Monday, May 14, 2012
Самара хатан үргэлжлэл
Түүний хойно эх Самара гүнж Адай хааны дэргэд ирээд хөвгүүнээ буцааж аваачихыг гуйсанд Адай хаан зарлиг буулган Тогооныг Ойрадад нь хүргүүлэв. Тогоон тайжыг нас барсны сүүлээр түүний хөвгүүн Эсэн, дөрвөн Ойрадын ноёдтойгоо холбуулж Чингис хааны хойч үе болох Тайсун хаан хийгээд түүний дүү Агбаржи жонон зэрэг Монголын ноёдыг хороогоод өөрөө хаан суув. Тэр тухай Агбаржи жононгийн хүү Харгуцаг дүүрэн тайж өөрийн нөхөдтэйгөө зугтаж гараад Цагадай хаан улсад хүрч алагдав. Харгуцаг Дүүрэн тайжийн хатан Цэцэг нөхрөөсөө бие давхар үлджээ. Цэцэг бол Эсэн тайжийн охин юм. Эсэн тайж охиноо бие давхар үлдсэнийг мэдээд өөрийн бодлоо гүйцэлдүүлэхээр завдав. Охин Цэцэгээс хүү төрвөл амийг егүүтгээд, охиноо өөр хүнд богтлон өгөх санаатай байв. Харин Самара түүнээс өрсөн гучинцар охиноо зугтаалган эсэн мэнд хүүгээ төрүүлтэл олохооргүй газар нуужээ. Залуу эх хүүхдээ амар тайван төрүүлсэнд хүү мэндэлжээ. Түүний ирээдүйг бэлгэдэн Баянмөнх гэдэг нэр хайрлажээ. Бяцхан хүү Баянмөнхийн өвөг эцэг охиноо ямар хүүхэдтэй болсныг яаралтай мэдэхээр эрлийн баг бүрдүүлэн явуулав. Тэр эрлийн хүмүүст: "Хэрэв охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна" гэсэн харгис хатуу даалгавар өгчээ. Эрлийнхэн явсаар Цэцэгийн байгаа газрыг мэдэж, олж ирэхэд залуу эх энэ хүмүүс ямар зорилгоор ирснийг сайн мэдэж байлаа. Хүүхдийнх нь хүйсийг шалгана гэдгийг тааварласан бүсгүй, тэднээс айсан дүр үзүүлэлгүй ажиг ч үгүй хүүгийн өлгийг задалж өвөр дээрээ аван, тэдний өөдөөс нь харуулан тосчээ. Гэхдээ эх уруугаа хүүгийнхээ өлгийний даавуугаар халхалж, төмсгийг нь салтаан дор арагш татан эрэгтэй хүүхэд гэж мэдэгдэхгүйгээр дарж байгаад шээлгэжээ. Эрлийн багийн ахлагч түүний хүүхдийг сайн харж Эсэнд "охин байна" гэж дуулгажээ. Цэцэг хатны хүүг нэг нас хүрмэгц Самара гүнж өөрийн ордондоо аваачив. Үүнийг сонсоод Эсэн ихэд хорсон алахаар завдав. Эсэн бас "хүү" гэж гадарлах болжээ. Самара хатан түүнийг хуурахын тулд нэгэн зарцын нялх охинтой хамт байлгах болжээ. Хатан эх Самарыг гэрт эрлийн багийн ахлагч ирэхэд хатны өргөөнд байсан нөгөө охин хүүхдийг үзээлэхэд тэрээр нүцгэлж бэлэг эрхтнийг нь сайтар шалгав. Тэгээд Эсэнд "Та яах аргагүй зээ охинтой болсон байна" гэжээ. Гэвч нууц задарч болсон явдлыг шивэр авир ярилцах болжээ. Нэгэн удаа эл хүмүүс бас л ирэв. Хатан нялх хүүгээ хөмөрсөн тогоон дор нууж, дээр нь аргал асган аргалжээ. Гурван жилийн турш Самара хатан бяцхан хүүг нууж, далдалж, хамгаалж халхалсан бөгөөд энэ маягаар хичнээн арга ухаан заль мэх хэрэглээд цаашид удаан үргэлжлэх боломжгүй болсныг ойлгойжээ.
