охин шиг 2 залууг араасаа гүйлгэж байсан байх даа. Хэ хэ мөрөөдсиймаа...
Жаргалсайханы дуугаар ойрд занималдаж байгаамаа

Wednesday, May 27, 2009

Хөөрхөн дуу

Нэг хөөрхөн нэвтрүүлэг байдгын. Жоохоон жоохоон хүүхдүүд ээжээсээ анхныхаа даалгаврыг аваад дэлгүүр энэ тэр явж худалдаа хийдэг. Ганц дэлгүүр ч биш л дээ, аав, өвөө эмээдээ юм хүргэж өгөх энэ тэр гээд л. Анх удаагаа ганцаараа юм уу эсвэл дүүтэйгээ хамт явдын. Замдаа их хөглөнөө. Бүдэрч унаад уйлна, ээжийгээ нэхнэ, эргэж буцна гээд л. Яг тэр үеэр нь энэ дуу явдын.

Tuesday, May 26, 2009

Дурсгалын альбом

Цэцэрлэгийн төгсгөлтөөр их дуулагддаг. Охин минь цэцэрлэгээ төгсөхдөө ангиараа дуулсан. Дундуур нь бүгд нэг нэг өгүүлбэр хэлсэн. Ээжүүд нь сонсоод л уйлаад байсан.
Нээрээ л дурсамж болж үлдсэн зүйл их байнаа. Бид гурав энэ дууг сонсохоороо тэгэхэд тэгж байж билээ, ингэхэд ингэж байж билээ гэж ярилцдаг гэж байгаа.

Sunday, May 24, 2009

Аялал






Сүүлийн 2 бичлэгний зураг ална ч гээд байгаамуу аврана ч гээд байгаамуу гээч нь болчиж, япон хэл мэдэхгүй хүмүүст. Энэ удаад 5 сарын эхээр аялсан газрынхаа зурагнаас танилцуулъя. 5 сарын 4, 5, 6-нд энд баахан баярынх нь өдөр болоод амарсан юм. 2, 3-ныхаа хагас бүтэн сайнг оруулбал их л урт амарчихаж байгаам л даа. Урт амралт өгч авалцахдаа дургүй япончуудын хувьд бол. Нээрээ энэ япончууд амрах дургүй улс шүү. Ажил ажил ажил гэдэг үг л байдаг юм шиг байгаам үгсийн санд нь. 7 хоногийн амралт авах гэж бараг ажлаасаа халагдах нь холгүй юм болдын байна лээ. Жилд цалинтай амралт байгууллага, компаниасаа шалтгаалаад өөр өөр. Жишээ нь 20 хоног байлаа гэхэд тэрийгээ манайхан шиг нэг дор авахгүй, авая гэсэн ч өгөхгүй л дээ. Бүр нэг хүндэтгэх шалтгаантай үед л 7 хоногийн амралт өгдөг гэсэн. За даа тэгээд японы нийгэм ч ажил ажил гэдгээсээ болоод их стресстэй нийгэм дээ, наашаа ирэх гэж дурладаг хүмүүс мэдэж байхад илүүдэхгүй шүү.
Одоо үндсэн сэдэв...Тояма муж. Байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, уул ус нь жигдэрсэн сайхан газар өө. Халуун рашаан, амтат далайн бүтээгдэхүүн гээд л. Энд бид 3-ын онцлон зорьж очсон нь Татэяма уул. Далайн төвшнөөс ойролцоогоор 3000 метрт орших энэ ууланд өвөлдөө цас их унана. Тэрийгээ маш ашигтайгаар аялал жуулчлалдаа ашигладаг. 4 сарын дундуураас 5 сарын сүүл хүртэл жуулчдын тоо тасардаггүй. Зурагнаас хараад л яагаад гэдэг нь ойлгомжтой. Уулынхаа ойролцоох сумд? нэрийг нь санадаггүй ээ тусгай автобусны зогсоолд машинаа тавьчаад автобусаар явсан. Бас өөр нэг маршрут байдаг гэсэн. Тэр нь ливтээр явдаг гэсэн. Хамгийн ойрхон галт тэрэгний буудлаас тусгай ливтэнд сууж явна, миний бодлоор агаараар явдаг нь болов уу гэж бодооб байгаам, явж үзсэн хүн байвал хэлээрэй. Автобусанд аймаар халуун, охин бинь бүх хувцсаа тайчих нь холгүй байсан чинь ууландаа их хүйтэн, хөлдөж үхэхээ шахсан. Өвлийн хувцсаа бүгдийг нь далд хийчихсэн, гаргаж ирэхээсээ залхуураад ганц нэгхэн зузаан цамц аваад явсан чинь буруудсан. Хойшид явъя гэж бодож буй хүмүүст захихад дүн өвлөөр өмсдөг хувцастайгаа яваарай гэж зөвлөе. За тэгээд олон таван үггүйгээр зургаа үзнэ үү.
Зураг 1: Тояма мужийн захиргааны байрны урд талбайд байрлах цаг. Ихэнх мужуудад нь байдаг юм шиг санагдсан. Манай энд болохоор вокзалын хойно байдаг юм.
зураг 2, 3, 4 : Өнөөх цастай уул маань. Автобус замаар нь явж байгаа зураг байдаггүй ээ, уг нь голд нь автобус байвал их сүртэй харагддаг юм билээ.
Зураг 5: Японы ихэнх ийм жуулчид ихээр ирдэг газар нь бэлэг дурсгалын зүйл зарж байх нь элбэг. Тухайн газрынхаа брэнд бүтээгдэхүүн байдаг. Янзан бүрийн идэж уух юм ихтэй дээ.

Friday, May 22, 2009

Номоо уншаад л



Ажлынхаа газрын номноос нэг нэгээр нь уншаад байдаг юм билүү гэж бодоод. 4 ангийн сурагчдад зориулсан японы зохиолчдын зохиол, гадны зохиолчдын зохиол, үлгэр багтсан нэг ном зээлж аваад уншив аа. Ханз бараг ороогүй мөртлөө тэр бүр хэрэглэгддэгүй үг хэллэг ихтэй ном байлаа гэж. Тэгээд 1 дүгээр ангийн сурагчдад зориулсан номноос нь эхлэхээр шийдээд уншиж байгаа нь энэ. Тэгсэн охин минь зэрэгцээд уншаад байдаг. Удахгүй охиноо гүйцэхгүй болох юм шиг байнаа. Охин минь номонд дуртай болж байгаад дотроо баяртай л байна. Томроод уншихаа байчих вий гэж бас бодоостой. Хүүхэд байнга өөрчлөгдөж байдаг хойно, багадаа ном уншдаггүй хүүхэд томроод номноос салахаа байдаг, багадаа их уншдаг байсан хүүхэд томроод огт уншихаа байдаг гээд л чих дэлсээд байх юм. Хүүхэд төрүүлж өсгөх амархан, харин хүн болгож хүмүүжүүлэх хэцүү гэдэг дээ.
Сэдвээсээ далийв...

