Wednesday, June 30, 2010

6 сард юу болов?

7 сар гарчдаг гэнээ. Ямар хурдан өнгөрч байнаа энэ цаг хугацаа?

6 сард нэлээд ажил амжуулсан юм байна. Гэр бүл минь төмсөөр амьсгалсан сар байлаа. 7 сар ч адилхан л байх байхдаа. Дахин төмсний хучмал хийсэн ш дээ нээрээ. Тэгээд зургийг нь оруулах гэснээ баахан л төмс ярьсан хүн болчих гээд хэхэ. Та нарынхаа зөвлөснөөр өндөгний шар энэ тэр түрхэж байгаад л, бас махандаа хулуу энэ тэр гээд өөрөө бодож байгаад янзан бүрийн ногоо холиод л. Нээрээ би хулуунд дуртай шд, шөлтэй хоол хийхээр уусаад шөлийг нэг тийм гоё шаргал өнгөтэй болгодог юм.

Японд энэ 6 дугаар сард зурагтаар тувт л сумогийн тухай гарлаа. Нэрийг нь мэддэгээс Котомицүки, за тэгээд нэрийг нь сайн мэдэхгүй хэд хэдэн бөхчүүд байнаа. Бэйсболын тэмцээн энэ тэрд бооцоо тавиад, тэр өгч авалцах мөнгөө хоорондоо шилжүүлж бариад л эсэн бусан юм болсымуудаа янз нь. Ядаж байхад Котомицүки миний амьдраад байгаа Тоттори мужын нэгэн ахлах сургууль төгссөн, эд нар нь их бахархдаг байсан юм. Будаа будаа, юу ч гэж хэлэхэв. Хэт их мөнгө, алдар хүнд хүнийг эвдэж, буруу зам руу оруулдаг гэж юутай үнэн...

Зурагтаар сүүлийн үед байнга яригдаж байгаа бас нэг зүйл бол "нэмүү өртгийн татвар"-ыг 10 хувь болгож нэмэх. 7 сарын 11-нд зөвлөлийн сонгууль болох юм. Тэгээд л сонгуулийн бас нэгэн ПР болгож л яригдаад байх шиг байна. 10 хувь болоод нэмэгдчихвэл бид чинь одоо яах билээ? Чөтгөр бүү мэд. Гэхдээ япон шиг 5 хувь байдаг орон цөөхөн байдаг юм байна. Нэмүү өртгийн татвар анх Франц улс хэрэгжлүүлж эхэлж байсан гэнэ. Ер нь европын орнууд их өндөр байдаг гэнэ. Гэхдээ бүх бараа бүтээгдэхүүн нь нэг ижид татвартай байдаг уу гэвэл тийм биш гэнэ. Жишээ нь улсдаа үйлдвэрлэсэн нь арай хямд байдаг орон байдаг гэнэ, ямар орон гэчихвээ? тогтоосонгүй. Учир нь улсдаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Боддог л бодол.
Герман улсад гамбургерыг тухайн ресторанд идвэл татвар нь өндөр, авч яваад гэртээ иднэ гэвэл хямд байх жишээтэй. Учир нь тухайн ресторанд иднэ гэвэл тансаг хэрэглээ учир өндөр байдаг гэнэ. гэх жишээний.

6 сарын 30-нд өглөө ажилдаа явахаасаа өмнө зурагтаа асаачаад л мэдээ сонсож байсан чинь солонгосын Пак Ёнха гэдэг жүжигчин амиа хорлочихож гэнэ. Яагаав өнөө "Өвлийн хайрын дуу" гэдэг савангийн дуурьт гардаг. Гол дүрийн залуутай хүүхнээ булаацалддаг дүрд тоглодог.(Тэр драм эхэндээ хөөрхөн юм шиг байснаа сүүлдээ тэнэг болцышд. Ихэнх савангийн дууриуд адил дөө, эхэндээ сонирхолтой байснаа сүүлдээ дэндүү нуршаад байдаг нь ядаргаатай тээ. Гэхдээ л монголчууд маань аймаар идэвхитэй үздэг гэсэн ш дээ. )
Тэрийг энэ япончууд солонгосчуудаас илүү сүр болгож өдөр бүр мэдээлээд л, учир шалтгааныг нь хайгаад л уналаа. Өвлийн хайрын дуу чинь энд япон эмээ нарыг байлдан дагуулсан байхгүй юу. Бүгд л тэр хэн билээ гол дүрийн залууд дурлаад л, зураг, полкат, СД, ДВД энэ тэрийг нь цуглуулаад л энэ тэр. Бүр нөхрийнхөө хажууд л хээв нэг дурлачихсан, царайлаг, уулзуул уулчихмаар л байна шүү гэж яриад л хэхэ.
Сүүлийн үед энэ омогтой солонгосчууд яагаад амиа хорлоод байдаг болчвоо, тэр дундаа нэртэй, алдартай хүмүүс нь, нэг л учиртай шүү. Япончууд бас амиа хорлолтоороо дээгүүрт ордын гэсэн. Гэхдээ алдартай хүмүүс нь нэг их хорлоод байддаггүй шиг л санаад байна. Солонгосчууд японыг дуурайж хөгжсөн гэж ярьдын билээ, амиа хорлолтыг нь хүртэл дуурайгаад байгаан болов уу? Мэдэхгүйм даа.

Хөл бөмбөгийн тухай ганц өгүүлбэр бичихгүй бол алдас болох гээд байнаа. Би ч нээх сонирхоод байдаггүймөө, гэхдээ японыг хальт дэмжээд авсаан. Дараа жилийн наадам даанч хол байна дээ гэгчээр 4 жилийн дараа үзүүлээд өгөөрэй л гэж хэлэх байна. ККК

2 comments:

  1. ажилсаг ээж шүү! нээрээ хулуугаар варень хийдийшдээ. миний нэг танил хийж байсныг саналаа. сонирхуул жорыг нь илгээе.
    пак ён хагын тухай бас энд бага зэрэг шуугисан. аавыгаа өвчтэй байхад нь үхэж байдаг солиотой амьтан бэ гэж бодсон. солонгосын agency-нууд нь алдартай хүмүүсийнхээ амьдралыг хамгаалдаггүй, их дарамталдагым шиг байгаан. тэр японоос их олон зүйл суржаагаам шиг байгаамаа бас нэг талаараа, ккк...
    хөл бөмбөг бол гоол оруулцаагаан их урамтай л даа.
    зооз, чамтай ярилцаж байгаам шиг л боллоо. ойр байдаг бол бидний яриа их удаан үргэлжлэх байхдаа.

    ReplyDelete
  2. Pro31:tiimuu, ter huluunii warenii hiih argiig haij oloy baiz.
    tegeerei, joriig ni blogtoo bichleg bolgood l oruulchih, orood l harchiy. bas olon blogchid harag. surag.kkk

    koreanchuud naanaa ih omogtoi bolhoos tsaanaa bas setgeliin tenheegeer dutmag yum boluu? sain medkuumdaa tee.
    amidrald ter baitugai berhsheel tohioldohiig ter gehev dee...

    neeree oir bol buu halj uguh bhdaa.ter udriig tesen yadan huleey kkkk

    ReplyDelete