Friday, September 18, 2015

5 S үргэлжлэл

Үргэлжлүүлье. Жишээлбэл

Энэ К сан надад хэвлэж өгсөн хуудас. Өөрт нь нэг хувь, цаад хүлээж авах бага сургуульд мэйлээр өгсөн байгаа.

Бага сургууль руу явахдаа явах ёстой өдрөө санд мэнд гараад явахгүй. Наана нь заавал хийж гүйцэтгэх ёстой бэлтгэл ажил байна. Бүр жин тан болгоно. Өмнөх өдөр нь. Дахин дахин нягтална. Ингээд дахин дахин нягтлаад сурчихаар аяндаа хэвшээд, жижиг зүйлийг мартах нь багасдаг санагдсан.

Тухайн сургуулийн зүгээс тухайн улсын юуг нь сонирхож байгаа? Хэд дүгээр ангийн сурагчид болох? Хүүхдийн тоо? Зохион байгуулах анги танхим? Танхим нь хэдэн давхарт байдаг? Хэдэн км? гэсэн зүйлуудийг урьдчилан мэдээд надад хэлнэ. Бүр газрын зургийг нь хэвлээд өгнө.

Анхаарвал зохих зүйлийг улаанаар, тод хараар, цэнхэрээр гээд л тусгайлан тэмдэглэсэн байна.

Цаад сургуулийн хариуцсан багш нартай бол байнга л утсаар, майлээр харилцана.

Дөнгөж ирээд удаагүй хүнд бол маш нарийн зүйлийг хүртэл тусгасан. Эхэндээ ч их гайхна. Хэлээд л болох юмыг заавал ингэж цаасан дээр бичээд хэвлэж өгөөд байхдаа яахав дээ? гэж. Гэхдээ хэлээд өнгөрөхөөр хүн чинь мартдаг юм билээ. Нэгэн төрлийн хариуцлага юм даа.

Би бол заримдаа за яахав, олон жил жил бага сургууль явж байгаа юм чинь гээд хайнга хандах тохиолдол гарна аа. К сан бол үгүй. Үнэнч гэхэд дэндүү үнэнч хандана.

За зураг дээрх цагийг дэлгэрэнгүй орчуулж өгөх үү? Хэ хэ

  • Хамгийн дээр нь арга хэмжээний нэр, он сар, сургуулийн нэр
  • Он сар өдөр, цаг. Сургуульд хүрэх цаг, арга хэмжээ болох цагаас эрт очиж, далбаагаа өлгөх гэх мэт бэлтгэл ажил байгаа тул.
  • Оролцох сурагчдын тоо.
  • Улсаа танилцуулах гадаад хүний овог нэр, хүйс. Хаанаас очиж авах тухай. Орос монгол хоёр орны хүн явсан энэ өдөр.
  • Явцын хөтөлбөр. Гээд хүснэгт байна.
За тэгээд хүснэгтэнд 10:10-т очиж сурагчидтай тоглох өрөөгөө бэлдэнэ. Хаа очиж монгол минь гарт баригдах үзүүлэн ихтэй, бахархмаар. Орос гэхэд л матрёшкагаа өрч тавина гэх мэт. Зураг хөрөг, дээл хантааз, жижиг дурсгалын хүүхэлдэй, зурагт ном зэргээ өрж тавина. Хамгийн сүүлд тухайн өдрийнхөө сэтгэлээн тольдож байгаад л улаан, хөх дээлийнхээ алийг нь өмсөхөө шийднэ. Хэ хэ.

10:40-с үндсэн арга хэмжээ эхэлнэ. Сурагчдын төлөөлөл бид хоёрт зориулж мэндчилгээ дэвшүүлнэ.

10:43-с орос бид хоёр ээлжлэн улсаа танилцууна. Ппт ашиглаад, дэлгэцэн дээр.
Ппт ашиглах тул дэлгэц бэлдэхийг хүсч байна.

11:05-11:30 хүртэл. Группт хуваагдан тус тус бэлдсэн ангид орж монгол оросын тоглоом тоглоно. Би нь шагай няслахыг заана.
...Монголын танхимд хоёр сандал бэлдэхийг хүсч байна. Морин хуур дарж үзэх сурагчдад зориулж.

11:30-11:55 хүртэл. Групп хоорондоо солигдоно. Хоёр багш ангидаа үлдэж, сурагчид ангиа солино.

12:00-с Бүх сурагчид цуглана. Асуулт хариулт, сэтгэгдэл, төгсгөлийн үг хэлэх зэрэг үйл ажиллагаа явагдана.

12:10-т арга хэмжээ өндөрлөнө.

За тэгээд хүснэгтнээс гадна, одоор тодотгож бичсэн зүйл нь гэвэл өрж тавсан зүйлүүдээ буцааж хураагаад, хувцсаа солих зэрэг байгаа тул сургуулиас хөдлөх нь 12:40 минут болно.

За ёстой дэлгэрэнгүй тайлбарлалаа шүү. Энэ бол наад захын нэг жишээ. Яг иймэрхүү хөтөлбөрийг сургууль бүр дээр гаргана. Улсаасаа шалтгаалаад авч явах зүйл, бэлдэх зүйл, анхаарах ёстой зүйл гээд л өөр өөр байна. Тэр бүрт зүтгэл гарган хариуцлагаа ухамсарлан ажилдлана, К сан.

Арга хэмжээ дуусаад ажлын байрандаа ирэхээрээ хэрэг болж магад гэж авч явсан хайч, скоч гэх мэт зүйлсээ буцаагаад байр байранд нь нямбайлан хураана.

За байз өөр юу билээ? Мартсан санасан зүйл байна уу?

3 comments:

  1. Anonymous3:54 PM

    hiigeegui bhad nileed yarvigtai eelj emh tsegtstei bh heregtei yum shig sanagdaj bna. gevch yag duussanii daraa hund uguujtui, emh tsegtstei medeelel ugch chaddag yum shig sanagdlaa. yur ni yamar ch yumand yag ingej handaad surchihval buteemj saitai bna bh daa. manaihand ih l dutagddag zan shuu.

    ReplyDelete
  2. "Монголчууд чинь толгой сайтай, толгой муутай хүмүүс ийм юм хийдэг юм" гээд томроод байдаг хэсэг бүлэг хүмүүсээс болоод нээрээ толгой муутай хүмүүсийн хийдэг зүйл байх гээд иймэрхүү юм нэг их газар авдаггүй санагддаг шд. Би ч энд иймэрхүү сайхан тайлбарласан ном гарын авлаганы ачаар лаб-ынхаа зарим нэг ажлыг хүнээс нэг их асуухгүйхэн шиг л учрыг нь олдог болсон болхоор ядаж аятайхан гарын авлага ч болтугай байдаг болоосой гэж боддог шд

    ReplyDelete
  3. хэхэ, дасчихсөөн. эсрэгээрээ янз бүрийн мэдээлэл урьдчилан өгөхгүй бол нэхэх жишээний. ккк

    ReplyDelete