Wednesday, May 13, 2009

Хүндэтгэлийн хэллэг


Япон хэлийг анх үзэж эхлээд шантарч байж билээ. Арзайсан сэрийсэн баахан зураас, дөрвөлжин баахан ханз, дээрээс нь ядаж байхад хүндэтгэлийн хэллэг гээд л. Ямар гээч хэлийг сонгочиховоо гэж бодох үе ч байлаа шд. Одоо ч тэр хүндэтгэлийн хэллэгийг хэрэглэх гэж хэл ам сугарчих шахнаа, нэг үеэ бодвол овоо чихний бөглөөс ч гараад, зарим нэг хүндэтгэлийн хэллэгийг хэрэглэхэд хэл ам орооцолдоод байхгүй болсон гэж өөрийгөө бодоод байгаам. Тэгтэл бас л болоогүй байгаам байнаа. Энэ номыг уншаад л мэдлээ шд. Сүүлийн үед залуус нь хүндэтгэлийн хэллэг хэрэглэж мэдэхээ байсан, ажил дээр гараад үг хэллэгэн дээрээсээ болж харилцагч, дарга түшмэлдээ донгодуулдаг болсон гээд л ярихыг сонсож байсан л даа. Тэгээд тийм залуустаа зориулж гаргасан ном шиг санагдсан. Япон хэл сонирхогч над мэтийн улсуудад бас зүгээр юмуу гэж бодов...Ганц нэг жишээ оруулах гэсэн залхуу хүрэв.
Дараа бас нэг "өврийн" номоо танилцуулнаа.

Saturday, May 09, 2009

いとし子よ (Энхрий үр мниь)


4 сард уншиж дууссан ном. Зохиолч нь Нагаи Такаши (永井 隆). 1908 онд Шиманэ муж Мацүэ хотод төрсөн. Дунд сургуулиа төгстлөө Мацүэ хотод төгссөн. Нагасаки мужийн анагаахын их сургуульд элсэн орсноор түүнд Нагасаки хотын хүндэт иргэн болох замыг нээж өгсөн. Багадаа хөдөлгөөнд ямар ч эвсэл байхгүй хүүхдүүдэд шоглуулж өгссөн тэрээр тухайн үедээ япончууд дундаа өндөрт ордог байж. 171 см-ын өндөртэй тэрээр оюутан ахуй цагтаа сагсан бөмбөгийн секцэд явдаг байсан ба тухайн үед сагсан бөмбөг гээч нь тэр болгон хичээллээд байдаг спорт биш байжээ. Ихэнх нь хятадаас ирсэн гадаад оюутнууд хичээллэдэг байсан гэнэ. Баруун японд байнга тэргүүлдэг хүчтэй баг байсан гэнэ. Эхнэр нь католик шашинтай хүн байсан тул Такаши ч католик шашинд татагдсан байна. Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртөхөд тэнд байсан ба эхнэр нь нас барна. Азаар 2 хүүхдээ хотоос зайдуу хөдөө уул руу явуулсан байдаг.
Шёова эзэн хаантай уулзаж байсан, Нагасаки хотын хүндэт иргэн, католик шашныг дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Ромын Папын тусгай төлөөлөгч эргэж ирж байсан гээд л цол гуншин ихтэй нэгэн.
Олон жил туяа судлалаар явсан тэрээр 1945 онл цусны хорт хавдар тусаж, 3хан жилийн настай гэдгээ мэднэ. Гэвч 7 жил амьдарсан байна. 1951 оны 5 сарын 1нд 43 насандаа таалал төгсчээ.
Нэлээд хэдэн зохиол туурвисан.
Энэ номын агуулга: Өөрийн 2 хүүхэддээ айлдсан сургаалиуд багтсан. Түүнийгээ өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, бага нас, эцэг эх зэрэг хүмүүсээр жишээ авч бичсэн болно.
1. ...Өдрийн 24 цагийг хүснэгт болгоод хуваах. Ямар цагт юу хийдгээ өнгөөр ялгаж будах. Жишээ нь унтах цагийг хараар будна. Амралтын цагийг саарал, тоглох цагийг ногоон, хичээл сургалтын цагийг улаанаар гэх мэт. Тэгээд тухайн өдрийн хийсэн зүйлээ өнгөөр ялгаад үзэхэд будагдаагүй цагаан хэсэг үлдэнээ дээ. Тэр бол таны дэмий өнгөрүүлж буй цаг юм. Жишээ нь хичээлийн танхимд сууж буй хэдий ч сэтгэл санаа чинь огт өөр зүгт байвал тэр таны дэмий өнгөрүүлж буй цагийн тоонд орно. Энэхүү хүснэгтийг хөтлөөд дэмий өнгөрүүлж буй цагаа багасгавал таны сурлагад болон амьдралд маш том нөлөө үзүүлэх болно...
2. ...Зайлшгүй хүсэл мөрөөдөлтэй байх. Тэрхүү мөрөөдөл чинь үзэсгэлэнтэй байх хэрэгтэй, том байх хэрэгтэй, өндөр байх хэрэгтэй, зөв байх хэрэгтэй, шинэлэг байх хэрэгтэй...
3. ...Дайснаа хайрлах, бүх ихээр хайрлах. Хайрын ертөнцөд дайсан гэж үгүй, дайсангүй бол дайн гэж үгүй...
4. ...Нэг хүн ганцаараа бол өчүүхэн. Харин мөрөөдлөө биелүүлж чадвал аугаа. Энхрий үр минь тийм л мөрөөдөлтэй бай...
5. ...Эмч хүн хааяа өвчтөн болох.Өвдөх гэдгийг мэдэрсэн цагт тэр чамд ихээхэн сургамж болно. Хэдэн зуун ном уншаад ч өвдөлтийг мэдрэхгүй. Тийм болохоор өвдөж үзээгүй эмч өвчтөнөө бүр илүү өвтгөх болно...
6. ...Энхрий үр минь ээ, нэгэн мэргэжлийг чадварлаг эзэмших. Харин хоёр юм уу гурван төрлийн сонирхлын журмаар ямар нэгэн зүйл эзэмш. Тэр нь цэлмэг өдөр бусадтайгаа хөгжилдөөд өнгөрөөчих ямар нэгэн спорт, бороотой өдөр гэртээ ганцаараа суугаад цагийг өнгөрөөчих ямар нэгэн урлал. Энэ 2 төрлөөс нэг нэгийг сонгоод сонирх, ба суралц...

гэх мэт сургаалиуд их байнаа, хэрэгжүүлж чаддаг бол ч... Юмыг яаж мэдэхэв уншигч андууд дунд чандлан мөрдөх сүрхий нэгэн байж магад гэж бодном...

Friday, May 08, 2009

Эмээ

Эмээгээ дурссанаа найзынхаа хүсэлтээр сийрүүлэв.

