Friday, May 14, 2010

Аялал






5 сарын 2, 3, 4-нд Кёото явсан юм байна шүү. Эндхийн алтан амралтаар. Түрүү жил Тояма муж явж байсын.
Кёотод найз маань сурдаг юм. Тэднийхээр айлчлангаа Алтан сүм, Киёмизү сүмээр ороод. Алдартай алдаргүй их л олон сүм байдаг юм билээ. Тийм ч болохоороо хүмүүс нь газарчлахдаа тэр дэлгүүрийн хажууд, тэр сургуулийн хажууд гэхгүй тэр ч сүмийн ойролцоо, энэ ч сүмийн ойролцоо гэж ярьдаг. Найзых маань Нинна сүмийн ойролцоо.
Олон хоног үргэлжилсэн амралт таараад гадагад хүн ихтэй, машины зогсоол нь үнэтэй байлаа гэж. Гэхдээ дурсамжтай сайхан яваад ирсээн.
Зураг1: Найзын дуртай Арашияма гэдэг газрын вокзал дээр.
Зураг2: Амьд шүү, огт хөдлөхгүй болохоор нь хүмүүс амьд эсэхэд нь эргэлзээд байх шиг байсан.
Зураг3: Хүн гэж нөхцөлгүй...
Зураг4: Найзын гарын хоол.
Зураг5: Алтан сүм.

Wednesday, May 12, 2010

Ногоон нүдэн лам

Ногоон нүдэн лам гэдэг номыг аль 3 сард уншиж дууссан юм байна шүү. Мааш сонирхолтой. Түүх ч гараад л, миний дуртай хайр дурлал ч гараад. Уг нь хэсэгчлэн оруулах гэсэн чинь зөвшөөрөлгүй хуулбарлаж, хэсэгчлэн хуулбарлахыг хатуу хориглоно гэсэн байхаар нь айгаад больчлоо. Номонд хорхойтой хүмүүс нь олж уншаарай.
Ойрд лам сэдэвтэй ном их тааралдаж байна шүү, бас нэг ном хүн өгнө гэсэн. Харуулдаад л суугаад байдаг...

Saturday, May 08, 2010

Уулан дээрх...



Зулзган хулс түүсэн айл маань уулан дээр газар тариалан эрхэлдэгийм. Модыг нь хяргаад хөрсийг нь уринш болгож энэ тэр гээд 3 жил гаран зарцуулсан гэнэ. Арчлахгүй 3 жил болбол л буцаад ойжчих байх гэнэ.
Гэрийн эзэгтэй цэцгэнд дуртайм болохоороо янз бүрийн цэцэг их тарьсан харагдана лээ.
Ногооноос миний мэдэхийн төмс, ногоон сонгино, гогод лав байсан. Энэ гогод нь зүрхэнд сайн юм гэж хүн хэлсэн шүү.
Нэг юм бодогдсон нь энэ япон хүмүүс уулын хөрсийг хүртэл газар тариалан тарихад зориулагдсан болгочихдог айхтар улс шүү гэж. Тэгтэл бид хашаан дахь хэсэгхэн газартаа төмсөө тарьчихая ч гэж бодохгүйд байгаам. Ээжийг минь анх хашаа байшинд нүүж очоод цэцэг тарихад хамаатны ах эгч нар илүү ажил хийж байх юм гэж байсан гэдэг. Харин цэцэг нь ургаад өнөө муу хашааг нь хачин гоё чимээд ирсэн чинь бүгд л сайхныг нь шагшраад байсан гэнэ лээ.
За тэгээд энэ бүхэн эртнээс уламжлалтай соёлоос нь болцгоодог байх даа... Гэхдээ л зах зээлд шилжээд 20 жил, хятад ногоог "үзэн ядаад" нэлээд хэдэн жил болчихсон улс шүү дээ бид.

Wednesday, May 05, 2010

Хулсны зулзага





Японд хулс их урганаа. Хулсаар их ч олон юм хийнэ. Савх, таваг, үзэгний сав гээд л тоолж баршгүй. Байнга бороо орж байдаг юм болохоор хулс нь ихдээд сүйд болдог юм байх, тэгээд түүнийгээ тайрч хаяад баахан юм хийхээс гадна хавар 5 сард зулзаган хулс гарч эхлэнгүүт ухаж гаргаад чанаж амтлаад иддэг юм билээ.
Уржнан жилээс бид 3 монгол хэл сурдаг нэг шавийнхаа ногоо тарьдаг ууланд очиж зулзаган хулсыг нь түүдэг болоод байгаа. Эхлээд тармуураар? ухаж гаргана, тэгээд хальслаад газар дээр нь чанаад л цуу энэ тэрээр амтлаад иднэ. Мэдээж хажуугаар махаа шараад л... Нэг тийм амт гэхээр зүйл байхгүй ч амталчихаар бас дажгүй л санагдсан.
Энэ жил ажлын өдөр таараад би ганцаараа явсан. Аав охин 2 албандаа.
Мах энэ тэр шарж идсэнгүй, даруухан л өдрийн хоол боллоо.
Зургийг нь оруулах нь ямар ч тайлбараас илүү байх өө.
Зураг1: Ухаад гаргаад ирсэн байдал.
Зураг2: Чанаад хөргөж байгаа байдал, зүгээр л усанд чанана.
Зураг3: Ухаж гаргаад голоор нь хуваана. Тэгээд хальсална.
Зураг4: Жижигхээн шовойгоод ургаж байгаа байдал, яг л ухаж авдаг дээрээ байгаа нь. Цаана нь нас бие гүйцсэн хулснууд зөндөө...

Tuesday, May 04, 2010

Зүүдний дагина

За энэ намайг оюутан байхад мандан бадарч байсан дуу. 4 дүгээр курсдээ япон дууг нь Б багшийн хичээл дээр орчуулах гэж бид их л хөөрцөглөж байсан юм даг. Тухайн үед шүлэг энэ тэр ид сонирхдог дээрээ байлаашд.
Freezone хамтлаг нь дуулсан нь олддоггүй ээ, тэгээд хувь хүн дуулснаар нь оруулчлаа шүү, уучлаарай.


Энэ болохоор Токүнага Хидэаки-н дуулснаар. Энэ дуучин хуучны дууг "cover"хийж дуулахдаа гаргуун юм билээ.

Friday, April 30, 2010

Дэндүү давчуу

YouTube-ээр нэг ийм сонинтой...
Ер бодоод байхад ихэнх хамтлаг л хулгайн дуутайм шигээ. Оюутан байхад Зүүдний дагина гээд нэг дуу гараад л шуугиулаад байсан чинь япон хүн дуулсан байсан ш дээ. гэх мэтчилэн


Tuesday, April 27, 2010

Би дуртай...

Солонгос савангийн дуурийг хааяа үздэгийн. Энд япон орчуулгатай үзэхээр монгол хэл дээр үзэхээс илүү сонирхолтой ч юм шиг санагдаад байдгийн.
Эрэгтэй жүжигчдээс хамгийн таалагддаг нь И Бён Хон. Юун тэр Ён сама. Ён сама гэдэг нь байна ш дээ, өвлийн хайрын дуу дээр гардаг хэн ч билээ дээ гол дүрийн залуу. Нэр мэрийг нь мэдэхгүй юм байна өө.
И Бён Хон байна ш дээ, бусдыгаа бодвол арай л эрэгтэйлэг.
Түүнтэй холбоотой миний нэг онигоо байдгийн, гэхдээ энд бичихгүй ээ, нууц...

Чи минь...

Нэг ийм дуу моодонд ороод байгаа сурагтай.



Тэс хөндлөн юм ярих уу? Тогооноос дөнгөж гаргаж байгаа цус, зүрх, элэг, бөөр идэх юм сан. ККККККК

Ухаарал түгээгч 3

Ном бол зөвхөн ухаалаг толгойг төдийгүй бас ухаалаг гарыг төлөвшүүлнэ.
Сухомлинский

Бүх хүнтэй эелдэг бай
Олон хүнтэй эвсэг бай
Харин цөөн зарим хүнтэй
Илэн далангүй бай
Франклин

Дайснаа өршөө
Тэгэхдээ нэрийг нь бүү март
Жон Кеннеди

Өрөөл бусдыг ялан дийлэх хүч бус
Өрөөл бусадтай нэгдэж чадах хүч л
Туйлын дээд хүч байдаг
Шричинмой (Энэтхэгийн гэгээрсэн багш)

Monday, April 19, 2010

Ухаарал түгээгч-2

Ачлахын дээдээр ачлууштай нь
Аав ээж эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс нялхас хань гурав
Ялахын түрүүнд ялууштай нь
Нойр залхуу атаа гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа дуу хөгжим гурав
Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие хэл сэтгэл гурав
Эгнэгт тордож явууштай нь
Билэг ухаан чадал гурав
Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг чадвар дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн түргэн даамай гурав
Үйл бүхнээс эрхэм нь
Бодох туурих дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх орших үхэх гурав
Д.Равжаа

Sunday, April 18, 2010

Ухаарал түгээгч

4 сар дуусах дөхчиж, уг нь бичмээр юм их байвч нэг л боломж нь бүрдэж өгөхгүй байна. 5 сараас бичнэ гэдгийг үзүүлж өгнөө.
Өнөөдөр хайртай ээж аавтайгаа ярьлаа, тэгсэн манай хоёр оноч мэргэн үгсээс түүж аваад хэвлэж гаргаад ханандаа хаддаг болсон гэнэ. Ойр хавийнхандаа ухаарал түгээж байгаа юм байхаа хэхэ. Нэг найз нь бүр хуулж бичиж аваад харьсан гэнэ лээ.
Үргэлж л бусдад үлгэр дуурайл үзүүлж байдаг та хоёроороо бахархдаг шүү.

Би бас юугаараа дутахав, аавынхаа сэтгэл гарган утсаар уран унших гэж их л хичээж хэлсэн энэ сарын турш ханан дээр нь хадагдах сургаалийг нь та бүхэнтэйгээ хуваалцах гээд л

Ам нь нэг байхад чих нь хоёр байдаг юм, үгээ мэд
Амьдрал ганц байхад сонголт олон байдаг юм, замаа мэд
Хань ганц байхад хайр олон байдаг юм, сэтгэлээ мэд
Амжилт таныг тосож байхад
Алдаа таныг отож байдаг юм, өөрийгөө мэд.

Monday, March 15, 2010

Гэнэт

Гэнэт оюутан ахуй цагийнхаа япон хэлний хичээлийг эргэж дурсаад аа. Баахан япон дуу цуглуулаад ааваасаа кассетны мөнгө нэхээд л, баахан кассет монгол дахь үнэлж баршгүй өмч хөрөнгөн дотор минь яваа даа. Нээх гоё дэвтэр дээр бичнээ, өнгө мөгнө алаглуулаад. Манай ангид их гоё дармалдаж бичдэг охин байдаг байж билээ, тэрний дууны, шүлэгний дэвтэр их гоё оо уншихад урамтай.
Ангийнхаан санаж байна уу? Хэн билээ багшийн хичээл дээр нэг драм үзээд л, гол дүрийн залуугийн "хөөрхөнийг" гайхаад л...
Драмныхаа нэрийг санадаггүй ээ, ямар ч байсан дууг нь санаад байдаг юм, тэгээд оруулчлаа. Санаад мэдэж буй нэг нь сэтгэгдэл үлдээгээйр дээ, онэгай нэ.

