Monday, May 28, 2012
Өөрийгөө яая гэж байж
нэг ийм юм тэвэрчихээд хариугүй алхах гээд л хөлөө зөөгөөд байна. Нэг мэдэхэд л гүйчих байх даа бага зулзага минь. Үүнийгээ энгэртээ тэврээд бүйвээлчихнээ. Доош харуулж байгаад тон тон гэнээ. Энд хүүхдээ унтуулахдаа тон тон гэж хэлээд, нуруугий нь ч юм уу, цээжийг нь зөөлөн цохидог юм. Ингэж унтуулахдаа дээрээс нь ойрхон байгаа нусны алчуур зэргийг нөмөргөчихсөн харагдана лээ. Охидуудаа гэж, ийм л хар багаасаа ээж болох бэлтгэлээ хийгээд эхлэх юм даа. Тэгэхэд хөвгүүд яаж байна? Уг нь бас охидууд шиг хар багаасаа халамжтай сайн аав болох бэлтгэл хийвэл тээ? хэхэ
Гэснээс сүүлийн үед японд цэцэрлэгийн багш нарын дунд эрэгтэй багш их байх болсон гэж бичиж байсан санагдана. Жишээ нь охины цэцэрлэгт гэхэд л 4 эрэгтэй багш байна шдэ. Яг охины ангид нэг эрэгтэй багш нь байнаа. Япон үнээний хээ бүхий хормогч өмсчихөөд л хүүхдүүдтэйгээ мундаг харьцана шүү дээ. Үс мүс нь буржгараа, тэндээ л өөрийн гэсэн стильтэй. Хүүхдүүд ч багшдаа их сайн юм шиг байна лээ. Эмэгтэй багш нараас цаанаа л нэг өөр байгаад байгаам. Жишээ нь томыг цэцэрлэгт байхад байсан эрэгтэй багш нь гитар тоглоноо, янз бүрийн арга хэмжээн дээр гитараа дараад л хөөрхөн хөгжөөж байгаам чинь.
За манайд эрэгтэй цэцэрлэгийн багш байвал яах бол? Та нар юу гэж бодож байна. Би хувьдаа их таалж байгаа. Ажил мэргэжилд чинь хүйсийн ялгаа ховор болоод байна шүү дээ цаана чинь...
Subscribe to:
Post Comments (Atom)
jidou kan deer ochood toglohoor bagshaar togsoh geed dadlaga hiij bgaa geed eregtei huuhduud bas bj bnalee, gehdee tsoon, manai huuhdiin bagsh nar n emegtei, gehdee zahiral n eregtei zaluuuhan huuhed, hehe, buh suragchid n sain meddeg mendleed l nogooh n ch baingiin ineej yavdag huuhed shig degdsen nohor bnalee. huuhded l hairtai bol er em hamaa ch bjuudee
ReplyDeleteхэлээ юүхэв.
ReplyDeleteхэлээд юүхэв.
ReplyDeleteсонин юмаа бас байнаа айн
ReplyDelete