Энэ удаагийнх нь бага зулзагынх. Үдээс өмнө л арга хэмжээтэй байсан тул, өглөө эрт босч хоол бэлдэхгүй амар байсан. Хэ хэ. Гэхдээ тарж ирээд хуушуур хайрсан юм байна.
Жилээс жилд томрч байгаа болохоор үзүүлбэр нь ч бага багаар шат ахиастай.
Энэ зурагт хорооны оршин суугч эмээ өвөө нартай уралдаж байгаа нь. Яаж уралдсан гэхээр, сагсны шийд шиг уутанд жижиг бөмбөг шидэж гоол оруулах. Эмээ өвөө нарын шийд бол өндөөрт байгаа юм. Хүүхдүүдийнх болохоор тээр доор. Хэ хэ. Цаг дуусахаар бөмбөгөө тоолоод, их гоол оруулсан нь хожно. Хүүхдүүд хожиж харагдсан. Ха ха. Онгироод л дэвхцээд байсан.
Бас аав гэж улаан идэвхи. Эцэг эхийн гүйлтийн тэмцээнд оролцсон. Бас болоогүй ээ, гуйлгаад. Хэ хэ. Оролцож өгнө үү? энэ тэрээ гэж. Хэ хэ.
Хүүхдүүдэд зориулсан талбай тул, жижигхэн. Томчууд гүйхээр эргэлт хэсэг дээр их л хэцүү байх шиг харагдсан. Алхаа нь ойр ойрхон болж энэ тэр. Хэд хэдэн аав нар өнхөрч унаж харагдсан. Тэр тоолонд хүмүүсийн баясаж байгааг. Хөхрөлдөөд л. Өөрсдөө гүйгээгүй байж. Хэ хэ.
Үдээс хойш нь бидний хэсэг хүмүүс цуглаж идэж, уув шд. Энэ тухай тусад нь бичимз.
No comments:
Post a Comment