Wednesday, May 09, 2012
Хорвоогоор нэг
мундаг хүмүүс байна шүү. Зохиолч өөрийнхөө тухай бичсэн ном. Уншихад их амар байсан, учир нь ханзных нь хажууд дуудлагыг нь оруулсан байсан ккк.
Агуулга нь хувийн амьдралаа бичсэн ч цаанаа л нэгийг бодогдуулсан.
Ким Сүрим гэх энэ хүүхэн 1972 онд төрсөн. Нэрнээс ойлгомжтой байх, солонгос хүн. 2 настайд нь ээж аав нь салсан. 4 настайд нь аав нь дагуулж явснаа холын гэх хөдөө тосгон дахь хамаатныдаа аваачиж орхино. Жаахан охин ээжийгээ санаад өдөр бүр уйлна. 6 настайдаа сонсголгүй болно. Үүнд яг юу нөлөөлснийг мэдэхгүй ч сэтгэл санаа их нөлөөлсөн байх гэж хувьдаа бодсон. 12 настайдаа японд ирнэ. Учир нь ээж нь нэг хэсэг алга болсноо япон хүнтэй суугаад японд ирснээр Сүримийн япон дахь амдрал эхэлнэ. Ямар ч хэл мэдэхгүй, дээрээс нь сонсголгүй гээд их л олон бэрхшээлтэй учирна. Тэр бүхнийг давж гарна. Ахлах сургуулиа төгсөөд 1 жилийн хугацаатайгаар англид хэлний курсэд сурна. Тэгэх явцдаа хайр дурлалтай учирна. Буцаж ирээд нэгэн компанид орно. 4 жил гаран ажиллана. Англид танилцсан хайр нь япон хүн байсан учраас араас нь ирж цугтаа амьдарна. Хайр дурлал нь бүтэлгүйтнэ. Гүн шоконд орж 1 жил гаран гэртээ бүгнэ.Гэнэт сэргэж 3 жилийн хугацаатайгаар дэлхийн 30 орноор аялна. Ганцаараа дээрээс нь эмэгтэй хүн байж, бас л их зориг шаардаж байгаам. Аялахдаа хамгийн бэрхшээлтэй, адал явдалтай гэж үзсэн газруудаар явсан байгаам. Цуглуулсан мөнгөө дуустал. Энэ хугацаанд испани хэл сурна. Японд буцаж ирнэ. Ажилд орно. Goldman Sachs компанид ажилд орно. Их л мундаг газар бололтойм. Би ч анх удаагаа л мэдлээ. Хүнтэй сууна, хүүхэдтэй болно. Ажлаасаа гарна. Дахин сэтгэл санааны гүн хямралд орно. Гэртээ бүгнэ. Харин энэ удаагийх нь богино хугацаатай. Өөр ажилд орно.
Товчлоод бичвэл нэг иймэрхүү намтартай.
Зохиолчийн хэлэх гэсэн гол санаа нь: Мэдээж ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг хэцүү ч тэр нь давуу тал болдог тухай. Өөрөө ч түүнийгээ давуу тал болгон ашиглаж японд дээгүүрт ордог камнаид ажилд орсон. Мөн эрүүл саруул мөртлөө өөртөө итгэлгүй, амьдрал нь утгагүй мэт санагддаг зэрэг хүмүүст зориулж "зориг гарган дэлхий тийш анхаарлаа хандуулж аялалд гараад үз. Янз бүрийн л зүйлтэй учир нь, баян орон ядуу орон, үзэсгэлэнт байгаль, хатуу ширүүн байгаль гээд л." 2 чих нь сонсдоггүй би чадсан байхад эрүүл саруул хүн танд чадахгүй зүйл гэж байхгүй.
Мөн номныхоо ашгаас сонсголгүй хүмүүсийн чих болж өгдөг тусгай сургуулилт бүхий нохойн нийгэмлэгт хандивлана гэнэ. Хараагүй хүмүүсийн нүд хараа болж өгдөг нохойны талаар хүмүүс мэдэх нь их ч сонсголгүй хүмүүсийн чих болж өгдөг нохойны талаар тэр бүр мэддэггүй гэнэ. Би ч бас анх удаагаа л сонсож байна.
Гэх мэтчилэн мундаг хүмүүс их байнаа, тэднээс суралцах юмсан гэж бодов.
Subscribe to:
Post Comments (Atom)
сонин л хүн юм .. би харин тэр олон орноор чинь нэг аялаж үзнэдээ
ReplyDeleteHehe, sonin bishee mundag geech. tegeerei, amjilt husey.
ReplyDelete