Friday, March 12, 2010

О.Дашбалбар

Танд эмгэнэл илэрхийлье, дэлхий дээр төрсөнд чинь
Тамын зовлон эдлэх ээлж ирсэнд чинь эмгэнэе
Амьдралын гашуун, егөөтэй инээмсэглэл таныг таалж
Аав ээжийн чинь үхэхийн зовлон хаа нэгтээ хүлээж буй
Хорвоо дээр хуурагдах гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр худлаа ярих гэж ирсэнд чинь эмгэнэе

Хорвоо дээр хоол идэх гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр цангах гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр хувцас өмсөх гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр янаг амрагтай болох гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр үр хүүхэдтэй болох гэж ирж буйд чинь
Хорвоо дээр нэр алдартай болох гэж буйд чинь эмгэнэе
Хорвоо дээр эрх мэдэлтэй болохоор ирж буйд чинь эмгэнэе
Хорвоо дээр эд баялагтай болох гэж төрсөнд чинь эмгэнэе
Хорвоо дээр хов живэнд хутгалдаж, гүтгүүлэх гэж төрсөнд чинь эмгэнэе
Хорвоо дээр өвгөрөх гэж ирж буйд чинь эмгэнэе
Өөрийн бус бусдын тусгал болох гэж төрсөнд чинь эмгэнэе
Өрх толгойлж үйлээ эдлэх он жилүүдэд чинь эмгэнэе
Өрөөл бусдад гоочлуулж, үхмээр санагдах үед чинь эмгэнэе
Өнө мөнхийн бус хорвоод дасах гэж ирсэнд чинь эмгэнэе
Уйтан амьдралд өвдөх гэж ирж буйд чинь эмгэнэе
Уйтгарт хорвоод айх гэж ирж буйд чинь эмгэнэе
уур хилэн чинь бадрах гэж ирж буйд чинь эмгэнэе
Үр хүүхэд санаснаар чинь явахгүй
Улс амьтан зүгээр байхад чинь оролдоно

Wednesday, March 10, 2010

Үнэн ч юм шиг

Танд эмгэнэл илэрхийлье, дэлхий дээр төрсөнд чинь
Тамын зовлон эдлэх ээлж чинь ирсэнд эмгэнэе
Хорвоо дээр хуурагдах гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр худлаа хэлэх гэж ирсэнд чинь эмгэнэе...


Доромжлуулах тусах би улам өнгө орно
Долоон бурхан од шиг улам тод гялалзана
Гүтгүүлэх тусам би улам өнгө орно
Гүн шөнийн одод шиг улам тод гялалзана...
О.Дашбалбар

Жич: бүтнээрээ байвал хэлж өгөөрэй.

Tuesday, March 09, 2010

Шүлэг

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм


Жич: Мартын 8-ны мэндчилгээгээр yahoo messenger-р ирсэн юм, хэн зохиосныг нь мэдэхгүй байна.

Sunday, March 07, 2010

Өвөө хууртагдсан нь

Нэг хичээл дээр өвөө эхнэртээ хууртагдчихсымөө гэдэг байгаа. Яаж, яагаад гээд л бид нээх хэрэгт дурлаад асуусан чинь, их л жоготой инээдэг гэжиийнэ ш дээ. Би дотроо "эхнэр нь өөр амьтан хүнтэй болж байсым болуудаа" ухааны юм бодож суув ш дээ, японд байдаг хүмүүс андахгүй дээ, японд гэр бүлийн нэг нь нэгнийгээ заавал араар нь тавьдаг гэж ярьдаг юм билээ. Ялангуяа эрчүүд нь...Хадуурахгүй шүү, хэхэ.
Тэгсэн өвөө үргэлжлүүлээд: Дайны дараа нутагтаа ирээд эхнэр авах болоод, эдний дээр үеийн заншлаар зуучлуулж хүнтэй суух болдог гэнээ. Тэгээд уулзалтын эхний өдөр эхнэр болох хүнийхээ гэрт яваад очив гэнэ. Тэгсэн нэг хүүхэн сууж байсан гэнээ. Ер нь эхнэрийн талынхан бүгд л татами буюу сүрлэн шалан дээрээ сууцгааж байсым байх. Бие биедээ таалагдсан юм байлгүй, нэг их юм бодолгүй уулзалт ч тэгсгээд өндөрлөж гэнээ. Хуримын өдөр хууртагдсанаа мэдсэн гэнэ, яаж гэхээр эхнэр нь их "жижиг" хүн байсан гэсэн. Эхнэрийн хамаатан садан гээд л бүгд "жижиг" хүмүүс байсан гэнэ лээ. Яагаад сууж уулзалт хийсэн, тэр өдөр нэг ч босоогүйг хуримын өдрөө л мэдсэн гэсэн шүү, хэхэ. Өвөө өөрөө намхан хүн л дээ, тэгээд жаахан биерхүү хүнтэй сууна гэж боддог байж л дээ. Яагаад гэвэл хүүхдүүд нь бүгд жижиг болчихно гэж санаа зовдог байсан гэнэ лээ. Тухайн үед эхнэр нь нэлээд хэдэн давхар олбог дэвсэж байгаад суусан байсныг сүүлд мэдсэн гэнэ лээ, тэгж суухаар тийм их намхан жижиг хүн гэж харагдаагүй гэсэн. Ингэж би эхнэртээ хууртагдсан юм даа гэж ирээд л ярьсан чинь би гэдэг хүн тэсгэлгүй инээчихсэн, өвөө ч нээх тоосон шинжгүй үнэн юм чинь гэсэн байртай хамт инээгээд байгаам чинь. Тэгээд би бодлоо ш дээ, би ямар азаар өндөр хүнтэй сууваа гэж. хэхэ
Бас Орос хүүхнүүд их биерхүү, үзэсгэлэнтэй гэж ирээд л ярина ш дээ, санаа нь орос эхнэр авчих санаатай байсан байх шүү хэхэ. Гэхдээ нас ахиад ирэхээрээ таргалчихдаг тээ, юунаас болдым болоо? залуудаа ч тэдэн шиг гоё хүүхнүүд байхгүй шүү гэж ирээд л хөгжилтэй юм их ярьдаг юм. Монгол хэл заахаасаа илүү өвөөгөө яриулсаар байгаад л таардаг юм зарим хичээл дээр...

Thursday, March 04, 2010

Өвөө

Би өвөө гэдэг үгийг хэлж өсөөгүй ээ, жаахан байхад өвөө нар маань аль хэдийн даваажиндаа заларцгаасан байсан. Аавын минь аав аавыг 3 настай байхад өөд болсон, ээжийн минь аав нэлээд хойно гэсэн.
Харин японд ирээд их олон "өвөө"тэй болчихсон. Хэ хэ.
Тэгдэг өвөө, ингэдэг өвөө гээд л. Хайр татсан өвөө ч бий, загнадаг өвөө ч бий, хааяа нэг таарч хууч хөөрдөг өвөө ч бий.
Тэдэн дундаас аргагүй хүндэтгэл төрүүлдэг нэг өвөө 90 настай. Монгол хэлний минь шавь байгаам. Энэ жил 90 хүрнэ, дээд сургуульд японы дундад зууны түүхийн хичээл заадаг юм. Тэгсэн ямар нэг гадаад хэлний мэдлэгтэй байх ёстой гэсэн гээд одоо хятад хэл сурч байна. 2-р дайны дараа орост олзлогдож Сибирьт хоригдож байсан. Нахоткад 1 жил хоригдсон гээд л намтар түүх ихтэй хүн. Дайны жилүүдийн тухай, олзлогдож байсан үеийнхээ тухай гээд л их зүйлийг ярьж хэлж өгнөө. 90-тэй гэхэд нуруу тэгш, алхаа жигд, ой хурц гээд би "хөгшрөхдөө" ийм байж чадах болов уу гэж өөрийн эрхгүй бодоод байдаг юм.
Өвөө минь инээдтэй, хөгжилтэй зүйл их ч ярина, сургаалиа ч хайрлахгүй хэлнэ.
Саяхны нэг хичээл дээр "толгойдоо хийсэн юмыг чинь хэн ч хулгайлахгүй учир Бямбаа минь юухан хээхэн байсан ч сураад л байгаарай","толь бичиг ихтэй байх сайн, учир нь нэг толь дээр байдаггүй үг нөгөө толь бичиг дээр байдаг тул" гээд л...
Өвөөгийн яриануудаас сэтгэлд хоногшсон нь зөндөө бий, блогтоо бичлэг болгоод ганц нэгээр нь оруулъя гэж бодлоо.
"Спасибо" гэдэг үгийн ачаар би өдийд амьд байгаа гэж ярьдаг юм. Тухайн үед харгалзагч нарт спасибо гэж хэлээд, тэд нар нь арай зөөлөн ханддаг, ганц нэг талхны булан илүү өгдөг байсан гэнэ лээ. Тэгэхэд л гадаад хэл мэддэг байхын ач тусыг яс махандаа шингэтэл ойлгосон юм даа гэж ирээд л инээмсэглэж сууна.
Эхнэртээ "дамасарэта-хууртагдсан нь" гэдэг яриаг нь дараагийн бичлэгт...

Friday, February 26, 2010

Хойт насандаа учирна

2 сард уншсан ном.
Цөөхөн хэдэн монголчууд маань дэндүү туйлшрамтгай, бас харалган байж дээ л гэж бодогдохоос өөрийг хийж чадахгүйм... Ид шидтэн байсан бол ч, өнгөрсөн үед хүргэж өгдөг машин байсан бол ч гэсэн шүү юм бодож суухав дээ, хэхэ. Одоохондоо өөрийг бодох сөхөөгүй байна аа. Монгол руу захисан ганц нэг ном бий, жишээ нь "Ногоон нүдэн лам" удахгүй ирэх байх, тэсэн ядан хүлээгээд л сууж байна даа. Бумаа ахын "61ах" дараагийн ээлжинд онилчихсон байгаа. Бэлэглэх хүн гараад ирвэл ч шууд... Хэ хэ.
Дараагийн бичлэгт номноос хэсэгчлэн оруулнаа.