Эмээ маань намайг их сургуульд байхад өөд болсон. Хорвоо дээр 98 жил амьдрахдаа 3 охин төрүүлж өсгөсний хамгийн бага нь миний ээж. Бага охынхоо төрүүлсэн 9 хүүхдийн ихэнхийг өөрөө гардаж өсгөсөн байхаа. Миний дүүг төрөх үед эмээгийн нас өндөр болсон байсан учраас амьдралдаа өсгөж өндийлгөсөн хамгийн сүүлчийн хүн нь би болж таарч байна. Эмээ маань амьдралдаа хүн л бүтээхээс өөрийг бараг хийгээгүй байхдаа. Нэг том гуутай бурхнаас өөр өв хөрөнгөгүй л хүн байсан даав Бага байхдаа би эмээтэйгээ даам тоглодог байсан. Эмээ даам мэдэхгүй л дээ, зүгээр би дэргэд нь даамаа өрөөд л өөрөө өөртэйгөө тоглоно. Тэхдээ заримдаа эмээ хожино, ихэнхдээ би хожино. Эмээгээ бид "эмээж" гэж дууддаг байсан. Хааяаа хааяаа чихэр нууж өгдөг байсан, намайг ээжид зодуулахаар өмөөрч уйлдаг байсан, надтай л хуучилж сэтгэлийн зугаагаа гаргадаг байсан эмээгээ дурсалгүй удаж дээ. Хаана төрснийг нь, хэний гэдэг овогтой байсныг нь ч одоо санахгүй байна, муу үр юм даа би. Төмөрбаатарын гэдэг байсан шиг санаж байна. Эмээг нутгийнхан нь "Буянаа эдэлдэг гуай" гэж авгайлдаг байв. Амьдралдаа заавал бүтээх ёстой 3 зүйлийн нэгийг нь бүтээсэн үгүйг мэдэхгүй юм, нэгийг нь харин бүтээгээгүй гэдгийг би баттай мэдэж байна. Мод тарих, үр удмаа үлдээх, ном бүтээх гурвыг л яриад байна л даа. Юу гэхээр эмээж үсэг мэддэггүй хүн байсан учраас ном бүтээгээгүй л байж таарах нь л дээ.
Бичээд дурсаад байвал юм санаанд ороод байх юм шиг байнаа. Нэг зүйлийг товчхон бичээд дуусгая. Эмээж бурхан шашинг дээд зэргээр шүтдэг хүн байсан. Өдөрт 3 удаа заавал бурхандаа мөргөнө, амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл ийм л байсан. Сүүний дээжээр цацал өргөнө, байнга эрхи эргүүлнэ. Их шамбалын орон Утай гүмбэмийг хоёронтаа зорьж буян хийсэн гээд боддоо.Eznis, MIAT, KOREAN, AIR, AIR CHINA, Монголын төмөр замын алинаар нь ч зорчоогүй. Зүгээр л явган явсан. Нэг удаагийнхад нь найз эмэгтэйтэйгээ, дараагийн удаад гав ганцаараа. Барагцаалбал талдаа 2000 орчим км байгаа байхаа. 4000 км газрыг хоёр удаа туулна гэдэг асар их сүсэг бишрэл, аугаа их тэвчээр байгаа биз. Тэр үед баян хүмүүс үхэр тэрэг, тэмээн тэргээр ядаг байж л дээ. Тийм хүмүүсийг бараадаад л явдаг байсан гэсэн. Зарим сайн хүмүүс тэргэн дээрээ суулгадаг л байсан байлгүй. Ямар ч байсан тэрэгнээс хоцрохгүйн тулд 2 гараа уяад унтаагаараа шахуу дагаад сажилдаг байсан гэсэн. Тэгэхгүй бол унтаад хоцроно, чоно нохойн хоол болно. Гутал тэсэхгүй учраас голдуу л хөл нүцгэн явна. Ингэж явдаг байсан гээд нээг их юм бодолгүй ярих эмээгийнхээ яриаг тэр үед ойшоолгүй сонсдог байснаа бодохоор ичмээр. Үнэхээр хэцүү тавилан байгаа биз. Юуны төлөө, яах гэж ингэж зовж байсан байнаа гэж гайхаж байна уу. Ээжийнхээ болон өөрийнхөө ужиг өвчинг эдгээх гэж, нүгэл хилэнцээ наминчлах гэж л тэр орныг үзээд мөргөөд ирвэл үхэшгүй мөнхийн хутгийг олчих юс шиг бодож явсан байхдаа. Зайлуул даа муу эмээ минь...

Эмээгээ дурсан санахад тусалсан Бямбаа чамд маш их баярлалаа.

PS: Нэгэн найзын минь эмээгийнхээ тухай бичсэн дурсамж. Зорилгодоо туйлын үнэнч эмээ байжээ...

Wednesday, April 29, 2009

Тайлбар

Анхны уран бүтээлдээ жаахан тайлбар хийе. Тэр модны үртсээр хэвээ цутгахыг би хийгээгүй юм шүү, захиалсын. Ингэж захиалахад наах торго, даавуу, нүд, цавуу зэрэг зүйлс цуг ирнэ. 3 дахь зурган дээр харагдаж буй цаас шиг их биен дээр тоо заасан байна. Торго дурданг мөн адил дугаарласан байдаг юм билээ. Тэдэн номер дээр тийм өнгийн торгыг наана гэх мэт. Цутгамлыг тусгай мэргэжлийн улсууд хийдэг юм шиг байна лээ. Лавлаж асуунаа. Би бэлэн болчихсон мөртлөө нүцгэн байсан хонийг торго дурдангаар гоёж амьдруулсан л юм уу даа хэхэ. Зарим нэг улсуудад бүр хонио үртсээр хийсэн гэдэг ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье, тэгээд л хүмүүс миний урныг гайхаад байсан байна ш дээ, би энд хошгороод л сууж байдаг хэхэ.
Гэхдээ торгоор хувцаслах гэдэг ч амархан ажил биш байсан л даа. Тодорхой тооны бүтээлийг ингэж хувцаслах юм бол чанараас нь шалтгаалаад үнэмлэх авдаг гэсэн. Үнэмлэхтэй хүмүүс адаглаад түүгээрээ сургалт явуулах эрхтэй болдог гэсэн.
Уг нь бүр анхнаас нь хэвээ яаж хийдгийг нь мэдэж аваад, монгол хүүхэлдэйнүүдээ тэгж хийдэг болчуул тээ. Чанартай бөгөөд үзэмжтэй болно.
Манайхны модон хүүхэлдэйнүүд чанар муутай, хүнд бэлэглэхээс ч ичмээр дамшиг байгаам даа. Тэгсэн хэрнээ үнэтэйг нь яанаа, эдний энэ хүүхэлдэйнүүд адаглаад л дээл хувцас нь эх биенээсээ ханзарч унаад байхгүйм билээ.
Би 2 удаа л хүнд бэлэглэж байсан, бараг бэлэглэхээс өмнө л дипект гарч ирээд өөрөө нааж энэ тэр аргалж байж арай хийж далд оруулж байснаа саналаа. Тэрнээс хойш модон хүүхэлдэй авахаа больсон. Наашаа ирэх хүмүүст аваад дэмий дээ л гэж хэлдэг болсыш д.
Хадуурчихсан бөөн шүүмжлэл явуулчихлаа, гар урлалын хүмүүс бүү уурлаарай...