Самара хатан Их хааны удмыг залгаж төрсөн гурван настай жаахан хүүгээ өөрийн ач хүү Эсэнгийн захирдаг газраас оргуулан зайлуулж Үнэнч сэтгэлт монголчуудын ивээлд өгөхөөр шийдсэн нь түүний өөрийн овог угсаа, улс үндэстнийхээ төлөө хийж чадах хамгийн сүүлчийн гавъяат үйлс байв. Зорилго нь тун хэцүү бөгөөд аюултай байлаа. Монголд хүүг ямар хувь заяа хүлээж байгаа нь тодорхойгүй байв. Хүүг монголд хүргэх итгэлтэй сайн хүмүүсээр баг бүрдүүлж чадав. Энэ багт Өгөдэй баатар, Хорчины Болой тайж, Сартуулын Баяндай мэргэн, Хохирадын Эсэлэй нар байв. Багийнха өдрийн сайныг товлож хүүг аван мордлоо. Эсэн энэ тухай сонсоод ихэд уурласан боловч нөгөө тадлаар Самара хатны гарсан завшааныг ашиглан түүнийг өөрийн гартаа оруулах боломж гарлаа хэмээн баярлажээ. Эсэн бас нэг баг бүрдүүлэн хойноос нь нэхүүлжээ. Тэд балчир хүүг авч яваа морьтонгуудыг хөөн гүйцэж хүүг булаалдан харвалдав. Эсэнгийн хүмүүсээс хүүг нуухын тулд өлгий ор хийж дотор нь хүүг маш сайн уяад нуужээ. Хүүг олж авчирсан хүмүүст өндөр шагнал амласан учир эрэлд олон хүн оролцсон байна. Эрлийхэн бүхий л газрыг самнан эрсээр хүүгийн байгаа газрыг олохын даваан дээр Самара хатны талын хүмүүсийн нэг тэднээс өрсөн тэр зүг давхив. Эсэнгийхэн ч араас нь давхилдаж, түүнд мориноосоо бууж хүүг авах завдал өгөхгүйгээр тун ойрхон нэхэж ирэв. Одоо зөвхөн хүүгийн нуусан газрын дэргэдүүр мориныхоо хар хурдаар давхин өнгөрөхдөө явдал дундаа бөхийж хүүг өлгийнөөс нь нумныхаа үзүүрээр гогдон авах боломж л үлдээд байлаа. Нумны үзүүр өлгийд хүрч гогдоход өлгийг агаарт өргөж мориныхоо давхих чигт эгц урагш хөөргөн шидэв. Тэгмэгц өлгий газарт унахын алдад аврагч эр гавшгай нь аргагүй тосч барьж аваад хурдаа огт саалгүйгээр Эсэнгийн хүмүүсээс хол тасран давхин оджээ. Хүүг оргуулсан хүмүүс олон хоног аялсны эцэст Самара хатанг хүндэтгэн итгэж явдаг нэгэн сайхан сэтгэлт айлд хүүг даатган өгчээ. Самара хатан энэ тэмцэлд ялсан бөгөөд хожмын нэгэн өдөр агуу их үйлсийн эхлэл болно хэмээн зөн совингоороо итгэсээр энэ явдлаас хойш их удалгүй наян насандаа тэнгэрт хальжээ.
Баянмөнх бол 14-16 зууны Монголын их хаан Батмөнхийн эцэг билээ. Самара хатан бол Монголын түүхнээ алдар цуутай Эсэний эмэг эх бөгөөд Батмөнх даян хааны эцэг Баянмөнхийг аварсан гавъяат хүн юм. Монголын түүхэнд маш их гавъятай хатан билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Ih taalagdlaa, uneheer saihan niitlel bna, Gunee talarhie.
ReplyDeleteтаалагдсанд баяртай байна.
ReplyDeleteТа бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл та зарахыг хүсэж байна уу
ReplyDeleteбөөр Чи юу
Бөөрийг зарах боломж хайж олох
санхүүгийн хямралын улмаас та юу болохыг мэдэхгүй байна
Үүнийг хий, тэгээд өнөөдөр бидэнтэй холбоо бариарай
Таны бөөрний төлөө $ 400,000 долларын мөнгөний хэмжээ. Миний нэр бол Doctor DONALD
а
ASSAM HOSPITAL дахь нефрологич. Манай клиник
Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн, бид бас шийддэг
худалдан авах
мөн бөөрийг шилжүүлэн суулгах
холбогдох донор.
Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Энэтхэг улсад байрладаг
Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байгаа бол бүү хий
имэйлээр бидэнтэй холбоо бариарай.
Имэйл: assamhospital1993@gmail.com
Шилдэг саналууд
DR DONALD
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ReplyDelete