Wednesday, February 24, 2010

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: НОЁДЫН ТӨГСГӨЛ

Үргэлжлэл

Энэ үед түүний тулах түшмэлээр ажиллаж байсан Г.Наваанамжил
"...да лам Цэрэнчимэдийг зарлигаар тохоон явуулжээ. Энэ нь наагуураа баруун хязгаарыг тохинуулах хэргийг чухал болгосон хэрэг мэт боловч, цаагуураа Сайн ноён ханы зэрэг хар сайдууд нь улс төрийн ажил дээрээ ямагт алдагдлыг гаргах учир да ламаас элдэвт залруулах, ятгах, эсэргүүцэх, зөрөлдөх зэргийн нийлэмжгүй явдлаас түр зуур ч болов баруун хязгаарт түлхэж зайлуулахыг бодсон ажээ." хэмээсэн байна.
Үнэхээр ч сайн ноён хан Намнансүрэн, да лам Цэрэнчимэдийн хооронд бага сага зөрчил байсан юм. Тэр нь сайн ноён хан, ерөнхий сайд Намнансүрэн хаант Оросод 1913 онд айлчлахдаа Оросын санхүүгийн зөвлөхийг монголд ажиллуулахыг зөвшөөрсөн нь хэзээнээс улс төр, эдийн засгийн хувьд биеэ даан орших замыг баригч да ламд илт таалагдаагүй нь лавтай. Гэхдээ ерөнхий сайд Намнансүрэн хүн хороох огтоос биш гэсэн саналыг зарим эрдэмтэд хийсэн нь бий. Энэ нь үнэний хувьтай. Харин Да ламын үхэл үнэхээр сэжигтэй санагдвал ёстой гадаад хүчин зүйлээс хайх нь зөв. Ялангуяа тэр Хаант Оростой эдийн засгийн асуудал дээр эрс сөргөлдөж байв. Оросын төлөөлөгч И.Я.Коростовиц гадаад яамны сайд С.Д.Сазановт:
"...да лам оростой ойртохыг эсэргүүцдэг манай хамгийн том дайсан бөгөөд биднийг Монголыг боолчлохыг эрмэлзсэн хэмээн буруутгаж байна, түүнийг засгаас зайлуулах хэрэгтэй. " гэж 1912 оны эцэст мэдэгдсэн байна.
Да ламын дараагийн ээлжинд тухайн үеийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн чин ван Ханддорж байв. Чин ван Ханддорж 1915 оны хавар шинийн зургаанд Богд хаанд золгохоор очсоны маргааш дунд голын мөсөн дээр харамсалтайгаар бусдад хорлогдсоныг архивын баримтанд "мориноос унаж нас барсан" гэдэг юм. Мөн л хааны ордонд зочилсны дараа далд аллагын суманд өртсөн байна. Түүний үхлийн тухай эрдэмтэд үзэхдээ Богд Жибзундамба болон Бадамдорж нарын хамт алсан гэсэн байхад, хятадын судлаачид оросод үнэнч ноход түүнийг алсан гэж үзэцгээсэн нь магадлал багатай юм. Тухайлбал Богд хаан түүнийг нас барсныг сонсоод асар их гашуудан эмгэнэж байсан ба түүнтэй анхнаасаа хамтран тэмцэж, зүтгэж явсан ба хорлох үндэслэл бага юм, хоёрдугаарт Ханддорж бол Оросын талыг хамгийн ихээр баригч зүтгэлтний нэг. Тиймээс энэ хоёр дүгнэлт баталгаа багатай.
Тухайн үеийн улс төрийн зүтгэлтнүүдээс ихээхэн сэжиг бүхий хороогдсон хүний нэг нь Түшээт гүн сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайд Г.Чагдаржав юм. Г.Чагдаржав нь Монгол улсын хувь заяаг шийдэх хамгийн эгзэгтэй, ээдрээтэй нөхцөл байдалд Орос , Хятад хоёр улстай тууштай есөн сар гаруй чи бидээ тулж, сөрж сөргөлдөж, эвлэж зөвлөлдсөний эцэст Монгол улс өөртөө засах эрхтэй үлдсэн нь томоохон амжилт байсан юм. Г.Чагдаржав Хиагтын хэлэлцээрээс ирсний ердөө сарын дараа дээш өргөсөн нэгэн бичигт:"...Шавь боол Чагдаржав миний биед энэ зуны сүүл сараас эхлэн дээш хөөрч амьсгал давчих ба хүчтэй ханиалгах зэрэг өвчин тохиолдсон нь элдвээр шавдан засуулсаар боловч илаарших төлөв үгүй нэн дордон маш зовиур бүхий хэвтэж буй ану. ....өвчнийг чөлөө чагнан олгоно уу" хэмээн гуйж чөлөө аваад 11 хоногийн дараа "...Чагдаржав өвчнийг шаардан засуулсан боловч илаар болон чадсангүй улам хүндэдсээр энэ долоон сарын 16-ны хулгана цагт нэгэнт наснаас нөгчив" гэжээ.
Ийнхүү тэргүүн сайдууд болох Ханддорж, Цэрэнчимэд, Гомбосүрэн, Чагдаржав, Гончигсүрэн болон Содномравдан, Дашням зэрэг хануудыг хөнөөсөн аллага эцсийн сум Монгол улсын ерөнхий сайд, сайн ноён хан Намнансүрэнд тусах нь гарцаагүй болсон гэж үзэх бүрэн үндэслэл байна. Намнансүрэнг хэдийвээр архивын баримтанд өвчнөөр нас эцэслэсэн гэж бичсэн ч үнэн байдал тийм биш бололтой. Бодохул, Монгол улсын төрд үлдээд байсан хамгийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн энэ хүн бараг ганцаардаад байлаа. Энэ үед Монгол Улсын төрийн тусгаар тогтнол орших уу, эс орших уу гэдэг хамгийн эгзэгтэй үед Хятадын эрхэнд орохыг эсэргүүцэх хамгийн гол саад болох хүн нь Намнансүрэн байсан юм. Түүний учир битүүлэг байдлаар нас барсан гэдгийг батлах өөр нэгэн баримт болох Буриад зоны нэгэн бичигт "...Богд Чингис хааны язгуур үндэсний үр, маш ариун тунгалаг оюунт ерөнхий сайд сайн ноён ханыг хорлосон нь даан ч өнгөргүй, муу хоронд хамаг бие нь шарлаж хилсээр өөд болсон" гэсэн ба Д.Бодоо, Д.Догсом нараас 1920 онд Коминтерний Алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газарт өргөсөн бичигт:
"...Бээжин засгийн газрын ховдог харгис эзэлт эрх баригчид сайн ноён хан мэтийн үнэнхүү сайдуудыг хороор алж арилгав" гэж бичсэн хоёр баримтаас үзвэл гадаад хүчин зүйлээс хамааралтай мэт байна.
Эцэст нь тэмдэглэхэд:
  1. Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн зүтгэлтнүүдийн дунд эрх ашиг, нэр төр, албан тушаалын зөрчил ямар нэг байдлаар илэрхий байсан нь архивын эх хэрэглэгдэхүүн, баримт сэлтээс тодорхой байна.
  2. Тухайн үеийн тэргүүлэх ноёд, лам нарын хооронд гарсан эдгээр зөрчил нь гадаадын элдэв хүчин зүйл болон дотоодын зүгээс олзлон ашиглагдаж улмаар тэдний амь насыг нь элдэв нууц байдалтайгаар хороох явдал байсан бололтой.
  3. Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийг зориулан хамтран тэмцэж байсан нэгэн үеийн улс төрчид маань учир битүүлгээр таалал төгссөн нь Монгол орны цаашдын хувь заяанд нь нөлөөлөхгүй байж чадаагүй юм. Үүнийг илэрхийлэх зарим архивын баримт бичгүүд нь шинжлэх ухааны эргэлтэнд анх орж буйгаараа сонирхол татаж болохуйц юм.
  4. Цаашид тухайн асуудлыг олон шинжлэх ухааны нарийн онол арга зүй, зарчмаар баримтыг уялдуулан буйлуулж судалвал ХХ зууны эхэн үеийн монголын улс төрийн амьдралын нэн сонин дүр зураг гаргаж чадах бөгөөд энэ бүгд нь Монгол орны ирээдүйн түүхэнд түүхэн сургамжийн ач холбогдолтой асуудал байж болно.
Жич: За ингээд та бүгдийгээ чилээсэн бичлэг маань өндөрлөвөө гэж.

Friday, February 19, 2010

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: НОЁДЫН ТӨГСГӨЛ

Үргэлжлэл
Хааныг залах их ёслол дээр хаан ширээнд албан ёсоор суух ёстой Дашням "Би бол энэ түвд гаралтай Жибзундамбыг бодвол их Чингис хааны угсааны дотроос хамгийн ахмад нь" хэмээн өрсөлдөх санаа гаргажээ. Гэтэл энэ үед Дашням дөнгөж 26 настай байсан тул ахмад гэдэг үгийг тэрээр ах насны ахмад биш, ахлах тэргүүлэх байр суурьтай гэсэн үүднээс хэлсэн нь илэрхий байна. Удалгүй Богд Жибзундамба хутагт өөрийн ордондоо урин залах үед буюу 1911 оны 2 сард Түшээт хан аймгийн түшээт ханы хошуунаас нийслэл Хүрээнд ирэх үедээ гэнэт бие барсныг "...Түшээт хан Дашнямын биед хуар өвчин тохиолдож эм гүрэм элдвээр шавдан засуулсаар боловч эдгэн чадсангүй нас барлаа" хэмээжээ. Энэ тухай Харбин хотноо хэвлэгддэг "Харбинский вестник" сонинд "...түшээт хан цэцэг өвчнөөр өвчилж үхэв" гэсэн бол оросын академич И.М.Майский "...Түшээт ханыг хорлуулж үхсэн яриа нутгийнхны дунд байна" гэх зэргээр тухайн үедээ олон янзаар тэмдэглэжээ. И.М.Майский бол Түшээт ханыг нас барсны дараахан буюу 1919 оны орчим Эрдэнэ зуу хавиар түүний хошууны нутгаар дайрахдаа дээрх мэдээг нутгийн ардуудын амнаас сонсож тэмдэглэсэн бололтой. Энэ бүгдээс үзэхэд Дашням нь 26-хан насандаа жам ёсоороо таалал болсон бол энэ мэт олон таамаг, мэдээ, яриа гарах нь юу л бол. Ямар нэгэн сэжүүр санагдсан бололтой. Түүнийг нас барсны дараа Богд Жибзундамба хаанаас буулгасан зарлигийн бичигт "...Зарлиг Дашням чингэж бие өнгөрсөн нь үнэхээрийн хөөрхий их л нүгэлтэй тул түүний хойдын буянд сангаас 100 лан мөнгө шагная" хэмээжээ. Юутай ч түшээт ханы үхэл нь зүйгээр бус, гэхдээ манай судлаачдын үздэг шиг орос, хятадын талаас биш харин дотоод хүчин зүйлд хамааруулан үзвэл үнэнд илүү дөхөх нь лавтай бололтой. Үүнээс ердөө хоёрхон сарын дараа халхын дөрвөн ханы нэг Засагт хан Содномравдан гэнэт таалал болжээ. Түүнийг хэрхэн таалал болсон тухай нэгэн сонирхолтой дурдатгалд тулгуурлавал, Гандантэгчилэн хийдийн хамба асан түүхч, Эрдэнэпил агсны дуртагснаар "...1912 оны хавар Засагт хан таалал төгсөв. Нэг өдөр Дашчоймбол дацанд хурал хурж байсан бүх лам нарыг засагт ханы бие муудсан тул аваачиж ном уншуулсан юм. Маргааш өглөө нь засагт ханы харъяат нэгэн ламаас миний асуухад манай хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж очоод, тэнд хор зооглосон юм гэнэ. Тэгээд үнээний сүү уугаад тус болсонгүй нас эцэслэлээ" гэжээ. Энд анхаарал татах нэг зүйл бол түүний өвчнийг эдгэрүүлэхийн тулд сүү хэрэглэсэн нь гайхалтай. Өөрөөр хэлбэл хордсон байж магадгүй гэсэн үүднээс түүнд сүүний эмчилгээ хэрэглэсэн болов уу. Дараагийн нэг анхаарал татах хүн нь Монгол улсын засгийн газрын орлогч сайд Өвөр Монголын харъяат, Бинт Чин ван Гончигсүрэн юм. Тэрээр Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийг зориулж ажилласан нэгэн гарцаагүй мөн. 1913 онд да лам Цэрэнчимэдийн хамт Япон улсаас тусламж гуйхаар явсан авч тодорхой хүчин зүйлээс хамаараад бүтэлгүйтсэн юм. Бинт Чин ван Гончигсүрэн Монгол улсын төрийн зарим нэгэн алдаа зүйлд анхаарч шүүмжилж байсан нь ажиглагддаг. Тухайлбал, нас барахынхаа өмнөхөн Цэргийн яамны анхны сайд эрдэнэ далай ван Гомбосүрэнгийн үйл ажиллагаа сул, түүнийг сайжруулан ажиллуулахаар зургаан зүйлээр шүүмжлэн хэлэлцэхийг Богд хаанд айлтган өргөсөн бичиг өнөө хэр архивын дансанд хадгалагдаж байна. Үүнийх нь хариуд далай ван Гомбосүрэн няцаасан хариу барьснаас хэдхэн хоногийн дараа түүнтэй заалдагч Бинт Чин ван Гончигсүрэн гэнэт нас барсан бол төд удалгүй Эрдэнэ далай ван Гомбосүрэн "өвчний учир таалал төгссөн нь" сэжигтэй үхлүүдийн нэг мөн бөгөөд ямар нэгэн хөндлөнгийн этгээд тэдний харилцааны зөрчлийн учигийг овжин ажигласан байна. Сонирхолтой нь яг энэ үед да лам дотоод яамны сайд Цэрэнчимэд баруун хязгаарт томилогдон явах үедээ одоогийн Увс аймгийн нутагт: "хуучин өвчин үгдэрч хөдөлсөн нь замын зуур эмчлүүлэн илааршсангүй боловч зарлигийг хүндэтгэн дагаж хэрхэвч уг хэрэгт хүрэх газарт хүрмой хэмээн хатамжлан явсаар...Дэжээлэн хүрээний газарт буудаллаж эм гүрмээр шаардан шамдаж байсан ч хаван үүссэн ч гайгүй хэмээн хүрэх газарт хүрч улсын зах хязгаарыг үзэж оноосон албаан дуусгаж Богд эзний туйлын таалалд нийцүүлэн чадмой хэмээсээр энэ сарын шинийн долоонд тахиа цагт сайд...улс төрийн албыг дуусгаж чадсан үгүй нь үнэхээрийн хайран нулимс цувруулан дахин дахин гэрээслэн хэлж гэнэт амьсгал татаж насан нөгчив" гэжээ.