Monday, April 27, 2009

Анхны уран бүтээл





Дээрийн нэг бичлэгтээ кимэ коми хүүхэлдэй (kimekomi dolls-木目込人形) хийдэг нэг эмээгийн тухай хальт бичиж байсан даа. Гэрт нь 4 сарын эхээр очиж заалгаад тэр өдрөө дуусгаж амжаагүйгээ сая хагас сайн өдөр дуусгалаа шд. Анхных юм чинь жижгээс нь эхэлдэг баатар болсон чинь эсрэгээрээ жижиг нь илүү ур чадвар шаарддаг гэнээ. Эгчид их л амархан санагдсым л даа.
Зураг 4: модны үртсээр хийсэн эх загвар нь. Түүнийгээ зүлгүүрээр зүлгэж гөлгөр болгоно. Зүлгэх ажлыг охин минь хийсэн.
Зураг 3: Гөлгөр болсны дараагаар тусгай цавуу түрхэж торгоо наана. Зураас нүх рүү торгоо чигжэж өгнө. Торго болон даавууны зах нь мэдэгдэхгүй гэсэн үг.
Зураг 2: Иймэрхүү тусгай багаж хэрэг болдог юм билээ. Би багшийнхаа багажыг гуйгаад хэрэглэчихсэн.
Зураг 1: Хамгийн сүүлд нүдийг зоож хийгээд бэлэн болсон. Нүд нь нарийхан зүүтэй, хатгаад л болоо. Үүнийг бас л охин минь хийгээд, ээжтэйгээ хамтарч хийсэн гээд их додьгор аавдаа үзүүлээд байна лээ.
Эндээс өөр ямар ямар хүүхэлдэй байдгийг хараарай. http://www.win21.ne.jp/doll/

Wednesday, April 22, 2009

Юутай үнэн

Ажил биднийг уйтгар, дутагдал, хэрэгцээ гэсэн гурван лут гайнаас ангижруулдаг. Вольтер

Биеийн тэнхээг сэтгэлийн тэнхээ өргөнө. Гиппократ

Ямагт баатар байх боломжгүй, харин хүн хэвээрээ байх боломж хэзээд олдоно. Гёте

Харам хэтийдвэл гарз далалмуй
Шунал хэтийдвэл зовлон дуудмуй.

Ухаан уйтан хүмүүн
Уул мэт эрхэмсэг аж
Ухаант мэргэн хүмүүн
Далай мэт дөлгөөн аж.

Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй. Лихтенберг

Бидний аз жаргалын аравны нэг нь эрүүл мэндээс шалтгаалдаг. Шопенгауэр

Номноос салдаггүй хүний мэдлэг их
Нойрноос салдаггүй хүний зүүд их (Монгол ардын зүйр үг)

Tuesday, April 21, 2009

Сургааль

Манайд байсгээд л нэг эмгэн, нэг хүүхэн 2 ирж Есүсийн сургааль айлддын. Заримдаа ч залхуутай, заримдаа ч сонсоод л баймаар. Уйгагүй гэдэгий нь яанаа. Би хааяа хаалгаа тайлж өгөхгүй ээ, хааяа гэнэ алдаад тайлчихна. Аймаар бороотой өдөр ч явж л байдаг. Айл болгоны хаалга тогшоод л, хүмүүст ганц ч гэсэн сайхан үг хэлчих гээд л яваа сэтгэлийг нь бодохоор бас өрөвдөөд үүдээ нээчихдийм. Нэг тийм том жижиг ном барьчихсэн, тэрнээсээ энэ удаад энэ сургаалийг заана гээд л.
Өнөөдөр олж сонссон сургааль
賢い者たちと共に歩んでいる者は賢くなり、愚鈍な者と交渉を持つ者は苦しい目に遭う
箴言13:20
Манайхны сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл муутай нөхөрлөвөл могойн хорлол гэдэгтэй агаар нэгэн ч юм шиг. Гэхдээ тэр муу хүндээ бас зааж сургах ёстойм гэсэн. Тэхээр та бүхэнд бас дамжуулмаар санагдаад...

Monday, April 20, 2009

Бүүвэйн дуу

1. Дуучин Оюунтүлхүүр. Энд мэддэг нэг нь байдаг л юм билээ.
2: Японы дуучин Нацүкава Рими дуулсан байна лээ.



Wednesday, April 15, 2009

3-р салаа

10-н жилээ төгсөөд зөндөө удчихаж, ангийнхантайгаа ч уулзалдаагүй хэдэн жил болсым. Саяхнаас нэлээд хэдэн жил тохой нийлүүлж суусан ангийн охинтойгоо мэндээ мэдэлцэж чаталдаг болсым. Мэдээж ангийн тэр энэ хаана байгаа, хэнтэй сууж хэдэн хүүхэдтэй болсон гээд л ярих юм их. Тэгээд л санаж байгаа дурсамжаасаа оруулдымуу гээд л
Манай анги хэлний анги байсан тул банди цөөхөнтэй, 7хон "ширхэг" хэ хэ. Тэд нар нь бөөгнөрөөд 2-р салаанд сууна. 1 болон 3-р салаанд дан охидууд, гэхдээ дугуй дугуйгаа олоод суучихсан байсым шиг, одоо бодоод байхнээ. Миний суудаг 3-р салаанд дүнгийн хойноос хөөцөлдөөд байдаггүй, онц гарч гийгүүлдэггүй юмаа гэхэд бас ч гэж муугүй ЭХ ОРНЫ алтан 3, 4 гэсэн дүн авчихдаг, гүдэсхэн, тэгсэн хэрнээ бас шартай мөчөөгөө өгөх дургүй, сэтгэл санаа нийлчихдэг, даруухан бас галзуу, нэг тийм охидууд байдаг даа тийм л охидууд суудаг байж. Б-р эхэлсэн охидууд ихтэй, за байз ямар ч байсан 5 байна, миний санаж байгаагаар. Нэг Б охин хичээлээ өөрөө бичихгүй хажуу дахь Д-р бичүүлнэ, өнөөх нь ч гоё бичнэ. З гээд нэг охин, нэлээд ганган, тухайн үедээ их үнэтэй цав цагаан пүүз өмсөөд л, тэрийгээ байнга арчинаа. О бид хоёр франц хэлний анги байсан тул хүүхдийн ордонд дугуйлантай үедээ бид биенийхээрээ орж байгаа юмаа хамж иддэг байсан, манайх байнга шахуу элэг аваад тавьчихдаг, их ч шарж идсэн дээ... 3 ижил нэртэй Б-нүүд, бид нэрээр нь биш Х, П, Р гэж дуудна, одоо ч хэвээрээ. Р нь жижигхээн биетэй (би өөрөө тийм ч өндөр биш л дээ), гоё том нүдтэй, дурламтгай охин байсан юм даг. Бас нэлээд хэнэггүэй ээ. Дурласан залууг нь харах гэж гэрт нь очиж байсан санагдана. Р-ийнд бас очиж байсым байнаа. Манай хуучин байрны хажуугийн байранд, нэг үгээр хэлбэл эртний танилууд гэх юм уу даа. П-ийнд бас бөөнөөрөө очин байсым байнаа. Цагаан сараар ч билүү, эмэгтэй дүү нь гээд нээх хөөрхөн охин, эгчээсээ шаал ондоо, эгч нь гэж...  хэхэ. Ж гээд охин их хөөрхөн хөөрхөн юбка өмсдөг байсан шиг санаад байхын, үгүй ч билүү, гэр нь Баянхошуунд байдаг, би хамт хэд хэдэн удаа гэрт нь очиж байсым байна. Гэхдээ сураг нь одоо ч байхгүй, тааралдсан уулзсан хүн нэг ч байхгүй, гадаад байгаа байхаа хэхэ. Тухайн үед ямар гар утас гэж байсан биш, байсан бол холбоотой л байх байсан...
Нээрээ бодоод байсан чинь би бараг бүгдэнгийх нь гэрт очиж үзсэн байхым, их л хэсүүлч байж дээ.

