Wednesday, June 02, 2010

Хүүхдийн сэтгэхүй гэж

Хүүхдийн баяр дуусаад удаагүй юм чинь охиныхоо паянгаас бичнээ.
За тэхээр ингэсийн.
4 сарын эхээр хаврын амралт болоод хэд хоног амарваа. Нэг дэвтэр хуулан бичлэг хийх даалгавартай байсын. Эхний хэд хоног ч даалгавар энэ тэр гэхгүй сайхан байлөө. Сүүлийн хоёр хоног ч даалгаврын тухай яриа гараад л би хийгээрэй миний зулзагаа гэж хошуугаа дэвсчээд л, айхтар шалгаж барьсангүй ээ. Аав ээж хоёр жоохон хувийн ажил ихтэй нааш цааш гүйгээд завгүй байсан болохоор таг дэргэд нь суугаад хийлгэж чадаагүйм. Тэгсэн маргааш хичээл эхлэнэ гээд орой би дэвтрийг нь шалгалаа. Охин дэвтрээ өгчихөөд нэг сэжиг бүхий 00 яваад орчивоо. Хүүхэд сэжиг бүхий үйлдэл хийхээрээ цаанаа нэг андашгүй байдаг даа. Ээж ч тэмээ хариулдаг хүн буурныхаа занг андахгүй гэдэг шиг л нэг л биш гэдгийг нь "эх хүнийхээ зөн совин"-гоор мэднэ биз дээ. Дэвтэр нь их нимгэн болчжээ, эхэндээ ч анзаараагүй хуудсыг нь эргүүлж байтал хамгийн сүүлийн хуудас их жоготойгоор хавтсандаа наалдаастай байнаа. Энэ чинь юу билээ гээд л хуудсыг тооллоо. 18-хан хуудас байна. Хар төрөөд дэвтрийг хэдэн хуудастай байсын байна гээд үзсэн чинь 30 хуудастай гээд бичээстэй байдаг байгаа. За энэ манай охин бүхэл бүтэн 12 хуудсыг яачихдаг байнаа гэж бодоод л асуулаа даа. Дуугардаггүй шүү золиг чинь. Урцан биз дээ үнэнээ хэл дээ л гэлээ. Худлаа хэлбэл харин ч нэг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд гээд л үглэж гарлаа даа. Тэгсэн өдөр нь ганцаараа өнжихдаа гарч тогломоор байдаг, олон хуудас даалгавар нүдэнд нь харагдаад байхаар нь урж салгаад, арын хуудсыг хавтастай нь цавуудаад наасан гэдэг байна даа. Хэхэ.
Ээж цаанаа инээд хүрээд ишш охин минь дээ охин минь гэж бодож байсан мөртлөө наанаа их л ууртай шинэ дэвтэр олж ирнэ, бүр эхнээс нь дахиж бич, хэнийг хуурч байгаан энэ тэр гээд л үглэлээ шд. Угаасаа ч үглэх дуртайм байгаан.
Тэр оройдоо гарч шинэ дэвтэр олж ирээд эхнээс нь нусаа татаад л бичсэн, дуусгаагүй ээ. Маргааш авчир гээгүйн байгааз дээ, одоо унт гэж загнаад л унтуулсан. Охины минь аз болоход даалгавараа авчир гэж нэхээгүй, одоо ч тэр дэвтэр нь бичиж дуусгаагүй хаа нэгтээ явж л байгаа.
Тэгж салгахдаа бас хүүхдийн ухаан гэхэд их л бодсон байгаам чинь. Эхлээд үдээсээр нь салгаад, тэгээд нэг нэгээр нь ураад буцааж үдэх гэж үзсэн юм шиг байгаан. Голоос нь эвтэйхэн ураад авчихдаг гэж мэдэхгүй л байсын байхдаа гэж бодоод инээд хүрээд байгаам чинь, ээж ч багадаа голоос нь урж авдаг л байсан даг. Хэхэ. Нэг бол голоосоо хэтрээд явчихсан байсан байх.

5 comments:

  1. Хэхэ, хүүхдүүд их хөөрхөн сэтгэнэ ээ. Миний хоёр эгчийн хүү охин хоёр ойролцоо насны тааруухан сурдаг байлаа. Би хааяа шалгана. Охин муу дүнгээ цаас нааж, хүү тэрүүхэн хэсэгт нь урж авсан байж билээ.

    ReplyDelete
  2. Hehe. Hoorhon yumaa

    ReplyDelete
  3. Ene huuhduud neeree holiono shuu.

    ReplyDelete
  4. Хүүхдийн адал явдал дуусахгүй шүү.
    Тэгж байгаад арай том анги болохоороо арай дээр болдог юм байна лээ. 1, 2-р ангид байхад нь өдөр бүр л адал явдал тохиодоод байх шиг байдгийн.

    ReplyDelete
  5. Setgegdel uldeesen ta nartaa ih bayarlalaa, daraa uurt ni yarij uguh gej bgaam, hehe, bi bagadaa yamar bsn gej ih asuudiin bna lee huuhduud, kkkk

    ReplyDelete