Жич: Сар шинийн мэндийг дэвшүүлээд бүх зүйлд амжилт хүсье.

Sunday, February 07, 2010

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: НОЁДЫН ТӨГСГӨЛ

Үргэлжлэл

Энэ нь монголын төрийн ноёд, түшмэдийн хооронд ямар нэг хэмжээгээр засаглалын төлөөх тэмцэл эхнээсээ л ажиглагдах болсныг харуулж байна. 1911-1919 оны хооронд арав хүрээгүй жилийн дотор Монголын төрийг түшиж байсан томоохон улс төрийн зүтгэлтнүүд, хан, лам, ноёдууд тухайлбал:
Түшээт хан Дашням 1912 оны 2 сард, Засагт хан Содномравдан 1912 оны 7 сард, Дотоод яамны дэд сайд Равдан 1913 оны 9 сард, бүгд ерөнхийлөн захирах яамны орлогч сайд Өвөр Монголын харъяат бинт Чин ван Гончигсүрэн 1914 оны 4 сарын 20-нд, Цэргийн яамны анхны сайд эрдэнэ далай ван Гомбосүрэн 1914 оны 5 сард, Дотоод яамны тэргүүн дэд сайд да лам Цэрэнчимэд 1914 оны 7 сард, Сангийн яамны анхны сайд түшээт ван Чагдаржав 1915 оны 7 сард, Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1919 оны 2 сард, мөн оны 7 дугаар сард Ерөнхий сайд эрдэнэ шанзудба Бадамдорж
зэрэг хүмүүс 27-50 гаруй насны хооронд нэн сэжигтэйгээр амь нас нь хохирчээ. Үүнийг архивын баримт бичигт тулгуурлан, учир шалтгааныг нь тодруулан судлах нь ХХ зууны эхэн үеийн улс төрийн амьдралын дүр төрхийн нэгээхэн хэсгийн ямар нэг хэмжээгээр нэхэн тодлон гаргахад туслах нь дамжиггүй. Учир нь Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч ноёдын амь нас ийм ахархан хугацаанд хохирсон нь түүхчдийн анхааралд бага сага төдий өртсөн ч судлаачид ихэвчлэн гадаад хоёр хөршийн зүгээс хайдаг бөгөөд дотоод хүчин зүйлий н тухайд анхааран судалсан нь багавтар юм. Мөн тэдгээр ноёдыг үнэхээр ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс амь насыг нь бүрэлгэв үү?, хэрвээ тийм зорилгоор бол яах гэж, хэний эрх ашгийн үүднээс эсвэл энэ хүмүүс нь залуухан гучин хэдхэн насандаа гэнэт бие барцгаав уу?, ёс жамаараа юу?, гэсэн олон олон хариу нэхсэн асуулт хөрвөнө. Гэхдээ бидний хувьд хэн нь хэнийгээ хорлов гэх зэрэг асуудлыг нэгэнт бүрнээ дотруулж чадахгүй нь ойлгомжтой, гагцхүү эдгээр хүмүүсийн нас барахынхаа өмнөх өөр хоорондын болон бусадтай харилцаж байсан байдал, тэдний амь насыг нь хороох онцгой шалтгаан гарч байсан уу, ямар үхлээр үхэв, энэ бүгд ямар үр дүнд хүргэв гэх зэрэг олон асуудлыг тодруулахыг оролдов.
Анх түрүүн 1911 онд Богд Жибзундамбыг хаан өргөмжлөх тухай санал халхын ноёдын дунд гарахад үндсэн хоёр санал байв. Бадамдорж тэргүүтэй хэсэг ноёд ихэсийн дийлэнх олонхи нь сүсэгтэн олны дунд Богд гэгээний нэр нөлөө ихийг харгалзан улсын хаан болгох, нөгөө хэсэг тухайлбал Ханддорж, шарын талын да лам Цэрэнчимэд нар Богд Жибзундамбыг бус харин Түшээт хан Дашнямыг улсын хаан болгох санал гарч нэлээд зөрөлдсөний эцэст дийлэнхийн санал төдийгүй тухайн үед ард олны дунд богдын нэр нөлөө хүчтэй байсан зэрэг олон хүчин зүйлээс хамаарч Богд Жибзундамбыг хаан ширээнд залах болжээ.

Үргэлжилнэ...

Friday, February 05, 2010

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: НОЁДЫН ТӨГСГӨЛ

С.Чулуун (Doctor Ph)
Монгол улсын Их сургууль. НШУС

Төрийн эрхэнд орсон хүн зодуулж үхдэг
Бурханы үгэнд орсон хүн өлсөж үхдэг
Монголын эртний үгнээс


Өгүүлэлийн товч утга: Уг өгүүлэлд ХХ зууны эхэн хагаст өрнөсөн харилцаа, ихэнхи улс төрийн зүтгэлтнүүдийн учир битүүлэг үхэл түүнд нөлөөлсөн гадаад хийгээд дотоод хүчин зүйлийн асуудлыг түүхийн архивын баримт бичгүүдэд тулгуурлан тодруулахыг зорьсон болно.
Түлхүүр үг: Ноёд хоорондын зөрчил, учир битүүлэг үхэл, тусгаар тогтнол
Түүхийн шинэ эрин ХХ зууны эхэн болоход Монголчууд өөрийн тусгаар тогтнолын төлөө нэгдэн тэмцэж эхэлсэн юм. Монголын ноёд, лам, язгууртнууд эрхт төр, тусгаар оршихуй, монголчууд бид өөрийн газар шорооныхоо эзэн байх ёстой гэсэн үзэл санааны нэгэт сэтгэлэгт байдалтайгаар нэгдэн тэмсэний дүнд 1911 оны өвөл цагаас Монгол орон харьцангуй бие даан, өөртөө туурга тусгаарласнаа зарлан тунхагласан билээ. Уг түүхэн үйл явдалд биечлэн оролцож, тэргүүлэн удирдсан монголын нөлөө бүхий лам, хар, хэн бүхэн дэмжин сайшааж хамтран зүтгэсэн ч Монгол улс өөртөө тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж төрийн цоо шинэ тогтолцоог бий болгон таван яамыг байгуулж, сайдын сэнтийд хувьсгалын хэрэгт тэргүүлэн оролцсон Ханддорж, Цэрэнчимэд, Чагдаржав зэрэг ноёд тохоон талбигдсаны маргаашнаас эхлээд л хэн хэнийгээ захирах вэ? гэсэн мөчөөрхөл ажиглагдах болсон. Тухайлбал, дотоод хэргийн бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд да лам Цэрэнчимэдийн бусадтай нэр хамталж дээш өргөсөн бичигт:
"...эелэл тааллыг чухал болгон нөгөө дөрвөн яамыг дотоод яаманд бичиг илгээхдээ "өргөн" хэмээн мэдүүлж, харин дотоод яамнаас бусад яаманд "илгээн" хэмээн бичиж явбаас шүүмжлэл үгүй"
хэмээн Богд хаанд мэдүүлж "ёсоор болгуулсан" нь бусад сайдын дургүйцлийг төрүүлэх болсон юм. Энэ үед Хүрээнд сууж асан ерөнхий консул Любагийн Бээжинд мэдэгдсэн цахилгаанд:
"...Хүрээний сайд нарын хооронд сүрхий хурц зөрчил байна, засгийн хамаг эрх мэдлийг да лам тэргүүтэй харчины хэдэн түшмэл гартаа авчээ" хэмээн мэдэгдсэн бол Нийслэл Хүрээнд Буриадын лам Агваандорж В.Котвичид бичсэн захидалдаа:
"...энд да лам дотоод хэргийн министр болоод Хайсан гүн зэрэгтэй болж, энэ хоёр их эрхтэй улс төрийн явдлыг тогтоож хаандаа юу айлтгасан түүгээр болж байна. Энэ нь бусад хаад, ноёдын сэтгэлд тун тааламжгүй юу болох нь болзошгүй гэсэн ба Да лам Хайсан хоёрыг ч олноор зөвлөн зохилдон хэлэлцэх хэрэгтэй гэснийг нь үл хэрэглэнэ" хэмээн бичицгээсэн байна.

Үргэлжилнэ

Sunday, January 31, 2010

Тэнгэр шиг байна шүү

Шүлгэнд их дуртай байж дээ. Их романтик байсан юм шиг байгаам. Одоо ч тэр зан минь цухалздаг л юм. Их олон дэвтэр дээр шүлэг бичсэн дээ. Гэхдээ хуулж хэхэ. Шүлэг тэрлэх авъяас өгөөгүйд нь бурханд жаахан ... гэчихвэл бурхан минь наддаа ... байх даа. Хэ хэ. Заримдаа тухайн шүлэг яг л надад зориулаад биччихсэн юм шиг. Энэ удаад ч дараах шүлгийг Дашбалбар надад зориулж бичсийм шиг л...

Wednesday, January 27, 2010

Санаад байхым

Ойрд сэтгэл санаа нэг тиймхэн байгаам, янз бүрийн юм бодоод л, ойр тойрныхоо хүмүүстэй юм л бол маргалдаад л. Ингэх бүрд л ээж аав, эх орондоо гүйгээд л харьмаар болохыг яана. Нэг л нартай өдөр намайг бүхнээс илүү ойлгодог, бас намайг хүндэлдэг тэр л хүмүүсийнхээ дэргэд тарвалзана даа гэж Хэ хэ.
Өнөөдөр морин хуурын концерт үзсэн чинь 涙が... Тэрийгээ хэнд ч хэлээгүй, хэлэхийг ч хүсээгүй...


Monday, January 25, 2010

Busy байна өө

Он гараад хувь хувьсгалын ажил ихтэй байна өө. Гэсэн ч ном уншихаа орхилгүй, оймс нэхэх ажлаа ч орхилгүй, блог унших ажлаа ч орхилгүй л гүйж байна. Гэм нь блог бичихээ мартах шахсан байна.
С.Эрдэнийн "Хойт насандаа учирна" гэдэг номыг хүнээс зээлж авсан. Удахгүй уншиж эхэлнэ.
Өөр сонирхолтой ном байвал хэлж өгөөрэй, хүмүүсээ.

Tuesday, December 29, 2009

Бүгдэд нь шинэ оны мэнд

Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хүргэж
Aз жаргал хүсэн ерөөе
Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай

Saturday, December 19, 2009

Анхны цас...


Анхны цас сүүлчийн бороо...


Энд цас ороод оо. Охин минь бөөн баяр, цасан өвгөн, цасаар байлдах, цасан гэр энэ тэр хийнэ гээд. Ээж нь харин болгоомжтой явахгүй бол энэ тэр гэсэн юм бодоод санаа зовоостой. Уг нь ч өвөл төгссөн жолооч л доо. Нэгхэн шөнө ороод нэг иймэрхүү. Өнөөдөр ч бас орсоор л байна. Нээрээ цасгүй газрын ганц нэг найзууд манайд ирж цас үзнэ үү? Цуг цасан өвгөн хийцгээе.

Жич: Анхны цас гэж аманд орж ирснээр нь дээрх дууг оруулчлаа шүү.

