Бүгд л дуртай зүйлсээ хийж амрав.
Том зулзага даалгавараа хийж, хааяахан нэг орж гарч.
Бага зулзага, хань ижил хоёр л нар нь гарч сайхан амарсан. Би нь бас их л өгөөжтэй амарсан. Хоёр ч ном умшиж дуусгасан. Нимгэн ном, жирийн ном хэмжээгээрээ шүү. Хэ хэ
Бага зулзагын зурсан дун хорхой. Хүмүүс өхөөрдөөд л, зураг хөргийг нь аваад байхаар ээж бас зураг дарав.
Том зулзага айлын эгчтэй нийлж хийсэн бялуу? Хулууны амттай, ямар билээ нэг өвсний амттай. Зүсээгүй байгаа хоёр болохоор луувангийх. Ёстой гоё амттай, зөндөө идсэн. Хэ хэ. Дараа гэртээ хийцгээх л юм болсон, том зулзага. Хэзээг хэлж мэдэхгүй.
Өөрсдөө тарьсан цэцгээрээ ширээгээ чимээд л их хөөрхөн. Хүүхнүүд бол хараад их баясах юм билээ. Уулга алдаад л, ямар гоёмсог цэцэгс вэ гээд л.
Жижигхээн гуанзны гадаах цэцэг. Ээждээ үзүүлэх гэж дарсан зураг.
Бас морь унасан юм байна. Европ морь, нээх өндөр. Бага зулзага хамгийн түрүүнд гараа өргөөд л мордсон гэж байгаа. Нэг тойроход л 500 иен.
Өнөөдөр ажилдаа ирсэн чинь овоорсон их ажил, шууд л сэтгэл санаа хямрав. Хэ хэ. Бүтэн сайнд өнөө нэг монгол далбааны зурагтай номын хавчуургаа тараах арга хэмжээтэй. Өөрөө өөртөө амжилт...
No comments:
Post a Comment