Friday, June 25, 2010

Төмсний хучмал


Андуудаа, энд японд чинь ногоочин айлууд нь төмсөө 6 сард хурааж авдымаа. Халуун болохоор. Хурааж авсныхаа дараа нь тэр талбай дээрээ бас өөр ногоо тариад байдымаа. Би 3 жил дараалан 6 сард ургацаа хураалаа шүү дээ. ККК
За тэхээр 1 жилийн өмнө төмсний хучмал хийж байсан юм. Тэрнээс хойш пээж маань эвдэрчээд, хийж амжихгүй л яваад байсын. Тэгээд уржигдар хийлээ. Амт нь урдныхаасаа илүү амттай болсон гэж. Гэр бүлийнхэн маань магтаад л амаа олохгүй идсэн шүү. Жорыг нь интернэтээс хайж байгаад хийчихсэн. Юм хөгжинөө гэдэг чинь бас сайхан юм аа, хүссэн юм аа хайгаад л олчихно. Гүүглээс төмсний хучмал гээд хайгаарай, гараад л ирнэ.
PS:Сэтгэгдэл үлдээсэн та бүхэндээ баярлалаа. Төмсөн дээрээ үйрмэг бяслаг тавьж жигнэсэн юм, тэгээд тэр нь хайлаад ингэж цагаан харагдаж байгаа байх. Бас энд төмс их олон янз сорт байдын байна лээ, тэр Ховдын шаргал төмс шиг төмс уг нь байдын. Бидний "тарьж" хураасан төмсний төрөл нь ийм цагаан. Дараагийн удаа өндөгний шар түрхэж байгаад жигнэж үзнээ. Зөвлөгөө өгсөнд мааш их баярлалаа.

8 comments:

  1. aan, bi toglood bgaam bhdaa gej bodool, hultsel uchii. goy amttaa haragdaj bna. bi ch bas hiisee... galiin uruu ruugee.......

    ReplyDelete
  2. Монголоос Ховдын шар төмс аттачлаад мэйлдчихье гэж саналаа. Арай л цагаан харагдаад байна даа

    ReplyDelete
  3. neeren tm bna, minii tumsnii nuhashnii hajuud tsagaan haragdaj bna shd, kkk. mailduul hurdan maildeeree. daraagiin zurgiig n bas harmaar

    ReplyDelete
  4. ПС гэж байгаад бага сага тайлбар хийчлээ шүү. Бүгдэд нь баярлалаа.
    Про чи өөрийнхөө хийсэн хучмалын зургийг оруулсан биз дээ, одоо танайхаар нэг шагайгаадхая.

    ReplyDelete
  5. nad n camergui bolsooo :O(

    ReplyDelete
  6. olsoh shig ch boloh shig

    ReplyDelete
  7. Manai Byambaa ch ugaasaa l yum yumand avyastai hun dee. Saihan amttai hool hiisen baihaa. Hajuuhand baisan bol haraigaad l ochmoor baina shuu. Idemhii bolsniig heleh uu...

    ReplyDelete
  8. Pro31 : өө тэг сэн үү, дараа оруулна биздээ.

    MaShiMaRo: төмсний хучмал аваад л идчих хэхэ

    БЖ: сайнуу та минь, уулзаагүй удажээ, дүү нь сайн. Идэмхий болсныг таахуу хэхэ

    ReplyDelete