Thursday, December 17, 2009

Friday, December 11, 2009

Буддизмыг танин мэдэхүй ба номын төрийн түүхийн товчоон үргэлжлэл

...Ном нь төгс төгөлдөр байснаар тус болохгүй, хүн нь төгс төгөлдөр болох хэрэгтэй.
Соён гэгээрүүлэгч Жанцанбал

...Хубилай хаан 1260 онд гүрний хэмжээнд хэрэглэх нийтлэг үсэг зохиох зарлиг буулгажээ. Уг зарлигт: "Би санаваас үсгээр үгийг бичнэ, үгээр хэргийг тэмдэглэнэ. Энэ нь эрт ба эдүгээгийн нэвтэрхий хууль. Бидний улс гэх умарт газарт тулгар байгуулсан тул суртал нь хэмжээтэй. ...Ляо улс, Алтан улс ба жич холхи олон улсын дүрмийг хянаваас тус тусдаа үсэг буй амуй. Эдүгээ бичгийн засаг улмаар хөгжих бөгөөд бичиг үсгийг тогтоох нь дутуу, бүрдээгүй тул тийнхүү туслгайлан улсын багш Пагвад тушааж, Монгол шинэ үсгийг үүсгэн бичүүлэв" гэжээ. Ийнхүү Хубилай хаанаас "Пагва лам үсэг зохиох зарлиг хүлээснээс хойш Есөн хэмээх цолтой, Ну гэгч нэртэй уйгар бичээч түвэд, энэтхэг үсгийн суурин дээр монгол хэлний авиаг үндэслэж дөрвөлжин хэлбэр бүхий нэгэн зүйлийн шинэ үсгийг зохиов. Энэхүү үсгийг ер нь Пагвын үсэг гэдэг болно. Энэ бол санскрит ба түвэд үсгийн цагаан толгойноос хувирч иржээ. Түүнд нийт 42 үсэгтэй эх авиа 10, үүсвэр авиа 32 буй. Авиа нийлж үсэг бүтэх тул авиа зохицолдох дүрмийг гаргажээ". Болор эрхид тэмдэглэснээр бол Хубилай хаан "Үүнээс хойш аливаа явуулах бичгийг Монгол дөрвөлжин үсгээр бичээд, бус улсын үсгийг зэрэгцүүлэн хадтугай хэмээлээ" гэснээр бол дөрвөлжин үсэг нь олон улс хоорондын харилцааны бичиг байсан бөгөөд харин монголчууд уйгаржин, нанхиад нар ханз, түвэд өөрийн бичгийг хэрэглэсээр байсан юм. Хубилай хаан "Монгол үсэг гэдэг бол олон үсгийн дээр буй"хэмээн цохон онцолсноос үзвэл эзэнт гүрний төрийн бичиг гэж тогтоосон хэрэг юм. Шинэ монгол бичиг эзэнт гүрний төрийн бичиг хэмээн тунхаглагдсан хэдий ч үндэстнүүдийн өөр өөрийн төрийн бичгийг хэрэглэх эрхзүйн боломж нээлттэй үлдсэн байна. Энэ нь монгол хаадын төрийн дипломат бодлогын нэгэн илэрхийлэл гэж үзвэл зохилтой...
...Дөрвөлжин бичгийн гол дурсгалын нэг бол Сажа Бандида Гунгаажалцангийн "Субашид" гэдэг шүлэг зохиол бөгөөд түүнийг Сономгара гэдэг хүн монгол хэлнээ хөрвүүлж, 13 зууны эцэс 14 зууны эхээр Монголд дөрвөлжин үсгээр хэвлэн гаргаж байжээ.
Дөрвөлжин бичгийг олон үндэстний их улс болсон Монголын Юань гүрэн 1269-1368 оны хооронд 99 жил төрийн бичиг болгон хэрэглэж байсан байна. 1368 оноос Мин улс ч, бусад улс ч хэрэглэхээ зогсоосон байна. Харин энэхүү монгол бичгийн үндсэн дээр зохиосон бичгийг Солонгосчууд одоо хүртэл хэрэглэж байгаа тухай гадаадын зарим судлаачид анзааран тэмдэглэж байгаа билээ.
Монголчууд төрийн аливаа хэрэгтээ хос бичиг хэрэглэдэг байсан, Согдоос уйгаржин бичгийг өөриймшүүлсэн, Чингис хаан Монгол төрийн албан бичгээр уйгаржин бичгийг тунхагласан, Хубилай хаан 1269 онд Монголын "дөрвөлжин" хэмээх шинэ үсгийг зарласан...

Буддизмыг танин мэдэх үй ба номын төрийн түүхийн товчоон


Аль түрүү жил бэлгэнд авсан ном. Унших завдал болохгүй байсаар саяхан барьж аван, хаана ч явсан хамтдаа байсаар уншиж дуусгасан ном. Буддизмын талаарх өрөөсгөл ойголтоыг минь, өвөг дээдсийнхээ талаарх өрөөсгөл ойлголтыг минь, тэдний боловсролын талаарх өрөөсгөл ойлголтыг минь ихээхэн өөрчилсөн ном. Номын хорхойтой хүмүүст санал болгомоор ном.
Ойдовын Дагвадоржын ном.
Номын хэсгээс бага зэргийг оруулахаар шийдэв.
...Хүн хэдий чинээ урт насалъя гэвээс уурлаж, баярлах, айх зэрэг сэтгэлийн хөдөлгөөн, эд мөнгө, эрх тушаал, өнгө дарсанд шунах зэрэг долоон хүслээ захирч чадах аваас сая санасандаа хүрнэ. Сэтгэлийн 5 хөдөлгөөн нь таван цул эрхтэндээ нөлөөлдөг. Тухайлбал уурлах нь элгэнд, баярлах нь зүрхэнд, айх нь бөөрөнд муу гэх мэт...

...Оросын эрдэмтэн Э.Мулдашев Түвэдэд хийсэн судалгаанынхаа үр дүнд ихэр хоёр нуурын адил бус араншингийн тухай сонирхолтой мэдээлэл бичсэн байдаг. Манай нутгийн (Дундговь Цагаандэлгэр) Базар дарханы хүү Наваанравдан асан 1994 онд бидэнд хүүрнэхдээ "Цагаан айргийн голын эхээд байх нэгэн булгий нэх ундрагад хүүхдүүд савантай ус дусааснаас булгийн ус уурсан ширгэсэн шүү. Ус мэдрэмтгий, бас амьтай" гэж сургамжилж билээ. Энэ нь монголчууд амьдралыг тэжээгч усны "амьт" болохыг танин мэддэг байсны нэг нотолгоо болой. Тийм ч учраас монголчууд горхи, булаг, шандын эх ундрагад ариун бус зүйл хүргэх байтугай, хамгийн ариун гэх сүүгээ ч дусаадаггүй... Дэлхийн 70 хувь нь ус, ус бол мэдээллийг тэр чигт нь шингээдэг. Мөн элс мэдээллийг агуулдаг. Элсний ширхэгийн 70 хувь нь кварц байдаг. Кварц бол мэдээлэл хамгийн сайн хадгалж, мөн эргүүлж түгээдэг бодис аж...

...Биеэ засваас
1. Сайн морь уна
2. Сайхан зохист идээ ид
3. Хуучин тааламжтай хувцас өмс.
Сэтгэлээ засваас
1. Өндөр уулан дээр гар
2. Үг нийлэх үеийн нөхөдтэй хүүрнэ
3. Өчүүхэн нялхастай наад.
Боржигон Сэцэн вангийн хошууны засаг Г.Цэрэнсандүв 1891 он ...

Жич: Ойрд "Ой"-гоор эхэлсэн овогтой их таараад байхын, яаж байгаан болоо?

Tuesday, December 08, 2009

Урлагийн үзлэг



Өнгөрдөг бүтэн сайнд охины маань сургуульд ороод оролцож буй анхны урлагийн үзлэг болоод. Япон хэлээрээ 学習発表会 гэж хэлээд, би л тэрийг нь амраар нь "урлагийн үзлэг" гэж монголчлоод байгаам.
Цэцэрлэгийнхээс нэг их ялгагдахгүй байсан. Хүүхэд болгоныг оролцуулна, тухайн хүүхэд дуулж чаддаг байна уу, чаддаггүй байна уу хамаагүй ээ.
1 дүгээр ангийнхан жүжигчилсэн тоглолт хийж, охин маань тайлбарлагч болсон. Ганцаараа тайлбарлах юм байх гэж бодсон чинь зөндөө хүүхэд цуг байсан, тэхээр нэг хүүхэд 1-2 л өгүүлбэр хэлсэн байх шүү хэхэ, тэгээд л бөөнөөрөө гарч ирж дуулж барих шив дээ. Нээлтийн дууг 1-6 анги бүгд дуулсан. Ингэж дуулахдаа хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэлээр орчуулгыг хамт хийж дуулсан. Монголоор юу гээд байдаг билээ байз? Дохионы яриа? Хэл зангааны яриа? мэдэх нь хэлж өгөөрэй. Тийм хүмүүстэй уулзалт зохион байгуулсан гэж байна лээ.
Зураг1: Урилганы ар талд өөрийн гараар message бичсэн байгаа нь
Зураг2: Урилганы нүүр
За тэгээд Орчуулгатай дуулсан Smile Again гэдэг дуу нь

Tuesday, December 01, 2009

Мод тарьвал...


Цаана чинь Монголд мод тарьвал мөнгө өгдөг болж байгаам шиг байна ш дээ. Аав ээж хоёрыг минь хорооноос нь мөнгөөр шагнасан гэнэ. Хашаандаа мод тарьдаг гэж. Шилмүүст мод тарьвал үнэлэмж нь арай их байдаг гэнэ. Манайх ганц нэг жимсний мод тарьдаг юм л даа. Бас ч болоогүй ургацаа хураана. Бидэндээ варень хийж өгч явуулдаг болоод байгаа. Амт гэж салахын аргагүй, ээж минь ч хийсийм болохоор. Тариад нэг их удаагүй, туршлага муу зэргээс болоод одоохондоо тийм ч их арвин ургац хураагаагүй байгаа л даа. Гэхдээ чамлахаар чанга атгана шүү. Эхээнээсээ үр шимээ өгөөд л байна. Мөнгөөр шагнуулсан гэх мэт хэ хэ.
Засгийн газраас мод тарьдаг иргэдийг дэмжээд байгаа юм болов уу, сайн мэдэхгүй л байна. Мэддэг хүн нь хэлээд өгөөрэй. Би ч бас харихаараа таринаа, үнэлэмж сайтаагаас нь шилж байгаад Лол.

Нэг мэдсэн


12 сар болчихсон тууж явах юм даа. Золтой л зурагтай номоо уншихаа мартчихаагүй. (11 сард ажлын шаардлагаас амралт авсан байсым) Сандраад л гэрт байсан нэг номоо авч очоод уншсан. Тэгсэн охин маань дандаа л морь, хонь. Цаана чинь 12 сар болчоод байхад чинь Санта өвгөний тухай ном байсан бол гэдэг байна ш дээ. Бодоод байх нээ тэгдэг байж гэж бодоод. Хайж явах цаг зав болоогүйм л даа. Түүнээс ч тэрэн шиг олон ном байхгүй л дээ, одоо бүр сезон нь эхэлцнийг ч хэлэх үү.
1 сард 3 дугаар ангийн хүүхдэд уншихаар болсон. Тэгсэн яг одоо 3 дугаар ангид "Дэлхийн үлгэр" гэдэг нэртэй хичээл орж байгаа гэнээ. Энд тэндхийн орнуудын үлгэрийг сонирхож уншдаг юм уу даа. Намайг "Сүхийн цагаан морь"-ийг уншиж өгч чадах уу гэхээр тэгье л гэлээ. Юу унших уу гэж хайж явахгүй амар, хэхэ, аймаар халтуурдсан уу.
Ямартай ч 12 сарын ном "Мөрөн Сарт хоёр" Зохиолч нь Үда Сачико (миний танил хэхэ). Агуулга нь наадмаар тал нутгийн хүүхдүүд уралдааны морь унадаг гээд Мөрөн гээд жаал хүүгээр дүрсэлсэн.Морьных нь нэр Сартай.
Үүнийг урьд нэлээд хэдэн газар уншиж байсан болохоор нэг их түгдрэлгүй ард нь гарсан.
Японд байдаг улсууд уншиж үзнэ биз дээ.

Monday, November 30, 2009

11 сарын үргэлжлэл

Зураг1: Алимаа хураагаад. Аймаар том алимнаас нь шилж байгаад л хураасан чинь идэж барах гэж "зовсон" шүү.
Зураг2: Хавай арал дээр... Худлаа худлаа, Миязаки мужийн онгоцны буудал. Халуун газар гэснийх халуун орны мод энэ тэр ихтэйм билээ.
Зураг3, 5: Токиогийн Одайба дахь MEGA WEB-т. Тоёта машины үзэсгэлэнг сонирхов.
Зураг4: Ус боловсруулах төвийн дээрх ногоон хүрээлэнд саатан тухлаад.


