Tuesday, May 15, 2012
Шавийн яриа
Миний нэг шавь монгол явсан юм ажлаар. Би энд явахаас өмнө монгол хэл заадаг байсан юм, хэлж байсан билүү? Миний заах ч гэж дээ. Монгол хэл заана гэдэг чинь бас хэцүү л юм билээ.
Долоо хоногт нэг удаа скайпаар ярьж санал бодлоо хэлдэг юм. Хоол нь жаахан таарахгүй, таарахгүй ч гэж дээ уг нь бол гүрийгээд идээд л байгаа гэсэн. Гэм нь их давстай хоол идэцгээх юм аа монгол хүмүүс гэж байна лээ хөөрхий минь. Сүүлийн үед гэртээ япон амттай хоол хийж иддэг болж байгаа гэсэн.
Их хүйтэн юм аа монгол, цаг агаар нь эрс тэс юм аа, өдөр нь жигтэйхэн халж байснаа оройд нь хүйтэн болчих юм аа гээд л ярьж өгнө шүү дээ.
Хүүхнүүд нь их ганган юм аа, өндөр өсгийт түрийтэй гутал, мини банзал өмсөөд л. Зун болохоор хөл гар нь улам л ил гараад бүр ч дур булаам болдог гэж надад нэг хүн хэлсэн гэж авсан шд ккк. Бодвол бас нэлээд хэдэн жилийн өмнө монголд очсон япон нь хэлсэн байх даа.
Их хуурай, өглөө угаагаад тавьсан хувцас орой нь хатчихсан байх юм, бүр өрөөндөө тохоод тавьсан хувцас шүү гэж ирээд л ялгаатай талыг нь хэлнээ. Гэхдээ одоо овоо дасаад байгаа гэсэн. Эхэндээ траншейны нүх таглаагүй байгаа энэ тэрийг хараад аюултай шүү дээ энэ чинь гэж боддог байсан зүйлдээ дасаад хараад нээх юм бодохоо байж байгаа гэсөөн.
Яг л бидэн шиг, бид ч эхэндээ энд ирээд бүх юм нь л өөр, сонин хачин байсан бол одоо тоохоо байсан зүйл их байгаам чинь.
Subscribe to:
Post Comments (Atom)
tanai shavi chini yun hoorhon yum. Bi hel zaaj ogoh yumsan
ReplyDeletehehe, hel zaana gedeg chin bas hetsuum bnale.gehdee ooroo yum suraad bas zugeer l bdgiin.
ReplyDelete