Friday, June 01, 2007

ISO

6 сарын 1-ний vдээс хойш ISO -ийн талаарх хичээлд суулаа. Манай хэлтсийн ажилчид vдээс ємнє, vдээс хойш 2 хуваагдаж хичээллэв. Хэлтсийн дарга энэ талаар бидэнд яриа хийлээ. ISO гэдэг нь International Organization for Standardization гэдэг англи vгний товчлол бєгєєд (японоор 国際標準化機構, Монголоор нь оноогоод хэлээд єгєх хvн байвал сайн байна шvv.) сvvлийн хэдэн жил японд их хэрэглэгддэг болоод байгаа юм. Мєн энэ талаар их олон сургалт семинар явагдаж байна. Манай ажилд гэхэд жилд 1 удаа явагдаад байгаа юм. Энэ талаарх хєдєлгєєн єрнvvлээд гарсан vр дvн, ахиц, мєн vр дvн гараагvй хэсгээ дахин нэг харж анхаарч ажиллах талаар ажилчиддаа хэлж ойлгуулах, тэднийг санаачлага гаргаж ажиллах зэргийг уриалдаг. График гаргаад ийм ийм юм нь буурсан, энэ нь нэг их буураагvй байна гээд vзvvлж байна лээ. Хойшид ч бvгдээрээ хvчээ нийлvvлээд дор бvрнээ зvтгэл гаргаж ажиллацагаая гээд л манай дарга урсгаж єгч байна лээ. Захиргааны газар нь тусгай энэ талаар хєтєлбєртэй. Албан хаагчдад нэг нэг жижигхээн дэвтэр тараагаад єгчихсєн. Тэр нь ISO-ийн чиглэл зэргийг бичээд хэвлэчихсэн. Явцын дунд гарсан єєрчлєлт, арга хэмжээ зэргийг хэвлэж єгєєд тэрэн дээр наагаад байнга харж уншиж байх ёстой.
Мэргэжлийн vг хэллэг ихтэй, vг бvрчлэн ойлгоход жаахан хэцvv байсан ч ямар ч байсан тэр хичээл дундаас ойлгож авсан зvйлээ дор сийрvvлье.

  1. 6 сараас 2 зvйлийг эхлэн хэрэгжvvлнэ. 1-рт зангиа зvvхгvйгээр ажилдаа явах. Мєн богино ханцуйтай цамц ємсєж байх. Энэ нь японд зун их халаад сэрvvцvvлэгчийг хэт их ажиллуулсанаар тог их vрэх гэх мэт зардал их гардаг. Тэгээд энэ жил єрєєний хэм 28-аас доош буухгvй гэсэн. Бvтэж, урсаж vхэх байхдаа. Гvрийнэ дээ. 2-рт ажлын цаг дууссан оройн 6 цагийн vед захиргааны байрны тогийг бvхэлд нь унтрааж байх. Зайлшгvй оройн цагаар vлдэж ажиллах шаардлагатай хэлтэс нь тийнхvv гэрэл унтраасны дараа єєрсдєє гэрлээ асааж байх. Урд нь коридор энэ тэр гээд хvн байхгvй газрын гэрэл асаалттай байдаг байсан юм.
  2. Хойшид ч дараах зvйлийг хэрэгжvvлж, хvн бvр дор бvрнээ ухамсарлаж ажиллах. Yvнд цаасан хогоо багасгах. Энэ нь хэрэггvй зvйлсийг хэвлэж гаргахгvй байх. Зайлшгvй хэвлэх шаардлага гарсан тохиолдолд зєвхєн нэг нvvрэнд биш ар євєргvй хэвлэх гэх мэт.
  3. Аль болох цахилгаан шат ашиглахгvй байх. Цахилгаан шатанд бас л хєєрхєн хэмжээний тог vрж байгаа юм. Манай хэлтэс 1 давхарт байж байгаад 4 сараас 6 давхарт нvvж очсон. Би ч энэ 5 сарын хугацаанд цахилгаан шат бараг ашиглаагvй. Учир нь нээх тог хэмнэх гэсэндээ биш л дээ. Хамгийн гол нь турах гэж. Хэ хэ. Єдєрт дор хаяж 3 удаа шатаар дээшээ доошоо явж байх зорилт тавиад байгаа. Yргэлж суугаад PC ширтэж байдаг хvнд бол их дажгvй хєдєлгєєн болно.
  4. Єдрийн цайны цагаар PC, printer зэргээ унтрааж байх. Мєн урт цагаар хурaл цуглаан зэрэгт орох болсон vедээ ч PC-гээ унтрааж байх. Намайг анх ирэхэд л єглєє ажил эхэлтэл (8:30) эрт ирсэн хvмvvс гэрлээ асааж болохгvй, ажил эхэллээ гэсэн ая явахаар бvгд гэрлээ асаадаг байсан юм. Мєн єдєр цайны цаг (12 цаг) болохоор ая яваад л гэрэл унтраана. 13 цагт цайны цаг дуусахаар бас л єнєєх ая чинь яваад л бvгд гэрлээ асаагаад ажлаа эхэлнэ.
  5. PC, TV, printer энэ тэрийг унтраахдаа бvр уг залгуураар нь унтрааж байх. Жишээ нь бид гэртээ зурагтаа унтраахдаа зєвхєн удирдлагаар нь л унтраагаад хаячихдаг даа. Тийм биш, бvр угаар нь салгаж байх. Зєвхєн удирдлагаар нь салгасан тохиолдолд ч тог гvйж явдаг гэнэ шvv.