Sunday, November 22, 2009

11 сар болон бас бус



Алга болсон өдрийнхөө тухай бичдэг юм уу гээд л.
Их завгүй дээрээс нь их хөгжилтэй 11 сар байлаа гэж.
Зураг1: Эдо Токиогийн музейд. Ойрхон нь байдаг "Улаанбаатар" гэдэг монгол хоолны газар орсон. Хүмүүс их ирдэг юм билээ. Монголд байгаа юм шиг л энд тэнд монголоор яриад л.
Зураг2: Токиогийн Шинжюкү дэх 日土地西新宿ビル-ны 20 давхраас. Энд 2 долоо хоног гаран ажиллаад. Токио хотын захиргаатай их ойрхон байдаг юм билээ. Бямбаа нь дээр үед хотын захиргааны гуанзанд хоол идчихээд удахгүй энэ байгууллагад ажиллах болтугай гэж өөрийгөө хошгоруулж байсан даа санаж байна уу? Энэ удаад хажууханд нь очиж ажилласан, удахгүй хотын захиргаандаа ажилланаа. Хэ хэ...
Үргэлжилнэ...

Thursday, October 22, 2009

Хүмүүн төрөлхтөн

Бага ангидаа хүмүүн төрөлхтөн, задгай цагааныг их бүжиглэдэг байлаа гэж. Ангийнхаа царайлаг бандитай таарч бүжиглэх юм сан энэ тэр гэж мөрөөдөөстэй. Хэ хэ.
За хадуурах ч яахав, блог анд Соронзонгийн хүсэлтийг биелүүлэх гэж оролдов.
Яг энэ дууны талаар хэний ч билээ блог дээрээс уншиж байсымаа. Блогчидын тоо олшироод толгой эргэдэг болоод удаж байна өө гэж.

Японд бүр Мэйжи-н (1868-1912 он)үед зохиогдсон дуу гэнэ. Нийт 5 хувилбартай?, 334 бадгаас? бүрдэнэ гэнэ. Тухайн үедээ японд хамгийн урт дуу байсан байна.
Шёова-н үе буюу 1937 онд шинэ төмөр замын дуу зохиогдсон байна. Төмөр замыхан галт тэрэг хөдлөх үед бусдад галт тэрэг хөдлөхөд бэлэн болсныг мэдэгдэх, галт тэрэгний доторх мэдээлэл явуулах зэрэгтээ ашигладаг байсан гэсэн.
Миний таниж мэдэх япон хүмүүс төмөр замын магтаал дуу гээд байсан. Төмөр замынхаа нэрсүүдийг дарааллаар нь хэлээд л дуулаад байдаг юм билээ.
Wikipedia дээр солонгост оюутан сурагчдын дуу, монголд хүмүүн төрөлхтний сэдвээр (feminism) эмэгтэйчүүдийн тэгш эрхийг магтан дуулсан дуу болон дэлгэрсэн байна гэж бичсэн байна лээ. За тэгээд Wikipedia дээр нь их л урт тайлбар байнаа, орчуулах гэсэн барахгүй юм шиг байна өршөөгтий.




Монголыг нь бас орууллаа. Хэ хэ. Яг ориг нь алгаа.

Monday, October 19, 2009

テルーの唄

Охин минь сүүлийн үед надаас нэхэж байгаад сонсоод байгаа дуу. Нэг хүүхэлдэйн киноны дуу.


Youtube дээрх хүмүүсийн сэтгэгдлийг уншиж байсан чинь нэг хүн амиа хорломоор санагдчихлаа гэсэн байх юм??? Яаж байгаам болоо тэ?
Ямар ч байсан ээжид их таалагдаад блогтоо чирээд ирлээ. Та нар минь бас таалах байх гэж найднам.

Wednesday, October 14, 2009

Баяр






Өдөр нь хорооныхоо зугаалганд явчаад, орой нь баяр үзээд ээ.
Өнгөрдөг баасан, бямба, ням гаригуудад энд Японы баяр 2009 болоод. Эхний 2 өдөр шалтгаантай байсан тул очиж чадаагүйм. Аль жилийн өмнөөс л яриад, сурталчлаад, түүнийхээ нэгээхэн хэсэг болгож энд тэнд жижиг сажиг юм зохиогоод л байсан юм. Нэг жишээ нь элсээр хийсэн барималууд. За тэгээд саяын 3 өдөр үндсэн баяр нь болсон. Японы бүх муж, хот тосгодын ардын уламжлалт баярыг танилцуулахаар тухайн нутгийн харъяат хүмсүүд цуглаад. Гэхдээ бүх ч мужуудаас нь ирчээгүй юм шиг байгаам хараад байх нээ. Яахав хүмүүсээ явуулах бололцоотой, хүнд сонирхуулчих юмтай гэх мэт газруудаас нь ирсэн байж магад.
Төв гудамжинд парад болсон. Япончууд л болсон хойно ямар баяр зохиож, тэмдэглэж сураагүй биш. Тэр мужаас ирсэн, тэдэн сард болдог гээд л зарлахаар өнөөдүүл нь онгирч байна гэж. Үзэгчид ч хөөрхөн алга ташиж энэ тэр. За энэ бөмбөр гээч юм японы аливаа нэгэн баяр ёслолын салшгүй хэсэг нь байх юм. Дуу шуу ч сүртэй гэж юүхэв, бөмбөрчин нь ч сүртэй гэж юүхэв. Эндхийн бараг бүх цэцэрлэг сургуульд нь бөмбөр байдаг юм шиг байна лээ.
За тэгээд л янзан бүрийн хувцас өмссөн хүмүүс өөр өөрсдийнхөө мужийг хэрэндээ л хөөрхөн ПРдаад авч байгаам.
Харилцаат гадны орнуудаас нь ч урлагийнхан ирсэн байна лээ. Хятад, Солонгос, Герман, Орос гээд л, Оросынхон намайг үздэг өдөр буцчихсан гэсэн харамсалтай. Үзсэн бол ядаж спасибо гэж хэлэхгүй юү хэхэ. Солонгосын бүжигчдийн хувцаслалт, тэр сэвүүр нь их таалагдсан, гоё харагддаг юм билээ. Тээр тэндээс баахан улаан хувцастай бүжигчид ирж яваа харагдаад, хятад л байна гэсэн яг л таасан байна лээ.
Монголоос уг нь ирэх ёстой байсан чинь бас л шалтгаантайн улмаас ирээгүй. Ирсэн бол гэж их харамссан. Цамын өмсгөлтэй бүжигчид гээд л байсан бол улсаа бас л хөөрхөн ПРдах байсан юм. Би ... байсан бол ч...
Зураг1: Тоттори мужийн захирагч, хотын дарга 2 нь бүжиглээд балай авсоон хэхэ.
Зураг2: Хятадаас
Зураг3: Солонгосоос
Зураг4: Германаас
Зураг5: Японоос

Monday, October 12, 2009

Хорооны зугаалга



Нийгмийн идэвхиэ гэж.
Хагас бүтэн сайныг ер нь гэртээ тогтохгүй өнгөрөөх юм дөө. Саяын бүтэн сайнд л гэхэд манай хорооныхон маань зугаалаад. Үдээс өмнө нь Кодомо но күни гээч газар луу яваад, тэнд хүүхдүүдээ баахан тоглуулаад. Дараагаар нь холгүйхэн очиж мах шарж идээд, тэнд ээж аав, эмээ өвөө нар нь баярлаад. Яаж гэхээр пийв уугаад л, гранд гольф гээч юм тоглоод. Энэ гранд гольф гээчийг эндхийн эмээ өвөө нар их тоглож харагддаг юм, сонирхолтой л юм билээ. Бөмбөгөө хол цохихын тулд багагүй хүч шаарддаг юм билээ. Би бол хол нисгэж чадаагүй хэхэ.
Монголд СӨНХ-н гэж хөөрхөн мөнгө төлдөг дөө. Энд бас аваад байна аа. Гадаах нийтийн гэрэл, цэвэрлэгээ, аюулгүйн байдал гэх мэтэд зардаг гэсэн. Бас хорооныхоо хүмсүүдийг хооронд нь танилцуулах, найз болгох гэсэн зорилготойгоор боулингийн тэмцээн, зугаалганд явах гэх мэт арга хэмжээ зохиодог гэнээ. Зардлыг нь СӨНХ-ийнхөө мөнгөнөөс гаргадаг юм байна. Бид урд нь нээх оролцдоггүй байсан юм. Учир нь манай байр олон хүн нүүж сууж байдаг, хүүхдүүд нь сургуулийн өмнөх насныхан байдаг байсан гэнээ. Сая охин минь сургуульд орсноор биднийг оролцохгүй юм уу гэж асуугаад, бас бага сургуулийн хүүхдүүдийг хамарсан кодомокай буюу хүүхдийн цуглаан гээч юм байдаг юм байна. Сар болгон мөнгө өгнөө бас. Хэ хэ. Тэгээд дунд нь янз бүрийн арга хэмжээ зохиодог гэнээ. Бас л боулингийн тэмцээн зохиох, олон нийтийн арга хэмжээний үеэр хүүхдүүдэд нь чихэр боов, ундаа өгдөг юм байна лээ.
Гэх мэтчилэн сар болгон татагддаг мөнгө маань ямар нэгэн хэмжээгээр эргэж ирээд байх шиг байгаа юм.
Яг ямар юм зохиохоо байсгээд л бичгээр мэдэгдэнэ. Мөнгө төгрөгнийхөө тайланг мөн л бичгээр мэдэгдэнэ. Их нарийн тооцоо гаргадаг юм байна лээ. Үлдэгдэл тэд гарсан, дараа жилийнхээ төсөвт шилжүүлье гэж бодож байна, зөвшөөрч байна уу энэ тэр гээд л.
Дараа сард нийтээрээ хүүхдүүдийнхээ тоглодог садыг бөөнөөрөө цэвэрлэнэ. Өглөө эртээ 7 цагаас гэсэн, бүтэн сайн өдөр болохоор унтчихгүй л юм сан. хэхэ
Хорооны дарга гээд нэг өвөөтэй танилцлаа.
Нэг иймэрхүү. Хойшид ямар арга хэмжээ зохиодог юм байна гэдгийг оролцвол бичнээ.
Зураг1: гранд гольфын нүх? Би ингээд таллаад оруулцан чинь дайсны тал ороогүй гэж дайраад хэхэ.
Зураг2: Кодомо но күни буюу хүүхдийн гүрэн дэх агаарын дугуй. Энэ удаад суух боломж гараагүй, дараа суунаа.

Thursday, October 08, 2009

ぼくのうちはゲル


Нэг дэх даваагаа давсан шүү.
Дээр хэлж байсан даа. Охиныхаа ангийн 30 хүүхдийн өөдөөс харж суугаад ном оо уншлаа даа. Дууссаны дараа охин минь над руу хараад хальт инээмсэглэж байна, за гайгүй л уншиж гэж бодоод харилаа. Орой нь охиноосоо асуусан чинь "very good" гэсэн.
Аргагүй ш дээ, 3 хоногийн өмнөөс ном оо зээлж авчраад уншиж гарсан, охиндаа шалгуулж байгаа нь тэр. Тэгсэн "гэр" гэдэг үгээ нэг л сонин хэлээд байна гэнэ дээ. Япон хэлээр гэрийг "гэрү" гэж бичдэг юм. Аятайхан хэлэхгүй бол мэлхий дуугарч байгаа юм шиг байна гэсэн. Хэ хэ. Учир нь японы мэлхий "гэро гэро" гэж дуугардаг юм.
Бас үсгээ буруу харж уншчих гээд л бага сага асуудлууд байсан.
Ямар ч байсан эхний удаад гэхэд түгдэрч барилгүй аятайхан давлаа гэж.
Японд байдаг хүмүүс номын сангаас зээлж аваад нэг харна биз, надад лав таалагдсан.
Зургийг Баасанжавын Болормаа,
Орчуулгыг Нагано Хидэко.
Номын ард бичээстэй байсан Болормаагийн тухай танилцуулгыг дараагийн бичлэгээр орчуулж оруулахыг бодноо.
Яг хэн зохиосныг нь хараагүйм байнаа, дахин харнаа. Гэхдээ япон хүн зохиосон болов уу гэж бодож байна. Үгүй бол Болормаа зохиосон ч байж магад.

