Friday, June 18, 2010

Ойр зуур

Ойрд чинь завтай ч юм шиг, завгүй ч юм шиг өдрүүд үргэлжилсээр...

Японы ерөнхий сайд солигдоод хэд хоночихов. Нээх анхаарал хандуулсангүй, намайг энд ирэхэд Коизүми гээч нөхөр байсан шиг санагдахын. 2006 оноос өдгөөг хүртэл 5 хүн солигдсон байхын. Яг одоо Кан гээч нөхөр гарч, хэр удахыг чөтгөр бүү мэд.

Борооных нь улирал оройтож эхлээд, төмсөө хураамаар байхын ккк. Хэний тарьсан төмсийг хураагаад байдгийг манайхаар орж гардаг блогчид андахгүй байх дөө гэж.

Үйлээ урласаар л байгаа. 2 том уран бүтээл туурвисан. Зургийг нь энэ удаад оруулахгүйгээр шийдээд, учир нь цагаан хэл ам хүрчихнэ. Бас ганц нэг хүмүүсийн нөхрүүд эхнэрээ "загнана" ккк. Бас бус зөндөө юм төлөвлөөстэй. Хэзээ эхлээд хэзээ дуусахыг чөтгөр бүү мэд...

Нээрээ энэ чөтгөр гэдэг үг байна ш дээ, ээж маань охиныг минь "сахилгагүйтээд", "заль гаргахад" нь чөтгөрийн зээ минь ээ гэдгийн, өөрийгөө чөтгөр гээд хэлчиж байгаам, инээд хүрээд байдын.

4 comments:

  1. Зургийг нь тавиач ээ. Тийм гоё бүтээлийг бүгдээрээ хармаар байна ш дээ.

    ReplyDelete
  2. Үргэлж ерөнхий сайд солигдоод байхаар нэгэн бодлын амар ч юм шиг. ЗГ солигдлоо гэдгийг хэн ч тоохгүй. Хувьцааны үнэ өөрчлөгдөхгүй. Тэгж л байдаг юм гээд л.
    Нэрийг нь ч тогтоож амжаагүй байхад солигдчихно. Нээрээ тэдний нэрийг тогтоогоод ч яах юм билээ.

    Таароо гэдэг этгээдийн нэрийг би сайн санаж байна. Учир юу гэвэл сонгогдсоныхоо маргааш ирж Сумогийн цом гардуулсан.

    Олонд танигдах гэж тэд сумогийн цом гардуулдаг байх өө

    ReplyDelete
  3. Найзаа тэр төмсөө тайлбарлахгүй бээз? Уг нь уншаад байдаг юм, дутуу уншсан бололтой юмаа, би

    ReplyDelete
  4. Заяа: дараа тэгж байгаад бөөнд нь тавихыг бодноо.

    Амараа ах: Тароо гэж нөхөр байсаан,марзан нөхөр байсыш дээ ккк, гэхдээ бас удмаараа төрийн алба хашсан гэр бүл байдын гэсэн.
    6 жилд л 5 хүн гэхээр бас л...

    Гилийн хатан: таньдаг япон хүмүүс ирж төмс хураалцах уу гэдиймөө, тэгээд л 3 жил дараалж хурааж байгаам, тарихыг нь япон өвөө эмээ нар тарьчдын,ккк

    ReplyDelete