Sunday, April 12, 2009

Нээлт



4 сарын 8: Хичээлийн шинэ жилийн нээлт. Биеийн тамирын зааланд 2-6 ангийн хүүхдүүд зааланд эгнэж жагсана. Тэдний хоёр талаар тухайн дүүргийн дарга нар болон бас бус холбогдох хүмүүс цугласан харагдана лээ. Дохио өгөхөөр хэсэг хүүхдүүд өөрсдийн хийсэн зүйлээр 1-р ангийн бяцхан дүү нараа угтах бэлтгэлээ хийнэ. 1-р ангийн 3 бүлгийн хүүхдүүд анги даасан багшаа дагалдан зааланд орж ирэхэд алга ташин угтана. Эхлээд төрийн дуулал нь эгшиглэнэ, дараагаар нь сургуулийн сүлд дуу эгшиглээд л сүртэй л юм болдог юм байна. Бас хойморт нь төрийн далбаа, сургуулийн сүлд бүхий далбаа хадаастай. Захирал үг хэлнэ, хүрэлцэн ирсэн зочдоос үг хэлнэ, 6-р ангийн ах нар үг хэлнэ. Ингээд албан ёсны нээлт дуусаад, хүүхдүүд анги ангидаа орно. Эдний PTA (Parent-Teacher Association) гээч хурал боллоо. Эхлээд бөөнд нь баахан юм ярьж байснаа сүүлд нь анги ангиараа хуваагдаж нэг нэгнийгээ танилцуулаад, сугалаа сугалж хүн бүр нэг нэг бүлэгт хуваарилагдлаа. За за энэ талаар тусад нь бичьеээ. Арай хийж энэ хурал нь тараад хүүхдийнхээ ангид очиж баахөн л зураг дарлаа. Ширээн дээр нь нэрийг бичээд наачихаж. Охин маань хамгийн урд, яваандаа солиод байдаг гэсэн суудлыг нь. Багш нь мэндчилгээ энэ тэр хэлээд л, 1 жил хүүхдүүдтэй чинь хамтдаа хичээх болноо гэсэн.
Манайхан шиг багшдаа цэцгийн баглаа энэ тэр барьж очдоггүй юм билээ. Хүүхдүүд нь цэцэрлэгийнхээ төгсөлтийн баяраар өмссөн хувцастайгаа очиж байна лээ, учир нь тэр хувцас нь нэлээд үнэтэй дахин дахин шинэ хувцас авахад хүндрэлтэй. Ээжүүд дунд кимоногоо өмссөн хүн харагдана лээ, цэцэрлэгийн төгсөлтийн баяраас арай ялгаатай нь гэгээлэг өнгийн хослол өмссөн ээжүүд их байсан. Анхны үсэг заана гэсэн юм байхгүй тэр өдөр тэгсгээд тарчихсан. Тухайн өдрийн тэмдэглэж сүши энэ тэрээ иддэг гэсэн. Бид 3 бас яаж зүгээр байхав, тэмдэглэсэн.
Нээлт нэг иймэрхүү. Ялгаатай зүйлийг нь дараа дараагийн бичлэгээр

Monday, March 30, 2009

Хонхны баяр



Охин минь цэцэрлэгээ амжилттай төгсөөд, дипломоо авчихсан. Дажгүй арга хэмжээ болдог юм билээ. Охин маань үдэлтийн дуугаа дуулчихаад ангидаа орохдоо уйлсан гэсэн. Аав нь хамгийн анх японоор А-ч үгүй ороход нь хүлээж авсан багштай нь тухайн үеийг дурсан ярихдаа уйлсан гэсэн. Ээж нь яахав тиймэрхүү хэрэгтэй үед нулимс гардаггүйм болохоор яагаа ч үгүй, инээгээд л сууж байв. Яагаад "уйлсан гэсэн" гээд байгаа гэхээр, ээж нарыг нь нэр заасан газарт албан ёсоор суулгачихдаг юм билээ. Тэгээд арга хэмжээ дуустал босохгүй. Аав нар камерчны үүрэгт гүйцэтгээд ард зосгож байдаг юм билээ.
Эрхлэгч нь нэг нэгээр нь дуудаж дипломыг нь өгнө, нэр нь гарахаар их л сүр жавхлантайгаар очиж гардаж авна. Баярлалаа гэж чанга цовоо дуугаар хэлнэ. Хувцаслалт нь мэдээж ёслолын хувцастай. Багш нар нь хар хослолоор жигдрэнэ.
Аав нар ерөнхийдөө гонж-той, ээж нар ихэвчлэн юбка, цагаан ковт, хар пиджактай. Харин энгэр дээрээ янзан бүрийн цэцэг хатгаастай тэр нь 1000-6000 иений үнэтэй.
Албан ёсны арга хэмжээ дуусахаар анги даасан 2 багшийг нь дагуулаад нэг жижигхээн газар орж ундаа ууж чихэр идэж, багш нарт нь баярласан талархсанаа илэрхийлж цэцгийн баглаа өгч харагдана лээ. Эцэг эхээс 1000 иен хурааж авна лээ, ундаа чихэр, цэцэгний мөнгө гэсэн байхаа.
Өө тийм, охины маань анги 37 хүүхэдтэй, тэдний 23 нь нэг бага сургуульд элсэн орох юм. Тэгсэн тэр сургуулийх нь хичээлийн эрхлэгч ирж үг хэлж байсан.
-Ийм хөөрхөн, цовоо сэргэлэн хүүхдүүдээ багш нар болон дээд ангийн ах эгч нар нь тэсэн ядан хүлээж байгаа гээд л.