Friday, October 02, 2009

Ронда Бёрн "Нууц"


Хайртай ээж аав минь охиноо, хүргэнээ унш гэж өгч ерөөлийн үгээ бичиж явуулсан ном. Интер номын дэлгүүрт их л борлогдож байгаа ном гэнэ.
Алдарт хүрсэн, баяжсан, эдгэрсэн, аз нь шовойсон гэх мэт хүмүүсийн хэрэгжүүлж ирсэн нууцыг тайлж олонд хүргье гэсэн зорилт бүхий ном. Орчуулагч: Э.Туул.
Кино нь бас гарсан гэнэ.
Ямар ч байсан номонд бичигдсэн зүйлээс оруулсугай.

Жеймс Рей
Баяр талархлыг би эрч хүч авдаг дасгалаа болгосон. Өглөө бүр сэрэнгүүтээ би "Баярлалаа" гэж хэлдэг. Орноосоо босохдоо бас "Баярлалаа" гэж хэлнэ. Шүдээ угааж байхдаа, өглөөнийхөө ажлыг цэгцэлж байхдаа ч, талархал илэрхийлэх юмсаа "нэг бүрчлэн толгойдоо бүртгэж" байдаг билээ. Ингэхдээ зуршил төдий, зүгээр нэг бодоод өнгөрдөг юм биш л дээ. Ухаан бодолдоо сэтгэл мэдрэмжээ шингээж, чин сэтгэлээсээ баярлаж талархаж байдаг аа...

Марси Шимофф
Бид хүмүүстэй харьцаж байхдаа бусдад гомдоллоод сурчихсан байдаг. Жишээ нь "Миний ажилчид гэж арчаагүй залхуу улс байх юм..., манай нөхөр гэж уур хүргэсэн амьтан бий..., хүүхдүүд маань бүр залхааж гүйцлээ..." гэх мэт. Бид бусад хүмүүсийн алдаа дутагдлыг ярьж, буруутгаж байдаг. Тэгвэл төгс сайхан харьцаа ийм байх ёстой юу? Тэдгээр хүний зэвүүн муухай аашийг бус, харин сэтгэл татам, үнэ цэнэтэй чанар юу байна гэдгийг хамгийн түрүүнд олж харахыг хичээ, түүн дээр анхаарлаа төвлөрүүл. Учир нь ямар нэгэн юманд гомдон туниад байвал, дахиад л энэ мэт "гай"-г даллан дуудсан хэрэг болно. Хэрвээ харьцаа чинь тэгтлээ муудсан бол, ердөө ч таарч тохирохгүй байгаа бол, байнга хэрүүл тэмцэлтэй аваас та л үүнийг өөрчилж чаднаа. Хуудас цаас аваад түүн дээрээ энэ хүний хамгийн үнэ цэнэтэй, сэтгэл татам чанар нь юу вэ гэдэг жагсаалтыг гучин өдрийн дотор гарга. Түүнийг хайрлаж хүндлэх ямар шалтгаанууд байна гэдгийг сайн бод...
(Энэ хэсгийг уншаад 2006 оны 11 сард нэг найзынхаа санаачлагаар дэлхийн өнцөг булан бүрээс япон улсад ажиллахаар ирсэн үеийн залууст хандаж уншсан багахан хэмжээний "speech"-ээ эргэн дурсаад. Японд байх хугацаандаа яавал сайхан, хөгжилтэй дурсамж дүүрэн өнгөрөөх, ажлынхаа япон хүмүүстэй эвтэй найртай ажиллахын тулд дургүй хүнийхээ сайн чанарыг эхлэн олж харах бла бла гэсэн байсан юм.)

Бен Жонсон (эмч, зохиолч, энергээр эмчлэгч)
Мянга гаруй өвчний онош байдаг. Хэрвээ бие организмыг бүхэл бүтэн гинжин хэлхээ гэж үзвэл түүний аль хэсэг дээр гэмтэл байгааг онош тодруулж өгдөг. Бүх өвчин эмгэг ганц зүйлээс үүдэлтэй гэж болно, энэ бол стресс... Бүхий л стресс сөрөг бодлоос л үүдэлтэй. Нагц нэгхэн муу санаа, таагүй бодол чимээгүйхэн ороод ирнэ, түүний араас ижил төстөй бодлууд улам бүр нэмэгдсээр нэг мэдэхэд стресс болчихсон байх жишээтэй. Тэгэхээр стресс бол эцсийн үр дүн бөгөөд түүний бий болох шалтгаан нь хэнд ч мэдэгдэхгүй, шалихгүй сөрөг ганц санаанаас эхтэй ухамсар болж таарч байна. Энэ мэтчилэн хичнээн ч их бодол хурааж, өөрийгөө зовоож болно. Хамгийн гол нь энэ бүхнийг ор тас мартаад, та яг одоо бүхнийг өөрчилж чадна..., ганцхан гэгээлэг бодлоор шүү дээ. Улмаар түүгээрээ өөр бусад сайхан бодол санаануудыг соронздон татна.

гэх мэтчилэн ном үргэлжилнэ.

Thursday, September 24, 2009

Би монгол эр хүн

Сүүлийн үед хань ижилтэйгээ сонсоод уяраад байгаа дуу

Thursday, September 17, 2009

Шүрэн бугуйвч

Зохиол нь хөөрхөн. Нэг тийм дэврүүн, мөрөөдөмтгий, гэнэн хонгор залуу нас.

Sunday, September 13, 2009

ROOKIES キセキ

Ахлах ангийн хүүхдүүдийн тухай кино. Дуу нь сургуулиудад их дуулагдаж байгаа гэсэн. Охин минь бас амандаа аялаастай. Ээжид тэр нүдээрээ инээсэн залуу нь их "таалагдаастай".

Monday, September 07, 2009

Зуны даалгавар

Эндхийн сургуульд ямар ямар зуны даалгавар өгдгийг хальт бичнээ. Дараа мартсан үедээ санаж байх гэж.
1. Хираганагийнхаа бүх үсгээр эхэлсэн үг түүж, нэг нүүр бичнэ. Энэ гэхдээ нэгдүгээр ангийн хүүхдүүдэд хамаарна. Зарим үсгээр эхэлсэн үг олдохгүй, охин бид 2 толь бичгээс будаа идэж энэ тэр. Хамаагүй хүнд үг бичиж болохгүй, учир нь ангийнх нь бусад хүүхдүүд мэддэг үг байх ёстой гэсэн. も( мо) үсгээр эхэлсэн үгний хамгийн эхэнд Монгол гэж бичсэн байна лээ. Хэ хэ
2. Зурагт өдрийн тэмдэглэл 2 нүүрийг бичнэ. Мэдээж зургийн тайлбар ч бичигдэнэ. Энэ нь бага сургуулийнхаа бүх хүүхдийг хамарч олгоддог эсэхийг хэлж мэдэхгүй байна.
3. Чөлөөт судалгаа. 1-6 ангийн бүх хүүхдийг хамарна. Хүүхэд бүр нэг зүйл судална. Охин маань хорхой шавьжны ажиглалт хийсэн. Анги ангидаа нэг нэг хүүхэд шалгаруулж, бүх багш сурагчдадаа тайлагнана. Биеийн тамирынхаа зааланд бүгд цуглаад, шалгарсан хүүхэд урд гарч зогсоод яаж судалсан, юу юу ашигласнаа ярьдаг гэсэн. Энэхүү шалгарсан бүтээлээ эцэг эхчүүдэд танилцуулж коридорт хадсан харагдана лээ. Бусад хичээл зүтгэл гаргасан хүүхдүүдийн бүтээл анги ангидаа хадаастай. Шалгарсан нэг хүүхдийн судалгаа нь японы устаж алга болсон амьтад, хойшид мөхлийн ирмэг дээр байгаа амьтад гэсэн юм байсан. Зураг хөрөгтэй нь хадаад, их хөөрхөн өөрийн үгээр тайлбар хийсэн байна лээ.
4. Уран бүтээл. Үүнд зураг зурж болно. Гарын доорх ямар нэгэн зүйл ашиглаад бүтээл хийх. Янз бүрийн л юм хийсэн харагдана лээ. Даавууны өөдөс ашиглаад загас хийж ватум цаасан дээр наасан ч байх шиг. Нэхмэлийн утас, цаасан хайрцаг, бөглөө, товч, шүр гээд л ашиглаагүй юм байхгүй байна лээ.
5. Цэцэг услах. Хавар ангидаа хүүхдүүд нэг нэг үр суулгаад цэцэг тарьсым. Нэр нь өглөөний царай, японоороо アサガオ(асагао). Тэрийгээ зуны амралтаараа гэртээ авчирч усалж арчилна. Өглөөд л их хөөрхөн хөөрхөн, гоё гоё өнгөтэй цэцэг дэлбээлчихсэн байна. Ээж охин 2 баярлаад л зургийг нь авна. Өглөөд цэцэглэдэг учраас өглөөний царай гэсэн юм шиг байна лээ. Оройны царай гэж байдаг гэсэн. Юүгао (ユウガオ)гээд.
6. Өглөөний дасгал. Өдөр бүр гарч хийхдээ тусгай бэлдсэн карт авч гараад ахлах ангийн хүүхдүүд нь хөөрхөн хөөрхөн дүрстэй тамга дардгийн. Нэг ёсондоо ирц бүртгэж. Хамгийн сүүлийн өдөр 500 иений ном худалдаж авах эрх бүхий карт бэлэглэдэг юм билээ. Охин бид 2 нэг өдөр явж ном худалдаж авна даа. Монголдоо харьсан ч хэрэг болохуйц гоё ном авнаа гээд л яриад байгаа. Хэ хэ
7. Сургуулийн номын сан нь тодорхой хуваарь гаргаад ажилладаг юм билээ. Нэг зээлэхдээ 3 ном зээлнэ. Охин минь зузаан зузаан ном авчраад аавыгаа айлгачихсан. Аав нь доторхи агуулга, хэмжээ зэргийг нь хараагүй гаднаас нь л харчаад -Яанаа хар багаасаа роман уншаад эхэлчиж байгаамуу? гэж уулга алдаж хальт онигоонд орсон. Хэ хэ. Мэдээж тэр ном нь дотроо зурагтай, үсэг нь томоор бичигдсэн байгаа шүү дээ.
8. Гэрийнхээ ажлаас заавал нэг зүйл хийж гэрийнхэндээ туслах. Охины минь хувьд ногоо арилгах, крант угаах, будаа угаах гэх мэт. Сүүлийн үед японд гэрийн ажлаас хийж тусалдаг хүүхдүүд байхгүй энэ тэр зэргээс болоод ийм даалгавар өгсөн байж магад юм. Сайн мэдэхгүй. Хүүхдийг тодорхой хэмжээгээр гэрийн ажилд туслалцуулж байх нь зүйтэй шүү. Эр эм гэлтгүй.
За нэг иймэрхүү. Цэцэгний зургийг дараа оруулнаа.