Гээд л зєндєє байсан л даа. Санаж байгаагаа бичлээ. Энэ бvгдийг зєвхєн албан ажилдаа биш, хувийн ахуй амьдралдаа ч хэрэгжvvлэх хэрэгтэй шvv. Ингэснээр таны єрхийн санхvv, эрvvл мэнд гээд л амьдрал тань эрс дээшлээд л явчихна. Танд ч, эргээд дэлхий нийтэд маш хэрэгцээтэй зvйл болох юм.

9 comments:

  1. Anonymous1:31 AM

    дажгүй шүү тэр зурагт,рс--ний залгуурыг яг одооноос ёстой угаар нь салгаж унтрааж байя хө

    хагжим дуугарангуут гэрлээ унтраагаад , дахин хөгжим аялангуут гэрлээ асаагаад бодсон чинь инээд хүрээд хөөрхөн юмаа цэрэгийн дэглэм нэг тйимэрхүү байдаг билүү гэж бас бодлоо

    ReplyDelete
  2. tiim shuu. ehendee jaahan erh choloogui yum shig sanagdaad bdg bsnaa suuldee dasaad, er ni ingehed uls eh orond ni heregtei yum daa gej bodson shuu.

    ReplyDelete
  3. Эх үрсийн баярын мэнд хүргэе!

    ReplyDelete
  4. бямбаа дүүгийн урлангаас үнэхээр монгол үнэртэх шиг. Ахмад үеийнхнийхээ ажил уран бүтээлийг хүндэтгэн тэдний бүтээлийг бага багаар ч болов үеийнхээ залуучуудад харуулж байна гэдэг бол асар их ухаан юм даа. Чамд саруул байна гэдэгт итгэнэм. Үндсэн шугамаа бүү алдаарай

    ReplyDelete
  5. >>> пөөх! яасан учир жанцантай юм бэ? их сонирхолтой юмаа., гэхдээ ингэж ажлын орчинг бүрдүүлж байж л амжилтанд хүрдэг байхдааа ийх мэдмээр юм байна! аааанхаа зарим нэгийг нь хэрэгжүүлнээ хө!

    ReplyDelete
  6. harin tiimee. uchir jantsintai yum bnaa horvoo deer.

    tegeerei heregjuuleed uzeerei.

    hoishid ene tal deer shine zuil medej avahaaraa bichnee.

    ReplyDelete
  7. Bum-Erdene ahad mgl unertehi shig gej helsend tnx. undsen shugamaa aldahgui bhiig hicheenee.

    ReplyDelete
  8. Anonymous3:51 AM

    Nadad surgaltiin materialiig n yavuulj tus bolooch. Yagaad geheer MGL-n ihenhi buteegdehuun standard-gui bdag. Tuhailbal Bulganii Saikhan sumiin airag saikhan l gedeg./ene zugeer l jishee shu/ Getel achir deeree ene airag busad airagnuudaas yugaaraa davuu taltai bdag yum, yaj hereglevel em boloh, yaj hereglevel hor bolor, yamar nairlagatai bdag /ali ulirald gedgeeree bh yostoi bur/, yamar uvchtei humuus hereglej bolohgui ve geed sudlaad togtooson yum eruusuu bdaggui uchraas MGLchuud bid heregteig n medeed mundagiig n mynga medeed olon ulsiin zah zeeld gargaj chadahgui bna. Tsaashlaad bid eco buteegdehuuneeree Delhiid bolomjoo ch bas aldaad bna da gej. Minii huvid shildeg gej ene buteegdehuunuudiig demjij bhaar olon ulsiin hemjeend huleen zuvshuurugdsun labotrator bguulah tal deer odoonoos ajillaj ehleh 2-t belcheeriin mal aj ahuig orchin uyii fermeriin aj ahuitai hosluulah heregtei bna. BZ

    ReplyDelete
  9. Anonymous3:56 AM

    Sedvees n hazaisan baahan yum bichchihlee. Gehdee delhii dahind ideh zuilee bish bur heregleegee hurtel Sdandardat oruulj bgaag hurgeh sanaatai bichchihlee. BZ

    ReplyDelete