За бас нэг паянгаас нь бичье өө.
Энд хотын харъяа, мужийн харъяа гэсэн 2 номын сан байдаг юм. Нэгээс нь нэг удаад 8 ном, нөгөөгөөс нь 10 ном 14 хоногийн хугацаатай зээлж болдын.
Нэг хэсэг охиныгоо миний охин ээжийгээ дуурайсан номонд дуртай (ээж хальт өөрийгөө рекламдсан) гээд онгироочихсын. Тэгсэн дээрх 2 номын сангаас өөрийнхаа картаар ч, миний картаар ч зэрэг зэрэг ном зээлээд их байсан юм. Нэг удаад 30-д ном зээлнэ гэсэн үг. Нэг хэсэгтээ гэр орон гэж номын сан юм уу хаашаа юм л байгаам чинь.
Ээжийгээ ажилдаа явсан ганц нэг өдөр хичээлээсээ тарж ирээд 3 цаг гаран ганцаараа байдаг байхгүй юу. Тэр үедээ заримдаа сэжиг бүхий зүйл их хийнээ. Тэр нь ээжид шууд л баригдана. Жишээ нь ээжийн "алт эрдэнэсийн сан"-г уудалж зүүж барьж үзнэ, хааяа будаг шунхаар гоёно гээд л...
За тэхээр энэ удаагийн паян нь байна шдээ.
3 сарын нэг налгар сайхан өдөр охин минь гэрийнхээ гадаа ном уншдаг баатар болсон байна л даа. Нээх сайхан уншаад л сууж байсан чинь нэг найз нь тоглоё гээд ирж. Мань хүн ч уухайн тас за гээд л гүйж одноо доо. Тэгэхдээ номоо гэртээ оруулж тавиагүй бариад гүйсэн юм уу хаашаа юм. Тэгээд хажуугийн саадны сандал дээр тавьж тоглож байгаад тэр чигт нь мартаад, 7 хонуулсан байгаа юм. Ээж ном буцааж өгөх хугацаа нь болчоод номнуудыг нь бөөгнүүлж аваад гарах гэсэн 1 ном дутаад болдоггүй ээ. За орой ирэхээр асууж байгаад маргааш аваачаад өгье гэж бодоод л бусад номыг нь аваад гарсын. Орой нь ч нээх юм бодолгүй номоо олоорой ээж нь олсонгүй гэсэн чинь за л гэсийн. Маргааш нь болов оо. Ажлаасаа ирээд л номоо олсон уу, ээж нь аваачаад өгье гэсэн бас л нээх сэжиг бүхийгээр нэг юм нуугаад байнаа. Хар төрөөд л явна биз дээ. Энэ удаад ямар хэрэг тариа бол доо гэж бодоод л асуусан чинь. Өө, өнөө нэг ном чинь шалба норчихсон, ус нь дуслаад л байж байдаг байгаа. Тэрийгээ намайг байхгүйд хатаах гэж тенийн өмнө тавьсан мэдэгдээд, хав халуун байгаам чинь. Ээж тэсээгүй тоосыг нь гөвчихсөөн, дараа нь харин өрөвдөөд кэцүүн билээ. Ээж аав 2 минь бас бидний тоосыг гөвчихөөд дараа нь өрөвддөг байсан байх даа хэхэ.
Тэгээд шалба норсон номоо бариад л номын сангийн хүнээс уучлал гуйгаад дахин ингэхгүй гэж ам өчгөө өгөөд, яг тийм ном шинээр авч өгсөн.
Тэр нэг налгар сайхан өдрийн дараагаар тувт бороо орсон 7 хоног үргэлжилсэнийг хэлэх үү, одоо гэрт нэг тийм хуудас хуудсаараа салсан, дарайгаад хатчихсан нэг ном явж л байдын. Муухай болгосон номыг нь "дурсгал" болгоод өгчихдөг юм билээ.
Хүүхдүүдээ гэж...
Хэ хэ, инээдтэй юм болсон байна ш дээ.
ReplyDeleteМанай бага охин дүү зуныхаа амралтаар хөдөө гэрийн гадаа ном уншиж байгаад номоо нохойд алдаад, нөгөө номыг нь нохой юу ч үгүй урж салбайлгаад...бөөн уйлаан болж байсан нь санаанд орчихлоо.
Яг тийм ном байсан нь яамай даа
ReplyDeleteYanaa, adilhan nom n oldoogui bol yaanaa? he he.
ReplyDeleteЗаяа:хэхэ,баларсан байна шдээ.
ReplyDeleteАмараа ах: харин тиймээ азтай.
Цацрал: тэх.
Hi.. номонд дуртай л байвал болоо. Харин ч гоё дурсамж болно шүү дээ охинд чинь. Номонд улам дурлаад ирэхээрээ номоо хайрлаад бусдын гар хүргэхээ ч больно. ккк
ReplyDeleteBolorhon;harin tiimeee, tomrood dursaj bh gej, martahguin tuld bichij bgaamoo, kkk, daraa bas payan gargaval bichnee,
ReplyDeleteManaihan ch cholootoi toos govdog harin toos govoh huuliar horiotoi gazar baisaar baigaad bi jaahan oor bolchijee he he.
ReplyDeleteМанай охин бас 1 ном алга болгочихсон, номын сангийн хүнд хэлэхэд "өө за за" гээд нэг тоохгүй л байна лээ. Эртүүд манай бага дэлгүүр дотор гүйж яваад нэг жижиг виски шүргэж унагаад хагалчихсан, мөнгийг нь төлье гэсэн чинь дэлгүүрийн хүн хэрэггүй хэрэггүй гээд гүйж очоод цэвэрлэчихнэ билээ.
ReplyDelete