Tuesday, September 01, 2009

Хэнхэг ээж

Манай эндхийн бага сургуульд 3 анги хүртэл нь завтай болон сонирхсон ээж нар хүүхдийнхээ сурдаг сургуульд очиж зурагт ном уншиж өгдөг юм байна. Сард нэг удаа нэлээд хэдэн ээж нар цуглаад нэг нэг ангид орж бэлдсэн номоо уншдаг юм байна. 2 ном уншихаар бэлдэнэ. Ингэхдээ ихэвчлэн номын сангаас зээлдэг гэсэн. Унших номоо сурагчдын насанд тохируулж агуулгыг нь сонгоно. Нэг удаагийн уншлага ердөө 10 минут гэсэн. Ингэхдээ цагтаа тааруулаад заавал 2 ном гэхгүй, урт бол нэг ном ч уншиж болно.
Би өнөөдөр очоод бүртгүүлээд авсан. Монгол үлгэр, монголын тухай зурагт ном хэд байдгийн, тэрийгээ уншиж өгмөөр санагдаад. Хэд ч гэж дээ миний мэдэхийн, гарын дор байгаа нь 3 л байна. Өөртөө ажил нэмчив үү гэж нэг бодсон оо өө яадаг юм гээд зориг гаргаад. Охин минь
-Ээж ээ, сайн бэлдэж очдог юм ш дээ.
Хальт ээжээсээ ичиж байж магад л юм. Гэхдээ яахав хичээнэ дээ. Дараа сарын эхний долоо хоногийн мягмар гарагт охиныхоо ангиас эхлэнэ. Эхний 5 минутанд би уншаад дараагийн 5 минутанд өөр нэг ээж уншина.
Өнөөдөр очоод бүртгүүлсэн чинь ээж нар
-Монголын тухай гэсэн үү? Сонсох юм сан
энэ тэр гээд л ам амандаа шаагилдаад байна лээ. Ямар ном уншиж өгснөө дараа бичнээ.
Байгаа 3 номоо дуусахаар заавал монголын тухай гэлтгүйгээр номын сангаас ном зээлээд л явна даа, та нарт санал болгох ном байвал хэлээрэй, хамгийн гол нь япон хэл дээр хэвлэгдсэн хөөрхөн зурагтай байх хэрэгтэй шүү. Хичээнгүйлэн хүсье!

Friday, August 28, 2009

エリン

Сүүлийн үед охины минь тэсэн ядан хүлээж байгаад үзэж буй хүүхэлдэйн кино. Нэг дэх өдөр найзууд охидуудтайгаа "чи үзсэн үү? би үзсэн ш д" гэж ирээд л хоорондоо үйл явдлыг нь ярьдаг гэсэн.
Би ч бас багадаа тэгж ярьдаг байсан байх даа, охин насаа гэж. Эргэж нэг оччоод ирэх юм сан...

Wednesday, August 26, 2009

Хүссэн юм хүзүүгээр

Өнөөдөр охины минь хичээл эхлэж санаа амарлаа. Өдөр нь би унтана уу, сэрнэ үү, номоо уншина уу, иднэ үү ууна уу хэнд ч хамаагүй дураараа дургиж болно. Хэ хэ.

Юу хүзүүгээр ороосон бэ гэхээр байна ш дээ, ингэсийн.
Охин маань өдөр бүр даалгавараа бага багаар хийгээд байсан даа. Тэрийг нь би тээршаагаад бараг хичээл эхлэхийн өмнөх өдөр хийчихэд болох юмыг гэж бодоод хүсээд байсан юм хүзүүгээр ороочихсон. Гэхдээ хөөрхий минь бичих даалгавраа бүгдийг нь аль эрт хийгээд дуусцан л даа. Юу нь үлдсэн бэ гэхээр зурагт өдрийн тэмдэглэл, хөдөлмөрийн хичээлийн даалгавар ямар нэгэн бүтээл туурвих, чөлөөт судалгаа болох өнөөх хорхой шавьжныхаа судалгааг бичих гэсэн 3 юм дутуу яваад л байлаа. Түүнийгээ өчигдөр хальт нулимстайгаа хутгалдаж байж дууссан. Өөрөө хийсэн байсан усан онгоц нь хөвж өгөхгүй, аав нь тусалж байна гээд бүгдийг нь шахуу хийсэн. Охин харин тэр хооронд дуг нойрондоо дугжраад л. Тэгээд гэнэт өөрийнхөө 10 жилийг дурсаад. Өөрөө хийж чадахгүй байж багшаа би хийе гэж авчаад ээжийгээ шөнөжин нойргүй суулгадаг байснаа, хормогч хийж байна гээд эмээгээрээ оёулаад багш эмээд чинь дүн тавих уу? чамд дүн тавих уу гэж байж нэг юм 4 тавьж байсныг дурсах шив дээ.

Monday, August 24, 2009

"Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд 1911-1946"


Онц сонирхолтой ном уншлаа. Монгол маань тусгаар тогтнолоо олоход эргэн тойрны улсууд хэрхэн хандаж байсан, хэн хэн ямар үүрэг гүйцэтгэсэн гээд л. Түүхэн хүмүүсийн зураг хөрөгтэй. Хувцаслалт, үсний засалт гээд л тухайн үеийн хүмүүсийн аж байдлыг хүртэл мэдэж болохоор. Гэхдээ ихэвчлэн дээл л өмссөн байна лээ. Эмэгтэй хүмүүсийн зураг нэг ч байгаагүй.
За энэ аахар шаахар зүйл ч яахав... Ганц нэг жишээ оруулъя дөө.

...Монголын асуудал Сталины анхааралд илүү өртсөн үе бол 1932 он байх хэмээн бодно...
...Энэ үеэр Алс Дорно дахинд олон улсын байдал маш ээдрээтэй болж, Японы бодлого идэвхижиж, ялангуяа Манж Го хэмээх тоглоомын улс түүнийг тойрсон элдэв асуудлууд Монголтой холбогдож ирсэн хийгээд Монголын дотоодын болон гадаад нөхцөл байдал Сталины анхаарлыг зүй ёсоор татахад хүргэжээ...
...Сталин Монголын төрийн удирдагч нартай анх уулзсан нь 1933 оны 12 сарын 25-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч бөгөөд Сангийн Яамны сайд С.Довчин, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Б.Элдэв Очир, БНМАУ-аас ЗХУ-д суугаа элчин төлөөлөгч Г.Самбуу нар И.Сталин Ворошилов нар лугаа уулзсан нь Монголын түүхэнд Сталинтай Монголын төрийн удирдагчдаас уулзсан анхны тохиолдол байсан юм. Он дарааллаар авч үзвэл 1933 оноос хойш дэлхийн 2 дугаар дайны эхний 2 жил буюу 1941, 1942 он, 1950, 1951 онуудаас бусад бүх онуудад зарим жил 2 удаа хүртэл уулзаж байсан нь харагдана...

За залхуу хүрчлээ хэхэ. Ерөнхий сайд Гэндэн, Амар, Чойбалсан нарын уулзалтын үеэр болсон сонирхолтой ярилцлагууд байгаад байдаг. Бүгдийг нь бичнэ гэхээр амжихгүй, бүтэн ном хуулж бичих болчих гээд байдаг. Хүмүүсийн санал асуулгаар бичдийм билүү хэхэ.
Бас Хятадын Ерөнхий сайд Сун Цзы Вэнь гэгчтэй Сталины хийсэн уулзалтын үеэрх ярилцлагууд байгаад байдаг. Яадым билээ байз.
Хүмүүс олж уншина биз дээ гээд хэлчих нь л хамгийн best арга???

Thursday, August 20, 2009

Believe



Төгсөлтийн баяраар их дуулдаг юм шиг байгаан. Охин бас цэцэрлэгээ төгсөхдөө ангиараа дуулсан.

Monday, August 17, 2009

Wednesday, August 12, 2009

Газарчилсан нь





Найздаа амьдарч буй газраа танилцуулав аа. Гүйцээж амжаагүй, дараа дахин ирээрэй гээд л үлдлээ.
Зураг1: Орой нь солют буудахад харьж ирж амжаагүй, учир нь баруун талаасаа эхэлж guide хийсэн юм. Солют нь мужийнхаа төвд буюу зүүн талд болоод. Гэхдээ сүүлийн хэдэн буудалтыг үзэж амжсан боловч бороотой, салхигүй бөөн утаан дунд олигтой харагдахгүй байсан.
Зураг2: Цэцгийн хүрээлэн. Энд ангийнхаа 2 ч охинтой патераа татуулаад амжсан шүү. Уг нь бол зүүдлээ ч үгүй л явлаа ш д.
Зураг3: Баруун хэсэгт байдаг Сакайминато хот. Миүги Шигэрү гэдэг зохиолчийн төрсөн нутаг. Манга-ны нь баатруудаар гудамжаа чимсэн, жуулчдыг ихээр татдаг хот. Манга уншигчид ихээр ирдэг юм билээ. Би манга унших дургүй...
Зураг4: Шян шян мацүри. Шүхэр барьж бүжиглэдэг. Байгууллагууд баг бүрдүүлээд 2 гудамж тойрон бүжиглэж алхдаг. Дуу нь их таалагдаад байдаг юм. Захиргаа нь баг бүрдүүлж жил бүр оролцоно, захирагч нь толгойд нь явна. Би 2 жилийн өмнө бүжиглэж л явлаа. Сайхан дурсамжуудын маань нэг болж үлдсэн...
Охид бүсгүйчүүд нь юката гээд зуны кимоногоо өмсөж гоёдог, зарим эрчүүд нь хаппи-гаа өмссөн байх нь ч бий. Охин бид 2 ч юката өмсөж гоёсон, охин минь бэлгэнд ёстой хөөрхөн ягаан юкататай болсон юм. Бөөн баяр л байсан.

Monday, August 10, 2009

Найз, шорвог бууз

Хэд хоног найзтайгаа буу халаад л дэлгүүр хэсээд л, муж дотроо аялаад л сайхан байлаа. Яаж зүгээр байхав паянтай.
Орой нь хэсэг хүмүүстэй уулзах ёстой байсан тул өдрөөс эхлээд л бууз бэлдэвээ. Нөхөр ажилтай тул охинтойгоо хамтраад, охин минь цэцгэн бууз чимхэж өгөв. Нэг найз нь гээд 3 дугаар ангийн япон охин цуг чимхэлцэвээ. Шалчийсан юм л болоод байсан. Охиндоо хэцүү бууз биш амархнаар нь цэцгэн буузаа чимхээ гээд хэлчихсэн чинь буруудсан.
-Бидний чимхсэнийг муухай гээд голоод байгаамуу. Бла Бла.
-Үгүй ээ, зүгээр л зочин ирэх юм чинь гоё цэцгэн бууз байвал гоё ш дээ.
Гэж байж арай хийж уурыг нь гаргаад. Япон хүүхдүүд бууз чимхэнэ гэж үзүүлж өгнө ш дээ. Хийж сураагүй болохоор гар хөл нь цаанаа л эв дүй муутай. Зүгээр л амсарыг нь базаад хумьчихсан юм шиг л юм болдын.
Иймэрхүү сүр дуулиантай эхэлсэн буузаа арай хийж талаас ихийг нь чимхэж дуусгаад, миний ч явах цаг болоод, нөхөр охин 2тоо найзыг маань тосоод, үлдсэн буузаа чимхээд, жигнээд сайхан дайлаад сууж байгаарай гэж зарлиг буулгаад л явлаа.
Байсгээд утас дуугарна. Охин
-Ээжээ найзынхаа утасны дугаарыг хэлээч ээ?
-Ээжээ яг юу ав гэлээ? (замаараа дэлгүүр орох ёстой байсым)
-Ээжээ жигнүүрийн 2 дахь давхар нь хаана байгаам бэ?
Хүмүүстэйгээ ч олигтой юм ч ярьж амжсангүй, дуусгаад нөхрөө ирж аваач гэж гэсэн чинь яг бууз нь гарч байна гэнээ. Нөхөр ч буузаа таваглаад идэж байгаарай гэж найзад маань хэлчээд намайг тосоод, бид гэртээ ирээд буузнаасаа амслаа.
-Пүү паа ямар шорвог юм бэ?
-Ямар хачин юм хийдийм бээ?
Найз маань нэрэлхээд баахныг идчихсэн, охин маань онгироод баахныг идчихсэн сууж байсан. Яг "Гарын таван хуруу"-н дээр гардаг шиг.
Хэт их бэлдэх бас дэмий золиг юм аа, аминдаа л лууван, хулуу, нира?, сонгино, сармис, байцаа гэсэн ногоо оруулаад хачин сайхан амттай бууз л хийчих санаатай байсым.
Дараа зочин хүлээж авахдаа өөрсдөө л идэх юм чинь гэж бодож хийж байхаас...

Monday, August 03, 2009

5 жилийн өмнө

Сэтгэлдээ дүүрэн мөрөөдөл бас түгшүүр тээсээр нутгаасаа гарч байлаа.
5 жил ч урт юм шиг хэрнээ дорхноо өнгөрсөн байна гэж.
8 сараас эхлээд 6 дахь жил нь start.