Зураг2: Заалны зохион байгуулалт нэг иймэрхүү, энэ энгийн хувцастай хүүхдүүд нь дараа жил төгсөх хүүхдүүд. Ах эгч нараа үдэж байгаа нь...
Зураг1: Нэр дуудагдсан хүүхдүүд дипломоо авах гээд зогсож байгаа нь...

Товчхондоо нэг иймэрхүү, ойрд бичээгүй сэтгэл санаа эвлэж өгөхгүй л байна шүү...

Friday, March 13, 2009

Ойр зуур



Болоод өнгөрсөн бүх баяруудын мэнд. Нэг ийм уламжлал тогтчихож дээ. Чив чимээгүй явж байгаад сүүлд мэнд мэддэг.
За тэр ч яахав, эрүүл л байвал. Хоолойгоо өвтгөөд халуураад авав, ханийн ходоод өвдөж эмнэлэг явав. Гэхдээ дахин очно, гайгүй байх гэж бодож байна.
Охин маань л сургуульд орно гээд бөөн эрч хүч, эрмэлзлэл.

Thursday, February 19, 2009

それでも人しか愛せない

Үг нь тасархай.
Орчуулах гэсэн айчлаа.

人として人と出会う as a human, I meet people
Хүмүүн болсноор хүмүүнтэй танилцаж
人として人に迷い as a human, I am puzzled by people
Хүмүүн болсноор хүмүүнтэй төөрөлдөж
人として人に傷つき as a human, I am hurt by people
Хүмүүн болсноор хүмүүнд гомдож
人として人と別れて as a human, I break off from people
Хүмүүн болсноор хүмүүнтэй хагацаж
それでも人しか 愛せない even still, I can love only people
Гэвч гагцхүү хүмүүнийг л хайрлана

Чандмань ахынхаа хүссэнээр асар их зориг гарган байж орчуулав.

Sunday, February 15, 2009

Урлагийн наадам



Өнгөрсөн ням гарагт Тоттори хотын цэцэрлэгийн хүүхдүүдийн 23 дахь удаагийн урлагийн наадам болов. Японоор "Бүнка сай" гэх, би түүнийг нь урлагийн наадам гэж орчуулсан ухаантай. Нэг их сүртэй биш ч тэрүүхэндээ их хөөрхөн юм болсон. Нийт цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд нэг нэг номер авч сарын өмнөөс бэлдэнэ. Урлагийн нэг номерийг 2 юм уу 3 цэцэрлэгийн ахлах бүлгийнхэн хамтарч тайзан дээр тоглоод байх шиг байсан. Түүнийгээ хотынхоо иргэдэд тоглож сонирхуулна. Япончууд болсон хойно их л зохион байгуулттай болсон. Нэг жишээ хэлэхэд: 2 эгнээ болж жагсаад дуулж, бүжиглэж байгаа хүүхдүүдийг дуу, бүжигтэй нь авцалдуулаад урд хойно оруулаад л. Хүүхдээ, ач зээгээ үзэх гэж ирсэн улсуудад тэр нь зураг дарах сайхан боломж олгоно. Бид 2 ч охиноо хангалттай зураг дарж видео бичлэг хийсэн гэж байгаа.
Охины маань хувьд эдний уламжлалт Кабүки, зэни дайкон гээчийг бүжиглэсэн.
Олон улсын чанартай зүйл биш болохоор хүүхдүүдийнх нь хувцаслалт энгийн, нүүр будалт байхгүй, мэдээж анх удаагаа том тайзан дээр гарч үзэж буй хүүхдүүддээ "оригами", цаасаар хийсэн тоглоом өгч байна лээ.
Би өөрөө цагийн сайханд кимоно өмсөөд бүжиглэж байсан болохоор ч тэр үү, "Шян шян каса одори" энэ талаар дараа тусад нь бичлэг оруулнаа нь сэтгэл их хөдөлгөөд өө. Цуг тайзан дээр гараад бүжиглэмээр л байлаа.

Цэцэрлэгийн насных нь дурсамж нэгээр нэмэгдээд атаархмаар юм өө хэхэ

Happy Valentine's day


2 сарын 10-нд
Охин: Ээжээ、 би өдөр цэцэрлэг дээрээ идсэн ояцү(おやつ)-ныхаа савыг багшаасаа гуйж байгаад аваад ирсэн.
Ээж: Яах гэж байгаам, миний зулзагаа?
Охин: Та үүнийг хар л даа, зүрхэн хэлбэртэй байгааз дээ.
Ээж шууд санааг нь ойлгосон, 2-улаа нүдээ ирмэлцээд авсан.

2 сарын 13-нд
Охин: Заa, маргааш дуртай бандидаа шоколад өгье.
Аав: Дуртай хөвгүүн байдаг юм уу?
Охин: Байлгүй яадым.
Аав: ..........................

2 сарын 14-нд
Зураг дээрх уран бүтээлийг ээжийн хамт туурвиад, дуртай хөвгүүнээ гэртээ ирэхийг хүлээвээ, байдаггүй шүү өнөөх нь. Ажил ихтэй гээд нэлээд орой ирэв. Охин баярлаад зүрхээ бариад л гүйсэн, хайртай хөвгүүнийх нь нүд нь баяртай мишээгээд л.

Хайртай хөвгүүн нь хэн байсан нь ойлгомжтой

Дурсамж



2 сарын 11: Японд амралтын өдөр, улс тунхагласан өдөр. Хуучин ажлын, хамт монгол явж байсан, монгол хариуцаж ажилласан гээд хэсэг танилуудтайгаа уулзаад. Янз бүрийн дурсамж сэргээд сайхан л байлаа. Тэрэн дунд өнөө гайхуулаад байхааргүй дурсамж маань хүртэл явж байсан. Нэг танил маань тэрийг дуулаагүй байсын. Сонсчоод шоолоод л байсан, би ч яахав одоо бол шаал тоохгүй байгаа хэхэ. Бид баахан л хоол хийж идсэн, цуг монгол явсан эмээ маань ийм ногоог ингэж иддэг болчуул, тэр ногоог тэгж иддэг болчуул энэ тэр өвчин тусах нь бага юм байгааш дээ гээд л сургаалиа айлдаад л, эгч толгойгоо дохиостой.
Уг нь их л олон төрлийн хоол хийж идсэн юмсан, идэж уугаад зураг дарахаа мартсан байнаа...

Monday, February 02, 2009

Охины яриа

Ээж: Миний охин аав ээж хоёртоо хаанаас ирсийн?
Охин: Монголоос.

За энэ бол охиноо монголд жил эмээ өвөө дээр нь орхиж явчихаад энд авчраад удаагүй байх үед л дээ. Тэр үед гурав, дөрөвтэй байсан.

Ээжийн ээлжит асуулт: Миний охин ээж аавдаа хаанаас ирсийн?
Охин: Ээжийн гэдэснээс.

