Sunday, May 06, 2012

Амралт

За Их наран улсын олон хоногийн амралтыг гэрээрээ агаар салхинд гарч сайхан өнгөрүүллээ. Эхний 2 өдөр бороо хуртай байсан ч дажгүй ээ. Уулын аманд болохоор нэлээд сэрүүхэн ч агаар сайхантай. Яасан ч хурдан өнгөрдөг юм, ажил алба эхэлчих юм. Нозоорсон улсууд дахиад хэд хоног амарчуул ч амарчихмаар...
Бага минь улам л эгдүүтэй, ааштай болж байна даа. Нохой хараад хов хов гэдэг болсон. Күсай (өмхий) гэхээр хамраа дарж ирээд л инээж байна. 4 сард хэд хоног гэдэс энэ тэр нь өвдөөд жаахан шуугдсан байсан хүн одоо их идэмхий болоод өгөхийн зуурт л чарлаж нэхээд байдаг болсон. Ганц нэг алхаад л суучихаад байна, нэг мэдэхэд гүйх байх даа. Аниагаасаа ээжийгээ харамланаа, аниа нь ч дүүгээ цаашлуулаад л миний ээж гээд л өнөөх нь уурлаж энэ тэр. Ээж бас зүв зүгээр амраагүй ээ, ганц нэг уран бүтээл туурвисан шиг. Дараа зургийг нь оруулнаа.

4 comments:

  1. Ямар гоё ногоо юм бэ?
    Манай энд одоо л цас ханзарч байна.

    ReplyDelete
  2. Хүүхэд өсөх нь нүд ирмэх зуур даа.
    Сайхан байгаль байна.

    ReplyDelete
  3. Zaya: tiim bgaaz. goy nogoonooroo bgaad bdiin, ter ni ataarhmaar shuu.

    Arsun:tiim yumaa, nud irmeh zuur l tomrood bna.

    ReplyDelete
  4. хэхэ гоё ногоон байнаа

    ReplyDelete