Гэхдээ өнөөх дунд сургуулийн дугуйлан гэж зүйл байна. Нээх сонин дунд нь ганцхан өдөр хичээллэнэ гэж байхаар нь чөлөө авахуулчихсан. Хэ хэ.
Ууландаа очиж амарсан. Усан үзмийг пологттолоо идсэн. Бүгд тархи толгойгоо амраагаад, сэтгэл санаагаа сэргээгээд сайхан амарчихаад ирлээ. Одоо ч ажлыг умалзуулаад өгнө өө. Хэ хэ. Уулын бэлээр жаал алхсан. Хөдөлгөөний дутагдалтай хүн яахав, хоёр өдөр дарааллан сайхан алхав. Хүн их байна лээ. Залуус гүйгээд л, хөгшид алхаад л. Хэ хэ
Гэртээ загас шарж идэхээс жаахан төвөгшөөдөг надад гэрийнхэндээ загас идүүлэх сайхан боломж байлаа. Хэ хэ. Хүний шарж өгсөн загасаар хүүдэгнэчихсэн л болохоос.
Загас шарахаар, дараагийнх нь тостой шүүгээ зэргээ угаах гэж ядаргаатай санагдаад байдаг юм. Бас үнэр танар. Хэ хэ.
Нээрээ нүүр номд "Аягаа угаахдаа далай ламын аягыг угааж байна гэж бодоод л аягаа угаа" гэсэн гарчигтай нэг бичлэг яваад байсан даа. Тэгж бодож угаавал ч аяга угаах ч гүйэ мөн сайхан ажил байх л даа, тэ. Ккк
Тэгсэн хүмүүсийн сэтгэгдэл янз янз байсан. Бүх зүйлд мухар сүсэг орууллаа гээд л. Хэ хэ.
За тэр ч яахав.
Сэрүү ороод, нозоорохгүй сайхан л байна. Удахгүй хүйтрэнэ гэж бодохоос бас л...
No comments:
Post a Comment