Одоо үеийх нь хариулт, 6 настай шүү дээ.


Хэдэн жилийн дараа "аавын ...-с " гэх бий дээ, тэр үед ээж нь энэ асуултаа асуухгүй л дээ хэхэ.

Thursday, January 29, 2009

Банана үнчи

Охин: Ээжээ, би өнөөдөр банана үнчи датта.
Ээж: Яагаад заавал банана үнчи гэж?
Охин: Банана үнчи гэдэг нь байна ш дээ, хоолондоо ногоо сайн идэж байнаа, гэдэс чинь хэвийн байнаа гэж байгаам.
Ээж: Банана биш өөр үнчи байвал яах уу?
Охин: Жишээлбэл, жижиг бондгор бондгор, бас шингэвтэр үнчи байвал ногоо бага идэж байнаа гэсэн үг. Тэхээр ногоо сайн идэх хэрэгтэй.
Ээж: Аан. Ээждээ өдөр бүр үнчигээ ямар байсныг хэлж байгаарай. Ээж нь бас өөрийнхөө үнчийг харж байнаа.

Хэдэн жилийн өмнө охин бид хоёрын хооронд болсон яриа. Охин минь энд ирээд хэдэн сар болсны дараа л даа. Цэцэрлэгт нь багш нар нь зааж өгсөн гэсэн. Одоо ч бид өнөөдрийн үнчи ямар байсан гээд л хоорондоо ярьдаг юм.


PS: Үнчи гэдэг нь баас гэсэн үг. Хэ хэ. Японы бусад газарт банана үнчи гэж хэлдэг эсэхийг сайн мэдэхгүй, Түмээ андаас асуунаа.

Монголд ямар үнчи байвал сайн байдаг вэ?

Wednesday, January 21, 2009

Saturday, January 17, 2009

Үр минь

С.Самданцоодол


Чиний миний сүлэлдэж бүтсэн алдрай жаахан үр минь
Чиний миний холилдож багтсан ангаахай насны дүр минь
Чиний миний хайрын уудамд асан мандсан нар минь
Чиний миний хойчийн удамд алсалж үлдсэн мөр минь

С.Самданцоодол

Отгонтэнгэр


Дэргэдээс нь мянган уулс түшсэн
Хаан суудал-Онгон сүмбэр хайрхан минь
Дээрээс нь мяндсан үүлс тулсан
Сүүн оргил-Отгонтэнгэр уул минь
Сүрэнд тань хийморь сэргэнэм зэ
Ай даа жаргалтай яа
Сүлдэнд тань дуулал өргөнөм зэ
Ай даа завшаантай яа
Наранд гялалзаж тэнгэрт зүмбэрлэсэн
Мөсөн дуулга-Онгон сүмбэр хайрхан минь
Саран туяарч газарт сүндэрлэсэн
Мөнгөн суварга-Отгонтэнгэр уул минь


Дахилт
Орчлонгийн зоргоор салхийг хагалсан
Торгон ир-Онгон сүмбэр хайрхан минь
Огторгуйн задгай дайдад зарласан
Бурхан дүр-Отгонтэнгэр уул минь


Баясгалантай яа хараа ямагт булаасан
Чамин солонго-Онгон сүмбэр хайрхан минь
Бахархалтай яа сонор үргэлж мялаасан
Түмэн уянга-Отгонтэнгэр уул минь

Дахилт:


Нуурынхаа усанд амгалан жаргасан
Хун шувуу-Онгон сүмбэр хайрхан минь
Нутгийнхаа хөрсөнд гүн шургасан
Хүн чулуу-Отгонтэнгэр уул минь


Дахилт:


Түмэн үеийн түүхийг хүүрнэсэн
Хөлгөн судар-Онгон сүмбэр хайрхан минь
Төгс сайхан үзэсгэлэн бүрдсэн
Элгэн нутаг-Отгонтэнгэр уул минь


Дахилт:

Хайрын дууль

Ганбатын Ариунбилэг

Намайг нулимсаар уйлахад тэр бүсгүй гунигаар уйлдаг
Намрын моддын навчис шиг зүрх нь шарлан хатдаг
Зайлуул нүдний нь өмнүүр миний аз жаргал зовлон болон урсдаг
Жам ёсыг даган нулимсаа хацартаа зөөлхөн эгшээдэг
Хайртай хүнээ надаас тэр харцаараа л харамладаг
Хайлан уяран тэр бид хөтлөлцөн алхахад атаархдаг
Хоолойдоо зангирсан үгээ хэлж чадахгүй зүрхэндээ шингээдэг
Хором төдий жаргалаар амиа солих юмсан гэж битүүхэн мөрөөддөг
Ганцаараа энэ хорвоог туулна гэхээс тэр айдаггүй
Гал дүрэлзэж сэтгэл шатсан хайр нь унтарна гэхээс л айдаг
Зүрхэндээ уйлсан ч нүдэндээ инээдэг тэр бүсгүй даруухан
Зүүдэндээ жаргасан ч хайрандаа шаналдаг тэр бүсгүй эгэлхэн
Хажуугаар зөрөн өнгөрөхдөө харцаа бууруулдаг
Хархан нүдэндээ гунигаа нуусаар өдөр хоногуудыг өнгөрөөдөг
Өөрийг нь ойлгох хэн ч байхгүйд гомддог ч гэлээ
Өр зүрхнээсээ хайр булгилуулж голоо зогоодог
Өрөвдье гэсэн ч дэндүү хатуудсан тавилан түүнд минь тохиож
Өөр хэнийг ч биш, ганцхан миний залууг хайрлаж
Гутарсан ч гэсэн гунхаагүй тэр бүсгүйгээр би бахархдаг
Гоо үзэсгэлэн тэрэнд минь аз жаргал бэлэглэнэ гэдэгт итгэдэг.



...Өчигдөр бороо орж, солонго татсан
Өврөөс минь өндийж чи явж, би гунисан
Анхны бүхэн сайхан байсан, ахин дурсахгүй
Ахиад л бороо орно, өнөөдөр солонго татахгүй
Энгэр цээжний будант гуниганд төөрөөд, сэтгэл горьгүй
Эрт эдүгээн гунигт дурсамж сэдрээд, зүрх шанална
Тэвэрт чинь мөнхөрч, хорвоог элээж чадахгүй нь
Тэнгис шиг намуухан байя, зүрх сэтгэлээрээ
Таг шиг уужим байя, зүрх сэтгэлээрээ
Эргэн санаж дурсвал, би дарсыг ууж, сэтгэлээ мартана
Энгүй энэ орчлонд шүлэг тэрлэн, нулимсаа дэрлэн, нарыг үзнэ
Хэзээ ч уулзахгүй, дурсахгүй, санахгүй ээ
Хэтэрхий их хайртай болохоор чи надтай жаргахгүй
Тэнгэртээ дүүлэн бүргэд шиг эрх чөлөөтэй бай
Тийм л их аз жаргал чинийх байх ёстой

Санаарай

Б.Ганчимэг

Зангирч бичдэг шүлгийг минь уншвал
Задгай инээд, гэнэн үдшийг санаарай
Зөөлөн харц, бүдэгхэн хөмсгийг зүүдэлбэл
Зөрүүдлэж туньдаг томоогүй аашийг санаарай
Асгаруулж уйлсан намрыг дурсвал
Анхил цээжний үнэрийг санаарай
Сүмэн гунигтай нүдийг минь зурвал
Сүүтэн буцдаг дүрийг минь санаарай
Хусны навчис шөнөжин шаргивал
Хөндүүр дурсамжаа эргэн санаарай
Хүслийн анир сэвэлзээд байвал
Хөхний бяцхан товчийг санаарай

Тэр нэгэн бүсгүйд

Б.Лхагвасүрэн

Хувь дутсан дурлалаар өвдөж
Хуурын чавхдас шиг хөг орж
Хувцсан дотроо шатаж явахад минь
Чи намайг тоогоогүй
Тэгэхэд чи
Холын холд
Голын хор шиг л байсан
Хоёр мөр шүлэг шиг уруулаар чинь үнсүүлж
Хорвоог баръя даа гэж их бодсоон
Бүтээгүй ээ
Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд
Зүүдээ чамаар л үргэлжлүүлж
Тэр жилийн амттай зовлонгийн
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна
Сураг отсон гэнэн зүүдэнд минь
Сурагч бэхний өнгөөр дандаа чи ирдэг
Бүтээгүй жаргалаар алга шавхуурдан шоглоод
Бүртэн бүртэн гэсээр үүрээр чи явдаг
Залгаж бодсоор би нартай хутгалдан
Замбуулингийн тоос цэцгэн дунд бодолдоо бүдэрдэг
Зүүдний төгсгөл үнэнтэй ингэж айлсан
Зөн совингийн зангилаа хөвөрдөг
Зүтгэж яваа амин амьдралын хажуугаар
Зүүдлэхээс өөр эрх надад байхгүй!
Мартаагүй л явна даа чамайгаа гэж
Манхайн цайх үүрийн туяа
Маралын гурван гялаанаар хэлүүлье
Намрын навч зүйж бичсэн шүлгээрээ
Намбаргахан эмэгтэй чамд мэнд хүргье?
Найрагч Лхагвасүрэгийн гэргий болж
Нажидаа эдлээгүйд чинь баяр хүргье?

Thursday, January 15, 2009

Цас




Ойрд японы ихэнх нутгаар цас ороод... Охин маань эхэндээ хөөрөөд л цасан өвгөн хийж, надаас нууцаар цас идэж, намайг гарч цасаар байлдая гэж шалж, чаргаар чирүүлж, хүүхэлдэйндээ цасан оромж хийж энэ тэр гээд л цасанд ухаангүй дурлаад л байсан юм. Тэгсэн одоо энэ цас орохоо болиосой гэчихсэн л явж байна. Өнөөдөр өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гарсан чинь зам зайрмагтаад мөс тогтчихож. Монгол л санагдлаа ш дээ.
Замдаа охин бид 2
-Монголд зам нь ингэж хөлддийшд, ээж нь зөндөө хальтарч унаж байлаашд. гэж яриад л.
Нээрээ дээр үед оросын нэг түрийтэй гутал байсан даа, нэр нь юу билээ дээ. Надад улбар шар өнгөтэй нь байсан юм. Үхтэлээ хальтарч унадаг байлаа шд. Найзуудтайгаа явж байхдаа бараг албаар хальтарч унаад байгаам биш үү. Хэнийх нь гутал их хальтардаг вэ гэж гайхуулах гэдэг байсым шигээ хэхэ. Бас нэг гоё дурсамж байдаг юм. Тасганы овоо дээрээс гулгадаг байлаа гэж. Өмднийх нь бөгсөн хэсэг нороод тас хөлдчихсөн, нэхий бээлий нь бас шал нойтон, гэртээ орж ирээд л паран дээрээ тавьж хатаана, тэр нь дарайгаад л өмсөхөд хэцүү юм байдаг байж билээ. 9 давхар байшингийн шатны бариулны хуванцар? хэсэг байдаг даа, тэрийг чарганыхаа хөлд углачихна. Тэхээр ёстой мундаг гулгана шүү дээ. Хэн нь ч тэгж сэддэг байнаа, бас нийтийн өмчийг их хайр гамгүй хэрэглэдэг байжээ хэхэ.
Өвөлөө гэж дурсамж дүүрэн...

С.Оюунтөгс

Хайкү шүлгүүд

Асаалттай лаа
Сүүдэртэйгээ наадна
Аягүй бол

Хайр нэхсэн харцнаас
Хачин өнгө мэдрэгдэвч
Хаа байсан алс...

Ижилхэн багтай
Олон хүний дунд
Энэ чинь би явна уу даа...

Яг одоо
Ямар ч хүсэл үгүй
Ярих, Харах, Хашгирах ч...
Зөвхөн оддыг тоолмоор
Зүүд байсан бол эхэлмээр...

Өвлийн үдэш
Огт танихгүй хүний
Инээмсэглэхийг олж үзэхсэн...

Tuesday, January 13, 2009

Л.Өлзийтөгс

Ангийн андын минь орчуулснаар. Сэтгэгдэлд бичиж үлдээснийг орууллаа, арай олон хүн унших болов уу.
あなたの目が、視線が、
頬が薄れた
薄れちゃった!
あなたの顔は空っぽ
ここに私がキスした唇があった
ここに私が泣かせた目があった
消えちゃった
あなたが消えちゃった!
さぐる視線の先 その顔の奥から
あの女の姿が透けて見える
あなたの顔をこすり消した
白い手…手だけが見える
私にはない金の指輪
細い指、長い爪…
あなたの目を、唇を、心を、この手が
拭い去った    1995年 L.Ulziitugs

Saturday, January 10, 2009

Шүлэг

Л.Өлзийтөгс

Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихжээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс...
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь

Thursday, January 08, 2009

Шинэ оны мэнд











Бүх блогчиддоо шинэ оны гал халуун мэнд хүргье. Жаахан оройтчихлоо, уучлаарай.
Амтат бялуу, бууз, салатаар дайллаа шүү.
Түрүү жилийн 27-с эхлээд л шоу, бас ийш тийшээ тэнэж айл хэсэж явсаар блог бичих завгүй.
Шагайдаад аваргаар нь тодроод кккк. Шагай няслаагүй хичнээн ч удсан юм бүү мэд.
31-нд цас орж сайхан цастай мөстэй шинэ жил болсон юм байна шүү. Охин минь аавтайгаа хамт цасан өвгөн хийсэн.
Изүмо тайшя-д очиж мөргөсөн

гэх мэтээр шинэ оноо угтав шив дээ. Энэ жилийн шинэ он угталт хөл хөдөлгөөнтэй, хөгжилтэй байлаа гэж...